“ТААВЧИК” БАРЬСАН МАНГУУНУУД
2013/05/05 36 Comments
Монголд нэг их эдийн засаг, төр мөрийн бодлого модлого ярьж онолдож сүржигнэсэн мангуунууд дүүрэн байдаг боловч үнэн хэрэг дээрээ ганц ч эдийн засагч байхгүйг би энэ өгүүллээрээ нотлох гэсэн юм. Нотолж л таарна даа…
Энгийн юм ш дээ…
Бид XXI зуунд амьдарч байгаагаа эрхбиш ойлгоно гэж бодож байна. Хүн төрөлхтөн асар их хөгжсөн боловч үйлдвэрлэлээ хаячихсан улс ганц ч байхгүй. Үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн түвшингөөс даван гарч электроник мэдээллийн түвшинд гарч байгаа ч идэж уух, өмсөж зүүхээ больчихсон газар бас л байхгүй.
Үйлдвэрлэлийн хэлбэр өөрчлөгдөж жижгэрч байгаа ч гар урлал, өрхийн үйлдвэрлэл, дархан мужаан, мануфактур руу буцаад орсон улс ганц ч байхгүй.
Гэтэл биш юмаа. XXI зууны Монгол Улс ингэнэ гэнэ. Үүнийгээ баруунд дэлгэрч байгаа “жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ” гэсэн моодыг дуурайхаас эхлэв. Тэнд чинь “том үйлдвэр” нь хөгжчихсөн байдаг юм, тэгээд тэрэндээ хавсарга болгож “жижиг дундаа” хөгжүүлж байгаа юм, усан тэнэг лаларууд аа.
Манайх гэж үнэн гажигтай лаларууд, овоо гайгүй хөгжиж байсан үйлдвэрийн сууриа социализм гэж нурааж хаячихаад хувхай хоосон газар дээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж дайрав. Тэнэг гэж хэлэхэд ч үг багадаж байна…
Манай улс хоцрогдсон улс. Хөгжлөөрөө бусдыг гүйцэх ёстой. Үүний тулд аж үйлдвэрийн суурийг тавих ёстой. Үүнийг “том” үйлдвэр гээд нэрлэчихье.
Монгол Улс хөгжие гэвэл заавал “том үйлдвэр” барих ёстой. Энэ бол манай эдийн засгийн гол бодлого, гол чиглэл байх ёстой. Дор хаяж 500 ажилчин, 1000 ажилчин ажилладаг арьс шир боловсруулах, ноос боловсруулах үйлдвэрүүд барьж ажиллуулах ёстой. Өөр “мянган” үйлдвэр барьж болно. Гэхдээ заавал “том” байх ёстой. Ядахдаа ажилчин анги төлөвшиж юм хийж сурдаг юм. Овоо юм хийж сурсан мэргэжилтэй ажилчин ангиа бас л “социализмийн” гэж тарааж хаяад бүгдийг нь наймаачид болгож зөнд нь хаясан. Ийм тэнэг юмыг монголд л “ардчилал” гэдэг байх. Баабар “шударга хүнээр манаа мануулдаг” гэсэн “онол” гаргав. Одоо “хулгайч хүнээр төр бариулаад мандаж” байна уу ?! Энэ төр чинь нурж, эдийн засаг сөнөж байна…
Улс орны эдийн засаг зөвхөн том үйлдвэрийг түшиж байж өндийн босч чадна.
Социализмын үед том үйлдвэр байдаг, зах зээлийн үед жижиг дунд үйлдвэр байдаг гэж маанагаараа монголын “ардчилсан” эдийн засагчид л бодож чадах байх…
Үйлдвэрүүдээ жижигхэн болгоё гэдэг эдийн засагчтай улс орон энэ дэлхийд монголоос өөр газар байхгүй. Мөн гар урлал, өрхийн үйлдвэр, мануфактураар эдийн засгаа хөгжүүлэх гэдэг эдийн засагч бас л энэ дэлхийд байхгүй.
Харин монголын эдийн засагчид ЖДҮ-ээр сүүлийн 10-аад жил ёстой бүхэл бүтэн “онол” бүтээв. Эдийн засгийг сүйрүүлэх онол гэвэл илүү дээр байх…
Элсэнд цацсан ус
Монголын УИХ-ын бүх гишүүд, Засгийн Газрын бүх гишүүд өөрсдийгөө эдийн засгийг гаргуун мэддэг гэж үнэлдэг, энэ талаар онолддог, ярьдаг, бодлого, үйл ажиллагаа явуулдаг. Тэдний ЖДҮ хөгжүүлснийг “түүхэн дарааллаар” нь аваад үзье. Хашилтанд миний товч тайлбар байгаа.
