МАНЖИЙН ҮЕ
2013/04/27 90 Comments
Манай түүхийн манжийн үе их будлиантай. Нэг үе “манж-хятадын дарлал” гэж хамт бичдэг байв. Энэ ч утгагүй байсан юм. Тэгээд “хятадын” дарлал болов. П. Очирбат Ерөнхийлөгч “манжийн колони байгаагүй, доминион байсан юм” гэж хэлээд баахан загнуулав. Ц.Элбэгдорж тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор: “монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм” балайрав. Тэгээд манжийг эзэлж байсан болж байна уу ?! Ингээд манай манжийн үеийн түүх “дуусч” байгаа юм. Ерөнхийдөө бол “манж-хятадын дарлал” буцаад “тогтож” байх шиг. Ямар ч судалгаа хийхгүй солиороод байхаар ингэдэг юм л даа…
Дарлалаас өмнө
Манайхан нэг их ичдэг юм ?! Манжид эзлэгдсэн гэхээр. Энэ дэлхий дээр “эзлэгдээгүй” улс гэж ганц ч байхгүй. Харин үндэстэн хэвээрээ үлдсэн үү гэдэг л гол асуудал. Хятад Манжид эзлэгдээгүй хэрэг үү ?!
Манайх ганц зүйлийг бараг ярьдаггүй. Манжид эзлэгдэхээсээ өмнө бид ямар байснаа ярих жигтэйхэн дургүй. Энэ талаар олон юм ярьж болох боловч товчоор бол феодалын бутрал гэгч аймшигт үзэгдэл болж байсан. Бага Юань улсын үеэс эхлээд унатлаа үргэлжилсэн. Бараг 200 шахам жил бие биенээ алж хядсан даа, монголчууд. Сүүлдээ язгуур угсаатнууд нуган хүүхэд төрснийг нуудаг байсан цөвүүн цаг байсан.
Ингэж байж л ялагдахгүй юу, өөр яадгийм ?! Энэ талаар манай түүхийн бараг бүх сурах бичигт буй, ялангуяа Ч.Далай багшийн сурах бичигт илүү ойлгомжтой өгүүлсэн гэж санана. Жигшмээр, зугтмаар энэ үеийг сайн судалж хойч үедээ үүрдийн санамж болговол бидэнд л хэрэгтэй байх.
Өөр нэг юм нь тэр үеийн феодалын бутралыг өнөө үежүүлэх тэнэглэл юм. Манай “онолчид” их дээр үеэс эхэлнэ ээ. Хувилай, Аригбөх хоёроос эхлээд үзэж тарна, Өндөр гэгээн Занабазар Галдан бошгот хоёроор заамдалцах бол энүүхэнд.
Хүүеээ Та нар хэн юм, юу юм ?! Ахиж манжийн дарлалд ормоор байгаа юм уу ?! Одоо тэр манж чинь байхгүй. Тэгээд хэний дарлалд ормоор санагдаад байна ?!
Өөрөөр хэлбэл Манжийн дарлалаас бүр хамаагүй өмнө бид өөрсдийн зөрчлөөс болоод үндэсний нэгдмэл байдал, дотоод эрчим хүчээ алдчихсан байсан. Бие даасан хэд хэдэн ванлиг “улсуудад” хуваагдсан байсан. Тэгээд л эзлэгдсэн юм. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Энийгээ ярих хэрэгтэй л дээ…
Манж эзлээд…
Манж манайхыг эзлээд Дорно дахины том гүрэн хийдгээс илүү зүйл ч хийгээгүй, дутуу зүйл ч хийгээгүй. Ер нь манайхан юм болгоныг европ ойлголтоор тайлбарлах гээд байдаг. Ухаандаа Манж манайхыг эзэлсэн нь европын колони болгож байгаатай шууд дүйхгүй. Бас европын вассаль, доминион, сатталит зэрэг ойлголттой шууд давхцах нь юу л бол ?!
Заавал европ ойлголттой тааруулбал санаа нь амардаг сэтгэлгээ нэг л биш ээ. Ухаандаа Чингис хаан Хорезм, Орос, Хятадыг эзэлчихээд “колони” болгочихлоо гэж бодож байгаагүй байх. Зүгээр л улс гүрнийг нь эзэллээ, Монгол улсаа гаднын нэг аюулгүй болголоо, одоо татвар авна, хяналт тавина гэж бодож байсан байх. Тэрнээс биш үйлдвэр, эдийн засаг хөгжүүлээд л, боолчлолын систем нэвтрүүлээд л “нэмүү өртөг” авдаг колони байгуулаагүй. Дорно дахинд тийм колони огт байгаагүй. Ийм юмыг европчууд л авчирсан.
Дараагийн нэг асуудал бол тусгаар тогтнолын төлөө тэмцлийн асуудал юм. Олон хүн монголчууд олон зуун жил тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн гэдэг үндэслэл харьцангуй юм. Ер нь дорно дахинд эзлэн авлаа л бол “зөв” удирдаж чадвал тусгаар тогтнолын хөдөлгөөн бараг гардаггүй.
Нэн ялангуяа талын нүүдэлчид зөрчилдөн тулалдах нь элбэг боловч дайн тулалдаанд үрэгдсэн хүмүүс буюу толгойлогч ноёд, цэргийн жанждыг эс тооцвол хэзээ ч овог аймгаар нь хүйс тэмтэрч байгаагүй. Монголын нууц Товчоонд татаар аймгийг л хуйгаар нь хядсан ганцхан тохиолдол бий.
Тэхээр хагас нүүдэлчин, хагас анчин манж нар монголчуудыг угсаатны хувьд устгах ямар ч үндэслэл байхгүй. Энэ ч ёсоор болсон. Харин ч монголчуудад хамгийн хүндэтгэлтэй хандсан. Яагаад гэвэл агуу их улсын сүр хүч их байсан. Ялангуяа монгол язгуур овгоос хатан авах нь манжуудын хувьд нэр төрийн хэрэг байсан.
Тэд Монголд хоёрдмол хандсан байх. Нэг талаас, шинэ тутам төрөн гарсан үндэстэнд агуу их сурвалжит сүр хүч хэрэгтэй. Тэр нь мэдээж Чингис хаан, монголын төр байж таарна. Нөгөө талаас яагаад ч Монголын төр улсыг хуучин шиг нь хүчирхэг болгож болохгүй. Энэ зөрчил тэдний явуулсан бодлогод илт ажиглагдах учиртай. Аль ч тохиолдолд Хятад Монгол хоёрыг хольж нийлүүлж болохгүй.
Энэ л Монголыг үндэстний хувьд аварсан болов уу даа…
Манжууд “Монголыг монголоор”, “Бусдыг бол монголоор” гэсэн зарчим хэрэгжүүлж байсан гэдэг. Тэхээр манайхан “бусдыг” дээрэлхэхдээ “их сайн” байсан шиг байгаа юм.
Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө “өдөр шөнөгүй” тэмцэж байгаагүй. Олон хүн “гомдоно” байх. Гэхдээ л үнэн нь ийм. Гэхдээ Дорно дахины олон ард түмэн бүгд ийм байсан. Одоо олон хүн “баярлана” байх. Цаг үе нь тийм байсан юм. Лениний хэлснээр Дорно дахины ард түмэн бүгд “унтаж” байсан юм.
Тэгээд Манж манайхыг эзлээд манж захиргаа тогтоогоод “амар сайхан” жаргасан юм. Нээрээ шүү. Нөгөө аймаар феодалын бутрал, бие биенээ алж хядах зогсов, дотоодын үймээн самуун зогсов.
Одоо олон “онолч” хэлдэг юм, муусайн манжууд монголчуудыг олон зуун жил ертөнцийн хөгжлөөс тасалсан гэж. Энэн шиг худал юм байхгүй. Яагаад гэвэл Манж өөрөө хамгийн түгжигдсэн газар байсан юм чинь, ямар юмных нь бусдыг түгжих байдгийм.
Хятад буюу Манж Чин гүрэн дөнгөж саяхан буюу 1850-1860-аад оноос нээгдэж “хагас колони” болсон гэж дэлхийн түүхэнд өгүүлдэг. Европын анхны наймаачид ирээд “Танайтай худалдаа хийх талаар ярилцая” гэхэд манж түшмэл: “Бидэнд бүдүүлгүүдтэй ярих зав алга” гэж хариулсан байдаг.
Ер нь бол Монголын эзэнт гүрэн унаснаас хойш Европ, Азийн холбоо харилцаа олон зуун жил тасарсан гэж дүгнэхэд нэг их буруудахгүй байх…
Иймээс манжууд дэлхий дахины талаар саяхан болтол “тас харанхуй” юу ч мэдэхгүй, бас аймаар их зантай байсан нь илт байна. Гэхдээ тэд бүх юмыг өөртөө хийж чаддаг, ази хэмжигдэхүүнээрээ дутагдах гачигдах зүйл тун бага байсныг бас харуулж байна. Дашрамд хэлэхэд Монгол ч гэсэн нэг их дутагдаж гачигдаад үхчих гээд байсан юм огт байгаагүй. Ядуугаа мэдэхгүй, баян болох хүсэлгүй хүмүүс чинь хамгийн “аз жаргалтай” байдаг юм.
Манж гүрэн хатуу харгис байсан. Тийм. Тэр үед дэлхий дээр, ялангуяа Дорно дахинд “зөөлөн” төр ганц ч байгаагүй. Муусайн новшнууд манай баруун монголд аймшигтай геноцид явуулсан. Энийг бол ёстой мартаж болохгүй. Гэхдээ энэ нь өнөөдрийн монголын хэрүүлийн үндэс болох ёсгүй. Дашрамд хэлэхэд би баруун монголд хайртай төв монгол судлаач. Нэг монгол үзэлтэн.
Асуудлын гол нь “феодалын бутралд” байсан юм. Хувь хүн яаж ч баатарлаг байсан, яаж ч зөөлөн байсан эв нэгдлийн үзэл санаа гаргаагүй цагт манжид ялагдах байсан. Тэр үеийг бодохоор сэтгэлд бөөн хар гуниг гутрал байнга төрөх. Саяхан “Ану хатан”-г үзээд уйлсаар байгаад гарч ирэв. Би үнэнээ л хэлж байна. Ахиж ингэхгүй юмсанаас өөр бодож чадах юм алга. Гэхдээ чи бид тэр үед төрсөн бол яаж шийдэх байсан бол гэхээр хэлэх үг олддоггүй л юм даа…
Хэн ч Та биднийг “түүхийн шүүгчээр” томилоогүй гэдгийг хааяа ч гэсэн саначихвал зүгээр л байна. Хятадын түүх бичлэгт үнэхээр авууштай нэг чанар байдаг юм. Энэ бол түүхэн бие хүнийг бараг муулдаггүй заншил юм. Манайхан энийг авах л хэрэгтэй дээ…
Манжийн төр харийн дарангуйлагч төр байсан учраас бие даах гэсэн оролдлого бүрийг даран сөнөөж байв. Тэд феодал ангийг цол хэргэм, цалин пүнлүү, зэрэг дэвээр тогтоон барьж, ховлон мэдээлэх адгийн систем тогтоосон нь бараг үндэсний шинж болтлоо хөгжсөн билээ. Монголын эрх баригчид юм л бол бие биенээ Бээжинд очиж ховлодог заншилтай болсон нь хожим Москвад ховлох болон солигдсон билээ. Энд зарчмын ялгаа байхгүй юм. Энэ муу ёрын боолын сэтгэлгээ одоо болтол оршин байгаа…
Шашин дэлгэрээд
Муусайн манжууд манайд шарын шашин дэлгэрүүлээд баллаад хаясан гэж зарим нь ярих. Монгол тулдаа шарын шашнаа авч үлдээд оюун санааны хувьд амьд үлдсэн гэж зарим нь ярих. Ингээд шашны их бага дэлгэрэлт гээд солиороод алга болж өгөх. Хамгийн гол нь эвлэршгүй дайн хийх…
Сүүлийн үед тэнгэризм гэгчийг гаргав. Монгол Чингис хааны үед тэнгэр шүтдэг байсан. Түүнийг шүтэхээ байгаад улс гүрэн бууран доройтсон. Өөрөөр хэлбэл шарын шашин шүтсэнээс болж. Тийм ч байж болно, үгүй ч байж болно. Харин нийгмийн хөгжилд нэг хүчин зүйл нөлөөлдөг гэж л лав байхгүй. Энэ бол хөдөлбөргүй зарчим.
Монголын феодалын бутрал дан ганц шашнаас болсон гэж би бодохгүй байна. Мэдээж шашин нэг хүчин зүйл байсан байх. Тэгвэл яагаад өөр ганц ч хүчин зүйл хэлэхгүй байгаа юм ?! Ингэхээр энэ баталгаа үнэн байж болох ч дутуу байна.
Миний төсөөллөөр эдийн засгийн буюу үйлдвэрлэлийн аргын интеграл шалтгаан гол нь байсан болов уу ?!
Нөгөө талд нь шашин дэлгэрээд мундаг болсон гэвэл би л лав зөвшөөрөхгүй. Шашны ном эрдмийн “зөв буруу” нэг хэрэг. Би бол “зөв” л гэж боддог. Харин нийгэмд дэлгэрсэн байдал, зохион байгуулалтын хэлбэр, эдийн засаг, нийгмийг тэтгэх байдлаараа уламжлалт шарын шашин шиг утгагүй болтлоо тэлсэн зүйл үгүй. Энэ дүгнэлтийг би биш, хувьсгалчид биш, тухайн үеийн шашны тэргүүн ухаантнууд нотлон хэлж байсан юм.
