МОНГОЛ “ТУРШЛАГА”
2013/04/26 18 Comments
Манайд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал болж байна. Их л сүртэй том юм болж байна. Энд ардчиллын туршлага солилцоно гэнэ, хамгийн шог нь монголын туршлагыг сурталчилна гэнэ. Туршлага бол байх нь байгаа. Гэхдээ ямар ?! Энэ тухай өгүүлэх гэсэн юм…
Помпидугийн ухаант үг
Францын Ерөнхийлөгч асан Жорж Помпиду: “Гарцаагүй сүйрэх гурван баталгаатай арга бий: хүүхэн, морин уралдаан, экспертэд итгэх гурав. Эхнийх нь хамгийн тааламжтай, удаах нь хамгийн хурдан, сүүлчийнх нь хамгийн найдвартай бөгөөд баталгаатай…” гэжээ.
Дэлхийн олон удирдагчид аль нэгээр нь, үгүй ядахдаа хоёроор нь оролддог бол манайхан гурвуулангаар нь орчихоод байдаг шиг байгаа юм. Энд морин уралдаан гэж европ морин уралдаанаар төлөөлүүлж мөрийтэй тоглоомыг нийтэд нь хэлж байгаа боловч монголд бол яг таарч байгаа юм.
Манайх шиг зөвлөхөд дуртай үндэстэн байхгүй. Хуучин орос сургагчийн үеэс эхэлсэн хэрэг. Энэ ч тухайн үедээ аргагүй байсан юм. Яагаад гэвэл малчинд “аж үйлдвэр” болон “соёл” заахад үүнээс өөр арга байгаагүй. Дараа нь монголчууд сураад ирсэн хойно ч энэ сэтгэл зүй хэвээрээ үлдсэн юм. Сургагч нь зөвлөлтийн мэргэжилтэн болов. Зөвлөлтийн мэргэжилтэнтэй зөрж хэрэлдэж болохгүй үе байлаа. “Толгойгүй болно” гэдэг нь ажилгүй болно гэсэн үг. Тэднийг хангалтай муулсан учир нэг л зүйл хэлье. Зөвлөлтийн мэргэжилтнүүд нийтдээ муу мэргэжилтнүүд байгаагүй, тэдний бүтээж өгсөн барилгууд одоо болтол хамгийн чанартай, үйлдвэрүүд одоо болтол биднийг тэжээж байгаа нь үүний нотолгоо.
Ингээд барууны мэргэжилтний үе эхлэв. Голдуу америк мэргэжилтэн гэж нэрлэх. Энэ бол буруу. Яагаад гэвэл ардчилсан Монголд бүх дэлхий “зөвлөх” болов. НҮБ-аас эхлээд хандивлагч улсууд, ингээд “бүгдээрээ” болчихож байгаа юм.
Хуучин бол бүх социалист мэргэжилтнийг “орос” мэргэжилтэн гэж үзэж болох байсан бол одоо энэ “бүгдээрэнг” америк гэж яагаад ч болохгүй. Мэдээж хэрэг “зөвлөх” талаараа АНУ гоц ялгарч байгаа л даа…
Монголын толгой эргэв. Ганц оросоос асуугаад үгэнд нь ордоггүй шахам байсан нөхөр олон хүнээс асуугаад юм хийж харагдаач. Одоо бол дураараа дургих болов. Ганц хүнд бол худал хэлэх хэцүү, олон хүний дунд бол амархан. Ёстой бантан хутгав.
Улс бүхнээс “танай туршлагыг судлана” гэсэн эхний мэх сурав. Тэгээд “танай туршлага хамгийн гоё нь байна, монголд нэвтрүүлэх гэсэн чинь даанч мөнгө алга” гэв. Гоё байгаа биз. Энэ барууныхан үнэн тэнэг ш дээ. Үнэмшээд л, өгөөд л байгаа юм чинь…
Манай ардчиллын эхний жилүүдэд асар их мөнгө орж ирээд байсны учир ердөө л энэ. Гэхдээ хамгийн шившигтэй замаар орж ирсэн юм. Траншейны хүүхэд, ядуу зүдүү хүмүүс, ядарсан эмэгтэйчүүдийнхээ зургийг даян дэлхийгээр нэг цацаж гуйлга гуйв.