• 1994 онд Дэлхийн банктай хамтран “Ядуурлыг бууруулах төслийг” хамтарч хэрэгжүүлэх болсон. (Ядуурлыг бууруулна гээд замаас нь ёстой идэх шиг болсон)
• 1996 онд бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ёстой Хадгаламж зээлийн хоршоо байгуулсан. (Мөнгө угааж ард түмний мөнгийг луйвардсан. 29 ХЗХ дампуурч, 22.000 иргэн хохирч (гадаад мэдээгээр 8900), иргэд 66 тэрбум төгрөгийн хохирол хүлээв. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны эзэн Ц.Түмэнгэрэл цаазлагдав. )
• 1997 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монголын төрийн бус 6 байгууллагаар дамжуулан “Микростарт” хөтөлбөр хэрэгжүүлэв.
• 1999 онд анхны Банк бус санхүүгийн байгууллага байгуулав. (Үүний учрыг олон хүн мэддэггүй, гэхдээ энэ бол мөнгө хүүлэгч байгууллага юм.)
• 2002 онд анхны “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хууль батлав.
• 2004 онд “Бичил зээл ба бизнес” үндэсний чуулган зохион байгуулав.
• 2005 оныг “Бичил санхүүгийн жил” болгон зарлав.
• 2005 онд “ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийг” Засгийн Газар батлав.
• 2005 болон 2006 онд тус бүр 1 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг дэмжихэд зориулж улсын төсвөөс гаргав.
• 2006 онд бичил санхүүгийн үйл ажиллагааг хянан зохицуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах Хороог байгуулав. (Энэ Хорооны анхны дарга Д.Бадраа алагдав. )
• 2007 онд “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль” батлав.
• 2008 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар байгуулав.
• 2009 онд жижиг дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-өөс 2012 он хүртэл чөлөөлөх тухай хуулийг УИХ баталсан. (Бүгдээрээ ЖДҮ нэрийг ашиглах болов. Том үйлдвэрүүд охин компаниа ЖДҮ болгож хөнгөлөлт эдлэх болов.)
• 2009 онд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг” Засгийн газраас шинэчлэн баталсан.
• 2009 онд “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг” Засгийн Газар батлав.
• 2009 онд “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг” Засгийн Газар батлав.
• Засгийн Газраас ЖДҮ-ийг дэмжих инкубатор төвүүдийг нийслэл болон аймгуудад байгуулж эхэлсэн. (Инкубатор нь хаа байгааг хэн ч мэдэхгүй.)
• 2009-2010 онуудад ЖДҮ-ийг дэмжих зориулалтаар 60,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авч зээлдүүлэв.
• 2010 онд ЖДҮ-д зориулж 25 сая ам.долларын зээлд АНУ-ын “Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-өөс баталгаа гаргав.
• 2010 онд Европын комиссоос ЖДҮ-ийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр 4 сая еврогийн буцалтгүй тусламж олгов.
• 2010 онд Японы Засгийн Газар ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 75 тэрбум төгрөгийн санхүүжилт 2 үе шаттай хийхээр болов.
Эндээс үзэхэд Монголын төр засаг ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэсэн утгагүй тэнэг ажилдаа асар их мөнгө цацсан байна. Зүгээр л элсэнд ус цацсан байна. Эндээс Монголын төр засаг авилгын системээ өөрийн гараар сүндэрлүүлжээ гэсэн цорын ганц дүгнэлт гарна.
“Таавчик” барьсан Ерөнхий сайд
Үр дүн нь Монголын Ерөнхий сайд “таавчик” барьчихаад “монгол бренд” гэж уриалах болов. Яг нарийндаа бол “таавчикийг” нь Н.Алтанхуяг барьсан болохоос өмнөх олон Ерөнхий сайдын үеэс эхэлсэн гэдгийг хэлэх нь шударга хэрэг болно. Ц.Элбэгдоржоос авахуулаад Сү.Батболд гээд бүгдээрээ л орилж байсныг монголчууд санаж байгаа.
“Уламжилж” ирсэн энэ тэнэг бодлогыг өөрчлөхгүй бол Н.Алтанхуяг, “таавчик” хоёрын аль нь удаан тэсэхийг таахад нэг их хэцүү биш л дээ. Тэгээд ар араасаа даалуу шиг л цувраад нурна ш дээ…
2011 оны статистик эмхтгэлээс үзвэл Монголд 67.409 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа гэнэ. Үүний 48.086 нь үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Ердөө л 71,3% нь ажилладаг юм байна. Бусад нь “зүгээр” л бүртгэлтэй сууж байдаг юм байна.