Ингэхэд манжууд ямар шашинтай байсныг боддог хүн манайд байдаггүй юм. Уг нь тэд бөө мөргөлтэй байгаад манайхыг дуурайж түвдийн буддизмийг шүтдэг байсан. Яахав ордон хавьд нь Күнз мэдээж байсан. Энийг ч гэсэн судлах л ёстой ш дээ. Дандаа сураг ажгаар солиорч байхаа болих хэрэгтэй л дээ…
Манж Чин гүрэн унаад балрав…
Европууд бараагаа Хятадад зарах гэсэн чинь авдаггүй гэнэ. Тэд өөрийн үйлдвэрлэл сайтай байж. Ингэмэгц нь хар тамхи Энэтхэгт тарьж Хятадад хүчээр нэвтрүүлжээ. Манжийн нэгэн түшмэл дургүйцэж хар тамхийг нь шатаасанд “соёлтой” европууд дайн хийжээ. Хар тамхины I, II, III дайн хийж, хөөрхий муу Манжаас одоогийн Гонконг, Мокаог булаан авчээ. Дараа нь Япон 1894 онд дайн дэгдээв. Энд би дайны түүх ярих гэсэн юм биш, монголыг ярих гэсэн юм.
Монгол нэгэнт Манж Чин улсын харъяат учраас төр улсаа хамгаалах дайнд оролцох нь мэдээж хэрэг. Монголоос цэрэг цуух, адуу мал, зэр зэвсэг, хонь хүнс гээд дааж давшгүй татвар татах болов. Өмнө нь татвар “арай гайгүй” байсан бололтой. Ингээд “амар сайхан” амьдрал дуусав. Энэ талаар монголын түүх бичлэгт юу ч ярьдаггүй. Ухаандаа “Айлын хүүхэн Алигармаа” дуу бол чухам тэр үеийн дуу юм.
Байлдах бол Монгол хүний төрөлх авъяас учраас манж цэргийн монгол жанжин Сэнгэрэнчин гайхамшигт гавъяа байгуулсан байдаг. Тэр европын орчин үеийн их буу, винтовны өмнөөс морин цэрэг, сэлэм, жадтай үзэлцсэн байна. Ёстой эр цэрэг шиг яс үзэлцсэн юм билээ. Монголоос бусад гадаадынхан тэр жанжныг бахархан дурсдаг л юм…
Энэ талаар манай түүхчид бас л бараг юу ч дуугардаггүй. Манжийн төлөө зүтгэсэн юм гэнэ. Үгүй шүү, тэр хүн төрийнхөө төлөө тэмцсэн монгол жанжин…
Чухам энэ үеэс хаант Орос, Чин гүрэн хоёр холбоо тогтоож Орос манжид хуучирсан штуцер буу, эрээст их буу болон бусад зүйл нийлүүлэх болж, цахилгаан мэдээний шугам тавигдаж, манжийн цэргийн дарга нарыг бэлтгэх дамжаа маягийн юм Хүрээнд ажиллах болсон байна. Монгол зэр зэвсэг, ханган нийлүүлэлтийн ямар нэг дамжлага бааз маягийн юм болсон бололтой. Энэ бол Монгол дэлхий дахинд бага ч гэсэн нээлттэй болсон хэрэг байлаа.
Чухам энэ үед Японд Мэйжийн эрин эхэлж, Хаант Орос хамжлагат ёсыг халж манай эргэн тойрны бүх уламжлалт нийгэмд томоохон ан цав гарч эхэлжээ. Энэ чинь 1860-1870-аад оны үе шүү дээ. Энэ ан цав хэдэн арван жилийн дараа тэс үсрээд Евроазийн эх газрыг орвонгоор нь өөрчилнө гэдгийг Марксаас өөр хүн хэлж байгаагүй…
Энэ үед төрийн татвар дарамт ихсэж, дайны байдалд орсноор Монголын нийгэмд эрс өөрчлөлт гарсан байна. Гуч дөчин жил дайн хийхээр, тэгээд дандаа ялагдаад дайны аймаар төлбөр төлөөд байхаар их л хэцүү юм болсон нь ойлгомжтой. Англичууд ембүү буюу метал мөнгийг нь зөөсөөр байгаад мөнгө-санхүүгийн системийг нь эвдсэн аж. Ямар ч гэсэн амьдрал ихээхэн муудсан байж таарах гээд байгаа юм. Энэ нь шилийн сайн эрчүүдийн “хөдөлгөөнөөс” мэдэгдэнэ. Манай шилийн сайн эрчүүд сайндаа үүсээгүй юм. Амьдрал муудаад л үүснэ биз дээ…
Ер нь бол хэвшиж тогтсон нийгэм задарч, төрийн ялзрал тэр үеэс эхэлжээ. Нөгөө талд нь капитализмын ч юм уу, зах зээлийн ч юм уу зарим элемент нэвтэрч эхэлсэн байна.
Энийг бас л судлаагүй. Манжийн үе гээд хаячихдаг. Уг нь их сонирхолтой үе л дээ…
Манжийн үед ямар байснаа манай феодалууд их тодорхой өгүүлсэн байдаг. Энэ бол Оросын цагаан Хаан II Николайгаас тусламж гуйсан бичиг билээ…
“…Монголчууд эртнээс нааш шарын шашныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал хожим манж хаан мандаж, шарын шашныг эрхэмлэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсний тул бидний багш анхан үеийн Богд лам шарын шашныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он монгол хан ван засгууд өөр өөртөө албат ард даан эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрж буй дор үүнээс нааш хятад түшмэл эрхийг барьж улсын эрхийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшин Монгол газар гэх зэргээр хуучин хэв суртлыг халж, эрх хүчнийг бууруулан бүрэлгэх нь үлэмж, үнэхээр гашуун…Урьд бид нар шүтэн дагасан нь (манж хааныг хэлж байна-Х.Д.Г) өдгөө нэр буй боловч үнэн үгүйд хүрч зовлон зүдгүүр үүсгэхүй нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тул…” гэсэн шалтгаан тоочсон байдаг.
Эндээс ойлгомжтой байгаа биз дээ. Манжийн үед “маш амар тайвнаар” аж төрж байлаа, гэтэл сүүлийн үед хятадууд орж ирээд болохоо байлаа гэсэн учир зүй байгаа биз…
Миний бат итгэлтэйгээр үзэж байгаагаар: Манжийн Монголын талаарх бодлого түүхэн үеүдэд ихээхэн өөрчлөгдөж иржээ. Хамгийн гол нь Манж Чин гүрний нуралт 1860-1870-аад оны үеэс эхлэн лавтайяа 40 гаруй жил үргэлжилжээ. Энэ нь түүний харъяанд байсан Монголд бүх талын сөрөг нөлөө үзүүлж байжээ. Монголын тусгаар тогтнолын үзэл санаа улс төр, эдийн засаг, нийгэм, сэтгэл зүйн урт удаан, олон талт хувирлыг туулж төлөвшиж ирсэн байна. Эндээс монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санааны нэг том суваг нь үймэн бужигнаж байсан Манж Чин гүрэн байсан гэсэн таамаглал (гипотез) зоригтойгоор дэвшүүлж болно.
Яагаад гэвэл энэ болтол монголчууд зөвхөн урд зүг рүү харьцдаг байсан учраас тэр. Хэрэв нүдтэй чихтэй хүмүүс юм бол тэнд болж буй дайн дажин, үймээн самуун, үгүй ядаж “эдийн засаг” яагаад доройтоод байгаагийн шалтгааныг олж харсан байх учиртай…
Харамсалтай нь манай түүх бичлэг энэ талаар огт судлаагүй бөгөөд одоо болтол судлахыг огт хүсэхгүй олон жил болжээ. Энэ бол хэт үзэл сурталжсан, гүехэн ухаантнуудын бодлогогүй ажил мөн. Сүүлийн үед түүх бичлэгээр улс төрчид, сайн дурынхан галзуурах болсон нь шинжлэх ухааныг ёстой завааруулж байна. Дээрээс нь манай мэргэжлийн түүхчид судлахаа больж, мөнгө харан сэтгэхээ байсан нь бүр ч илүү аймшигтай…
Мэргэжлийн биш хүн хажуунаас нь харахад ийм байхад судлаад үзвэл тун ч их юм гарах нь ямар ч эргэлзээгүй…
Монголчуудын үндэсний эх оронч үзлийн эхийг мэдье гэвэл манжийн үеийн түүхээс улируулан судлахаас өөр арга байхгүй. Гэтэл манай түүх 1911 онд хувьсгал ялаад гэж эхлэх бөлгөө…
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги, түүх мэдэхгүй бол төр битгий барь…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 4 дүгээр сарын 27.
Хубилай, Арирбөхийн үед Их Нацагдорж төрсөн бол ингэх байсан байх.
Хэнтий Урал Кавказийн өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвчин уулнууд
Мэнэн Араб Каракумын өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнуу
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хөвсгөл Байгал Каспийн гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
Хэрлэн Шар Дунайн тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Шүлэгтэй төстэй л юм. Ах нь хөдөлмөр, сэтгэлгээ хоёр ороогүй юманд их дургүй. Мөн түүхэнд “хэрвээ” гэсэн үг буюу утга хэзээ ч тохирдоггүй…
тийм шүү, тийм л байсан юм чинь… Бурхан минь харин одоо, маргааш ирээдүйд
Яг л таны бичсэнээр Манжийн үеийн монголчуудын амьдрал өрнөсөн гэдэгт би итгэж байна. Би таньтай санал нэг байна. Зарим хүмүүс гэрэж хэлэх байхдаа. Бодвол судалж үзсэн байдаг болоод тэгэж хэлдэг байх л паа. Харин бүхэлд нь би таны өгүүллийг бүхэлд нь дагаж байна. Мөнтүүнчлэн би таны бичсэнээс зарим зүйлийн талаар анх санаж байна. Жишээ нь Сэнгэрэнчин баатрын талаар амьдралдаа анх удаа л уншиж байна.
Хөөрхий миний өвөг эцэг Чингис хаанаас хойш Манжийн үед л амар тайван амьдарсан юм байна. Өөрөөр хэлбэл дотоодын дайн тулаан самуунгүйгээр хэсэг хугацаанд амгалан тайван гадна ертөнцөөс тусдаа аж төржээ. Миний бага байхад зарим айлд Энх-Амгалан гээд хааны хүүхдүүд өвөр дээгүүрээ суулгасан шаазан ваар байдаг байсан. Гэхдээ хот газрын айлуудад голдээ би харж байсан санагдах юм. Тухайн үед ерөөсөө тэр ваар яагаад айлуудад байдаг байсан нь надад тун ойлгомжгүй байдаг байсан юм одоо бодоход. Танд баярлалаа. Амжилт Ганаа ахдаа.
Нэг зүйлийг мартсан байна. Манжийн төр бол Монгол төр биш учраас мэдээж харийн дарлал байлгүй яахав. Ёстой хатуу чанд байсан. Монголчууд ч гэсэн эрх чөлөөгөө олохыг бодолгүй яахав. Гэхдээ өдөр шөнөгүй биш. Тусгаарлах эрмэлзэл сүүлийн жилүүдэд (1870-аад оноос эхлэн) ихээхэн хувьслыг дамжин эрчимжиж нэгэн хүчирхэг урсгал болж үр дүнд хүрсэн…
Ер нь түүх бол нэгэн утгаар дүгнэхэд их зовлонтой зүйл шүү дээ…
Ганаа Ах, таны өгүүллээс санаа аваад бодсон чинь нэг зүй тогтол ажиглагдлаа. Манай хэдэн төрийн бизнесменүүдийн урагшгүй, зөвхөн хувиа бодсон бэртэгчин бодол, идэхээ болохоор хэнтэй ч хамаагүй эвлэлдэн нэгдэж чаддаг, юу ч бодож тооцохгүйгээр сэтгэлийн хөөрлөөр хаана юу ч хамаагүй ярьж амлаж явдаг (хэлэх үг олдохгүй юм байна тэднийг тодорхойлох гэхээр) нөхдүүдээс болж энэ түүхийн цикл бараг давтагдаж байх шиг. Манжийн дарлал-1911 оны эрх чөлөө, дараа нь Оросын дарлал-1990 оны Хувьсгал-дараа нь 2 хөршийн эдийн засгийн дарлал…
Одоо л чи тун дөхөж байна. Асуудлыг ингээд судлаад үзэхээр шалтгаан нь их гүнд байдаг юм аа. Тэгээд судлах гэхээр боломж өгөхгүй, тэгсэн мөртлөө өөрсдөө судлахгүй улс байна ш дээ. Тэгээд л үүнийг бичиж байгаа юм…
Хэхэ. Урам өгсөнд баярлалаа.
Канадаас бичихээр ингэж их нуугддаг юм уу ?!
Ганаа Ах, Би нэг зүйлийг таньд бахархалтайгаар хэлмээр байна. Би таны бичсэн өгүүлэл бүрийг анхнаас нь одоог хүртэл уншиж байгаа маань надад маш их зүйлийг өгдөг. Миний амьдралд ч тэр, мэдлэгт ч тэр таны өгүүллүүдийн үндсэн санаа тусалдаг.
Би нуугдаагүй уу. Би юмны ард нуугдаж хүмүүсийн янз бүрээр хэлж, хумсаа нууж амьдрах дургүй ээ. Харин харин харьд амьдарч байгаадаа жоохон санаа зовдог гэхүүдээ.
