СУН ЯТ СЕН: АРДЫН ГУРВАН ЗАРЧИМ БА ХЯТАДЫН ИРЭЭДҮЙ
2012/09/11 43 Comments
Энэ удаад Сун Ят Сены нэгэн алдарт үгийг хүргэхээр шийдэв. Учир нь манайхан Дорно Дахины сэтгэгчдийг маш муу мэддэг буюу огт мэддэггүй юм. Энэ хүн Хятадын “хувьсгалын эцэг”-ээс гадна дэлхийн улс төрийн сэтгэлгээний түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан суут сэтгэгч. Энэ агуу үгийг тэрбээр 1906 онд хэлсэн боловч утга учир, ач холбогдол нь хэт гүн, үр дагавар нь нэн хол ажгуу. Тэрбээр хятад хүн учраас өөрийн ард түмний төлөө зүтгэх нь мэдээжийн хэрэг. Сун Ят Сенийг монголын төлөө “зүтгэсэнгүй” гэж зэмлэх нь тэнэг хүний ажил. Гэхдээ монголчууд түүний бүтээлийг “сайн ухвал” тун ч “олон юм” гарах нь ямар ч эргэлзээгүй. Түүний бүтээл монгол хэлээр анх удаагаа гарч байгаа нь бараг энэ болов уу даа. Энд би ямар нэг тайлбар хийхгүй, учир нь түүний үгээс мянган утга салаалах бөлгөө. Иймээс ойлгохгүй бол олон юм солиорох хэрэггүй гэдгийг эртхэн шиг хэлчихье…
Ноёдоо !
Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүмүүсийн баяр хөөрлийг зүгээр нэг баяраар тайлбарлаж болохгүй, энэ нь маш их гүнзгий утга учиртай гэж би бодож байна. Өнөөдөр манай хурал “Минь бао”-гийн ойг тэмдэглэж байна. Энэ сэтгүүл бол үндэсний үзэл, ардын засаг, ардын сайн сайхан байдал гэсэн гурван зарчмыг сурталчилдаг юм.
“Үндэсний үзэл” гэсэн нэр томъёоны утга учир онцгой тайлбаргүйгээр ойлгомжтой. Жишээлбэл, хүн хамаатан саднаа ямагт таньдаг бөгөөд тэднийг бусадтай эндүүрдэггүй, мөн бусдыг өөрийн хамаатан садан гэж үздэггүй. Үндэсний үзлийн мэдрэмжийн тухайд ийм зүйл хэлж болох бөгөөд тэр нь хүн болгоны яс маханд шингэмэл байдаг. Хэдийгээр Манжууд Хятадад цөмрөөд 260 гаруй жил болсон боловч ямар ч хань хүн, хүүхэд ч хүртэл манж хүнтэй тааралдаад түүнийг шууд л таних бөгөөд хэзээ ч хань хүн гэж үздэггүй. Үүнд л үндэсний үзлийн мөн чанар оршино.
Энд нэг чухал зүйлийг ойлгох ёстой, үндэсний үзлийн зарчим бол манай орноос харь хүн болгоныг хөөгөөд байна гэсэн хэрэг биш, харин манай үндэстэнд хамаарах эрх мэдлийг харийнхан булаан авахад хязгаар тавих гэсэн хэрэг мөн. Ханьчууд бид засгийн эрхийг гартаа авсан үедээ л өөрийн улсаа олж авна, эсрэгээр бол улс оршин байх боловч урьдын адил манай биш, хятадын биш улс байх болно. Ингээд бодоод үзье, манай улс, манай засаг хэний гарт байна ?
Бид эх оронгүй ард түмэн болжээ. Одоо дэлхий дээр миллиардаас багагүй хүн амьдарч байна, ханьчууд бид 400 сая, өөрөөр хэлбэл дэлхийн бөмбөрцгийн хүн амын дөрөвний нэг. Бид бол дэлхийн хамгийн том, хамгийн эртний, хамгийн соёлтой үндэстэн. Гэтэл одоо бид эх оронгүй ард түмэн болсон нь гамшиг биш гэж үү ? 200 гаруйхан сая хүн амтай африкийн орон Трансваалийг санагтун. Трансваальд Англи довтлоход тэр бүтэн гурван жил тэмцэж байна. Эсвэл хэдхэн сая хүн амтай Филиппины арлыг аваад үз. Тэдэн рүү АНУ довтлоход филиппинчүүд хэдэн жилийн турш тэмцэж байна. Тэгвэл ханьчууд бидэнд эх оронгүй ард түмэн байх нь таалагдаж байна гэж үү дээ ?
Манай төр мөхсөн тэр үе рүү бодол санаагаараа хандаад үзэхэд Та бүхэн манай өвөг дээдэс манж нарт захирагдахыг хүсч байгаагүйг олж харна. Нүдээ аниад цус гол болон урсаж, хүүр талбай дүүрэн дэвссэн догшин тулалдааны зургийг төсөөлөхөд манай өвөг дээдсийн сэтгэл зүрх цэвэр байсан гэдгийг ойлгох болно. Энэ нь хойч үеийнхэн бидэнд онцгой гомдолтой байдаг юм. Манай төр мөхсөн цаг үе рүү эргэн харваас манжийн засгийн газар хань ард түмнийг бүх талаар доромжилж байсан бөгөөд ханьчууд бид гадна талдаа л харийнханд захирагдаж, харин сэтгэл зүрхэндээ булаан эзлэгчидтэй эвлэрч байгаагүй, тэдний эсрэг нэг бус удаа босч байсныг харж болно.
Эдүгээ хятадын үндэсний хувьсгалын долгион юуг юугүй эргийг нөмөрч байгааг харсан манжууд ханьчуудыг шахан хавчих бодлого явуулж эхлэв. Тэд манай өвөг дээдэс эв нэгдэл, цэргийн хүч чадалтай байсан, ийм учраас бид ханьчуудыг эзэлсэн, бид бусдыг мөнхөд ноёрхохын тулд ямагт ийм хүчтэй байна гэж байнга давтан хэлж байна. Эдгээр үгс үндсэндээ зөв юм. Гэхдээ бид харийнхны хавчлагийг одоо болтол тэсэн тэвчиж ирсэн бас нэг, чингэхдээ хамгийн чухал шалтгаан оршин байгаа бөгөөд энэ бол манайд зохион байгуулалт байхгүй байгаа явдал мөн. Хэрэв ханьчууд бид ийм байгууллагатай болох аваас бидний хүч манжийн хүчээс хэдэн сая дахин даван гарах бөгөөд тэр үед бид үндэсний хувьсгал азгүйдэнэ гэж юунаас ч айхгүй болно.
Манай үндэсний хувьсгалын зорилго бол манж нарыг үндэстний хувьд устгах явдал мэт үзэх санааг би сонсож байсан. Энэ бол том алдаа. Үндэстний хувьсгалын шалтгаан нь манжууд манай төр ёсыг устгаж, биднийг удирдахыг бид хүсэхгүй байгаад оршино. Бидний зорилго тэдний засгийн газрыг түлхэн унагаж, манай үндэсний улсыг сэргээн тогтооход оршино. Ийм маягаар бид бүх манжуудыг биш, харин ханьчуудад хор хүргэж буй тэр манжуудыг үзэн ядна. Хэрэв хувьсгалын үеэр манжууд бидэнд саад болохгүй бол бидэнд тэднийг дайсагнах хэрэг байхгүй.