Энэ “ажилладаг” хэдийнх нь 38.797 нь 1-9 хүртэл ажилчинтай жижиг үйлдвэр, аж ахуйн газар юм байна. 80, 7 хувь нь жижиг аж. Мөн Монгол Улсад 41.254 хүн ажилладаг 1755 хоршоо ажилладаг юм байна.
Энд бүгд нийлээд манай эдийн засгийн “суурь” болж байна. Тэгээд энэ сууриндаа хамаг мөнгөө цацаж байгаа юм байна. Ийм бодлого барьж байгаа төр засаг эдийн засгаа босгоно гэж маанаг тэнэг хүн л найддаг байх…
Одоо ЖДҮ бүгдээрээ өрөнд баригдаж байна. 2011 оны I улирлын байдлаар ЖДҮ эрхлэх зорилгоор арилжааны банкнууд 48 мянга гаруй зээлдэгчдийг санхүүжүүлсэн байна. Ингээд зээлийн өрийн үлдэгдлийн нийт дүн 690 тэрбум (нийт зээлийн өрийн үлдэгдлийн 19%) болжээ. Энэ нь 2010 оны эцсээс 65 тэрбум төгрөгөөр буюу 9%-иар өссөн үзүүлэлт аж.
Уг нь бол ЖДҮ-т банк янз бүрийн зээл олгох үүрэгтэй биз дээ. Одоо “энэрэнгүй” төр засаг улсын төсвөөс нэмж зээл өгч байгаа, бас өгнө гэж амлаж байгаа. Энэ нь олон хүнд таатай сайхан санагдах боловч эдийн засгийг суурь үндсээр нь хөнөөж буй гэмт хэрэг мөн. Энэ хөнөөлт бодлогыг монголын улс төрч, эдийн засагчид олон жилийн турш бараг шүүмжлэхгүй байгаа нь ёстой жинхнээсээ “монгол бренд” юм.
Ийм мангуу байж телевиз дүүртэл “лаг лаг онол” ярина, лекц уншина, цол хэргэм авна, дарга болно, ичнэ гэж даанч байхгүй ш дээ. С. Баярцогтыг харахгүй юу, усан тэнэг байж 20 мянган хувьсагч гэж солиорно. Тэр хулгай хийх, худал хэлэхдээ л “сайн” байдаг байх, өөр “сайныг” нь мэдэхгүй л юм байна…
Би боддогийм. Монголыг хорлох гэсэн, манай эдийн засгийг хөнөөх гэсэн “нэг юм” байна гэж. Тэгээгүй юм бол ийм хорлонтой ажлыг эсвэл усан тэнэг, эсвэл тусгай даалгавартай хорлон сүйтгэгч л хийж чадна. Яаж ч бодсон өөр хувилбар байхгүй.
Монголын олигархи, санхүүчид үүнийг мэддэггүй гэж бодвол их эндүүрэл болно. Тэдэнд монголын төр, нийгэм, эдийн засгийг ийм сул дорой, үхээнц байлгах нь туйлын ашигтай байдаг.
О.Чулуунбат мэтийн санхүүгийн луйврын “шилдэг мэргэжилтэн” гардан зохион байгуулсаар байгаа цагт Монголын эдийн засаг, санхүү хэзээ ч өөдлөхгүй гэдгийг би нэр төрөө барин ард түмэндээ сануулж байна.
Одоо монголын улс төрч, эдийн засагчдаас Та нарт том үйлдвэр хөгжүүлэх бодлого байна уу, энэ асуудлыг Та нар сүүлийн хорин жилд ярьсан уу, ярьсан бол хаана, хэзээ, ямар хурал хуй дээрээ ярьсан бэ, энэ талаар ямар нэг тооцоо судалгаа, төсөл байна уу, ер нь Та нарт эдийн засгийн онолын баримжаа байна уу гэсэн асуулт тавих л үлдэж байна.
ЖДҮ хөгжүүлнэ гэж цацсан мөнгөөрөө том үйлдвэр барьсан бол юу юу барьж, ямар ашиг олж болох байсныг тооцоод үзэхэд заавал сүрхий эдийн засагч байх албатай биш л дээ…
Дээр асуусан бол их ноцтой асуулт юм. Тэгээд тэнэг царайлчихаад судлаач Ганаа ЖДҮ-ийг “сөнөөх” гэж байна, бид нар ард түмэнд мөнгө өгөх гэсэн чинь энэ муу боль гээд байна гэсэн хуучны новшийн аргаа хэрэглэвэл би хариуг нь олон нугалж барина гэдгээ амлаж байна.