Дараа нь “бид ардчиллаа хөгжүүлэх гэсэн чинь энэ муусайн хуучинсаг коммунистууд саад болоод байна. Биднийг дэмжээд өг” гэв. Ингээд олон улсын түвшинд дэмжиж гарав. Монголыг насанд хүрээгүй байхад нь томчуудын эгнээнд оруулав. Ингээд “ардчиллын эрх хүүхэд” төрөн гарав. Барууныхан “ардчилсан” хүүхдээ бол өмөөрдөг, “хуучин” хүүхдийг бол “зоддог” хоёрдмол стандарттай хүмүүс аж. Уг нь бол шалтгаан илүү гүнд байсан юм.
Нэг хэсэг манай улс их ядарсан нь үнэн. Гэхдээ шалтгаан нь социализмын буруугаас биш, харин социализмын хураасан буянг хэдхэн хүн хулгай хийж, хувьдаа завшсанаас болж ядуурсан билээ. Одоо тэр хүмүүс ардчилал ярьж улс төр хийж байна.
Өөр нэг шалтгаан нь төр засгийн удирдлагыг зөнд нь хаясан явдал байлаа. Үүнийгээ ардчиллын хүндрэл бэрхшээлээр халхалж байв.
Барууны мэргэжилтнүүд монголын нийгмийн онцлогийг огт мэдэхгүй байв. Тэдний олонхи монголыг барууны загвараар удирдахыг оролдов. Оросуудын алдааг тэд давтжээ. Яагаад гэвэл монголын нийгмийг монгол аргаар удирддаг гэдгийг тэд мэдсэнгүй.
Тэд өөрийнхөө арга зүйгээр баахан судалгаа явуулж баахан мөнгө үрэв. Яг үнэндээ бол манай нийгмийн мөн чанарт хүрсэн чанартай судалгаа бараг байхгүй.
Хэрэв “үнэн зөв” судалгаа хийсэн гэж маргах хоншоортой хүн байвал судалгаа болон нэрээ ил тод хэлээд надтай заргалдаж болно шүү…
Нөгөө талаас манайхан экспертүүдэд хэт итгэх болов. Барууны мэргэжилтэн юу хэлбэл Бурхны зарлиг болов. Юу авчир гэвэл улсын нууц мууц гэж байхгүй болов. Дээр ярьсан “мэргэжилтэнд итгэх” сэтгэл зүй үйлчилж байгаа нь тэр.
Барууны мэргэжилтэнд мэдээлэл өгвөл ажлаа хийсэн болдог, Орос, Хятадад өгвөл эх орноосоо урвасанд тооцдог юм шиг ээ. Энд би Орос, Хятадад өгөхийг зөв гэж байгаа юм биш, харин хэнд нь өгөхөөр сайшаагаад, Баабар мэт нь цалин авч болоод байдаг, хэнд нь өгөхөөр эх орноосоо урвагч болж шийтгүүлдэг ялгааны тухай л ярьж байна.
Сүүлдээ манай бүх юм экспертийнх болов. Одоо Монголчууд төрөө удирдаж чадахгүй юм чинь, гадаадынхнаар удирдуулъя гэж үзэл санаа илт дэлгэрэх болов. Монгол юм гэж оргүй болов. Помпиду үнэн хэлжээ.
Анхны хичээл ба үр дүн
Одоо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал дээр Монгол Улсын ардчилсан туршлагыг судлах гээд дэлхийн хар мянган улс цуглаад байна. Манайхан мөн ч олон жил дэлхий дахиныг хуурч ирсэн дээ. Одоо юугаа хэлж, хуйхаа маажихыг бүү мэд.
Ямар ч гэсэн би 1991 онд бидэнд “зааж өгсөн” ардчиллын “хичээлийг” сануулъя гэж бодож байна. Манайхан өөрсдөө тунгаана биз…
Америкийн Хөгжлийн агентлагаас “Ардчилал гэж юу вэ?” гэсэн 20-иодхон хуудастай бэсрэг номыг олон мянган хувь хэвлэж Монгол даяар тараасан юм. Монгол хүн үүнээс “зузаан” ном уншдаггүй гэдгийг харгалзсан бололтой. Тухайн үед энэ ном бүх хүний, ялангуяа ардчилагчдын ширээний ном болсон юм. Яг л “Бо намын” түүх шиг. (большевик гэсэн үг.)