Гэхдээ би Канадад сүүлийн 3-н жил амьдарч байна. Миний энд ирсэн зорилго нэгдүрээрт хүүхдүүдээ бодсон, хоёрдугаарт хэнд ч хаана ч гологдохгүй эрдэм мэдлэг, туршлагатай боловсон хүчин болох гэсэн юм. Дараа нь Монголдоо л…
Ганаа ах минь, хэт нэг талийг бариагүй голыг нь олсон час хийсэн нийтлэл байна. Хувь хүн ч бай улс орон ч бай аль аль нь алдаа оноо, муу муухай зүйлсээсээ суралцах нь зөв байхаа. Аль алинд нь эргэж сөхөх дургүй сэдвүүд байдаг нь эргэлзээгүй. Алдаагаа дахин давтахгүйн төлөө тэр зүйлүүдийг сайн судалж суралцах хэрэгтэй болов уу. Мэдээж хэрэг судаллаа гээд заавал мундаг үр дүнд хүрч бүх учрыг олно гэж байхгүй л дээ. Гэлээ гэхдээ ямар ч байсан бид тодорхой дүгнэлт хийж өчүүхэн ч гэсэн зүйлийг мэдэж авч бидний ирээдүйд л хэрэгтэй зүйл болов уу.
Монголд ер нь Манжийн үеийн түүхийг судалдаг түүхчид цөөхөн байхаа. Монголын Эзэнт Гүрний үеийг л бараг түүхч болгон судална уу гэхээс Монгол улс доройтон баларсан үеийг тэр болгон түүхчид сонирхохгүй байгаа ажиглагддаг. Уг нь тийм ээдрээтэй үеүүдээ судалвал л бидний өнөөгийн болоод ирээдүйд маань хэрэгтэй болов уу.
Бас Манжийн үеийг судалсан эрдэмтэн ямар нэг дүгнэлт хийлээ гэхэд бас нэг аюул байна. Тухайн түүхч жишээ нь хэдий үндэслэлтэй дүгнэлт гарган тавьсан ч хэрвээ тэр дүгнэлт нь Манжуудыг магтсан шинжтэйгээр зарим хүнд ойлгогдож болох юм. Гэтэл яг өнөөдрийн энэ хэт харанхуй үндэсрэхэг үзэл санаа хүчтэй байгаа үед үр дүн нь ямар байсан ч хамаагүй үндэс нотолгоотой голыг нь олсон дүгнэлт хийх зоримог түүхчид манайд хэр байгаа бол?
Бас Манжуудын Монголчуудыг хооронд нь алалцуулж захирч байсан туршлага бол зөвхөн Манжууд ч биш түүхэнд ноёрхох хүсэлтэй хүмүүсийн хэрэгжүүлж байсан нийтлэг арга санагддаг. Ялангуяа Ромын үеэс эхлээд барууны түүхэнд маш олон жишээнүүд ажиглагддаг. Ямар сайндаа “Хуваа тэгээд Захир” гэдэг хэлц үг гарах вэ дээ. Сүүлд гэхэд Британийн эзэнт гүрэн Африкт ноёрхолоо барьж байхын тулд отог овгийн тэмцлийг ихээхэн дэмжиж Африкчуудыг байнгын хоорондын тэмцэлтэй байлгаж ирсэн. Тэр гай нь ч гэсэн Африкын өнөөгийн байдал бий болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр ч гэсэн тэнд ижилхэн нэг шахуу хүмүүс байж байнга хоорондын тэмцэл, алаан хядаан тасрахгүй байна.
Манжууд яг л тийм аргыг хэрэглэсэн. Монголд олон ноёд, тайж, ван, гүн, бээс, гүүш, б**с ш**с гэх нь л холгүй цол хайрлаж хооронд нь байнга тэмцэлдүүлж ирсэн. Яахав хүний энгийн ноёрхох дур хүсэл дээр л дөрөөлсөн байх л даа. Өнөөдөр ч гэсэн Монголчууд дунд энэ зан хэвээрээ санагддаг. Бүгдээрээ л дарга болох дуртай, эсвэл ноёрхож, эзэрхэж амар хялбараар амьдрах хүсэл ихтэй. Хоорондоо нэгдээд хүчээ нэгдээд ажиллахын хооронд бүгдээрээ тарж амь амиа бодож амьдрах үзэл бодол хүчтэй. Энгийн олон жишээнүүд байна. Ямар нэг уран бүтээлчид, бизнес эрхэлж байгаа хүмүүс гэхэд бүгд л биеэ даагаад тусдаа салаад өөрийн юмаа байгуулаад гараад явчихдаг. Тиймд зүйлийг шууд буруутгах нь хэцүү л дээ. Гэхдээ яагаад сайхан нэгдээд юм хийж болдоггүй юм бол? Мэдээж дэгдээхэй хэзээ нэг цагт үүрээ орхиж нисэх нь байх ёстой зүйл байж болох ч Монголчуудын дунд байгаа хуваагдмал амин хувиа бодсон үзэл арай л дэндүү их байгаа мэт санагдаад байх юм. Мэдээж энэний цаана олон шалтгаан байгаа байх л даа. Сэдвээсээ хазайгаад таны блогыг комментоороо булсан бол хүлцэл өчье.
Яалаа гэж ?! Чи ёстой хэрэгтэй зүйлийг санууллаа. Манжийн бодлого бол аймаар ш дээ. Наад цол хэргэм, цалин пүнлүү, хов жив зэргийг чинь тэд ёстой нэг үндэсний шинж болтол нь хөгжүүлж чадсан юм. Би манайд хангалттай бичсэн гэж санаад дурдаагүй нь буруу байж. Ялангуяа “харь хаанд” бие биенээ ховлох боолын сэтгэлгээ ёстой муу ёрын эд. Юм л бол Бээжинд очоод ховлочихдог байсан юм. Дараа нь Москвад ховлодог болсон. Ямар ч ялгаа байхгүй. Энэ ёрын зан одоо болтол байдаг юм…
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд хувааж захирах аргыг өнөөдөр ч гэсэн гадна дотны ашиг сонирхолын бүлгүүд Монголд ашиглаж байгаа гэж сэрдэх үндэслэлүүд олон байгаа шүү.
Өөр нэг сэдвээсээ гажсан хэтэрхий ярвигтай зүйлийг энд дурьдахад уг нь хүн төрлөхтөн бол нэг л гэр бүл. Даань ч хуваагдмал байгаа шалтгаан нь хүн гэдэг амьтан нийгмийн амьтан болохоор ижил зүйлээрээ хоорондоо нэгдэж нийгмийн харилцаа үүсгэж амьдрахыг боддог. Хүний хамгийн айдаг зүйл бол ганцаардал нийгмээсээ гадуурхагдахаас айдаг нууц айдас. Үүнээсээ болж өөрийн нийгмийн холбоогоо үүсгэж амьдрахыг хичээдэг. Жишээ ойролцоо сонирхол, шашин шүтлэг, хэл, ёс заншил, үзэл санаа, яс үндэс, нийгмийн гарал, мэргэжил, орлого бүх юмаараа ижил дугуйгаа олж хоршиж нийгэмжиж амьдрахыг хүсдэг. Энэ байдлаасаа болж хоорондоо дайсагнах тэмцэлдэх нь даанч их юм.
Мэдээж энэ бүх ялгаануудаа үгүй хийж нэг ижил болж амьдрана гэхээс илүү хүмүүс хоорондоо нийтлэг зүйлээ олж харж хоршиж, хамтарч, нийтлэг эрх ашгийнхаа төлөө амьдардаг байгаасай. Миний хувьд энэ ийм үзэл санаа дотор минь оршидог. Өнөөдөр даяаршил явагдаж байна гэж ярьж байна. Үнэхээр ч явагдаж байгаа. Гэхдээ энэ даяаршил эдийн засаг, соёлын даяршил уу хүчтэй байна уу гэхээс, улс төрийн даяаршил биш юм. Үндэстэн тусгаар улсууд хүчтэй оршисоор л байна. Энэ систем байгаа цагт улс орон болгон амь амиа л бодох нь их байгаа. Энэ үүднээс би Монголын улсын эрх ашиг, Монгол хүн чухал гэж ярих үндэс маань болдог. Энэ үүднээсээ би “Монгол Хүн”. Харин гадаад ч бай дотоод ч бай хүнтэй энгийн харилцаанд бол би энгийн нэг бусдын л адил “хүн” юм. Гэхдээ ер нь бид юмыг олон талаас нь харж хүн гэдэг үүднээсээ амьдарч байвал сайхан байхсан.
Чиний сануулсан, өөрийн мартсан санааг дээр өгүүлэлдээ гүйцээн бичив. Чамд их баярлалаа…
Яг яг дэмжиж байна би бас.
Ганаа ахаа таньтай санал нэг байна. Харь хүнд очиж ховлох бол ёрын зан. Гэхдээ бид хов хүргэх, матаач гэдэг зүйлийг бас өөр талаас нь хармаар байна. Мэдээж тийм харь нэг эрх ашигтай биш хүнд очиж ховлож байгаа зүйл бол бидний эрх ашиг сайн зүйл болохгүй. Харин дотроо байгаа муу муухай зүйлийг дотроо задалж бие биендээ ховолдог баймаар байна. Тэр дотроо задалдаг гэдгийн хил хүрээг ямар байхыг тогтооход ярвигтай л даа.
Би жишээн дээр ярих гэж оролдоё. Жишээ өнөөдөр ямар нэг компани хэрэглэгчдийг хохироосон зүйл явуулж байлаа гэхэд ямар нэг ажилтан нь холбогдох газар ч юм уу хэвлэл мэдээлэлд хов хүргэж, матаж болно. Мэдээж тийм зүйлийг бол бид хувь хүний хоорондын асуудлаас ондоо авч үзмээр байгаа юм. Энэ бол энгийн хүмүүс хоорондоо бие биенээ муулах хов хүргэхээс шал ондоо зүйл гэдгийг анзаарах хэрэгтэй. Ийм юм ярихаар зарим хүн тэгж хов хүргэж байснаас шууд тийм буруу зүйл хийж байгаа хүнд нь хандаж болдоггүй юм уу гэдэг. Тэгэх арга байхгүй л дээ. Заримдаа ийм асуудал бол хэтэрхий ярвигтай хувь хүн хоорондын харилцаанаас давсан заавал гадны хүчин зүйл нөлөөлж байж өөрчилөгдөх боломжтой зүйл мэт надад санагддаг. Тиймээс ийм төрлийн хов, матаа Монголд хэрэгтэй. Ялангуяа өнөөдрийн ийм хээл, хахууль, муу муухай юм бугларсан үед матаач ховчид Монголд туйлын чухал байна. Иймээс ийм зөв зүйтэй ховч матаачдыг зөвөөр ойлгуулж зөвөөр сурталчилах хэрэгтэй санагддаг. Миний ховлох санаа бол ямар нэг албан тушаалтан, дарга цэрэг, хумигдмал хүрээнд очиж ховлохоос илүү өргөн нийтэд ил болгох хүрээнд хов хүргэхийг хэлээд байгаа юм.
Наадах чинь хов биш л дээ хөгшөөн. Ил тод, үнэн баримттай мэдээлэл, ёсзүйтэй сэтгүүлзүй, хамгийн гол нь хэвлэн нийтлэх эрх гэдэг асуудал. Би одоо жинхэнэ хов, матаас гэдэг зүйлийг бодит утгаар нь хөгжүүлдэг газар ажиллаж байгаа. Их зовлонтой, бодитой баримт, тайлан мэдээнээс илүүтэй зүгээр хов, матаас, тэр байтугай гүтгэлэг дээр үндэслээд шийдвэр гаргадаг удирдлагатай. Мань удирдлага үнэн бодит мэдээллээс илүү, үүндээ дуртай, бүр өөгшүүлдэг. Энэ бол юу ч биш, хамгийн харамсмаар юм нь ажиглаад байхад иймэрхүү хов, цуурхлын шинж чанартай зүйлд хүмүүсийн дуртай байгаа гэж. Нүүрэн дээрээ айхтар дургүйцаад, үзэн ядаад байгаа мөртөө яс юман дээр дэмжээд, улам хөгжүүлээд байдаг. Тэгээд би боддог юм. Монголчууд арай угаасаа ийм биш байгаагүй байлгүй дээ гэж.
Зүгээрээ Ганаа ахаа. Хүн ер нь их мартамхай амьтан гэгддэг. Юмаа ер байнга бичиж тэмдэглэж санаж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хүн мартдаг тул алдаагаа давтдаг ч гэж яригддаг. Өмнөхөө ямар байснаа мартсан хүмүүс заримдаа хүнээ ч алддаг үе бгаа шүү тиймээ. Ер нь Молор-Эрдэнэ гуайн дээр хэлдэг санаа буюу бодсон сансанаа ном болгоод бичиж буулгаад толгойгоо хоослоод явах нь зөв юм байгаа юм. Хүн бүх юмаа санана гэж байхгүй. Тиймээс та болон бусад эрэдмтэд шиг бодлоо цаасан дээр буулгаад явах нь зөв байх л даа.