Мөн ЖДҮ-ийн хүн жигшмээр олон хөгийн баримтуудыг зориуд үлдээснээ онцлон дурдаж байна.
Би Та нарын “таавчикнаас” шал өөр “үндэсний бренд” барина л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 6.
ёстой сайхан хэлжээ.
энэ төрд Монгол улсыг хөгжүүлэх бодолтой хүн нэгээхэн ч байхгүй дээ.
байхын хувьд байгаа, гэхдээ одоохондоо олны дунд дарагдаад ганцаардаад байна. олонхи нь хулгайч болохоор шүү дээ
Нээрээ л байсан үйлдвэрүүдээ хаагаад дандаа ганзагын наймаа хийдэг болсон. Одоо ч гэсэн энэ ганзагачин сэтгэлгээнээсээ салаагүй, үйлдвэр байгуулах гэсэн оролдлого бүрийг ямар нэг аргаар таслахын төлөө ажиллаж байна. Үйлдвэрээ дэмжихийн оронд ямаанд, хонинд мөнгө хуваарилдаг төртэй шүү дээ.
1981 онд Япон дайны өрөө барагдуулж Монголд Говь, Өвөр Монголд Ордос гэдэг ноолуур боловсруулах үйлдвэр байгуулж байсан гэдэг. Өнөөдөр Говь нь дэлхийд танигдаагүй байгаа бол, Ордос нь дэлхийд алдартай үйлдвэр болоод зогсоогүй, үйл ажиллагаагаа улам өргөтгөж уул уурхай, автоматикийн шинэ бизнестэй болсон байна. Шалтгаан нь үйлдвэрээ дэмждэггүй төрийн гавьяа гэх үү дээ.
Үнэхээр тийм.
Тэр үйлдвэр бариад ажиллах боловсон хүчин нь хаана байгаан?
Нарантуул дээр наймаа хийгээд зогсож байгаа…
бүүр сэтгэлээр уначихлааа.
Harin time germani erdemten 90 heden ond biluu ireed mongoliig iim muu bailgah gesen daldiin nuluu bn gej heleed yavsaniig unshsan yum bn
Хэн нь ч үйлдвэр бариад хүмүүсийг ажиллуулах боломж нь байна шдээ! Харин төр засаг өөрөө тийм юм хийж болохгүй! Хүмүүс ч өөрсдөө хаана ямар ажил хийхээ сонгох боломжтой байгаа нь жинхэнэ гайхамшиг бус уу!
Энэ бол чиний мөрөөдөл. Ийм боломж манайд байхгүйг чамаас бусад бүх хүн мэдэж байгаа…
Залуу төр өөрөө оршин тогнохын тулд нийгмийн баялагыг бүтээх “том” үйлдвэрлэлийг хөхүүлэн /магадгүй урамшуулан/ дэмжиж нийгмийн харилцааг зохицуулах гэж байдаг болохоос жижиг дундыг ивээлдээ авч болддогүйг чинь АРДЧИЛАЛ ЧӨЛӨӨТ ЗАХ зээл гэж тонгоруулаад бгаашд кк. Тэр ажил хийхээ сонгох үйлдвэр барих чинь урсгалаараа явдийн биш бодлого, боломж нөхцөл хэрэгцээ, хэрэглээндээ тулгуурладаг юм. Чиний тархинд тааруулж хэлбэл гар чинь өөрөө хөдлөөл юм хийгээд хөл чинь гүйгээд байхгүй биз дээ эхлээд наад бөндгөр зүрх сэтгэл дотор чинь нэг юмыг хэзээ яаж хийхийг тооцоолж тунгаадаг шиг төр түмнээс илүү мэдээлэл, бүтэц зохион байгуулалтаараа дамжуулж чиглэл боломж өгөх ёстоймоо хө хэхэ.
Түүнээс гадна хаана ч, магадгүй манайхаас бусад газар, хүн өөрөө юу хийхээ мэддэггүй, харин юу хийхийг нь зааж өгдөг юм. Бөөн баяр хөөр болоод нэг мэргэжил өөрөө сонгож байгаа мэт боловч яг үнэндээ, өөрөө ч мэдэлгүй, түүнийг ийм юм хийхийг нь чиглүүлээд өгчихдөг байхгүй юу. Үүнийг бодлого гэнэ.