Манжууд хань үндэстнийг булаан эзэлсэн эхний жилүүддээ эзэлсэн хот болгондоо арван өдөр үргэлжилсэн хань үндэстнийг бөөнөөр нь хядах хядлага үйлдэж байсан. Ийм хүмүүсийг хүн гэж нэрлэхэд хэцүү юм. Гэвч бид тэднийг дууриахгүй. Гэхдээ хэн нэгэн манж бидэнд саад болбол бид тэднийг нугалахын тулд юунаас ч үл буцна. Бид тийм манжуудтай хамт амьдарч чадахгүй.
Цэгнэн үзвээс Чингийн засгийн газар хань үндэстнийг шахан хавчих бодлого хэрэгжүүлж, эрх мэдлийг төвлөрүүлэхэд бэлтгэн, манай ард түмнийг хуурах зэвсэг болгон үндсэн хуулийг ашиглах гэж бэлтгэж байна. Тэдний санаа өдрөөс өдөрт улам хорон болсоор байна. Тэд засгаас үхэн хатан зууралдаж ханьчууд биднийг өөрсдийгөө устгах гэж байна гэж айлгаж байна. Үнэндээ бол “эмээлтэй барнаас буух хэцүү” л дээ. Ингээд бид манай үндэсний хувьсгалын зорилгыг яг таг ойлгох ёстой: хэрэв манжууд зөрүүдэлж, засгийн эрхийг тогтоохыг оролдох, ханьчуудыг яргалахаа зогсоохгүй бол бид өөрийн үхлийг зүгээр хараад суухгүй. Та бүхнийг ч гэсэн ийм бодолтой байгаа гэж бодож байна. Энэ бол үндэсний хувьсгалын мөн чанар юм.
Ардын засгийн зарчим бол улс төрийн хувьсгалын үндсийг бүрдүүлэх юм. Ирээдүйд, үндэсний хувьсгалыг хэрэгжүүлсний дараагаар удирдлагын өнөөгийн ялзарсан системийг нэг цохилтоор эвдэлж болох нь мэдээж хэрэг. Гэхдээ мөн заавал суга татаж хаявал зохих энэ булай системийн үндэс бас л хадгалагдан үлдсэн. Хятадад хэдэн мянган жилийн турш хаант төрийн байгуулал ноёрхож байсан. Чөлөөтэй, тэгш эрхтэй иргэд өөрийн эх орондоо ийм дэглэмийг тэвчиж чадахгүй. Түүнийг устгахын тулд үндэсний нэг хувьсгал хангалтгүй.
Мин улсын хаан Тайцу монголчуудыг хөөж, хятадын үндэсний төрийг сэргээн тогтоох үед байдал ямар байсныг санаад үзье. Тэр үед үндэсний хувьсгал ялсан, харин улс орныг удирдах систем Хань, Тан, Сүн улсын үед байсантай ойролцоо үлдсэн.
(Судлаачийн тайлбар: Хятадын Хань улс НТӨ 206-220 онд, Тан улс 618-906 онд, Сүн улс 960-1279 онуудад оршин байсан юм.)
Үүнээс гурван зуун жилийн дараа Хятад харийн булаан эзлэлтэд дахин өртсөний шалтгааныг улс төрийн байгууллын гажгаас хайвал зохино. Ийм учраас улс төрийн хувьсгал бол бидний хувьд туйлын зайлшгүй болно.
Улс төрийн хувьсгалын асуудлыг судлах нь ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр шаардана. Түүнийг практикт хэрэгжүүлэхийн хувьд гэвэл тэр нь үндэсний хувьсгалтай нэгэн зэрэг хийгддэг. Манжийн засгийн газрыг түлхэн унагах нь хэрэв манжуудыг хөөх гэдэг утгаараа үндэсний хувьсгал мөн, хэрэв хаант засгийг устгах гэдэг утгаараа улс төрийн хувьсгал болж хоёр хувьсгал болж байгаа юм. Ийм маягаар энэ хоёр хувьсгалыг бид нэг далайлтаар хийж байна. Улс төрийн хувьсгалын үр дүнд ардчилсан үндсэн хуульт дэглэм тогтоно. Одоо Хятадад оршин байгаа улс төрийн дэглэмийн үед, хэрэв эзэн хаан хань хүн болсон тохиолдолд ч хувьсгал зайлшгүй гэдгийг цохон тэмдэглэвэл зохино.
Францын агуу их болон Оросын хувьсгалуудад үндэсний асуудал байгаагүй, цэвэр улс төрийн асуудал шийдсэн. (Тайлбар: Энд Оросын 1905 оны хувьсгалыг ярьж байна.)
Францад ардчилсан байгуулал нэгэнт тогтсон, Орост нигилистүүд энэ зорилгод хүрэхийг чармайж байна. Ийм байгуулал Хятадад хамгийн тохиромжтой болох нь бүхэнд, хүн болгонд ойлгомжтой байна.
(Судлаачийн тайлбар: Тухайн үеийн хятад, японы утга зохиолд хаант Оросын засгийн газрыг эсэргүүцсэн бүх урсгалыг нигилистүүд гэж нэрлэж байжээ. Энд народникаас эхлээд большевикууд бүгд орно.)
Энд нэн чухал нэг зүйл тэмдэглэх хэрэгтэй юм: хэрэв хувьсгалд оролцож буй хүмүүс хаант засгийн ямар нэг үзэл санааг тээж байвал тэд улс орныг мөхөлд хүргэнэ.
Хятадад төр улсыг нэг хүний хувийн ногдол мэт ямагт үзэж ирсэн. Ийм учраас хүчтэй хувь хүний рольд мунхаг харанхуй хүмүүс орох үед тэд улсыг эзэмшихийн төлөө өөр хоорондоо заавал тэмцэлдэж ирсэн, хэрэв тэмцэл нь амжилт олохгүй бол тэд ердөө л өрсөлдөгч нартаа захирагдахгүй байхын тулд улс орны аль нэг хэсгийг өөрийн мэдэлд барихыг илүүд үздэг болсон. Өөр хоорондын дайнаар өдөөгдсөн улс орны хагарал нэг хоёр бус зуун дамнан үргэлжилж ирсэн. Хэрэв одоо бусад гүрнүүд Хятадаас махчин харцаа салгахгүй, хувьсгалчдын дунд өөрт хоорондын тэмцэл эхэлж, тэд улс орныг хувааж эхлэх юм бол тэд улс орноо өөрийн гараар хөнөөнө.
Сүүлийн үед зарчимч, шийдэмгий хүмүүс гадаад гүрнүүд Хятадыг ялж чадна гэсэн болгоомжлол хэлж байгаа. Би бол өөр бодолтой байгаа. Гадаадынхан ийм зорилтыг шийдэж хүч нь хүрэхгүй. Харин хэрэв ханьчууд эх орноо хэсэг хэсгээр нь хуваах юм бол байдлыг засч чадахгүй ! Ийм учраас бид хувьсгалыг жирийн ард түмний хүчээр хэрэгжүүлж, үндэсний засгийн газар байгуулах ёстой. Энэ бол манай хувьсгалын зорилт төдийгүй, мөн түүнийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл мөн.
Одоо ардын сайн сайхан байдал зарчим руу оръё. Энэ бол судалгааны тусгай зүйл бүхий маш нарийн асуудал, түүнийг нарийвчлан судлалгүйгээр тайлбарлах боломжгүй. Нийгмийн асуудал нь бүхий л хурц байдлаараа бидэнтэй ирээдүйд л тулгарна, одоо бол үндэсний асуудал шиг, ардын сайн сайхны асуудал шиг тийм ч их хурц тавигдаагүй байна. Ийм учраас тун цөөн хүн үүнийг анхаардаг. Гэсэн хэдий боловч бид маш алсыг харах ёстой. Нэгэнт болчихсон хойно нь арилгаж байснаас том зовлонгийн аюул заналын эсрэг арга хэмжээг цагт нь авч байх нь ямагт амархан байдаг. Европ, Америкт бол нийгмийн асуудал бол архаг өвчин юм, харин Хятадад бол тэр нь хөврөлийнхөө шатанд байна. Гэхдээ ирээдүйд энэ асуудал бидний өмнө хамаг байдгаараа босч ирэх нь гарцаагүй юм.