“Энх-Амгалан хааны эх Монгол хатан бсан” өнөө “цагаан ногоон дарь эх гэгчийг тэдний хатад бүсгүйчүүлийг төлөөлүүлж хийсэн” гэнэ лээ зэргээр сургаар буудалгүй ултай судалж ирээдүй хойчдоо үлдээх ёстой л доо. Учир нь бидний сонсолт бас ойр төдийгүй мэдэрч мэдэж болох ахуй хийгээд соёл уламжлалын сэжүүр дотор нь бгаа болуу гэж санадаг. Жишээн “Манж санаа” гэж нэгэн зүйл байх үүнийг “буруу”, “муу” санаа гэхээс далд давхар санаа гэхчлэн эдүгээгээс хойшхи залуус хэлж мэдэх нь юу л бол? Энийг одоо цагийн хэлээр хөрвүүлбэл өнөө Даяарчлал (даяаршил бус!)-/глобалчлал/, Дангаарчлал/тусгаар тогтнол/-тай хорших /дүйх/ мэт? Дээр Ганаа ах хэлсэнчлэн “шинэ тутам төрөн гарсан үндэстэнд агуу их сурвалжит сүр хүч хэрэгтэй” түүнчлэн “монгол язгуур овгоос хатан авах нь манжуудын хувьд нэр төрийн хэрэг” бсан зэргээс бодвол хятадаас тусгаар хол байлгаж Монголчуудыг хооронд нь бас нэгдүүлэхгүй атлаа биесийн тус бүрээр нь хөхүүлэн “жаргааж” бсанд нэлээд учир занги бгаа шиг санагддаг. Энгийн төсөөлвөл бидний Монголчуудын мөн чанарыг “судлангаа” суралцаж, могойд барьдаг мод буюу хятадыг “жанжил”-х даа хэрэглэдэг бсан байж болох. Тиймээс ч манж монгол ноёд дээдсийн хооронд хятад түшмэлүүд яс хаясаар салгаж нэг нэгээр нь дарж устгаж уусгаж авах уламжилсан бодлого барьсан байхыг үгүйсгэхгүй юм. Юутай ч алдаа оноотой өнгөрсөн түүхээсээ бэргэлгүй тэр тусмаа “манжийн эрхшээлд” бсан түүхэн улбаагаа торуулах нь зайлшгүй бөгөөд хэрэгтэй юм. Магадгүй “нүүрс? баялагаа зарах-борлуулах-боловсруулахаас” эхлээд нэгдэх шахаад бгаа хөршүүдтэйгээ хэл амаа ололцож жинхэнэ ТУСГААР ТОГТНОЛ хөгжлийн чиг замаа олох ч юм билүү хэхэ.
Ганхуяг ахад их баярлалаа. Монголын түүхийн их эгзэгтэй чухал үеийн талаар сайхан бичсэн байна. Манай монголчууд Чингэсийн эзэнт гүрний түүхийн талаар их юм мэддэг, уншдагь сайн мэддэг болж байгаа. Харин харьцангуй орчин үеийн түүх болох 18-19 зууны түүхийн талаар хүмүүсийн ойлголт Манжийн дарлалд байсан гэдгээс илүү хол гарч харж сонссон нь тааруухан байгаа. Монгол түүхчдийн хувьд ч гэсэн энэ үеийг орхигдуулаад байгаа гэсэн Таны саналтай санал нэг байна. Манж Чин улсын үеийн түүхийн талаар Хятадын архивуудад их хэмжээний баялаг материал байгаа нь ойлгомжтой. Харин тэр бүхнийг уншаад судлаад эргүүлээд Монголчуудадаа хүргэх талаар түүхчид маань хойрго хандаад байна уу даа.
Хэдийгээр манайхан шиг түүхээ хэт шүтдэг, түүгээрээ бахархах дуртай хүмүүсийн хувьд нэг их мандуулаад, магтаад байх юмаар ховор ч гэсэн Монгол улсын тусгаар тогтнолоо олох замд тохиолдсон нэгээхэн хүнд хэцүү зурвас үеийн нэг байснаараа одоо үеийнхэнд сургамж болгон авах юм ихтэй үе байсан байж болох юм. Гол нь тэр үеийн түүхийг байснаар нь үнэнээр дараа үедээ хүргэх нь чухал юм даа. Гашуун ч гэсэн эм гэдэг байхаа.
Чухал сэдэв хөндсөн Ганаа ахад баярлалаа би судлаач биш тул таамаглалаа бичиж байгааг минь уучлаарай. Манжуудын монголд учируулсан бас нэг том хорлол бол монгол дарханг алга хйисэн явдал гэж боддог. Манж Өвөрмонголыг нэгтэсний дараа Дайчин гүрэн гэж нэрээ өөрчилсөн тэр үед монголчуудыг цэрэг татхад л бэлэн бай цалин өгнө ажил хийж болохгүй /үүнд зэр зэвсэг бэлдэх дарханы ажил бас хориглогдсон/ . Тэр монгол дархчууд хайчисан бэ? Японд 元和 (1615-1624) гэж үе байдаг. 元(эхлэл эсвэл энэ юань гүрний ханз ) 和(нийлэх эсвэл япон гэсэн утгатай) Энэ үеээс японы сэлэм шинэ сэлэм гэж нэрлэгддэг болсон. Өвөрмонголд байсан дархчид нэг нэгээрээ усан онгоцонд суугаад япон руу гарсан юм биш биз. Өвөрмонголд тэр үеийн монголийн төр байсан тэхээр шилдэгүүд нь тэндээс япон ороод одоо үр удам нь тоёотаг хийж байгаа юм биш биз гэж бодогдох юм. Тэгвэл халхад байсан дархчид хайчив? Буряадууд нэг юм бариад авхаараа салдаггүй шиг санагдах юм тийшээл юм биш байгаа тэд зугтаж нуугдаж явсан болуудаа тэгэж явахдаа эрдэм мэдлэгээ өвлүүлж үлдээж чадаагүй? Зүүнгарт геноцид болчихсон.
Монгол дархан гэхээр одоо нэг ээмэг бөгжний хэмжээнд л ойлгодог болсон уг нь монгол хүн монгол морь монгол дархан 3 нийлж байж дэлхийг эзэлсэн юм шиг санагддаг. Баахан таамаг биччихлээ надад өөрт судлах эрдэм байхгүй юм таньд идээ болоосой гэж бодоод бичлээ.
Тэр яг үнэн. Дайн хийдэг улсуудыг хамгийн түрүүнд зэвсгээс нь салгах ёстой. Манайд зэвсгийн, металлургийн үйлдвэрлэлийн маш сайн систем байсан нь ямар ч эргэлзээгүй.
Энэ систем феодалын бутралын үед их эвдэрсэн, үлдсэнийг нь манжууд оргүй устгасан. Тэгэхгүй бол монголчууд ёстой сүйд хийнэ ш дээ.
Та нар одоо хайгаад үзэхгүй юу, манай металлургийн нууц алга болоогүй…Ядахдаа нум сум, сэлэм, жад, янз бүрийн “мэс” олж болох уу, болно. Эсвэл ном судар үлдсэн байж болох уу, болно. Наад толгойгоо сайн ажиллуул…
Чингисийн үед Хүн-гийн металлургийн “нууцыг” олоод ашиглаад болоод байхад бидний үе яагаад олж болохгүй гэж ???
Чамд баярлалаа…
Таньд баярлалаа би коментоороо гол улс төрийн сэдвээс холдуулчихвуу гээд бяцхан санаа зовоод. Амь наана там цаана гэж үг хэзээ монголд орж ирсэн юм бол хайвал монголд бутрал болохын өмнөхөн орж ирсэн байж магадгүй. Төвдийн хараал гээд байгаан ердөө энэ 4хөн үг ч байж магадгүй гэж хар төрөөд. Орчин үед сандал ширээ наана шорон цаана, сонгууль наана 7 сарын 1 цаана, мөнгө наана монгол балрах бол цаана гэх мэтээр… Уг нь монгол хүн муу явснаас сайн үх гэдэг. Яг эсрэг утгатай. Гэтэл яагаад өмнөх муу үгийг монголчууд хүлээгээд авчихав ? Төвд сүм дээр там цаана бол амь наана байх утгагүйштээ гэсэн утгатай юмаа гэж тайлбарлавал монголчууд авчихаж магадгүйл юм. Тэгснийхээ дараа бурханы сургааль бол амийг дээдлэх гээд заагаад байвал монголчууд яаг хамгийн хорлонтой утгаар энэ 4 үгийг ойлгодог болоод эхлэнэ. Орчин үед энэ муу үгийг хэрэгжүүллээ гээд алж болохгүйн харамсалтай. Тэхлээр ийм явдал гаргасан хүнийг орох газаргүй болтол шоолж муулахаас өөр арга үлдэхгүй. Таны нийтлэлүүд хамгийн зөв арга гэж бодож байна. Бусдууд ч гэсэн дэмжээд бид бүгд ЭЭ, НҮДНИЙ БУЛАЙ…гээд суувал буцаад муу явснаас сайн үх гэдэг үг монголд хэрэгжээд эхлэнэ гэж найдаж байна.
би нэг юм буруу биччихэж уучилаарай ЭЭ, НҮДНИЙ БУЛАЙ…гээд суух биш зогсох эсвэл алхах хэрэгтэй гэж бодож байна.
Түвдүүд хараасан гэхээс тангадууд тэр тусмаа хар тангадын “Монголын хойчис юм бүү мэдэг мэдсэнийхээ үгэнд бүү орог” гэж 500 жилээр хараасан хараал бдаг гэх яриа сонсогддог. Өнөө ч түвдэд явуулсан, явуулж буй эзэрхэн буй хятадын бодлогыг гүнзгийрүүлэн судалж үзвээс зүгээр нэг сүжиг нутаг шашин номоос өөр шалтгаан бгаа мэт. “Тангад улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай” гэж Чингис хаан хэлсэн гэх домог ч хоосонгүй шиг? Далай ламын АНУ дэмжлэг- хятадын үгүйсгэл, нацист эмблем судалгаа, Мулдашевын гимлайн аялал, дэлхийн усны хагалбар цаглабар гээл цагираглан битүүрэх олон зүйл бгаам болуу гэж санагдаад бгаам даа хэхэ.
Sonirholtoi niitlel baina. Ganaa ahdaa bayarlalaa.
Minii bodloor “Manjiin darlal” gesen huuchin niigmiin uyes baisan unguts dugneh yavdal odoo ch baigaad baigaa yum shig sanagddiin. Manaihan medehgui yumaa hamgiin ih yarih yumaa. End bi manjiin uyiin sain bolon muu zuilsiin talaar heden ug helii gej bodloo.
Sain ni:
1. Manj gedeg undesten maani uuruu Mongoltoi hel soyoliin huvid mash ih oir tustei buguud bid manjid dagaj orsnooroo hel soyoloo hadgalna uu gehees uusah ayul baigaagui. Manjaar bichsen yumiig harahaar uguulber dotorh ugnii 60-70% ni mongol ug baih ni elbeg. Bichig ni bol manai mongol bichgiig bagahan uurchilj huulbarlasan bichig baidag. Tiimees bid soyoliin huvid tedend bagshilj baisan gej oilgoj bolno.
2. Manj ni uursdiiguu Zurchidiin Altan ulsiin hoichis gedeg bolovch unen heregtee hel soyoliin huvid ondoogoor barahgui, Mongoliin ezent gurnii uyd bii bolgoj ugsun zasag zahirgaanii huvaariig ter chigt ni avch yavj baisan. Undestnii huvid, manj aimag gej nerlegddeg (Ula Nara geh met) olon aimag ni mongol garaltai aimguud baidag. Ugaas ezent gurnii zadraliin daraa mongol tsusnii hari soyoliin olon uls uussen baidag.
3. Zarim survaljaas uzvel, manjiin anhnii haan Nurhachi bol deedeh uvug etseg ni mongol hun baisan gej bichigddeg. Yu geheer Yuan uls unahad zuun hoid mujiig zahirch baisan Mongol zahiragch ni ter chigeeree zahiraad uldsen???
Muu ni:
1. Tuvdiig gartaa oruulj avsnaaraa manj nar shariin shashnaar damjuulj mongolchuudiin oyun sanaag chuluutei zaluurdah bolomjtoi bolson. Ugaasaa sum hiid, jas, lam naraas tatvar avahgui, ajil hiilgehgui bolson tul yaduursan olon tumend avragdah gants naidlaga ni malaa urgul barits nereer jasiin ner deer burtguuleh, huuhdee lam bolgoh geh met zuils havtgairsan. Ur dund ni hun amiin dundah huisiin tegsh baidal aldagdaj, umnuh niigmuuded baisan “Ger bul” gesen niigmiin undsen zohion baiguulalt evdrehed hursen. Sonirholtoi ni ter uyes hoish emegtei huniig buzar muuhai gej uzeh handlaga bii bolson.
2. Aimag hoshuunii negjiig bainga uurchilj, ulam jijigledeg baisan. Hoshuu buhen noyontoi buguud tsalin punluu, otgo jinseeree busad noyodtoigoo ursulduud ehleheer negdel nyagtraliin talaar yarihiin ch hereggui bolj baigaan. Ar mongol bol uvur mongoliig bodvol Ar mongoliig hariutssan tusgai yam udirddag baisan buguud arai iluu daramtand baisan boluu. (shaltgaan ni uvur mongoloos hoish ezlegdelgui 60 jil guriisen???)
3. Manjuud uursduu neg ih udalgui hyatadad uussan ni buh zovlongiin ehlel bolj, ertnii ust hyataduudad manjiin zasagt shurgalj mongoliin haritsangui buren erht baidliig evdehed nuluulsun boluu.
Jaahan urt bolchloo, uuchlaarai
Энд юм бичсэн залуус ямар сайхан байх юм. Ингээд бодол эрэгцүүлэл дүгнэлт саналаа гаргаад “хүн шиг” байвал би юу боллоо гэж хэрүүл хийхийм ?! Дандаа ийм байгаасай л гэж бодож байна шүү. Уг нь би “аймаар соёлтой” ш дээ…Баярлалаа Та нарт…
Ганаа ах таныг миний хувьд хэрүүл хийдэг гэж дүгнэдэггүй юмаа юу гэхгээд байна гэвэл бидэнд улам хатуу хандаасай гэж хүсэж байна та биднийг нэгтгээч !!!
Манай ах хэрүүл хийх байтугай хэл ам болох дургүй номын залуу гэдгийг мэдэх улс нь мэддэг юмоо. Харин хүнээ байсан сүг, хөгийн тоть сармагчингуудад харшилтайгаа нуулгүй өөрийгөө шатааж орчлонгийн өнгийг бидэндээ мэдрүүлж харуулан! нэгтгэн сэхээ самбаа олгох гэж яваа, эрдэмд мэдлэг рүү чимх ч гэлээ дөхүүлэхийг зорьдог ЭРХЭМ АГАА жинхэнэ МОНГОЛ эр хүн дээ.