Чех, унгар, герман, орос гээд киргиз хүртэл 20 гаруй оронд улс зардал гаргаж, бас эдгээр орны тусламжаар гадаадад олон хүнийг техник, технологийн дээд, мэргэжлийн сургуульд сургасан. Тэд эргэж ирээд их дадлагажсан технологийн өндөр чадвартай болсон. Гэвч хэдэн зуун мянгаар ажилгүй болгож, наймаа хийлгэсэн. Тусалсан орнууд нь хүртэл зүгээр үйлдвэр барьж өгсөн. Өмч хувьчлал жинхэнэ хулгай, дээрэм, луйвар болсон Хожим нь бүгд л хүлээн зөвшөөрч байна л ээ
Инженер-техникийн бүхэл бүтэн давхаргыг бараг бүгдийг нь наймаачин болгоно гэдэг үнэн ичмээр. Би Нарантуул дээр наймаа хийж буй хэд хэдэн сайн инженерийг мэднэ. Өрөвддөг юм. Гэхдээ улс орноо…Харин тэд бол муу амьдраагүй л дээ…
Mongoliin ediin zasag xymigdmal , zax zeeld mungugvi baixad, ter tysmaa delxiin bank sanxvvgiin baigyyllagyyd manai zax zeel rvv mungu xiixees aij baigaa ved JDY-t ilvv naidlaga tabisan baixaa. Xarin tom bodlogo, tom ediin zasgiig bii bolgoxod xygatsaa aldsan ni tur barigchidiin xybia xicheesen archaagvi,ybaigvi yabdal gexees uur uy gexeb. Odoo yabyylax yostoi gazar luu ni zalax l xeregtei, syrgamj bolog.
тллл, юун мөрөөдөл гэж! Өнөөдөр бодитоор боломжтой л байгаа шд! Монгол улс цаашдаа хөгжих л болно, харж л байгаарай та гуай! Би таныг бодуул инженер хүн! Мэргэжилээрээ ажиллаж байна, гэхдээ надад нарантуул дээр очиж оймс зарах эрх чөлөө маань бас байгаа нь үнэхээр ардчилалын гайхамшиг юм шүү! Бас чадал чансаа нь байвал ямар ч том бизнес эрхлэх эрх чөлөө маань байна! Даанч би л чадахгүй байгаа болохоос 🙂 Гэхдээ цаг харж л байгаарай за, хийнэ ч бүтээнэ ч!
1. Би ч гэсэн инженер хүн. Гэхдээ муугүй шүү.
2. Би Нарантуул дээр оймс зардаггүй, харин авдаг. Энэ бол “эрх чөлөө” биш, “ардчиллын гайхамшиг” биш, жирийн нэг явдал. Солиороход хүртэл хэмжээ хязгаар гэж байдаг.
3. Чамд бизнес эрхлэх ямар ч эрх чөлөө байхгүй. Үүнийг гадаад, дотоодын бүх судалгаа нотолж байгаа. Чи бага шиг донгос.
4. Том бизнесийг олигархууд авчихсан учраас чам шиг мангууд өгдөггүй юм. Ийм боломж байхгүй.
5. Чи юу ч хийгээгүй, хийх гэж байгаа юм байна. Тэгвэл хийхээсээ өмнө онгирох хэрэггүй. Тэр тусмаа надад “хаазлах” хэрэггүй. Ард түмэндээ харуул. Тэгэхдээ чи ийм тэнэг учраас юу ч хийж чадахгүй…
Жаалаа чи боломж ардчилал гээд хольчихсон солиорчихсон яваан биш үү? бас инженер гэхчиж хөгжил хөглөлөө мэдрэлдээ. Чамд чадал мөнгийн өгсөн ч эргүүтээл өөр юм ярийшд. Том бизнес надаас биш америкаас өөр юмнаас хамаардийн бна далайд гарцгүй болохоор амжихгүйг бна гэхчлэн тэнэгтэж өгөх чинь тодорхой хэхэ. Хиймээр бгаа бол бусдын “хэрэгтэй” үгийг авч сур, бүтээмээр бол бусдын “таньж мэдсэн” ухааныг судалж үз тэгж бгаад инженер гэж бүлтэр хө ккк. Уг нь зориг нь сайхан ч зорилго нь бүрхэх бноо хө наад үг замыг чинь хэлж хошгируулсан улс Монголыг 23 жил хөлдөө чирч бгааг ухаардаа. Агаан чамайг бодвол инженер эрдэмтэн чиг мөртлөө хийгээд хэлээд бгаа ч оймс моймсхон ярьж, юм зарж худалдах түвшинд өөрийгөө аваачилгүй үйлдвэрлэлээ байг үндэстнээ өөрийгөө болгосон, бодсон, босгосон үйлдвэртэй болох гэж яваа даа хэхэ
Намын бүтцэд, эсвэл дэргэдээ судалгааны төвтэй байж, тэрэнд нь эрдэмтэд түлхүү оролцож, улсын эдийн засгийг хөгжүүлэх загварыг боловсруулж, тэр загвараараа сонгуулийн үед хоорондоо уралдаж, Засгийн эрх авахаараа тэрийгээ хэрэгжүүлдэг. Нэгэнт эхлүүлсэн бүтээн байгуулалтын хувьд үр ашиг, бүтээмжийг нь дээшлүүлэхэд чиглэж намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг тийм тогтолцоо руу шилжвэл….