Энэ номонд ардчиллын “тулгуур багана” болох 11 шалгуур үзүүлэлт байдаг юм. Бидэнд ингэж л “зааж” өгсөн. Одоо ч гэсэн зөв хэвээрээ. Энэ байна:
1. Ард түмний бүрэн эрх.
2. Удирдуулж байгаа хүн ардынхаа итгэлийн хүлээсэн Засгийн Газар.
3. Олонхийн засаглал.
4. Цөөнхийн эрх.
5. Хүний үндсэн эрхийг баталгаатай хангах.
6. Чөлөөтэй бөгөөд шударга сонгууль.
7. Хуулийн өмнө адил тэгш байх.
8. Шүүх ажиллагаа зохих ёсоор явуулах.
9. Засгийн эрх мэдлийг Үндсэн Хуулиар хязгаарлах.
10. Нийгэм, эдийн засаг, улс төрийн олон ургальч үзэл.
11. Хүлээцтэй байх, хамтран ажиллах, харилцан буулт хийх.
Энд би үзүүлэлт тус бүрээр нь дүгнэлт бичсэн байснаа больчихлоо. Харин Таныг эдгээр үзүүлэлт болгоноор дүгнээд үзэхийг хүсч байна. “Олигтой юм” гарахгүй л болов уу даа. Зарим үед судалгааны дүгнэлттэй дүгнэлтгүй ард түмэн өөрөө дүгнэж яагаад болохгүй гэж…
Ямар ч гэсэн монголын ардчилал дэлхий дахинд үлгэр жишээ болж байгаа гэдэг өөрийгөө ч, олон улсыг ч хуурсан үлгэрээ зогсоох цаг болсон.
Тэхээр туршлага ярьмаар санагдаад байвал энэ алдаагаа ярьсан нь ардчилах гэж буй олон улсад, бас дэлхийн олон зуун сая хүнд хэрэгтэй байх. Харин “амжилт” бол арай л биш…
Яагаад гэвэл энэ намар, дараа жилээс юу болох нь ойлгомжтой байхад хоёрын хооронд худал хэлээд яахав дээ…
Жич: Энэ хурал дээр Монголын талаас тавьж байгаа илтгэлүүдийг нарийвчлан шинжилнэ гэдгээ илэрхийлж байна. Яахийг нь хараарай л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 26.
Хэлээд ч харуулаад ч нэмэргүй АРДЧИЛАЛ-ийн балгийг үзүүлэхгүй гэсэндээ төрөөс засгаас хөрөнгө мөнгө гарган хашаа замаа засмар болж хамаг муухайгаа далдлан 3-н тэрбумыг зарлагадах “заяатай” Элбэгдорж ерөнхийлөгч Бат-Үүл тэй засагтай бгаа бид азтай улс уу? амны хишиггүй түмэн юмуу мэдэхгүймоо. Мэдэж бгаан бид МОНГОЛчууд 23 жил шилжээл хаашаа ч юм яваал? зовоол! бгаан үнэн дээ.
ardchilaliin balag gedegtei bol sanal niilehgui.. ardchilaliin buyanaar medeeleld oirhon humuusiin huvia bodson uildluudiin balgaar gevel taarna.. sotsializmaas bol yaduuraagui shig ardchilalaas bolj bas yaduursan gej boddoogguishd..
дүүгээ агаан утга санааны алдаа бүү хэл чам шиг үг үсгийн алдаа ч гаргаад байхыг хүсдэггүймоо. Ардчилал гэж социализм капитализмаас шал өөр гоё нийгэм гэж төсөөлөөл хоосон лебирал /бүүр неолебирал шүү кк/ үзлээр явж бгааг л “Хэлээд ч харуулаад ч нэмэргүй АРДЧИЛАЛ-ийн балаг” гэж хэлээд бгаашд. Тэгээд өөр ямар нийгэм бгаан ямар нийгэм зөв юм? улс орон яаж хөгжих ёстойн гэдэг өөр асуудал ба сэтгэгдэл “комет” -р хэлчихдэг ч юм биш.