Танд эрүүл байхыг хүсэе.
Уншиж судлаж байсан ном, бүтээлүүдээс шүүж авсан хэсэг бодол, оун дүгнэлтээс нэлээд хэд нь таныхтай яг тулж байна. Ялангуяа бид Манжид дагаар орсон байхдаа цэрэг, стратегийн хувьд резерв буюу нөөц байсан нь яах аргагүй үнэн. Тэд Хятадуудад дайчин=аймшигт Монголчууд бидний холбоотон, бидний нэг шүү та нар аятайхан байгаарай гэж үргэлж сүрдүүлж сургаар айлгадаг бсн, тиймээс ч зөвхөн пайз буюу эрх олгогдсон худалдаачин Монголд наймаа эрхлэх зөвшөөрөл авдаг бусдыг нь нааш нэвтрүүлдэггүй байсан. Мэдээж их гүрэн, төр засаг удаан тогнохоороо ялзралд буюу авилгалд идэгдэн мөхдөг нь зүй ёсны шахам зүй тогтолын хувьд Монголд худалдаа хийх онцгой ашигтай эрхийг авах худалдаачид мөнгийг хайр гамгүй хахуульдсаар тэдгээр наймаачдын тоо олон болж бидний дургүй хүрсэн гэж боддог, өнөөгийн дүр зураг л даа
2-рт Одоогийн Шинжааан Киргизын нутгаар дайрах Тяншианы нурууны өвөр хөндий – Торгоны зам буюу Монголчуудын эдийн засаг болон мэдээллийн гол гарцыг хяналтандаа авч, хэргээр Ховдын хязгаараар монголын хилийн тасар цохисон нь ч анзаарагддаг.
Ер нүүдэлчин бидний casus beli бол эдийн засаг – худалдаа шүү дээ. Эд баялаг байвал найрлаад суучихна, хомсдоод ирэхээрээ гараад дээрэмдэнэ, түүнийгээ бидэнтэй худалдаа хийсэнгүй зэрэг casus beli гээр халхлана.
Та монгол манжид дагаар орсон тухай миний хамгийн эмзэг сэдвийг бичлээ /зөвхөн минийх биш олон хүнийх байгаасай гэж бодож байна/. Монгол хүн төрлөө өслөө ухаан орлоо Чингисийн агуу монгол гэж байсныг мэдлээ тэгээд өнөөдрөө харлаа …???
Би forex сонирхдог. Энэ ихэнх хүнд хамаагүй байх ихэнх хүн энэнд битгий ойртоосой гэж боддог. Шунал харамсал уур хорсол шантрал гээд өөрөө өөртөөгөө тэмцэх их хүнд ажил. Тэнд мэдээллийн хувьд юу мэддэггүй гэхээр ирээдүйг мэдэх боломжгүй (уг нь ойлгомжтой хэн ч мэдэхгүйн) өнөөдрөө хархаар хаос болж байдаг тэхээр яах аргагүй түүх /өмнөх ханш/ харж тэр мэдээлэл дээрээ тулгуурлаж өнөөдөр юу хийх ёстойгоо шийддэг. Энэ утгаар бид хэрвээ өнөөдөр шийдвэр гаргая гэвэл түүхээ ялангуй энэ манжид дагаар орох болон түүнээс өмнөх үеийг харах ёстой(forex буруу жишээ байх гэхдээ миний мэддэг зүйл энэ). Яагаад pax mongolica гэж өдийд монголоос өөр үндэстэн бий болгож чадаагүй диваажинг байгуулаад (харамсалтайн мянмараас гарсан халдварт өвчин монгол өртөө дамжаад бүх дэлхийгээр тарсан учир монголчууд баатар байснаа мангас нэртэй болчихсон) тэгээд бутраад задраад эзлэгдээд хэн нэгнийг дагаж далбигнаад нэг нэгнээ матдаг зөвхөн амиа боддог (би ч гэсэн ялгаагүй амьдралаа бодоод гадаад руу гарчихсан) ийм улс болчихоо вэ? Энэ манжид дагаар орох болон түүнээс өмнөх үед монголд юу болоо вэ түүнийг олоод мэдээд ухамсарлавал бид юу хийж болохгүй вэ гэдгээ ойлгох байх. Энэ утгаар монголчууд хичнээн өнөөдөр хөгийн харагдлаач уг нь бусад их олон улсаас хэдэн алхам дээгүүр шатаар яваад байх шиг юун тэр солонгос энэ тэр. гар утас хавтгай телевизор бол хөгжил огт биш санагдах юм. Өө бас нэг өөр юм байна яарвал даардаг гэж коммунизм уг нь зөв шүү дээ коммунист байна уу капиталист байна уу хүй нэгдэл байна уу ялгаагүй коммунизм бол хүний төрөлхтний мөрөөдөл. Хэзээ нэгэн цагт хүн нэг нэгнээ мөлждөггүй өөрийн хүссэн зүйлээ бүтээгээд амьдардаг сайхан үе ирнэ. Бид хэтэрхий яарчихаж тэгээд одоо даараад сууж байна. Одоо тэр мөрөөдөл рүү тойроод удаан ч гэсэн явж байна. Монголчууд бид эхний эгнээ хавьд л явдаг болоосой.
Зарим нэг комментчид Манжийг Монголтой ойрхон, бараг Монгол байсан юм шиг л бичсэн байна. Энэ чинь их буруу ойлголт. Сүүийн үед Манж бол бараг Монгол гэж ярих гээд байдаг болж. Манж бол Монголоос хэл, гарал үүслийн хувьд тусдаа үндэстэн юм аа. Би өөрөө Манж хэл судалж байсан юм. Адилхан үг маш олон боловч бас л цаагуураа нилээд ялгаатай хэл шүү дээ. Манж нарыг Солонгос, Хятад 2 ч булаацалддаг. манж бол Со ч биш Хятадад ч бас хамаагүй. Манжийн үеийн Монголын түүхийг бодитоор судлах л хэрэгтэй байна.
Өөр байтлаа би чамд хайртай гэхийг би шимбэ хайрамби гэж ярих уу? Монгол, Манж яалт ч үгүй нэг угсаа гаралтай, соёл, хэл, шашны хувьд хоорондоо төстэй 2 үндэстнүүд. Алтан улс байгуулагдах хүртэл Дорнодод хойд нутгийг Монгол-Зөрчид нүүдэлчид захирч байсан юм. Тэнд тусдаа Монголчууд, Зөрчидүүд байгаагүй. Зарим хүмүүс Манж Хятад 2 бараг адил байсан юм бичдэг. Тэгвэл Монгол Манжид биш Хятадад эзлэгдсэн болж таарах нь ээ. Монгол Хятадыг эзэлж явснаас Хятад Монголыг эзэлж явсан түүх байхгүй /Сшу Шу Жөн-ий 1919 оныг эс тооцвол /.
1, 2 үг олж цээжилчихээд битгий мэддэг юм шиг яриад бөай. Манж нар монголчуудаас маш их үг төдийгүй бас бичиг зээлж авсан юм аа. Өгүүлбэрийн бүтэц адил төстэй боловч угтвар, дагавар яаж авдаг, тийн ялг л гэх мэтээр ер нь дүрмээрээ ч, язгуур үгийн санагаараа ч манж их ялгаатай байдаг юм. Бараг түрэг хэлнээс илүү хол хөндий хэл юм билээ. Ер нь 1-10 хүртэл манжаар тоолоод үзээрэй хөгшөөн. Нэт дээр зөндөө байгаа олоод унш. Ерн нь манж монгол нэг эсвэл ах дүү гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй. Хамниган манж нар бол эртнээсээ л бие дааж оршиж ирсэн тусдаа үндэстэн юм аааа. Үүний талаар эртний түүхийн ном зөндөө бий.
1. Энд би хэлний тухай огт яриагүй.
2. Хэл ярих гээд байвал “манж-тунгус” хэл алтайн хэлний бүлэгт ордог боловч огт өөр аймагт багтдаг юм.
3. Цээжнийхээ бангаар маргах гэдэг тэнэг зангаа татаарай, энэ бол шинжлэх ухааны блог…
Ганхуяг судлаач Монгол дахь шарын шашны түүхийг зөв хөндсөн байна. Шарын шашныг Монголд Манж нар тараасан гэдэг утгаггүй ойлголт 1990 оноос ч амь бөхтэй байна. Шарын шашин Манж гэдэг үндсэтэн улс бий болохоос аль өмнө нь Монголд орж ирээд, Түмэдийн Алтан хан Далай лам гэдэг цлоыг бий болгоод байсан шүү дээ.Соц үед шарын шашныг Манж нар оруулж ирсэн манж нар Монголыг колоничилдог байсан гэж бччдэг нөхдүүд өнөөдөр Тэнгиризм гэж тэнэг юм яриад явдаг болжээ. Дандаа хөгшин эрдэмтэд байна лээ.
Би “нэвт” судалчихсан болоод үүнийг бичээд байгаа юм биш шүү. Зүгээр л зах зухаас нь харахад л ийм юм бодогдоод байна. Тэхээр хэдүүлээ түүхээ жаахан “учир утгатай” судлахгүй бол болохоо байлаа гэж хэлэх гээд байгаа юм. Энэ “ардчиллын” түүх бичлэг чинь социализмын түүх бичлэгээс илүү гарч чадахгүй байна. Худлаа онгирохоос өөр юм юу ч алга…
1. Ахмад түүхчид Татарыг манж-зүрчид, хамниган гарлынх гэдэг. Сүүлд хаклогруппыг тогтооход Орос, Казаны татаруудад N хаплогрупп 20% хүртэл илэрцтэй байна. Энэ нь Монголын дайнаас болсон уу (Татаруудыг түрүүлж торгуулийн сум шиг явуулдагаас Европт татар гэж нэрлэсэн эсэх) эсэхийг тодорхойлох болов уу Буриадын үндэстний хувцаслал Манжтай их ойр төсөөтэй. Буриад бас Хаклогруппын судлагаагаар зүүн хэсэгтээ якут, түнгүүс шиг N-н илүү илэрцтэй байдаг.
3. 1616-оноос 1758 он хүртэл үйл явдлыг системчлээд харахад, Монгол, түүнтэй ойролцоо киргиз, казах гаралтай үндэстнүүдээс Манж, Монголын Ойрад 2 төвлөрөл тогтоох боломж өндөр байсан. Нурхач, Лигдэн 2 хатуу чанга төвлөрлийг хэрэгжүүлэхэд Өвөрлөгчид Нурхач руу эргэсэн. Шалтгаан нь юу байв? 1616-1758 онд Оросууд баруун талаас Польш-Литовт Москвагаа алдаж, өмнө талаас Осман-Крымүүдэд бас Халимагууд зүүн талаас нь хүчтэй дарамтлаж байсан. Гэтэл энэ үеэс Орос маш зөв улс-төр, дайны бодлого явуулсан байна?
5. Ойрадын мөхөлд Манжийн геноцет байгаа боловч салхинцэцэг зэрэг нийтийг хамарсан халдвар өвчин нөлөөлсөн гэдэг. Энэ өвчний үүсэл, түүх тахал шиг сонирхолтой. Феодалын задралд орсон нь Халх, Казах, Мин улс байсан бололтой. Оросууд хүчирхэг зэвсэг буунаас (Дарины үнэр үнэрлэлгүй) илүү цэвэр дипломат аргаар Ойрадаас казах, киргизүүдийг өөртөө нэгтгэсэн. Моголстанаас эхлээд Казахын тал, Караумын цөл хүртэл өргөн уудам нутгийг эзэгнэсэн Ойрадыг цэрэглэн дарсан Манжууд яагаад Балхаш нуураар хилээ тогтоосон нь сонин. Тахал, Хятад дах эдийн засгийн ач холбогдол уу? Алс хязгаар нутаг гэж үзэв үү? Нерчинскийн гэрээгээр Оростой урьдчилж тохироогүй байх?
1. “Ахмад түүхчид” ямар ч баталгаа болохгүй.
2. Манж угсаатны гарвалыг тогтоох нь бидний гол зорилго одоохондоо биш.
3. Буриадын хувцас болон цусны бүлэг энэ сэдэвт ямар ч хамаагүй.
4. 1616-1758 оны Европын Орос, Азийн Ойрад, Манжийн үйл явдлыг холих хэрэггүй.
5. Манжийн Алтан улс Мин болон Монголыг хоёуланг эзэлсэн.
6. Ойрдыг “нэгтгэх” үйл явц олон жил үргэлжилсэн. Үүнийг нарийвчлан судлах ёстой.
Энэ талаар Оросын академич Г.Е. Грумм-Гржимайло-ийн “Западная Монголия и Урянхайский Край” (Баруун Монгол ба Урианхайн хязгаар) номонд их тодорхой буй. Бусад олон судалгаа байдаг ч яг монголын өнцгөөс бараг судлаагүй. Ганц судлах гэсэн Л.Н.Гумилевыг манайхан бүгдээрээ шахам мэддэггүй, уншдаггүй. Гумилевын гол номыг би орчуулаад блогтоо тавьсан байгаа ч манайхан бараг уншихгүй байгаа…
Бид Ойардын түүхийг шинээр авч үзэх хэрэгтэй байна аа. Бидний ойлгож ирсэнээр Ойрадууд мандаж хүчирхэгжээд Дундад Азийг эрхшээсэн, хаант улс байгуулсан гэж үздэг байсан. Одо ч энэн ойлголт хэвээр байна. Гэтэл Оросын түүх, Орос -Манжийн харилцаа, цаашилбал олон улсын харилцааг судлаад үзвэл Ойрд улс гэдэг нь Оросын эзэнт гүрэнийы зүгээс томоМонгол, Дундад Азид явуулж баохон Оросууд бодлого бололтой байна. Оросууд үнэхээр ухаантай тоглолт хийж Монголоос Буриадыг, бас Дундад Азийг хүч гаргалгүйгээр авчихсан гэж харагдаж байна. Бид болохооор Оярдууд хаант улстай, мундаг басйан гэж хөөрөөд байдаг. Гэтэл Ойрдууд чинь жинэхэн Оросын эзэнт гүрний тоглоом болж байсан байна ш дээ. Ойрдын хаант улсын төөрөгдөл явсаар байгаад одоо Увсын баагийнууд бараг Ойрд улсаа сэргээнэ гэдэг ярианы үндэс болсон байна ш дээ.