Хэрэв тэр үед нь бид нийгмийн асуудлаа шийдээгүй сууж байвал шинэ агуу их хувьсгал болно. Үндэстний эрүүл мэндийг олон дахин сүйтгэхгүйн тулд хамгийн эцсийн тохиолдолд л хувьсгалд хүрэх ёстой. Бид үндэсний болон улс төрийн хувьсгалыг хэрэгжүүлэхдээ манай нийгэм-эдийн засгийн системийг сайжруулах аргыг олж, ингэснээрээ ирээдүйн нийгмийн хувьсгалаас зайлсхийх ёстой. Чухам энд л манай агуу их зорилт оршино.
Ингээд ардын сайн сайхан байдал зарчмыг амьдралд дуудаж буй шалтгаануудыг аваад үзье. Энэ зарчим XIX зууны эхний хагасаас л өргөн дэлгэрсэн юм. Энэ болтол үндсэндээ нэг их ач холбогдолтой байгаагүй, учир нь иргэншил хангалттай хөгжиж чадаагүй байсан. Иргэншил хөгжихийн хэрээр нийгмийн асуудал улам бүр хурц болж ирсэн байна. Миний бодлоор энэ үндэслэлийг ойлгоход маш хүнд юм. Гэхдээ хэдэн эгэл жишээгээр үүнийг тайлбарлахыг оролдоё.
Иргэншил дэвшихийн хамт хүн өөрийн хүчийг улам бүх бага ашиглах болж, байгалийн хүчийг улам их ашиглах болжээ. Жишээлбэл, цахилгаан болон уурын хүч хүний хүчнээс хэдэн мянга дахин их шүү дээ. Өөр ийм жишээ авч болно: эрт үед хүн талбай боловсруулах гэж биеийн болон оюуныхаа хүчийг яаж ч дайчиллаа гэсэн хэдхэн хүн тэжээж чадах үр тариа хурааж чаддаг байлаа. Орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны амжилт нь нэг хүн ийм ургац авахаас гадна мянга мянган хүн тэжээх боломж олгож байна, учир нь одоо хүн зөвхөн өөрийн гарыг биш, машин ашиглах болжээ. Тэр хүн маш бага хөдөлмөр зарцуулж маш их бүтээгдэхүүн авч байгаа нь ойлгомжтой юм.
Чухам ийм учраас эрт үед юуны өмнө газар тариалан, гар урлалд анхаарлаа хандуулдаг байжээ, яагаад гэвэл хүн өөрийн оршихуйг дөнгөн данган хангадаг байснаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа үндсэн ач холбогдол өгдөг байжээ. Одоо ийм байдал оргүй өөрчлөгдөв. Одоо бол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг бүтээгдэхүүн бага үйлдвэрлэж байна гэж биш, харин хэтэрхий их үйлдвэрлэж байна гэж гомдоллодог болжээ. Ийм учраас эдүгээ худалдаанд онцгой анхаарах болжээ, бусад оронд хуримтлагдсан бараа таваарыг худалдаалах нь ашигтай байдаг байна. Энэ утгаар бол нөхцөл байдал Европ, Америкийн бүх оронд үндсэндээ адилхан юм. Хүн ам тэнд хангалуун амьдарч, эрт үед мөрөөдөж ч чадахгүй байсан аз жаргалаар бялхаж байх ёстой мэт санагдана. Гэтэл хэрэв бид бодит байдлыг үзэх юм бол огт өөр зүйлийг үзнэ.
Статистикаас үзвэл өнөөгийн Англи өмнөх эрин үетэй харьцуулахад хэдэн мянга дахин баян болсон ч харин хүн амын гуйланчлал энэ үед мөн л хэдэн мянга дахин хурц болжээ. Түүний хамт баячуудын тоо өчүүхэн цөөн, харин ядуусын тоо асар их болжээ. Яагаад ийм болов гэвэл хүн капиталын хүчний өмнө тэсэн зогсож чаддаггүй байна. Эрт үед газар тариалан, гар урлал хүний хүчинд үндэслэдэг байсан. Байгалийн хүчийг эзэмшсэн манай зуунд биеийн хүч бүхий хүн машин бүхий хүнтэй яагаад ч өрсөлдөж чаддаггүй байна. Ийм учраас хөдөө аж ахуй, бас аж үйлдвэр капиталистуудын гарт оржээ. Капитал хэчнээн том байх тусмаа тэр байгалийн хүчийг тэр хэмжээгээрээ цар хүрээтэй ашигладаг болжээ. Ядуу хүн түүнтэй яаж тэнцэх юм ? Үүний үр дүнд ядуу хүн тэсэн зогсох аливаа боломжоо алддаг байна.
Баян ядуугийн хоорондын ийм их тэгш бус байдлаас болж социалистууд энэ байдлыг засч залруулах хэрэгсэл олохыг оролдон ардын сайн сайхан байдлын зарчмыг сурталчилдаг. Социалист үзэл санаатай хүмүүс улам бүр олон болж, социалист зарчмууд аль хэдийн бие даасан шинжлэх ухаан болжээ. Бие биенээсээ эрс ялгаатай асар олон урсгал байдаг юм. Зарим нь капиталистуудыг устгаж, өмчийг улсын болгох хэрэгтэй гэнэ, зарим нь ядуусын хооронд өмчийг тэнцүү хуваахын төлөө байна, гурав дахь нь түүнийг нийгэмчлэхийг төлөө байна.
Учрыг мэдэх хүмүүс Европ, Америкт нийгмийн хувьсгал одоо нэгэнт зайлшгүй зүйл гэдгийг ойлгож байна. Энэ бол бидний хувьд илт хичээл юм, хэрэв Хятадад ардын сайн сайхан байдлын зарчмыг хэрэгжүүлэх нь зөвхөн ирээдүйд л болох юм бол Европ, Америкийн орнуудын одоо байгаа шиг байдалд хүрэхэд нэгэнт оройтсон байх болно. Хятадад дээр дурдсан үзэгдэл хараахан байхгүй, магадгүй бид өөрийн зуундаа үүнийг үзэхгүй ч байж мэднэ. Гэхдээ манай хүүхдүүд, ач гуч нар түүнтэй гарцаагүй тулгарах болно.
Иймээс бид бүрэн мухардалд орж ирээдүйн шинэ сүйрэлт хувьсгалын тухай бодохоосоо өмнө өнөөдрөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан нь хамаагүй дээр. Тэр тусмаа Хятадад ардын сайн сайхан байдлын зарчмыг амьдралд явуулах нь Европ, Америкаас хамаагүй хялбар, хэрэв нийгмийн асуудал иргэншлийн дэвшлээр төрдөг, тэр иргэншил нь хараахан хөгжил багатай бол тэдгээрийг шийдэх нь түвэггүй юм.