Чингис бондын тодорхой хэсгийг ЖДҮ хуваарилах боллоо гэж Дэмбэрэл гишүүн жиргэсэн. Хайран мөнгө. Монголын бүтээн байгуулалтад цемент, арматур хэрэгтэй байна. Энэ байдлаар 100 мянган айлын орон сууц, авто замууд, шинэ бүтээн байгуулалт энэ олон хөтөлбөрийг хэрэгжүүлэх цемент, арматурыг яг өнөөдөр Хятадаас зөөж байна. Замын үдийн түгжрэлийн үндсэн шалтгаан цемент. Монголд орж ирэх урд хөршийн цемент, арматур нь стандарт хангаж чадах уу? Тэрийгээ харж, хянах лаборатор ч хил, гааль дээр алга байна.
Монгол улсад жижиг дунд үйлдвэр хэрэгтэй юу хэрэгтэй, төрөөс тодорхой хэмжээгээр боломж олгох ёстой юу ёстой. Гэхдээ бид МОНГОЛЧУУД хэдүүлээ билээ? хичнээн нь ахуйдаа баригдсан өрхийн үйлдвэрлэл эрхлээд хэд нь юуг хийж байгуулан удирдах боломжтойг судалгаатай үнэлж дүгнэсэн нь хаана бгаан? Энэ талаар төрөөс түмнээс хэлж харуулсан нь хэрэгжүүлж төсөөлсөн нь юу бгаан? гээд ярьвал өчнөөн юм бий ч бгаагаа үгүйсгэлгүй байхгүйгээ марталгүй нийтээрээ жаахан сэхээлэг гэгээлэг тууштай үнэнд хүрмээр шигээ. Ямартай ч бид өөрсдөө хийхгүй бол хэзээ ч улс орон минь өөдлөхгүйн тодорхой гэж боддог юмаа. Ганаа ахдаа баярлалаа
Ард түмэн мансуурлын нойронд унтаж байх зуур Адгийн тэнэгүүд төр улсыг “жолоодож” тоглодог (c) Би ubman.mn сайтыг бас унших дуртай. Та бүхэн бас уншдаг биз дээ… Ийм хүмүүс олон болж нэгдэх хэрэгтэй дээ. Энэ бүх ЖДҮ-ийн бодлогыг манай сайн дурын тэнэгүүд биш гаднаас тулган хийлгэж бгаа шүү…. тэдэнд бодох хийх тэгээд хариуцлагыг нь хүлээх хэрэг байхгүй болсон, харин засаглаж жолоодож байх л тачаалтай дэг шүү.
Энэ чинь хэтэрхий ойлгомжтой ш дээ. Хэн гаднын бодлогыг тулгаад байна гэдэг л сонин…
Хятадуудыг авах л хэрэгтэй дээ. Монголчууд ажиллахгүй шдээ өвөө.
Үгүй дээ, ажиллана. Ажиллах олон залуус бий. Дэмий бүү ярь. Хийж бүтээх үнэ цэнэтэй зүйлтэй, ажилтай, түүнийхээ хөлс үр шимээр боломжийн амьдрах боломжтой болвол олон залуус Нарантуулруу зүглэхчгүй.
haha tegej bodoj bval hetsuu sh dee. Nuguu aziin bar bolno gedeg Ochirbat yeronhiilogchiin onigoo shig yum yarij bn uu.