Яалаа гэж ?! Ойрдыг тэгж үзэж болохгүй. Том эзэнт гүрэн задрахад түүхэн ёсоор үүссэн хэд хэдэн улсын нэг ш дээ. Их том тэгээд нэн хүчирхэг улс байсан. Ухаандаа Галдан Алтайгаас гарлаа гэдэг нь Говь-Алтай аймгаас гарлаа гэсэн үг биш л дээ. Алтайн хамаагүй цаанаас гарсан байх жишээний. Газар нутаг нь ч нь их том байсан. Ингээд судлавал их л юм гарах байх…Оросын тоглоомын хувьд гэвэл чиний л бодол байх. Дүгнэлт хийх амархан, судлах хэцүү ш дээ…
Үнэхээр тийм ээ. Бид тухайн үеийн олон улсын харилцаа, Манж Оросын ил далд гэрээ , дээр нь Европын том гүрнүүдийн бодлогыг сайн судлах юм бол Монголчууд яагаад Манжид эзлэгдсэн, Ойрадын эзэнт улс хэрэг дээрээ яагаад байгуулагдав , Буриадууд яагаад Орост эзлэгдэв гэх мэт түүхийгм арай өөрөөр харах хэрэгтэй болж байна.
Тэгээд хараач дээ ягааныг уу улааныг уу, хөх-г үү цэнхэрийг үү гэдгээ мэдээд ядахдаа физик шинж, өнгө ялгаралыг судалчихвал муугүй бхоо кк дунд нь ногоон шар өнгө байдгийг санаад амьдралыг зураг гэхгүй бүхлээр нь “АМЬСГАЛТАЙН” үзэхийг бодоорой хө хэхэ.
Манж нарын аргыг одоо тууштай амьдралд нэвтрүүлж , хэрэглэж хэвшүүлсэн хүн бол Баабар гуай байна даа.Яахав хов зөөж хоолоо олж идэхийг ардчилал гээд ойлгочихсон юм байлгүй.
sedebiig ynshiv. taalagdav. taalagdah undes ni asuudaliig shuumjileh ytgand bus bodit baidaliig harah ytgand baiv. Er ni tanii niitleluudiin onge torh bodit baidaliig olj harah ytgand baidag ychraas ynshihgui baihiin argagui baidag l daa. Manaihanii asuudald handah handlag bodit baidaliig olj harah gej oroldohoosoo iluu shuumj, shuumjleh ytgiig togs olj haraad baidag. Ene ni yamar ychir yndestei boloh talaar bi gaihaad baidag um.Mongol zan uu… esbel oor ychir shaltgaan uu… Yamar negen zuil hellee gej bodohod yg asuudaliig bodit baidal gej ehelj harahaasaa iluu shuumjlel gej harah ni tygeemel baidag. ene l yndsen deer baingiin sorgeldoonii yndes tabigdaad baidag um bolob uu gej bodogdood baidag.
Suuliin yed tanii sedebuuded handah humuusiin soelt ytga deeshleed baigaa ni bayarlyyshtai. Yynii tolee ta nileedgui tsag hugatsaag tuulsan daa. Bayar hurgie.
Tuuhiin talaarh minii medleg tatyy ch sonirholtoi baidag. Manjiin yeiig hayagduuldagiin adil Esent gurnii omneh ueiig barimtiin hubid bish um aa gehed ouyn sanaanii hubid todorhoi bolgomoor um bolov uu gej bodogddog. Tegej gemeene bid ih tesreltiinhee yeiig sain oilgoh ba mon syiren unasan bolon Manjiin darlal geh ter l tsag hugatsaagaa sain oilgoh bolov uu gej boddog. bodoh ch neg hereg l dee. BODIT BAIDALIIG OILGONO gedeg bolobsrol medleg shaardah aj…
Манжуудыг хэрвээ гүнзгий судлах боломж бололцоо байвал генетик талаас нь судалвал нэлээд сонирхолтой зүйлүүд гарч ирэх болов уу. Гэхдээ тэгж судалсан ч гэсэн бас асуудлууд гарч ирнэ л дээ. ДНК-н судалгаанд бас алдаа гарч болно. Тийм судалгаа хийе ч гэсэн түүх ээдрээтэй болохоор яг жинхэнэ Манж хүний шарил бунхан олдох уу, хэрвээ ДНК-н бүтэц нь элэгдэлд орсон бол яах вэ? Хятадууд бас Манжуудыг тэгж судалахад дуртай биш л байх болов уу.
Чи “лусын хаан” шиг юм ярихийм. Мөнгө нь байвал мэдээж сонирхолтой зүйл гарна. Гэхдээ манжийн ген байтугай, монголынхоо археологийг судлах мөнгө олдохгүй байна. 4000 мянга гаруй Хүн булшнаас ердөө 400 гаруйг хагас дутуу судлаад байна. 7000 гаруй буган чулуун хөшөөнөөс 100-ханыг судлаад байна гэхчлэн. Төр засаг мөнгө өгөхгүй байна. Тэгчихээд дарга нар нь нэг их түүх мүүх гэж солиордог юм. Ер нь манай түүх бичлэг бол гуйлгачин л гэсэн үг. Ийм байхад юун тэр манжийн генетик судлахтай мантай. Гэхдээ би үүгээрээ манай олонхи эрдэмтдийн “агуу их хоцрогдлыг” хамгаалж байгаа юм биш шүү. Ер нь бол манай түүх бичлэг онол-арга зүйн хувьд их муудсан даа…
Сайн байна уу. Та нэг түүхэн судалгааны бүтээл, ном хэвлүүлвэл хойч үедээ тун хэрэгтэй байхсан.
Одоогийн бид халтар хултар ном уншсандаа үндэслээд, хэн нь яг юу яриад байгаагаа сайн ойлгохгүй бурдаг, ойрадууд, халхууд, манжууд гэх мэт, гэтэл эднийг нэг тийш нь болгосон ойлголт өгөх, далайцтай түүхийн бичиглэл байхгүй бол бидний дараа үеийнхэн бүр ямар халтарын халтар юм бурах болдоо. чонон сүлд мүлдхэн ярьсан л улс болцгоох байх гэж айдаг шүү.
түүхэн баримтуудыг унших нь бол энгийн хүмүүст ихээхэн сонирхолтой байдаг, харин олон баримтуудаас уншиж судлаад, нэгдсэн дүгнэлт гаргаад, түүнийгээ бусдад түгээх бүтээл гаргах нь тан шиг судлаач нарын ажил гэж бодож байна.
Түүхэн номууд уншихгүй хий хоосон шар мэдээ уншиж, стрэссдсэн улсууд л их байх юм даа энд тэндгүй.
Тэрийг чинь харин бодоод л, тэгээд айгаад байх юм байна ш дээ. Түүх бичнэ гэдэг чинь амар ажил биш. Хамгийн гол нь миний эх орон, улс үндэстнээ хайрлах хайр, сэтгэл зүрх, оюун ухаан, чин эрмэлзэл энэ их хариуцлагыг даах уу гэсэн их хүнд асуулт үүсдэг юм. Би сүржигнэж байгаа юм биш. Би залуудаа “түүх бичих” гэж олон удаа бодсон. Тухайн үед их амархан санагдаж байсан. Одоо бол тийм биш. Баабар шиг бичвэл би арав хорин “түүх” ч бичиж чадна. Надад нуугаад байх юм алга. Би түүхээр одоо байгаа бараг “бүх юмыг” мэднэ. Хамгийн гол нь хамаг юм холилдчихоод байна. Тэхээр “эх түүхээ мэдэхгүй” гэсэн хэрэг. Иймээс шинэ арга зүй боловсруулж байж цэгцлэхгүй бол болохгүй байна. Тэрийгээ цэгцэлж чадаагүй, чадан ядан хийж байна гэх үү дээ…
Харин “Чонон сүлд” гэснээс энэ романыг монгол хэлэнд орчуулахдаа төгсгөлийн бүлэг буюу утгын тайлалыг нь орчуулалгүй үлдээсэн байна лээ. Романы энэхүү сүүлчийн бүлэг нийт 40 орчим хуудастай бөгөөд уг романы гол зангилаа бүлэг байсан юм. Чухам яагаад, ямар зорилгоор “үлдээснийг” би мэдэхгүй. Гэхдээ энэхүү “гээгдсэн” бүлгийг Монцамэ агентлагийн шинээр эрхлэн гаргах болсон “Тойм” сэтгүүлийн 2013 оны № 3-т нийтэлснийг дуулгаж байна.
Та бэлтгэж бэлтгэж байгаад томхон шиг түүхэн судалгааны ном гаргаарай гуйяа.
Одоо энэ дэлхийн бараг бүх түүхэн мэдээллийг багтаасан Ж.Неру гуайн ном шиг “Монголын түүхийг сөхөн үзвэл” гээд 3 боть ном байвал ээдээ мөн сайхнаа. Орой болгон хүүхдүүддээ бүлэг бүлгээр нь уншиж өгөөд сууж байх юмсандаа.
Улстөржилт, хэрүүл уруул яахавдээ, тухайн цаг үедээ л байдаг зүйл шд, харин түүхэн үнэн, баримтат түүхэн ном гэдэг бол он онд дамжин хойч үеийнхэнд маань сэтгэлийн дуудлага , монгол хүн, монгол үндэстэн гэдгээрээ бахархах томоохон соёлын өв болно оо.
Танд амжилт хүсий.
Түй новш, хэд дахиж эргүүлээд ямар учиртай ном гэдгийг нь ойлгоогүй юм. Ийм учиртай байж. Тэр бүлгийг нь олж уншия байз.
Sanaa onoog chin’ neleen heden jiliin umnuus anzaarah bolson humuusiin negen l dee…
Sedevtei shuud hamaagui neg sanaag heleh gesen yum :”Zuuch” gej mergejil baidag bololtoi, “zohih medeeleltei” n’ “medeelelgui” nuhduudiin dund zuuchlah gesen ug l dee. B. Batbayar (baabar) gedeg hun zuuchyin uureg guitsetgedeg l bolov uu, “ih unatstai, ashigtai” yum shig baigaam. B. Batbayar biologiin mergejiltei negen gedeg.
“Avah hereer n’ taaruulj ug” geed sanaa bainaa, neg taldaa buruu ch bish baih l daa.
Baruunaas surah zuils bailgui yaahav. “GREED” gegchiig n’ magtan duulaad baigaag n’ l ih gaihdag yum!?
Sain baina u? Ta buhend ene udriin mend hurgey. Ene niitleliig unshaad baga zereg shuumj helmeer sanagdlaaldaa. ghdee minii huvid shumj heleh ni arai boloogui bh. Minii bodloor ene niitleld Manjiig manaihtai barag l neg uls bsn hamaatan sadan biye biyendee hairtai durtai bsn meteer oilgogdoj baina l daa. Mongol Manj 2 ni hoorondoo holbootoi gj yrigdaj bdg. Ghdee uneheer Manjiin daranguilal l bsn yum bishuudee. Ta suuld ni daranguilal bsn gj setgegdel deeree halit tiim zuil duridlaa.
Deerees ni Oiroduud Hamag Mongoliin Haan sentiid zalrahiig husch Turiin hutguur hiij hamag mongoliig bas taltsuulj butruulah shaltgaan bsin boluu gj bodogdoh yum. Ghdee mdeej Oirodiig bas ch gj huchirheg bsn gdgiig uguisgehgui. Mun tuv halhuud ch gsn dotroo hagaraltai bsn bh.
Gol ni Mongolin huch ni ygd taramdav. shashin, dotoodin hagaral. ene deer ni manjuud tsagaa zuv olj mederch dairsan. Tgd daranguilal. alban tatvar ih avsan gj gj bichsen ni daranguilliin shinj bish gjuu
Manj yagaad mohov?…Daisan huchtei baih ni Ooroo huchtei baih shaltgaan bolno…Enhamagalan Galdang darsan, harin baruun mongold genotsid yvuulah ymar shaltgaan baiv?…baruun Mongoliig erhsheeldee oruulah ni zov alham bsan uu?…dovtloh daisangui enhamagalan baidal ni hytaduudad uusah uritach nohtsol bolov uu?…Modiig hurdan urguulahiin tuld deerees ni tairdag…tairah tomor ugui bolsonoor mod orchin nohtsoloosoo udaan urgah bolov uu?…Manj Mongoliig hytaduudaas hamgaaldag ni ooriin eh uusveree hamgaalsan hereg…harin Mongol baruun Mongoloo hamgaalahgui bur genotsid uildehed ni tusalj bsan ni ih hachirhaltai… tegeh bsan ym bol yah gej manjid dagaar orson ym bol?…Mongol tegtlee doroitchihson bsan ym uu?…tegej doroitson bsan ym bol doroitol ni manjaas ch omno ehelsen baih uchirtai!
Доройтол манжаас өмнө эхэлсэн гээд хэлчихсэн байгаа. Тэр ч байтугай 200 шахам жил үргэлжилсэн гээд хэлчихсэн л байгаа ш дээ. Үүний шалтгааныг нарийвчлан судлах ёстой л гэж байна. Адонис аа. Миний дэвшүүлсэн асуудлыг “мартчихаад” надаас эргүүлээд асууж болохгүй ш дээ…
манайхан нэг хэсэг хатадаараа дамжуулан манжийн зээтөрийн бодолгод оролцож байсан бизээ
Эв нэгдлийг хэний хүү, хэзээ хийдэг юм бол. Монголчуудад одоо ирэх цаг нь болсон гэлтэй.