Өөр нэг жишээ авъя. Хятадад мод хөрөөдөж, тариа хадаж амьдралаа залгуулдаг ядуучууд одоо болтол оршин байгаа нь тодорхой, харин Европ болон Америкт энэ төрлийн хүмүүс аль эрт алга болсон. Баруунд оршихуйгаа хангагч орлогыг капиталистууд бүхэлд нь шингээдэг болсон учраас биеийн хүч бүхий ядуус түүнийгээ хөдөлмөртөө ашиглах боломжгүй болсон. Хэрэв тэр өчүүхэн орлого олж чадлаа гэхэд түүгээрээ мөн л оршин байж байж чадахгүй юм. Үүнтэй холбоотойгоор социалистууд энэ иргэншил ядуучуудад ашиггүй, иймээс эрт үе рүүгээ буцаж орох нь зүйтэй гэж байнга ярьдаг. Энэ бол нөгөө тийш нь хийж буй нугалаа юм. Иргэншлийн дэвшил бол жам ёсны үйл явц, түүнээс зайлсхийх боломжгүй шүү дээ. Иргэншил бол өөртөө сайныг ч, мууг ч агуулдаг, иймээс ердөө сайныг нь ашиглаж, муугаас нь зайлсхийж байвал зохилтой. Европ, Америкийн орнуудад иргэншлийн бүх сайн сайхан зөвхөн баячуудад ногдож, харин ядуусын хувьд зөвхөн ганц муу нь үлдэж байна. Чухам ийм учраас иргэншлийн бүхий л сайн сайхан цөөнхөд ногдож, энэ дэлхийд тэгш бус байдал ноёрхоод байна.
Хувьсгал хийхдээ бид зүгээр л үндэсний төрөө бус, харин нийгмийн улсаа байгуулах ёстой. Энд бол Европ, Америкийн орнууд биднийг гүйцэж чадахгүй. Яагаад Европ, Америк нийгмийн асуудлаа шийдвэрлэх чадалгүй вэ ? Яагаад гэвэл тэд газрын асуудлаа шийдэж чадаагүй. Иргэншлийн ерөнхий дэвшил нь газрын үнийн өсөлтийг нөхцөлдүүлдэг. Тухайлбал, Англид зуун жилийн өмнө хүн ам нь арваад сая гаруй байхад түүнийг тэжээхийн тулд улс орондоо үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүний тоо хэмжээ хангалттай байсан. Харин одоо бол Английн хүн ам дөрөв дахин өсч, гэтэл үйлдвэрлэж байгаа үр тариа нь ердөө л хоёр сар хүрэхтэй үгүйтэй байна, ард түмний хоол тэжээл хилийн чанадаас авчрах үр тарианаас бүхэлдээ хамаарах болж байна. Ийм учраас Англи бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлтийн хангах тэнгисийн эрхээ хамгаалах гэж тэнгисийн цэргийн хүчиндээ онцгой анхаарал тавьдаг юм. Английн хөдөө аж ахуй тэнд газар хүрэлцэхгүй болоод аажмаар сүйрээд байгаа юм биш, харин английн баячууд хагалах газрыг бэлчээр буюу ан хийх газар болгосонд байгаа бөгөөд эндээс олох орлого нь их, мөн амар олддог юм.
Ядуучууд болохоор өөрийн гэсэн газаргүй болдог, ийм учраас тэд амин зуулгаа аж үйлдвэрт ажиллаж олох болдог. Аж үйлдвэр нь болохоор бүхэлдээ капиталистуудын гарт байдаг. Заводууд яагаад ч юм зогсвол ядуус өлсгөлөнд нэрвэгдэнэ. Зөвхөн Лондонгийн мэдээгээр тэнд өвлийн улиралд жил тутам 600-700 мянган ажилгүйчүүд байдаг. Эндээс бүхэл улс орны хэмжээнд хэд байхыг төсөөлж болно.
Английн томоохон газрын эзэн, Вестминтерийн герцог Лондоны захад эзэмшилтэй байсан. Хожим нь Лондон томорч герцогийн газар хотын бүсэд оржээ. Одоо тэр хүн Лондон хотын бүх газар нутгийн дөрөвний нэгээс газрын рент авч байна. Баян хийгээд ядуусын хоорондын тэгш бус байдал ийм хэмжээнд хүрээд ирэхээр “тэгш эрх” гэсэн үг нь өөрөө хоосон яриа болох нь ойлгомжтой юм.
Нийгмийн үзэгдлийг хэзээ ч жам ёсны урсгалтай адилтгаж болохгүй. Тэр бол хэрэв хөгжлийг нь хольж хутгахгүй бол замбараагүй ургадаг мод лугаа юм. Нийгмийн асуудал ч ийм юм.
Хятадад хараахан капиталист байхгүй, ийм учраас бусад орнуудаас ялгаатай нь энд хэдэн мянган жилийн туршид газрын үнэ хэзээ ч өсч байгаагүй, гэхдээ хувьсгалын дараа нөхцөл байдал хуучин хэвээрээ үлдэж болохгүй. Одоо ч гэсэн Сянган буюу Шанхайд газрын үнэ улс орны дотоод бүсүүдээс хэдэн зуу дахин давж байна, энэ нь эдгээр хотуудад иргэншил амжилттай хөгжиж, зам харилцаа боловсронгүй болж байгаагаар тайлбарлагдана.
Ирээдүйд ч, улс орон бүхэлдээ хөгжихийн хэрээр газрын үнэ хурдан өсөх нь лавтай, өмнө нь арван мянган лан мөнгөөр өгч байсан газар ирээдүйд зуун мянга, аягүй бол сая лан мөнгө ч болж магадгүй юм. Энд хэлснийг илт номлох зүйл бол: таван жилийн өмнө Шанхайн Хуанпу голын эрэг хавийн газар ямар ч үнэгүй байсан, харин сүүлийн үед нэг му нь сая юанаас давж байна.
Бидний төсөөлж байгаагаар ирээдүйд баячууд улам бүр баяжина, ядуучууд улам бүр ядуурна, арван жилийн дараа нийгмийн асуудал улам хурц болно. Энэ нь хүн бүхэнд тодорхой мэт санагдана, гэхдээ хараахан үл ажиглагдана, үүнийг ажиглахад амархан. Гэхдээ хэрэв бид энэ гамшгийн одоо харахгүй юм бол түүнийг үр дагаврыг засч чадахгүй. Ийм болохоор түүнтэй тэмцэх аргыг одоо олох нь чухал байгаа юм. Манай нэгэн сэтгэлтнүүд энэ тухай санаж явах ёстой.
Ардын сайн сайхан байдлын зарчмыг хэрэгжүүлэхийн тулд манай 400 сая хүн амын хагасыг устгаж, баячуудын газрыг хураах хэрэгтэй гэж ярихыг сонсож байлаа. Энэ бол уг зарчмын мөн чанарыг олоогүй хүмүүсийн хариуцлагагүй чалчаа яриа, үүнд анхаарал тавих хэрэггүй. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх аргуудыг социологичид янз бүрээр төсөөлдөг. Би бол газрын үнийг хатуу тогтоох замаар шийдвэрлэж болно гэдэгт итгэлтэй байна.
Газрын эзэнд мянган юаны үнэтэй газар байж гэж саная. Түүнд нь мянган юань буюу дээд тал нь хоёр мянган юаны үнэ тогтооё. Хэрэв зам харилцааны хөгжлийн улмаас энэ газрын үнэ арван мянган юань болж өслөө гэхэд газрын эзэн ногдсон хоёр мянган юанаа авбал алдагдал хүлээхгүй, харин ч ашигтай байх болно. Харин үлдсэн найман мянган юань улсад орох ёстой бөгөөд энэ нь улс орон хийгээд ард түмний сайн сайхан байдлыг өргөхөд ихээхэн тус нэмэр болно. Муу муухайн хувьд гэвэл цөөхөн баячуудын монополь эрх болсон ийм орлогыг үүрд устгах ёстой. Энд санал болгож буй арга хэмжээ бол хамгийн энгийн бас хамгийн амархан хэрэгжүүлж болох юм.