Хятадууд хямд үнэтэй хар ажил хийж л байг л дээ. түүнд буруу байхгүй гэж бодож байна. Харин монголчууд боловсроод илүү үнэлгээтэй, чухал ажлаа хийдэг бол зүгээр байхсан. (угаасаа пээдгэр хүмүүс үнэлгээ багатай гээд барагтай ажил хийх ч үгүй, барилга бол монголчуудаар хийлгээд бүр явдаг ч үгүй гэдэг нь аксиом болсон зүйл). Харин гайгүй боловсрол эзэмшсэн залууст маань ажиллах талбар нь олдохгүй буцаад явчихаж байна гэдэг төрийн харалганых. Цөөхөн хүнтэй байж, хэн маань хаана боловсорч байна, түүнийг ирэхээр юу хийлгэх бэ гэдгээ бодож төлөвлөж чадахгүй байгаа болохоор нэг талаас хийх хүн байхгүй, нөгөө талаас ажил нь байхгүй. Заколдованный круг гэдэг дээ.
Жижиг дундыг их ярьж буй нь том юм хийж чадахгүй болоод л тэр… Бас өнөө маргаашийн сонгуульд оноо авахаа бодохоос өөрийг бодох завгүй улс төрчдийн ажил. Нам улс төр сонирходоггүй, улс орондоо тус болчих гэсэн, юм хийх гэсэн чадварлаг нэгэн байсан ч, төр намаас намд шилжих хооронд хэлмэгдэж л таарна.. Системийн л гажиг юм даа.
ХуаЖиао нар хар ажил хийгээд бид оюунлаг ажил хийгээд гэж, ийм амархан сэтгээд Азийн бар улс болохгүй л дээ. Бодлогогүйгээр байгалийн баялгаа зараад байхаар хөгжчихгүй байлгүй дээ. Бусад оронд хар ажилчид байдаг хямдхан бор ажил хийдэг л гэнэ. Монголд Хятадууд хийж байг, Монголчууд голдог л гэнэ. Энэ чинь тэс ондоо асуудал ш тээ. Гадаад бол гадаад Монгол бол Монгол. Онцлогоо бодох хэрэгтэйм бишүү. Аж үйлдвэртэй холиод байх юм.Гэхдээ яахав тэгвэл би зөрүүлээд асуумаар байна. Одоо байгаа энэ Хятад ажилчид чинь хуулийн хаагуур ороод ирэв ээ? Хуулийн хаагуур хүн хүчиндээд, биеэ үнэлэгчдийг хөхиүлэн дэмжээд гүйлдээд байна вэ? Тэр оюунлаг Монгол хүмүүс маань яагаад оюунлаг ажлаа хийж эх орноо хөгжүүлж чадахгүй Эрээнээр гүйлдээд байна. ЖДҮ хөгжүүлнэ гэсэн мөнгөөрөө юу ч хийгээгүй цацчихсан байнаа гэж Судлаач нэгэнт тоо баримтаар нотолчихлоо. Ийм л бодлогогүй тэнэг байна, анхнаасаа, эхлээд аж үйлдвэрийн суурийг тавих байсан, оройтолгүй тавих, өөрийн онцлогтой тууштай бодлоготой байж хэрэгжүүлэх, авлигааас гарах асуудал яриад байхад өөр юм яриад байх юм.
Хятадуудыг чи хямдхан ажилладаг гэж бодвол эндүүрч байна. Хамгийн багадаа хавар ирээд намар дуустал ажилладаг хятад ажилчид буцахдаа хамгийн багадаа 30 мянган юаньтай (сарын 5000 юанаас дээш цалинждаг) буцдаг. Хамгийн гол нь тэд цаг наргүй ажилладаг. Яг л монгол залуус Солонгост хар ажлыг хэрхэн цаг наргүй чанартай хийдэгтэй адилхан. Тэд энд ажил хийх гэж ирсэн болохоор илүү цаг энэ тэр гэж заваарахгүй өглөө 7-оос орой 21 цаг хүртэл ажиллах нь ажлын хэвийн норм гэсэн үг.
Монгол хүн ажилд орох жишээлбэл:
1.Барилгын ажилд ороход эхлээд сарын цалин 300 мянга гээд 3 сар туслах нэртэй барлагийн ажилд зүтгүүлдэг. Тэгээд нэмэгдлээ гэхэд 600 мянга л болдог. Өвөл сул зогсолт нэрээр цалин байхгүй.
2. Хуулиндаа ажлын 22 өдөртэй байдаг бол хувийн барилгын компаниуд хагас бүтэн сайнгүй ажиллуулдаг. Хоолонд өдөрт хамгийн багадаа 3000 төг, унаанд 1000, эрүүл мэнд, нийгмийн даатгал, ХАОАТатвар, тамхи энэ тэр гээд 300 мянгын цалин бол шар нар бор хоногийг л өнгөрөөхөд зарцуулагддаг.