Энэ балиар нийгэмд(хэтэрсэн ардчилалд) мөнгөөр л хүний эв нэгдлийг арай ядан хашиж байна. Уул нь бид эв нэгдлийг(бас эсрэгийг нь ч) мэдэхээс мэдэж, дэлхийд түгээдэг байсан. Харин одоо арчаагүй мөнгөний боолууд болсон байна.
Шалтгааныг манжийн үеэс хайхад тун амар мэт. Алалцаж эв нэгдлийг хөсөр хаяж байснаа, манжид дагаар оронгуутаа чимээгүйхэн эвтэй найртай болдог нь?
Монголын хойчис монгол хүү /нэр дурдах албагүй шаардлагүйшд/ одоо ч нэгдлийг хийж бноо НҮДЭЭ нээж чихээ онгойлгол доо кк, хэнээс ч шалтгаан хайх илүүц тэр тусмаа манжаас шалтгаан хай гэж хэн ч хэлээгүй бөгөөд хэсэгчлэн хайх утгагүй л дээ. Манжид дагаар ороогүй ээ дагалдаж явалцсийн?!? нэгдлийг хөсөр хаяагүйшд өөрсдийнхөөрөө эрсиймаа шийдсийн гэлтэй хэхэ. Эвийг ёсчлон утгачилан зөв хэрэгжүүлдэгтээ бид МОНГОЛЧУУД бгаам даа.
Би Манжийн үеийг сайн мэдэхгүй л дээ гэхдээ миний санаж байгаагаар бол дэлхий дээр аж төрөх 2 иргэншил байдгаас нүүдлийн соёлтой Азийн 3-н угсаатан болох Түрэг, Манж, Монгол гэсэн нүүдэлчид байдаг бололтой. Бүгд л эзэнт гүрнүүдийг байгуулж явсан нүүдэлчид. Манай доройтол яг Ганаа ахын хэлдэгээр Манжаас өмнө эхэлсэн юм шиг байгаа юм. Бага хаадын үед болвуу өөр хоорондоо алалцаж байх үед Манжууд сураггүй байсан ганц аюул нь Мин улс л байсан байх. Мандухай сэцэн хатан дээр нарийн биш ч гэсэн гардаг. Дараа нь Цогт тайж дээр бараг үргэлжлээд гарна Манжууд тодорч гарч ирсэнээс ахуулаад бүгд нэг нэгээрээ тоншуулаад Манжид эзлэх хүртэл. Манжууд ер нь Монголчуудыг ямар ямар аргаар буулгаж авав гэдэг нь сонирхолтой. Өөр хоорондоо үзэлцэж байгаа дээр бүр давс нэмж. Баруун гар жаахан хүчирхэгжээд ирвэл Ойрдууд илүү тусалж. эсвэл нөгөөд нь туслаж дээрээс шар улаан шашинаар баахан хордуулсан байх аа. Манжид эзлэгдсэний дараа Хориотой хаант улсад 200 жил харанхуй ч гэх нь хайшаа юм өнгөрүүлсэн бололтой. Манж яагаад мөхсөн шалтгаан лаваг хар тамхины дараалсан дайнууд,бас дотоодын бослогууд Монголчуудаас ахуулаад Манжийн бүрэлдхүүнд байсан бусад үндэстэнүүд ялангуяа Хятадын боксерын бослого энэ тэрээс болсон байх гэж бодож байна, Мэдээж өөр шалтгаанууд байсан л байх,
За ер нь бид “Чингисийн Их Монгол” гэж хөөрч, өнгөрсөн гавъяагаараа гайхуулж, мансуурч сууснаас “Чин гүрэнд эзлэгдсэн” алдаа, доройтлоосоо суралцаж, одоо “ардчилсан-архидсан” монгол яагаад нэг л болж өгөхгүй байгааг тунгааж, яаж дэвшиж дээшлэхээ бодох цаг иржээ. Мартсаныг сануулсан Ганаа ахдаа баярлалаа!
“Бие даасан хэд хэдэн ванлиг “улсуудад” хуваагдсан байсан.” Одоо “Монголын холбооны улс” айн…
Таны зөвөө. Монголынхоо түүхийн олдворуудыг ч бүрэн бүртгээд судалчиж чадахгүй байж юун Манжийн генийг судлах байхав дээ. Дэндүү хийсвэр зүйл ярьсан бол уучлаарай. Таны хэлдэгээр түүхийн судалгааны онол арга зүйгээ бага зэрэг шинэчилвэл сайн байхсан. Манай төр засаг түүх, архелогийн судалгааны салбартаа багахан ч гэсэн илүү анхаараасай.
ШУ хөгжсөн хөрөнгө мөнгөтэй улс орон түүхийн олдворыг нээрээ шүүсийг нь шавхагдтал атаархамаар судлах юм. Саяхан энд Английн XV зуунд хаан байсан Ричард III-н шарил машин зогсоолын газрын доороос олдсон юм. Түүх, архелоги, сэтгэлзүй, генетик, анагаах ухаан, комьпютер график, дуу дүрс, физик, хими гээд л ер нь судалж болох бүх талаас нь судалсан. Та ийшээ ороод хараарай. http://www.le.ac.uk/richardiii/ Бид үнэхээр түүхээ ингэж бүх талаас нь судалдаг болоосой гэж хүсч байна. Болгохын төлөө ч гэсэн би чадах бүгдээ хийнэ гэж боддог.
Бид гадаад орны зүйлсийг нь судалж сурмаар байна. ШУ, техник технологи, нийгэм судлал гээд сурч болох бидэнд хэрэгтэй зүйлсийг нь Монголдоо ашигламаар байна. Гэтэл бид хөгжилтэй орнуудаас хамгийн хэрэггүй зүйлсийг нь оруулж ирдэг. Ялангуяа сүүлийн үед Монголчууд сүүлийн үед ер нь эд хөрөнгө, мөнгөний дон туссан мэт санагдах юм. Баахан л банк санхүү, хөрөнгө оруулалт, бизнес ярьсан хүмүүс. Ер нь ШУ-н академиа яах уу, боловсролын салбараа гэж ярьж байгаа улс төрчид байна уу? Монголд Playboy орж ирлээ ч гэх шиг. Банк санхүүгийн мэдээллийн Bloomberg орж ирлээ ч гэх шиг. Бид баахан л баян мөнгөтэй playboys болохыг хүсээд байнаа бололтой. Бид ядуу байж болноо. Гэхдээ бид мөнгө хөрөнгөнөөс илүү мэдлэг боловсрол, сайн зүйлсийг (хуурамч диплом, хуурамч докторуудыг хэлээгүй) шүтдэг байгаасай.
Бид ядуу бишээ, өөлөх бол одоодоо бусдын хувьд? хөрөнгө чинээ хөл гар муутай үзэгдэжийнуу гэхээс?! хур чинээ хувь заяагаараа илүүрхэж бгаагаа мэдэхгүй… өөрсдийгөө нэг бол миалж нөгөө бол дөвийлгөх!? дэмийрэл солиороолоосоо салах хэрэгтэймоо. Шүтлэг сүслэг бидэнд хангалттай “МӨНХ хөх тэнгэр, ЧИНГИС хаан, Байгал эх, өвөг дээдэс” бий ч муугаасаа сайныг нь сайныхаа ололттойг нь тунгаан үлдээж даруй хэрэг болгох чухалтай л даа.
Ричард III-н дуу хоолой, аялагыг хүртэл судалж гаргах гэж оролдсон. Нүүр гадаад төрх нь ямар байсныг бас судалсан. http://www.le.ac.uk/richardiii/science/facevoice.html
Төрөл саданг нь хүртэл олж илэрүүлсэн.
http://www.le.ac.uk/richardiii/science/familytree.html
Ричардыг бөгтгөр байсан аж. Тэр үед тахир дутуу хүмүүсийг тухайн үеийн шашин, нийгмийн үзэл санаанаас болоод их таагүй хүлээж авдаг байж. Ричардын энэ согог нь түүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлснийг судалсан байна. Жишээ нь өөртөө итгэлтэй байхад нь хэрхэн нөлөөлж байсан гэх зэрэг
http://www.le.ac.uk/richardiii/science/psychology.html
Ясыг судалж ямар байдлаар алагдсан, ямар хоол унд хэрэглэж байсан, ямар өвчин тусч байсан гэдгийн нь олж мэдсэн
http://www.le.ac.uk/richardiii/science/osteology.html
Манжууд Нерчугийн гэрээгээр Амар мөрний хойд хэсгийн газар нутаг, мөн Оросын Алтайн хязгаар, Казакын зүүн талын 3 муж гэх зэрэг газар нутаг лав Орост өгсөн. Өөр газар нутаг ч байгаа байх. Энэ талаар та дэлгэрэнгүй бичих боломж байна уу. яагаад алдсын. юу болсын гэх мэт. Мөн Хакаст ямар хүмүүс байдаг юм бэ.
1. “Өгсөн, авсан” гээд одоогийнх шиг сэтгэх хэрэггүй л дээ. Хүчирхэгжин тэлж байсан Оросууд “газар нээгчдийнхээ” (землепроходцы гэдэг) ачаар зүүн тийш тэлсэн. Мөн Манж газар нутгаа тэлж их гүрэн болсон. Тэгээд л хоёр том гүрэн хоёр талаасаа “тулгарч уулзсан” гэвэл илүү тохирох байх. Одооны хэллэгээр бол “нөлөөнийхээ хүрээг” тогтоосон.
2. Хакаст уг нь монголын удам суудаг юм. Анх өвөг монгол динлин нар тэнд байсан. Дараа нь Хүн нарын нутаг болсон. Тэнд Хүнгийн жанжин Ли Лингийн ордны туурь байдаг нь үүний нотолгоо. Энэ Ли Лин хятадаас урваж Монголд ирээд манай баруун талыг хамгаалж байсан жанжин юм. Киргизүүд уг гарвалаа түүнээс гарсан гэж үздэг…
3. Зүгээр халбагадуулж идэх сэтгэл зүй байгаа тохиолдолд “бэлэн хоол” байнга бэлтгэх утгагүй. Хүн жаахан ч гэсэн хөдөлмөр хийж мэдлэг олж авах ёстой…
goyo yum be bayarlalaa martuulahiig xvssen zvilsiig ta l sanuulah yum bid ugluu bvxen negiig bodoj serex uchirtai bolow uu
Казакууд Оросоос тусдаа гарахдаа завшчихсан байгаа биз дээ.
Хятадууд нүүрс авалгүй боож эхлэхэд Австраличууд орыг нь авахаар зүтгэхэд Баабар, Жаргалсайхан нарын Монголын неолибералчид Австрали дахь уул уурхайнхны цугласан хуралд оролцож Монголд үндсэрхэгчид гарч ирсэн, Н.Энхбаяр толгойгоо өндийлгөж байна. Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй гэж донгодож байх юм. Уг хуралд оролцогчдыг С.Баярыг явмагц Австралид элчингээр сууж аюулгүй байдлаа хангасан Р.Болд зохион байгуулж, Авсраличуудад их тус болжээ. Үүний улмаас Монголын Засгийн газрын өрийн бичгийн хүү огцом өсөж байв. Хийсэн арга барилыг үзвэл Монгол хүн зохион байгулсан нь илт бөгөөд Баабар нарын илтгэлийн хуулбарыг баасан гарагт тарааж, Монголоос амралтын өдрүүдэд хариу өгөх ямар ч бололцоогүй болгож байсан юм.
..Тэр үеийг бодохоор сэтгэлд бөөн хар гуниг гутрал байнга төрөх. Саяхан “Ану хатан”-г үзээд уйлсаар байгаад гарч ирэв. Би үнэнээ л хэлж байна. Ахиж ингэхгүй юмсанаас өөр бодож чадах юм алга. Гэхдээ чи бид тэр үед төрсөн бол яаж шийдэх байсан бол гэхээр хэлэх үг олддоггүй л юм даа…
Би бас байнга ингэж боддог, тэр үед бидэнд гарц, Монголчууд эвсэн нэгдэх боломж байсан уу гэж, гэтэл тэр үед завсарлагатайгаар 400 жил хоорондоо хагаралдан тэмцэлдээд байсан шүү дээ,
Монгол доройтоход, нэн ялангуяа феодалын бутралд шашин төдийлөн хамаатай гэж бол боддогүй, зөвхөн Цогт Гүш 2-н байлдааныг шашны сэдэлтэй гэж хэлж болох ч, нөлөө, эрх тушаалын төлөө санаархал хангалттай харагддаг, тэгээд ч Цогт тэр 2, бүүр Богд Зонхов ч тэр Монгол гүрэн хэд хуваагдаад, бутрах замдаа орсны хойно болсон явдлууд.
Бүүр сэтгэлийн гүнд үндэсний эрх ашгаас ч илүү хүний амгалан тайван бодогдоод ирэхээр орчлон хорвоо төгс бус юм гэж бодогдох, олон хүнд таалагдахгүй биз дээ, гэхдээ феодалын байгуулалтай тэр том улс мөнхөд орших боломж уулаасаа үгүй л дээ..
Тантай ерөнхийдөө санал нэг байна. Гэхдээ сүүлийн үед Монголд Манжийн үеийн Монголын түүх судлал нэг үеэ бодвол хөдөлгөөнд орж, гадны сайн судлаачдын бүтээлийг орчуулж нийтлэх, манж, хятад хэлээр архивийн баримт уншдаг залуу судлаачид гарч ирж байна.