Европ, Америкийн бүх улсуудад газрын үнэ хязгаартай тултал өсчээ. Хэрэв тэнд газрын хатуу үнэ тогтооё гэвэл энэ нь харгалзах шалгуур байхгүйн улмаас хийхэд түвэгтэй байхсан. Газрын үнэ хараахан ийм өндөр хүрээгүй байгаа бүс нутгууддаа европчууд энэ аргыг амжилттай хэрэглэж байна.
Германууд Цяожоу буланд, Голландууд Ява-д бодит үр дүнд хүрээд байна. Хятадын дотоод бүс нутагт бол иргэншил зохих ёсоор хараахан хөгжөөгүй болохоор газрын үнэ өндөр биш, ийм учраас бидэнд газрын хатуу үнэ тогтооход илүү амархан нь мэдээжийн хэрэг. Би энд ярихдаа бусад орнуудад нийгмийн хувьсгал хийх нь Хятадаас ихээхэн хүнд гэдгийг хөндөж байгаа юм.
Газрын хатуу үнэ тогтоосны дараа иргэншил хөгжихийн хэрээр улс баян болж, санхүүгийн асуудлыг шийдэхэд онцгой бэрхшээл гарахгүй болно. Одоогийн хүнд хүчир татварыг халж, барааны үнийг бууруулж, ард түмэн чинээлэг болж, манайд хэдэн мянган жил ноёрхож ирсэн улс төрд дураараа дургих явдал үгүй болно. Ийм явдал өмнө нь хэзээ ч болж байгаагүй юм.
Европ, Америкийн орнуудад, ухаандаа Японд гэхэд хэдийгээр эдгээр улсыг баян, хүчирхэг гэж үздэг боловч татварын дарамт одоо ч гэсэн хэтэрхий хүнд байдаг. Хятадад нийгмийн хувьсгалыг хэргжүүлсний дараа хувь хүмүүс татвар төлөх хэрэггүй болно, манай улс зөвхөн газрын рентээ цуглуулаад дэлхийд хамгийн баян улс болно. Нийгмийн ийм байгуулалтай улс орныг бусад улсууд яаж ч чадахгүй. Үүний тулд бид сүүлэн дээрээ эргэлдэх биш, урагшаа явах л хэрэгтэй. Нийгмийн ийм хувьсгал нь бүхий л иргэншсэн улс орнуудын хувьд үлгэр жишээ болох нь дамжиггүй юм.
Манай хувьсгалын зорилго бол Хятадад аз жаргал олох явдал мөн. Бид цөөхөн манжуудын диктатурын эсрэг байгаа болохоороо үндэсний хувьсгал руу тэмүүлж байна, бид хааны хаант засгийн эсрэг байгаа болохоороо улс төрийн хувьсгал руу тэмүүлж байна, бид баячуудын диктатурын эсрэг байгаа болохоороо нийгмийн хувьсгал руу тэмүүлж байна. Хэрэв бид эдгээр зорилгынхоо ядахдаа нэгийг ч гэсэн биелүүлж чадахгүй бол бид анхдагч хүсэл эрмэлзлэлээ амьдралд хэрэгжүүлж чадахгүй. Хятадын бүх гурван зорилгыг хэрэгжүүлсний дараа хамгийн төгс төгөлдөр улс болно.
Дараа нь бидний авч үзэх зүйл бол Хятадын Бүгд Найрамдах Улсын үндсэн хууль байх ёстой. Одоо “үндсэн хууль” гэсэн үг хүн бүхний аманд байна. Манжийн засгийн газар хүртэл удирдлагын ажилтай танилцуулахын тулд хүмүүсээ гадаадад явуулж, өөрсдийгөө айлган үндсэн хууль бэлтгэх тухай ямар нэг зарлиг гаргах хүртэл бодож чадаж байна. Ийм болохоор бид ч гэсэн Бүгд Найрамдах Хятад Улсын үндсэн хуулийг зайлшгүй судлах ёстой. Би янз бүрийн орны үндсэн хуулиудтай танилцсан. Бичмэл үндсэн хуулиас америкийнх сайн, бичээгүйгээс английнх сайн. Английнхыг авч болохгүй, америкийнхыг ч бас авч хэрэггүй.
Английн үндсэн хуулийн үндэс нь бие биенээсээ үл хамаарах гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн гурван засаглалыг хуваах гэж нэрлэсэн зүйл байдаг юм. Ийм хуваалт нь сүүлийн 600-700 жилийн туршид аажмаар бүрэлдэж, одоо ёс заншил болсон, гэхдээ эдгээр засгийн зааг ялгааг гаргах нь хараахан боломжгүй юм. Хожим францын Монтескье английн системийн үндсийг аваад түүнийг өөрийн санаагаар баяжуулж, өвөрмөц сургаалиа бүтээсэн юм. Монтескье-ийн онол эргээд америкийн үндсэн хуулийн үндэс болсон бөгөөд засгийг гурав хуваасан нь илүү тодорхой болсон юм. Зуун жилийн турш энэ үндсэн хуулийг хамгийн төгс гэж тооцож болж байв. Хэдийгээр 120 жилийн туршид энэ үндсэн хуулинд хэд хэдэн засвар хийсэн боловч уг үндэс нь хэвээрээ үлдсэн. Гэтэл энэ зуу илүү жилийн дотор америкийн иргэншлийн хөгжил тасралтгүй урагшилж, улс орны газар нутаг их болж, баялаг өсч үндсэн хууль нь цаг үетэйгээ зохицохоо больжээ.
Миний үзэж байгаагаар ирээдүйн Бүгд Найрамдах Хятад Улсын үндсэн хууль шинэ зарчим- засаглалыг тав хуваах зарчим дээр үндэслэгдэх ёстой. Энэ нь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал дээр ахиад хоёр засаглал нэмэх нь зайлшгүй гэсэн хэрэг юм.
Үүний эхнийх нь шалгалтын засаглал болно. Тэгш эрх, эрх чөлөө бол цаг ямагт ард түмний эрх байж ирсэн ба түшмэдүүд бол ард түмний зарц юм. Америкт бол түшмэдүүдийн заримыг сонгож, заримыг нь засгийн газар томилдог. Анхандаа бол энд шалгалтын систем байгаагүй, ийм учраас түшмэдүүдийг сонгох үед, мөн тэднийг томилох үед ямагт ихээхэн хортой явдал гардаг байжээ.
Эхлээд сонгуулийг аваад үзье. Өчүүхэн ч гэсэн сайхан ярьдаг хүмүүс, ард түмний итгэлийг олж аваад сонгуульд ордог байна. Гүнзгий боловсролтой, өндөр дээд үзэл санаатай атлаа сайхан ярьж чаддаггүй хүмүүс үл анзаарагддаг байна. Ийм учраас Америкийн төлөөлөгчдийн танхимийн бүрэлдэхүүнд голдуу тэнэг, мулгуу хүмүүс орохоор зүтгэдэг байна. Үнэхээр инээдэмтэй практик байгаа биз !