3. Ийм хэмжээний цалин авдаг хүн цалиндаа таарсан ажлыг л хийнэ. Тэрний оронд яаж ийж байгаад төрийн албанд зүтгээд орохыг илүүд үздэг.
Гэтэл хужаа нар 5000 юань нь шууд дансанд нь ороод байдаг. Энэ зэргийн цалин авдаг Монгол хүн яаж ажил хийхийг төсөөлөөд үз.
Энд нэг зүйлийг онцолж дурдахад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хужаа нарыг оруулахад маш том үүрэг гүйцэтгэдэг. 4 сард Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан боловч 9 сард мөрдөнө гэж заасан. Яг хавар зуны ид ажлын үе дуусах тэр үед шүү. Хуулинд гадаадаас нэг ажиллах хүч оруулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалж төсөвт төлдөг.
Уг нь гарсан даруйдаа хэрэгжиж эхэлсэн бол арай олон монгол залуус ажилтай болдоггүй юм гэхэд төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломж байлаа шүүдээ.
Gankhuayg sudlaach mash heregtei asuudal hondsen bna.
Minii aav Hongen Aj Uildveruudiin Negdel gej baihad olon jil tuv laboratory-g ni hariutsaj baiv. Undsendee manai malaas garsan aris shirnii chanariig hariutsna gesen ug. Neg udaa aav maani manai aris shiriig gadniihan hen ch avahgui gej bilee. Ene bol 80-d ond yarigdsan yaria, avah geed baigaa uls ni socialist ulsuud. Uchir ni belcheeriin maliin aris zaaval yalaa shumuul, shivee ovs zergees bolood sorvitoi baidag yum baina. Gadnii uildveruud aris shirnii negj talbaid baih sorvi tedees ihgui baival avna gedeg yum bna.
Ingeed manaih sul asgasan suvd met ikh maltai baij aris shiree gadaadad gargaj chaddagui, chadah ch ugui yum baina. Mah ni bur hetsuu, hen ch avahgui. Ingeheer manaih mal surgeeree uildverlel hogjuulne gej baihgui bolj baigaa yum. Uuniig heleheer maliin buyaniig chi yu geed baina geed tas zagnuulaad aluulahaa aldana.
Odoo manai uls torchid mahnii export, aris shiree gargah uhaanii yum l yariad baigaa baihdaa.
Malish USA-gaas butsaj ireed sonind yariltslaga ugsun baisan. (Yamar sonind deer baisniig ni martchihaj). Gol utga ni Mongolchuud dandaa tolgoigoo ajilluulsan business hiihgyu baina. goltsuu damiin naimaa bolon ajilgaagaa shaardsan yuldverlel yulchilgee hiihgyu baina. Mongol erdemted bygdeere suuj baigaad neg chas hiisen hoolnii sous hiigeed delhiin hemjeend zarhad l erdenetiin daitaa orlogo ulsad ugnu gesen baisan.
Baabar Ta 2 ene udaa ih oiroltsoo ym bichjee
Mongoliig sul doroi haagdmal blgah gesen hen negnii tuhai…
Хамгийн гол ялгаа нь Баабар өөрөө тэр хэн нэгний гар хөл шүү дээ. Тийм ч учраас “хулгайчийг бариарай гэж хулгайч өөрөө хамгийн чанга хашгирдаг” гэж ишлэл авч байгаад л “хамгийн чанга хашгираад” байдаг хүн дээ.
90-d onoos uildver gej yarisan hun boL buyangiin Jagaa L baih . Sots uEiin uiLdveruudee haaLgiig ni haaj bas nemj bariagui ni haramsaltai . Jijig dund uiLdveriig hugjuuLj demjih ni zuB yum . ingesneer jijig ni dund ,dund ni tomorch baij tom uiLdBeruudtei boLoh yostoi baih gej bodoj baina . Ingehed turuus tatvariig jijig dund ,tom uiLdBeruuded tus tusad ni togtooj uguh ni zuitei baih . jijigt ni tatvaraas chuLuuLj tuuniig dund ,tom boLood irheer ni tatvaraa tohiruulj avdag boLoh geh met…
Цементийн, гангийн, нефтийн vйлдвэр барихгvй байгаа нь монголын эмгэнэл юм даа.
хуучны сайхан үйлдвэрүүд нэг муу наймаачдын гараар бүгд төмрийн хогонд гэхээр л … гол харлах юм. аль таван жилийн өмнө бичиж байсан нийтлэл одоо ч үнэ цэнэтэй үнэнийг үгүүлсэн нь нотлогдож байх шиг.