Тухайлбал, МУИС-ийн Түүх сэтгүүлийн сүүлийн 2 дугаарт нийтлэгдсэн Манжийн үетэй холбогдох судалгааны өгүүлэлийг үзнэ үү.
2011:1.
-Б.Леви. Зүүнгар дахь Чингийн аян дайн ба сарнисан ойрадуудыг Илид нутаглуулсан нь
-Г.Одбаяр. 1767 оны Олхуны харуулын хэрэг ба Хүрээний сайд
-.Б.Нацагдорж. Орос-Чингийн харилцаан дахь 1785 оны “Улаалзайн хэрэг”
-Т.Билэгсайхан. Дарьгангын бүгдийн тэргүүн нарын зөрчил
2012:
-Цонгоол Б.Нацагдорж. Дархадын Гэлэг ноён хутагт болон түүний албатын асуудал
-А.Янагисава. Хуучин баргын үүсэл, хувьсал
Оюунжаргалаа миний хувьд наадахыг чинь бүгдийг нь уншдаг. Харин энэ төр улсын удирдагчид, улс төрчид хийгээд олон нийт тас харанхуй байна. Бичсэн юмаа ард түмэндээ сурталчилж тэднийг гэгээрүүлэх нь эрдэмтдийн бас нэг үүрэг. Харин:
1. Наад шинэ судалгаа чинь системтэй болоогүй хэдхэн хүний сайн дурын хэрэг байдаг.
2. Мөн бусад үеүдтэй гүн ухаан, системийн хувьд холбогдоогүй байгаа.
3. Бусад түүхчид, бусад шинжлэх ухааны дэмжлэггүй бол явахгүй.
4. Хийсэн юмыг чинь олон нийт огт мэддэггүй гэдгийг би сайн мэддэг юм.
Бусдыг нь уулзаж байгаад ярилцана гэж бодож байна.
хариу өгсөн, бас манай сэтгүүлийг уншдагт баярлалаа.
За ах минь “Хятад буюу Манж Чин гүрэн дөнгөж саяхан буюу 1850-1860-аад оноос” гэж бичээд юу холиогоод байна аа. Манж тэдээд Хятад болж таараад байна. Монголчуудын хувьд Манжийн эрхшээлд орсон шалтгаан нь хааныг “Их хуралдаагай”-гаар сонгодог байсан дүрмийг Хубилай зөрчин хууль бус хаан болон, нийслэлийг Бээжинд аваачсанаас эхэлсэн. Аливаа улс нэгдсэн нэг удирдлагатай байх зарчимыг Хубилай зөрчин хамаг зөрчилдөөнийг үүсгэсэнээс Монгол улс доройтон суларч Манжийн харьяанд орох эх үндэс тавигдсан. Манжууд Монголыг үлдээсэн гэж тэдэнд гавьяа тохох хэрэггүй. Мөн дээрс нь Чингисийн угсааны ноёдууд тус тусдаа “вант” улс бий болгосон нь бас нэг шалтгаан. Нэгдсэн удирдлагыг үгүй хийсэн. Дээрс нь Манжууд шарын шашнаар нь тоглолт хийчихсэн.
Дээр нь тодруулахад тэдний хэл зарим нь бидэндтэй ойролцоо, ноёдын ураг барилдахаас үүдэн Манж бол Монгол угсааных гэдэг хүмүүстэй санал нийлдэггүй. Тэдний бичиг биднээс өөр. Дундад Азийн улсууд хэл ярианы хувьд ойлголцдогч тусгаар улсууд байдаг гэдгийг Монголчууд ойлгох хэрэгтэй.
Чиний мэддэг “хуучин” түүхээс өөр болохоор холиодог юм биш. 1850-60 гэж би Хятад хагас колони болсныг хэлж байна. Энэ манайд их нөлөөлсөн юм. Мэдэхгүй бол дуугай сонсож сур…
“Хятад буюу Манж Чин гүрэн” гэж бичих ямарч шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр л Манж Чин гэж бич л дээ. Хятад хагас колони болсон гэж хүмүүс ойлгохгүй шүү дээ.
1. Шаардлагатай болоод ингэж бичсэн юм.
2. “Хагас колони” бол шинжлэх ухааны тогтсон нэр томъёо
3. Би “юм” ойлгохгүй хүмүүст биш, ойлгодог хүмүүст зориулж бичдэг.
Шинжлэх ухааны нэр томьёо буруу ч байж болно ш дээ. Тэр шинжлэх ухааны нэр томьёог нь үгүйсгээд зүгээр л “Манж Чин” гүрэн гээд бүгдээрээ бич
иж байя л даа.
Зочинтой санал нэг байна. Хувилай хааны үеэс хагарал ч эхэлсэн уламжлал ч алдагдсан, харь шарын шашин ч дэлгэрсэн. энэ бүгд их доройтлын эхийг тавьсан.
MEDEHEESEE MEDEHGUI NI IH YUMAA
Eronhiidoo goliig barisan saihan niitlel bna.hamgiin gol n mamj bol hytad bish bidentei adil nuudelchin.mun bidnii etseg ubgodiig dagan duuraigchid um gedgiig urgelj sanah heregtei.harin manjuud bol shariin shashind uneheer orson uls um shuu.bodlog n mundag udaan orshsoniig bi uuntei holboj oilgodog.gagthuu shariin shashnii noloo ulamjlaliig mon tanii helsen 1860 aad onoos toohoo bolisnoos hoish nuralt ehelsen gej boddog.surag tudii l um.manjiin soeliig sudlan bid l avch yavah eostoi gej bodoj bna.hytadiin turiig sudlahaas dutuugui ogoojoo ognoo gej bodoj bna.socrat
Таны бичсэнээс их зүйл ойлгож авдаг аа. Гэхдээ би таны бичсэнээр “сайн дурын ” судлаач л даа. Гэхдээ би бидний өвөг дээдсийн бидэнд нууцлан бичиж үлдээсэн Жангар , Гэсэр болон бусад туулиудаас түүхийг мэдэж авдаг л даа. Жишээ нь : Урт Цагаан Мангасыг Жангар доройтуулсан бүлэг гэж байдаг. Урт Цагаан Мангас нь Хятад байжээ, урт цагаанаар хятадын цагаан хэрмийг хэлсэн байна гээд хялбархаан ойлгогддог. Урт цагаан мангасын уулын шар бирмэн баатар гэхээр манжийг хэлж байнаа гэж ойлгоно. Тайллы нь хэлчихээр дараахь бичлэг хялбархаан ойлгогдоно:
Уулын шар бирмэн
Араг Улаан Хонгорыг
Юм халддаггүй
Хангир мөнгөн ташаандаа
Хангинуулаад аваад одов . – Манж монгол төрийг эзэлсэн байна.
Хүнх цагаан ухааныг нь
Будан болтол гүвдээд
Хүнд зандан тогойгий нь
Дүйнгэ болтол гүвдээд
Аргы нь алдуулаад
Арван цагаан саврынх нь
Аяыг нь дагуулаад цохив. – Толгой, ухаан зэргээр удирддаг ноёдуудыг хэлсэн байна. Арван цагаан савраар – тухайн үеийн засаг захиргааны хамгийн бага нэгж болох ах дүүгийн арван өрхийг хэлжээ. Хэрхэн эзэлэгдсэнээ хэлсэн байна.
Эр цагаан элсэнд элгээр нь доош харуулаад
Хүнд зандан толгойгий нь долоон тохой
Дор хүртэл нь тохойлдоод
Хүзүүнд нь хүн даашгүй гинж зүүгээд хөтлөөд гарав.
Бас ч хэсэг цагтаа хөтлөөд одов. – удирдагчий нь гартаа хийчихээр бусад нь аяндаа хөтлөгдөнөө дөө. Нэг хэсэг цаг хугацаанд хөтлөгдөөд явнаа гэдгийг үүнээс өөрөөр хэрхэн хэлэх вэ дээ.
Тэгж явахад нь Баатар Жангарын нутгаас
Галдан хааны нутаг оронд очиж гуйлга гуйна гэж явсан
Далбага харцагагүй хээр даагатай
Өнчин гуйлгачин хөвгүүн Хонгорыг хөтөлж явахыг нь үзэв. – Манжийн дарлалд байнаа гэдгийг энэ хүү ганцаараа харсан байна. Энэ нь хэн бэ гэхээр ойрадын Амарсанааг хэлсэн гэж ойлгогдоно. Ганцаараа тулалдсан учир өнчин, орогнол оросоос гуйсан учир гуйлгачин, эрдмээ мэдэхгүй басан учир унасан морь нь далбага харцагагүй мөртлөө даагаар илэрхийлсэн байна.
Хоёр хоног дагаад хаширав – Амарсанаагийн тэмцэл хоёр жил үргэлжилсэн байдаг. гэх мэтээр ойлгож авдаг аа. Танд сонирхолтой байх болов уу гээд олон юм биччихлээ. Сорри.
Нээрээ л тийм дээ. Судлаач Ганхуяг таны бичсэнтэй санал нэг бн. Монголыг Манжийн харьяат байгаагүй, бараг л ижил эрх дархтай байсныг баталсан ном, нийтлэл ч үзэгдэх болов. Гэтэл Монгол нь яахын аргагүй Төвд, Уйгартай адил Манжийн нэгэн харьяат нутаг байсан билээ. Үүнийг нь Монголыг Монгол угсаатай эзэн хаан биш, харин Манжаас томилогдсон амбан захирдаг байсан нь нотлоно. Харин Солонгос, Вьетнам зэрэг орнууд нь үнэхээр Манжийн харьяат орон биш, зүгээр л вассаль орон байсан бөгөөд тэд өөрсдөө төр улсаа захирч, хаан эзнээ өргөмжилж, бусад улстай дайтаж найрамдаж байв. Миний бодлоор тухайн үед Монгол нь гарцаагүй Манжийн харьяат нутаг бсн бөгөөд Манжийн хаан нь Монголын бүрэн эрхт дээд эзэн нь байсан билээ.
Монголын Түүхийг тэнгэр шийдэж иржээ анхдугаар Богд Занабазар хутагт 550 хутагт хувилгаадуудыг аван манжид дагаар орж 220 жил 9 цагааныг гулгуулж ,монголыг ядууруулж манжийг устгаж газар нутаг 650 мянган хөх нуруутаа аварч үлдээсэн эрдэм байсан юм шүү Ленин багш хөх нуруутын амьдыг аварсан тэнгэрийн элч байсан юм. Энэ бүхэн тэнгэрийн санаа үйл байсан гэдгийг монголчууд ойлгоорой ардчилал гэдэг монголчуудыг доройтуулах адгийн нийгэм манж аас дор хамгийн хэцүү дайсан шүүдээ дайснаа танихгүй дэмжин хашгирдаг улс монголоос тэнэг улс хаа байнаа Ядаж нэг Уго Чавес монголд төрдөггүй
Manjyyd ern ymarhuu hel soyltoi haagyyr nutagladag ymar garaltai humuus bsan yumbe, Huniig zysardhaar manj zan geed bdag manjuud tiim zysarch zalitai humuus bsan yumuu. Mongolchuudtai adilhan nuudelchin anchin humuus bsan gehiin, Manjiin haan geel hyatad nertei hun bdag bsiimuu delgerengui tailbarlaad ogooch.
Чин улс МИН улсын зүүн хойд хязгаарт байсан манж угсааны зүрчид аймгуудыг НУРХАЧ гэдэг хүн нэгтгэсэнээр МАНЖ нар ази тивд ноёрхох хандлагатай болсон. Монголчуудын аз болоход МАНЖ нар нүүдэлчин ард түмэн байсан нь Монгол үндэстэний хувьд гай болж чадаагүй хэвээрээ үлдсэн юм. Ер нь Монголын эзэнт гүрэн задран унаж Монголд 200 гаруй жил үргэлжилсэн Улс төрийн бутралын гол шалтгаан бол эдийн засгийн шалтгаантай байж болох талтай юм. Хүн төрөлхтөний түүхэнд хүмүүс туйлдаа хүртэл муудах гол шалтгаан бол эдийн засгийн шалтгаан л байсан. Дэлхийн 1, 2р дайн ч тийм л байсан, Одоо ч тийм л байгаа шүү дээ, Юань гүрний үеийн Бээжингийн тэр том эдийн засгаас Хархорины эдийн засгийн хэмжээнд хүртэлээ унасан нь Монголын феодалын бутралыг маш хүчтэй өрсөлдүүлэхэд хүрч байсан гол шалтгаан байж болох талтай юм. Дээрээс нь Манж, Хятадын Монголчуудыг хагарган бутаргах бодлоготой холбоотой. Учир нь 17 дугаар зуунд Төв Азид хэн ноёрхох вэ гэдэг чухал үе байсан учраас Манж нар монголчуудыг хагаргах нь ашигтай байсан юм
Монгол Улс Манжийн хамтрагч байсан, адилхан эрхтэй байсан энэ тэр гээд юу яриад байгаа юм бэ? Хамтрагч байсан байгаад өчнөөн жил дайтах уу? Өчнөөн аймшигтай яргалал үйлдсэн байх уу?
хэрэв манай хамсаатан байсан бол, бид манж нарт баярлах ёстой байсан бол “Тэр ёстой манж зантай хүн” гэдгийг сайхан магтаал гэж ойлгох ёстой биш үү?
Асуудлыг олон талаас харах ёстой ч заримдаа хэтрээд байгаа юм биш үү?
Элэнцэгийх нь манж нар монголыг аварсан энэ тэр вэ, ийм юм ярихаасаа ичвэл таарна, үхсэн хойноо өвөг дээдсийнхээ өмнө очих нь гарцаагүй, тэр үед ингэж хэлээрэй дээ юу гэхийг нь мэдэхсэн, хэрэв болдогсон бол…
sain bnu neg yum asuuh gesen yuma manj chin gvren tsahar ulstai baildah bolson shaltgaan n yu yum bol