Энгийндээ хүний эрх чөлөөг дээдэлсэн, эдийн чөлөөт байдлыг эрхэмлэсэн буюу өмчийн олон төрлийг зөвшөөрч экологитойгоо зохицсон, ирээдүй лүүгээ чиглэсэн шинжлэх ухаанч, зорилготой нийтээрээ хүлээн зөвшөөрсөн АРДЧИЛСАН НИЙГЭМ гэдэг чинь өнөөгийн бидний байгуулцан? байгуулж бгаагаас чинь шал өөр юм байдийшд хэхэ. –Ядуурал бол тэс өөр ойлголт шүү! Соц үед ядуурах бүү хэл эд матерал юун санаа гээд олон зүйлээр нийгмийн дэвшилд хүрч баяжсан бол ардчилалын гэх 23-хан жилд /дэлхийн хөгжил, техник технологийн ололт, даяаршилын “даяарчлалын биш шүү” хөлд чирэгдэн өчүүхэн хөлжиж, хотжих нэртэй хуарагнан бөөгнөж нүдээ хагас нээснийг тооцохгүй бол/ оюун санаа ухамсар ёс суртахууны хувьд зэрлэгшин сэтгэлгээ хийгээд нийгмийн баялаг бүтээгчдийн хувьдаа үнэхээр ядуурсан бгааг оюунлаг нэгэн хэлүүлтгүй мэдэж бгаа доо. Мэдээж хүрсэн бүтээсэн сайн сайхан юмнуудыг үгүйсгэхгүй ч даанч цөөхөн тул алдаа завхрал цаашид гаргамааргүй болоол Ганхуяг судлаач Болорболд зэрэг олон улс /Баабар биш/ сануулж сэрэмжлүүлэн бичиж хэлэээд бгаам даа.
10 jiliin omno Nr.1 toswoo gowj baigaad neeh tom hural hiij bsan hehe, shine zuil bish ee, 10jiliin omno Niseh buudal, nisehiin zam yag onoodor shig bsan um dag, “mongonii ardchilal” bol “hogjison” baihaa, 11 uzuultiin ard ooriin bodloo bichij uzlee, 10 zuil aria gaigui um uu, busad ni “muu” “Dund” bna miniiheer
Ta sain sulaad zadlaad bidend hurgeeree huleej baiya. Manai uls arai bish yaaj yavaad bgaag hun bur meddeg murtlu yah gartsaa oilgohgui bna.
Яах судлаач Ганхуяг, Болорболд шигээ Монгол ухаан сэхээтэй улсаа тодруулж таньж тэднээрээ уламжлан олон түмнээрээ цэнэгжүүлж, бгаагаа тунгааж? бүгдийг өөрсдө
өсөөл эхлэх ёстойл доо. Бидний энэ уншилт бичилтүүд ч бас эхлэл өрнөл ш дээ кк.
americchuud mongoliin ardchilliig magtaad baigaag bodvol gaigui yavj baina gej harah. Bid uursdoo setgel dunduur baigaag harval uudtei zuil ugui. Temee ch bish yamaa ch bish sonin yum bolood baina. Yamar ch baisan baidal hoid solongosoos deer baigaag harval ardchilal baigaa baih. Buur tolgoi ergechiheed baina.
http://www.ubman.mn/
Энэ дэлхийн улс гүрнүүд бүгдээрээ тэнэг юм шиг манай мянгуужингийн урилгаар цуглаж л байдаг.Эсвэл ардчилал гэдэг жүжиг байдаг гэдгээ одоо ил зарлах гэж байгаа юм уу.