Одоо засгийн газраас түшмэдүүдийг томилохыг аваад үзье. Энэ төрлийн түшмэдүүдийг ямар ерөнхийлөгч сонгогдсоноосоо хамааран албан тушаалд томилж, хольж сольдог байна. Америкт засгийн эрх мэдлийг нэг бол бүгд найрамдах, нэг бол ардчилсан нам ээлжлэн барьдаг. Ерөнхийлөгч өөрчлөгдмөгц түүнтэй хамт засгийн газрын кабинетын гишүүнээс эхлээд шуудангийн конторын дарга хүртэл 60-70 мянган түшмэл солигддог байна. Ийм учраас Америкт дэлхийн өөр аль ч оронд байхгүй ийм их улс төрийн авилга байдаг. Яагаад ийм байна гэвэл энд шалгалтын систем хөгжөөгүй байна. Өмнө нь энэ бүх систем Хятадад байсан юм, гэхдээ харамсалтай нь тэр нь туйлын боловсронгуй биш байсан. Хожим үүнийг гадаадынхан авч сайжруулсан юм. Шалгалтын системийг анх Англи авч, түүний дараа Америк авсан юм. Түшмэл өндөр, нам аль тушаалд очихыг зөвхөн шалгалтын дүн тодорхойлно. Шалгалтын систем нэвтрүүлснээр Америкийн улс төрийн бүтэц мэдэгдэхүйц сайжирсан. Гэхдээ энэ системийг одоо болтол зөвхөн бага тушаалын түшмэдүүдэд хэрэглэж, чингэхдээ шалгалт авах эрх нь мөнөөх л гүйцэтгэх байгууллагуудын гарт байгаа. Ийм учраас нийт системийн үр ашиг бас л бүрэн биш гарч байгаа юм.
Ирээдүйн Бүгд Найрамдах Хятад Улсын үндсэн хууль түшмэдүүдээс шалгалт тусгайлан авч байх бие даасан байгууллага байгуулах тухай заасан байх ёстой. Шалгалтын явцад түшмэдүүдийн чадал чансааг илрүүлнэ. Бид сонгуульт ч бай, томилолт ч бай албан тушаалд чадвартай хүмүүс очсон үед л амжилтад хүрнэ. Ийм системээр бид: тааралдсан хүнээ сонгодог, “өөрийн хүнээ” албан тушаалд тавьдаг гэсэн хоёр гайнаас нэгэн зэрэг салж чадна.
Ийм учраас цорын ганц зөв гарц бол шалгалтын эрх мэдлийн бие даасан байгууллага байгуулах явдал мөн.
Хоёр дахь нь хяналтын засаглал мөн. Энэ нь хяналт явуулж, түшмэдүүд үүргээ чанд биелүүлж байгааг ажиглах юм. Ийм байгууллага улс болгонд заавал байдаг бөгөөд түүний зориулалт бүхэнд ойлгомжтой. Гэхдээ Бүгд Найрамдах Хятад Улсын үндсэн хуулинд энэ байгууллагыг бие даасан байлгавал зохино. Хятадад эрт дээр үеэс түшмэдүүд хууль биелүүлж, ёсыг сахиж байгааг хянадаг эзэн хааны хянагчдын институт байсан. Гэхдээ тэд ердөө л эзэн хааны боол байсан, ийм учраас энэ институт бүхэлдээ зориулалтдаа нийцэж байгаагүй. Одоо ч гэсэн хууль тогтоох байгууллагадаа нэмэлт хяналтын эрх мэдэл өгөөгүй үндсэн хуульт байгуулалтай улс орон байхгүй. Гэхдээ хэдийгээр зарим улсад хяналтын эрх нь өргөн, заримд нь өөр боловч, нэг ч оронд хяналтын засаг нь бие даасан байдаггүй, энэ нь тоо томшгүй буруугаар ашиглах явдлыг төрүүлдэг. Тухайлбал Америкт хяналтын эрх сенатын гарт байдаг, заримдаа энэ эрхийг буруугаар ашиглаж, гүйцэтгэх байгууллагын үйлдлийг шахаж, түүнийг хүсэл зоригтоо захируулахыг албаддаг, энэ нь голдуу сенатын өвөрмөц маягийн диктатурт хүргэдэг. Зөвхөн Линкольн, Мак-Кинли буюу Рузвельт мэтийн хамгийн авъяастай, хүчтэй ерөнхийлөгч нар л бие даасан бодлого явуулж чаддаг. Түүнээс гадна үнэнийг хэлэхэд хүн амын дунд шүүхийн үүргийг биелүүлэх байгууллага нь бие даасан, харин түшмэдүүдэд прокурорын хяналт хэрэгжүүлдэг байгууллагууд өөр байгууллагын мэдэлд байгаа энэхүү оршин буй дэг журам хамгийн энгийн логикод тохирохгүй байгаа юм. Хяналтын байгууллагууд бие даасан байх нь ингээд л чухал байх ёстой юм.
Ингээд бид засаглалыг тав хуваах зарчмын үзэл санаанд хүрч байна. Ийм байгуулал дэлхийн нэг ч оронд байгаагүй юм, түүнээс гадна энэ тухай онолын бүтээлүүдэд бараг тааралдахгүй. Энэ бол үгийн жинхэнэ утгаар одоо болтол байгаагүй улс төрийн байгуулал мөн. Би одоохондоо энэ байгууллын гол үндсийг л боловсруулж байна. Нарийн ширийн зүйлийн хувьд гэвэл энд Та бүхний нийтийн зөвшилцөл, асуудлыг нухацтай судлах, дутуу дулимагийг засах асуудал шаардагдаж байгаа, энэ нь Бүгд Найрамдах Хятад Улсын ирээдүйн үндсэн хуулийг бүтээхэд хүргэх юм.
Манай улс үндэсний, иргэний, нийгмийн улс байх болно, энд бүрэн төгс дэг журам ноёрхох болно. Тэр үед 400 сая Хятадын ард түмэн агуу их аз жаргалаа олж авах болно. Та бүхэн эхэлсэн зүйлээ нийтийн хүчээр дуусгахын тулд энэхүү зорилтыг өөртөө үүрэхийг зөвшөөрнө гэж би бодож байна. Энэ бол миний хамгийн том хүсэл билээ.
Сунь Ят Сен. “Избранные произведения. Изд. 2-е, исправленное и дополненное. М., 1985” номноос орчуулав.
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 11.
yagaad ch yum neg l ih saihan medremjj turluu. yostoi neg marksiin hiih gesend avah geehiin uhaanaar handaj uursdiin yumsaa taaruulan oruulsan met…unenduu uuluh yum oldohgui yum bn. minii huvid
гоё
Hyatad hun hezee ch shuud shuluun ug heldeggui
Дэлхийн улс төрийн сэтгэлгээний сор бүтээлд орсныг бодоход “шулуун” хэлсэн байлгүй дээ. Бодвол чамаас арай илүү сэтгэсэн биз…
http://mixclub.miniih.com/index.php/home/post/248
ene aguu hunii derged minii bodol buruudah ny oilgomjtoi gehdee shalgalt hyanalt hiideg gazriig hen shalgaj hyanah ve? manaid massmedia mungu tulsun hund l uilchileed baihaas bish ug ny ulsaas tusuv gargaj medeelel shalgaj olon niited medegddeg bie daasan baiguullaga bval shalgalt hyanaltaa zohitsuulaad baih yum shig sanagdaj bna. bid 100 jiliin umnuhtei haritsuulval medeelliin zuund amidarch bgaa shuu dee.
medeelliin erin uye x ( tungalag zasaglal + shilen turiivch) = hyanalt
Ардчиллын дутагдалтай тал болоод өнөөгийн Монгол улсын дүр төрхийг маш сайн тодорхойлчихсон байна даа. Доктор Сүн Ят сен маш боловсролтой хүн байсан юм билээ. Өнгөрсөн жил Нанжин хотод очоод түүний бунхан болон бусад музейг үзэх завшаан тохиосон юм. 100 жилийн ой нь болж байсан. Сонгууль ба ЗГ-аас томилогдож байгаа энэ манай тогтолцоог яаж өөрчилж болохыг сайхан заагаад өгсөн байна.
