ХЯТАДЫН УРАН
2013/01/08 4 Comments
Өвөр Монголын өөртөө засах орны төв хэсэгт байх Даин хэмээх газраас олсон ураны орд Хятадын хамгийн том, бас дэлхийн ангиллын томоохон орд газрын жагсаалтад орох юм гэж Хятадын Газар, Байгалийн нөөцийн Яамны дэргэдэх Геологи хайгуулын Төв Фондыг Удирдах Төвийн захирал Чэн Ливэй өчигдөр Синьхуа агентлагад мэдээлэв.
Чэн Ливэй Даин ордын төслийг хэрэгжүүлэхдээ “нүүрс, уран хоёрыг нэгэн зэрэг хайх” концепцийн дагуу хэрэгжүүлсэн гэж хэлэв. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 500 ажилчин бүхий 4 бригад, 30 өрмийн машин, 6 иж бүрдэл холбогч машин ажиллуулжээ. Ингээд 300 өдөр шаргуу ажилласны үр дүнд онцгой том хэмжээтэй дээрх ураны орд газрыг олсон байна.
Үүнийг улс орны дотоодын элсэрхэг хөрстэй нөхцөл дэх ураны ордын хайгуулын түүхэнд байсан цагаан толбыг бөглөсөн явдал гэж экспертүүд дүгнэсэн бөгөөд Хятадад дэлхийн ангиллын ураны орд байхгүй гэсэн түүхийг эцэс болголоо гэж Чэн Ливэй тэмдэглэжээ.
Даины орд газар Хятадын атомын эрчим хүчний хөгжилд нэн чухал ач холбогдолтой юм. Одоо Умард Хятадад нүүрс, уран хоёрыг зэрэг хайх шинэ үе эхэллээ гэж Чэн Ливэй нэмж хэлсэн байна.
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 08.
Зиа хөөрхий манайхан нүүрсний ордодоо түшиглэсэн цахилгаан станц барьж цахилгааны хомсдолд орж бгаа урд хөршдөө эрчим хүч нийлүүлж томрох юм яриал бсан удахгүй аягүй бол хятадаасаа цахилгаан импортлох юм бна л даа. Тэгээл Оюу-толгойгийнхон сүрхий эхэндээл авч бгаамоо гээд тийшээ сүжрээд бсан байж магадгүйм даа. Аргагүйдээ бидэн шиг ардчилахгүйгээр соц бгаа хэдий ч төр засагтай бодлоготой юм болохоор юм юм хийж бна даа хөрш маань. Бид дагаж намираад ч амжихгүй хойно бага сага дуураймар болж судалгаа, бодлоготой бхад илүүдэхгүйл бгаам даа.
Hyataduud umnu n Xinjiang-d uran olsnoo delhiin hemjeenii asar tom ord olloo gej zarlaj nuutsiig n todorhoi helelgui nuuj baisan n suuldee 10 myangan tonn urantai bolj taarsan. “Ene udaad bas tustei toglolt hiij baigaa yum ordiin hemjee umnuhuus hed dahin tom bish baih, harin iimerhuu shuugian tarih n gadnaas uran hudaldaj avahad taatai nuhtsul uusgedeg gej” zarim humuus hardaj baigaa yum bna lee.
er n bol uran ch geltgui hyatad mash bayan oron shde oyutolgoigoos nuursguidee nuurs zuuguud bgaan bishee tsaaduul chin… tom tom ordnuud zunduu bdag geseen bugdiig n ashiglah erhiig n haatsan gesen gadnii ornoos hyamd avch ashiglachaad (jishee n manai mongol shig yaduu ornoos) heden jiliin erguuleed unetei zarna gedeg tuluvluguutei bgaa bh manai mongol hamag nuursee uragsh n unegui shuhuu zuuchuud heden jiliiin daraa hoosorson hoinoo aimer unetei bustaaj nuursee hudaldaj avahviidee unuudruu bodson tur zasag ur huuheddee ym uldeehgui n dee huurhiii
Монгол маань хятадыг тэжээх саалийн үнээ болжээ. Өвөрмонгол маань сүйрчээ сүйрч.