Бурхны авралаар ардчиллын “дарга” албан тушаалаа шилжүүлж байгаа юм гэнэлээ. Байн байн гайхуулаад онгироод байхгүй санаа амар. Би бүр ичээд байсан юм…
…социализмын хураасан буянг хэдхэн хүн хулгай хийж, хувьдаа завшсанаас болж ядуурсан билээ. Одоо тэр хүмүүс ардчилал ярьж улс төр хийж байна… үүнийг мэдэж байгаа хүмүүс яагаад ил гаргаж тавихгүй байгаа юм болоо, нэг учир жанцан байдаг л байхдаа. Одоо нийгэмд сайн цагийн хүлээлт тэртэй тэргүй үүсчээд байна шүү дээ.
Гаргаад тавихаар шүүхээр шийтгэдэг юм аа. Тэгээд ч ард түмэн Та нар дэмждэггүй, түүгээр ч үл барам олон жилээр хараан зүхдэг юм. Ялангуяа чам шиг хүмүүс зүгээр хараад л, хүн баадуудаад л, хааяа коммент биччихээд сууж байдаг юм…
1992 onyi Undsen Huul’daa “hugjliin” zug chigee “Niigmiin barimjaatai humuunleg ardchilsan togtoltsoo…” geed zaasan baidag baih aa!?
Getel umnuh togtoltsoonyi ued hurimtlagdsan hurungiig zohih medeeleltei erhmuud eldev arga zamaar huv’daa zav’san n’ fakt l daa, nudtei n’ harj l baigaa biz dee, nuguu talaas gadnyi zeel tuslamjnaas bas l eldev argaar avchihna, za tegeed ilbetei yum shig hurungu mungujih arga zal’ …tuundee tohirson “SCAM”-chdiin buhel buten suljee uilchleh…?!
Iim baidliig “FOOD CHAIN” – nii togtoltsoo gedeg yum bilee! ALDAA ZAVHRAL-yig ehleed uursduusuu haihgui busad ruu tulhdeg UUDGUI ZAN CHANAR bidend am’ buhtei baigaad bn l daa!?
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ. Хэрэгтэй бол таныг дэмжихэд бэлэн. Ер нь таны нийтлэлүүдийг их уншиж түүнээс маш их мэдээлэл авч мөн танд талархаж явдаг. Тиймээс ч энэ бүхнийг өөрчлөмөөр санагдаж бухимдах үе гарах юмаа. Таныг шийтгэж байсан тэр үетэй харьцуулахад одоо цаг үе харьцангуй өөрчлөгдөж байна. Ялангуяа одоо болох ерөнхийлөгчийн сонгуулийн дүн их нөлөөтэй байх. Нээрээ л хааяа коммент бичихээс хэтрэхгүй байна. Гэхдээ итгэл үнэмшлээрээ нийцэх шударга зөв хүмүүстэй харьцаж идэвхтэй баймаар байна…
Жил бүр Ардчилсан Орнуудын Хамтын Нөхөрлөлд 150 мянган доллар өгч байна гэж Элбэг амт солиоров. Өвдсөн зовсон хүмүүстээ ганц эмнэлэг бариад өгчихөж чадахгүй байж, хаа газрын доншуучдын шоуны байгууллагыг ивээн тэтгэдэг. Ингэхэд энэ Элбэгт монголоо гэх сэтгэл алга.
Би л лав мөнгө өгөх дургүй байна. Байгалийн гамшиг, үер усны хөнөөл, газар хөдлөлт, өвчин зовлон болбол хамаа алга. Туслах нь бидний үүрэг. Энэ одоо өвчин туссан байх аа…
Gishuunchlel gej bgaa tatvar gej bh bailgui dee. Gishuunchleliin tatvar iig handivtai holiday boloogui sh dee.
Ардчилалаас өмнө яг юу нь буруу болоод хувьсгал гарав гэдэг бодол надад төрөх боллоо. Тэр буруу зүйл нь зөвхөн Монголчуудаас хамаарах зүйл байсан юм уу? Коммунизм нэг л бишдэж байсныг мэдэж байсан төрийн удирдлагад ирээдүйн төлөвлөгөө нь ардчилал байсан уу? Миний дээд үеийнхний ярихаар бол картын системд орсноос өөр муу зүйл байгаагүй юм шиг. Хүмүүсийн хүссэн ардчилал сайн сайхныг “шууд” авчраагүй болохоороо өнгөрснөө санагалздаг юм болов уу? Ганаа ахаа хариулаад өгөөч.