Бид сонгуульт ч бай, томилолт ч бай албан тушаалд чадвартай хүмүүс очсон үед л амжилтад хүрнэ. Ийм системээр бид: тааралдсан хүнээ сонгодог, “өөрийн хүнээ” албан тушаалд тавьдаг гэсэн хоёр гайнаас нэгэн зэрэг салж чадна.
Ийм учраас цорын ганц зөв гарц бол шалгалтын эрх мэдлийн бие даасан байгууллага байгуулах явдал мөн.
Гайхалтай
Mongol undsten iim eh ornoo gesen uhaantai udirdagchtai boloosoi. Solongos Hytadad Mongol ornoo zarsan Elbegdorjiig bodohoos oi gutah yum
Та өөрөө сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийг доромжилохоо боловол яасан юм. Саналаа үлдээх нь хүний эрх байх. Үүнийг хүндэтгэх хэрэгтэй. Алдаа оноотой санааг баримтаар заларуулахын оронд доромжилж шоглох юм.
дээрх өгүүлэлд Чин улсын төрийн дарлалд байгаагаа гай зовлонд унасан хэмээн хүлээн зөвшөөрсөн байтал өдгөөгийн сэтгэгчид нь Чин бол жирийн л хятад угсааны нэг аймаг өөрийн бусад аймгуудаа нэгтгэж улсаа байгуулсан тухай ярих болсон ба үүнд монголыг ч бас оруулах болжээ. Энэ талаар та өөрийн судалгаагаа хийх боломж бий болов уу?
Түшиг ээ. Чи битгий “санал манал” гээд солиороод бай. 100 гаруй жилийн өмнөх Сун Ят Сенд “санал” гаргах утгагүй. Надад “санал” гаргавал бүр ч утгагүй. Би яалаа гэж тэнэг улсыг хүндэтгэх ёстой юм. “Санал манал”-д дуртай улсууд нь “эрх мэрхээ” өөр газар эдэлж яваг. Би блогоо тэнэгүүдэд зориулж нээгээгүй. Тэнэг гэхэд үүнээс илүү тэнэг байж болохгүй л дээ. Чи ингэж ярьчихаад надаас судалгаа “нэхээд” байх шаардлагагүй. Тэр “соёлтой” улсуудаасаа нэхэхгүй юу. Чамд “зүгээр” судлаад, бичээд өгөх байлгүй…
100 jiliin umnu ingej setgej bsan bna shuu. Aihtar hun ymaa. Orchuulj ugsun sudlaachdaa bayrlalaa.
ugaas ni uhaj uzeh yum bol manai ulsiin irged maani uursduu jaahan medeelel avaad tuuniigee medleg bolgoj zadalj analyse hiij surah herehtei yum shigee. engiineer bol tolgoigoo jaahan tseneglmeeree. naad zahiin jishee gehed l zarim irged maani songuuli uguhdee tanidag tsaraigaar ugch bna sh de.
-ta yagaad ene hunii tuluu sanalaa uguv geheer
-aan, tv-eer ih gargdag tanidag hun sh de geheer odoo yah bolj bna.
bid oorsdoo l oorchlogdohgui bol mulguu ulsuudiin tarhiig ugaah amarhan blgui dee. busdaas oo sev, aldaa erj haih bus ooroo oorchlogdoh /jaahan seheervel, tarhi tolgoigoo tseneglevel/ heregtei sh de.
ooroosoo ilu setgesen hunee oolood muulaad shoglood havchaad baihaa bolij uz
Танай блогт ардчилал дутагдсан бололтой. Сүүлийн 2 сэтгэгдэл маань хаачив аа?
Юун ардчилал, яасан ардчилал ?! Тэнэг хүний тэнэг үгийг хасах бол шинжлэх ухааны ардчилал мөн.
Gankhuyag tand mend hurgie. Minii ah comment by BAADAi nereer tantai haritsaj bsan buguud eh orond oo ireed 2012 onii 9 sariin 11 nd Burkhanii orond yvlaa. Bi ahiinhaa mun tanii bodoj bichij bsan uil hergiig urgeljluulnee. Um Ma Ni Bad Me Hum
Хятад хүний үнэр жинхэнэ үнэртэж байна даа. Аймаар ч хэлжээ. Дээрээс нь таны орчуулга ёстой сайхан болжээ. Хэзээ нэг иймэрхүү Монголоороо орчуулж чаддаг болно доо.
Түшиг юу гэж гажигтаад хүний дургүй хүргээд байгаа нөхөр вэ?Энд юуны ардчилал яриад байгаа юм.Тэр ардчилал гэдэг үг чинь чамд ахдах үг,чиний хэргэлдэг үг биш.Чиний мэддэг ардчилал чинь ямар байх ёстой тухай яриад байхад .Ойлгохгүй байгаа бол дэмий юм бичилгүй олон дахин унш, бүр ойлгохгүй байгаа бол эндээс гарч үз.Энэ блог ариун газар.Оюунлаг хэн боловч хүндэтгэлтэй ханддаг газар гэдгийг мэдэж ав.Түүнээс биш хэн хүссэн ,анхан шатны оюунлаг, мэдлэггүй хүн ардчилал,эрх чөлөө мөлөө гээд “маамуу нааш ир….” бичдэг талбар биш гэдгийг сайн, бүр сайн ойлгож аваарай.Гар нь загтнаад бичих гээд байгаа өөр улс ч гэсэн санаад аваасай.Тийм улсад таарсан хариу барих гэж бас л цаг зав нерэв алдаж л байгааг ойлгооч,таарсан хариу бичхээс чухал хийх ажил нь барагдахгүй байхад.Одоогын мэдээлэл ‘хувь хүний’ хараат байдалд байгаа энэ үед судалгаан дээр үндэслэн үнэн мэдээлэл түмэнд хүргэхээр зүтгэж яваа хүнд ядаж туслаж чадахгүй юмаа гэхэд гай болохгүй байгаач гэж бүхэнд хүртээе.Асуудлыг бүрэн ойлголгүй “асуудал” дэвшүүлхэд л нийтийн хэрүүл болох зам хүсээгүйгээр нээж байгаагаа зарим маань ойлгоно биз ээ
Oo zailuul! Baadai mash idevhtei unshigch hariltsagch baisan. Ene deer bichsen unen uu? Eh orondoo udahgui ochood Ganaa ahtaigaa uulzana geed l bicheed baidag baisiim. Yu bolchihov oo? Unen bol um ma ni bad me hum!
Царай зүсийг нь харж байгаагүй боловч сэтгэл зүрхээрээ танилцаж мөдхөн уулзана гэж мөрөөдөж явсан юмсан. Ямар харамсалтай хэрэг вэ. Гэр бүл, ах дүү Та нартай уулзах юмсан. Бурхны оронд төрөх болтугай. Ум ма ни бад ми хум. Жич: Явуулсан хаягаар холбогдохыг бодоорой…
18. Luuya Gantumur-т. Үнэн шүү. Бидэнд таалагдсан эсэхээс үл хамаарч ийм зүйлийг бид заавал мэдэж байх хэрэгтэй л дээ. Гэхдээ үнэндээ дэндүү ухаантай хужаа л даа…
Гайхалтай зүйлийг мэдүүлсэн судлаач ахдаа баярлалаа. Хятад гэж адлах юун? Хүн тэр тусмаа ази хүн “хүн амын дунд шүүхийн үүргийг биелүүлэх байгууллага нь бие даасан, харин түшмэдүүдэд прокурорын хяналт хэрэгжүүлдэг байгууллагууд өөр байгууллагын мэдэлд байгаа энэхүү оршин буй дэг журам хамгийн энгийн логикод тохирохгүй байгаа юм. Хяналтын байгууллагууд бие даасан байх нь ингээд л чухал байх ёстой юм” гэж хэлж бичиж бгаан тэр тусмаа 100-н жилийн тэртээ өгүүлсэн нь гайхалтай.
Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх 3-н тэнцүү засаглал гэх ойлголтыг би буруу гэж санадаг. Хууль санаачилж, хэрэгжүүлж хянах иргэний төлөөлөлийн болон шалгарсан мэргэжилтнүүдийн хошуучлах эрх үүрэг бүхий ХУРЛЫН БАЙГУУЛЛАГА, өгөгдсөн хууль тогтоомжын дагуу оногдсон нөхцөлд хэрэгжүүлэх үүрэг бүхий ЗАСГИЙН ГАЗАР, нийгэм, соёл, уламжлал ирээдүйн олон талт үзэгдэл дэх зөрчил нэгдлийн хууль зүйн зохицуулалтыг хангах хянах шалгах эрх бүхий ШҮҮХ МЭДЭЛ бүхийн харилцан уялдаатай төрийн 3-н аппарат бна гэж үзмээр байдаг. Үүн дээр олон нийтийн зөвлөл буюу хуралдай гэх цаг үе, ажил амьдрал зэргээрээ олноос шилэгдсэн \эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хийгээд нийгмийн давхрагын төлөөллийг агуулсан улсуудаас бүрдэх хажуугийн танхимтай\ байнгын ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ, боловсрол, судалгаа, стратеги төлөвлөлт, үндэсний эрх ашгийг хамгаалсан БОДЛОГЫН ХҮРЭЭЛЭН \эндээс гаргасан шалгаруулалтад тэнцэгсэдээр төр хийгээд нийгэм олны ажлыг хийлгэдэг байх\ байвал оновчтой төрийн зөв систем бүрдмээр бодогддог. Нарийвчилбал олон зүйл бий ч сэтгэгдэл тул тоймлон бичлээ. Сун Ят Сены 5-н засаглалтай байх санаа туйлын зөв ба ижил дүү бодож бсан даа баяртай бноо кк.
17. Ганхуяг ахын блогийн эрхэм нөхөр БААДАЙ-г бурхан боллоо гэдгийг сонсоод огтоос итгэж чадахгүй байна аа. Үг хэлэх, сэтгэх ч тэнхэл алга боллоо. Арай ч дээ. Уг нь 9-р сард Ганхуяг ахаар лекц уншуулах уулзалтыг эрхэм нөхөр БААДАЙ нь хүсэлтээр хойшлуулаад гадаадаас ирэхийг нь хүлээж байсан юм. Удахгүй нүүр тулан уулзалдаж, ярилцана хэмээн битүүхэн хүлээж байв.
Эрхэм нөхөр БААДАЙ нь овог, нэр, насыг нь боломжтой бол хэлж өгнө үү. Сүмд очиж ном уншуулмаар байна. Зүс царайг нь харж, уулзалдаж хөөрөлдөж яваагүй боловч бид бүхний сэтгэл зүрхэнд ойр байсан.
Эхнэр хүүхэд болон гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Сайн оронд сааталгүй төрөх болтугай.
17. Баадай 2 гэж бүү бичээрэй. Баадай нэрээрээ бичиж, харилцаж байгаарай. Хүндэтгэсэн,
Гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ. Дурсан санах болно.
Бүх үгээ АМЖИЛТ, АМЖИЛТ, АМЖИЛТ гэж дуусгадаг байж билээ. Манай Баадай. Дурсана аа.
Ямар харамсалтай юм болоо вэ,гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье.Эх орондоо ирэнгүүтээ залуучуудтайгаа хамтраад судлаачтай уулзах уулзалт зохион байгуулна,сургаал үгийг нь сонсоно,өөрчлөлт шинэчлэлтийг хамтдаа эхлүүлнэ хэмээн бичдэг байсансан.Үзэл бодол нэгт нөхөд нь хүсэж мөрөөдөж бодож санаж байсаныг нь гүйцэлдүүлнэ хэмээн найднам.Охиныхоо хэлэх дуртай АМЖИЛТ гэдэг үгийг гурвантаа давтсанаар сэтгэгдэл болгоноо төгсгөдөг байж билээ.Бурханы оронд тавтай морилдоо.Тэнгэрийн орноосоо нэгэн цагт хүсэн хүлээж байсан АМЖИЛТ-д чинь хүрэхийг харах болноо.Дурсана аа.Ум ма ни бад ми хум.
Арай гэж уншлаа Сун ят сен гэгч мөнхийн хөршийн сэтгэгч хүү айхтар сэтгэдэг хүүр ээ. Шатрын нүүдлийг 10 нүүдлийн цаанаас харж өрөг тавьдаг юм байна. Ингээд байхаар хөрш нүүдэлчин мань мэт нь адилхан 10 нүүдлийн цаанаас харж өрөг тавих гэж хүссэн ч хүсээгүй оролдоно биз дээ. Хувийн амьдрал нь христ байсан залуу япон эхнэртэй байсан гээд овоо драмтай эр бололтой. Хятадын Коммунист намын одоогийн удирдлагууд энэ хүний бүтээлийг нууцаар уншдаг болов уу. Номын санч Маогийн сургаалиа судлаж хугацаа алдаж байхад нь Сун ят сений бүтээлийг хэрэгжүүлсэн орон байгаа байхдаа. Гоминданы Тайван болов уу. Гэхдээ Тайваны хөгжлийн суурийг милитарист японууд тавьсан гэдэг. Монголын хойд зүгт Оросод 1905-1917 онуудад Ульяновын хүү еврейчүүдтэй нийлж Парвусын санхүүжилтээр хувьсгалаа хийсэн гэнэ. Яг урд зүгт Сун ят сен бослого хувьсгалаа хийхэд барууныхан санхүүжсан байх (?). Тэд Сун ят сены яриад байгаа зүйлээс өөр зорилгоор мөнгө өгсөн байх. Гэхдээ түүх Сун ят сены том хүслээр болсонгүй. Ульяновын хүүгийн тавьсан галыг Мао бамбарлан аваад хятад орныг түймэрдсэн. Гэхдээ л Сун ят сены улс төр нийгмийн асуудалд урьдчилж дэвшүүлсэн санаа бол өнөөдрийн улсын орнуудын хөгжилд тулгарч болох асуудлыг онож харсан, тулгараад байгаа асуудлыг боломжийн шийдэх аргыг олоод харсан нь айхтар байна.
odoogiin manai mongoltoi gaihaltai tostei bish gejuu manjuud bol hyatad undesten bish nuudelchin undesten um shuu de heseg zuur huchirhegjin mongol hyatad 2iig ezelj avaad suusan bolohoos ogtoos hyataduud mongoliig hezee ch ezelj chadaagui um sun yatsenii der helsentei ni undsendee taarch bn ted ch bas tuhiin ter ued manjiin toriig unagaaj tusgaar togtnoloo olj avhiin chuhaliig terendee hureh zoriltoo ene metchilen todorhoilson bn ter olon hunees todorch garch irsen udirdagch ene zergin um bodoj bichihteigee bailgui de harin mongolchuud bol iim tsoohon ard tumen baij urgelj ednees davuu baij yalj ezelj yavsan huvi iluu humuus odoo baigaagaa tootsohgui bol mongolchuudiin dund bid l medehgui bolohoos augaa humuus zondoo l garch irsen bgaa
ta yum ih meddeg mundag l hun yum. bi bol tiim sain medehgui l bna l da. orchuulga chin ih setgegdel turuullee. gehdee comment chin joohon busdiig ul hundetgesen ayastai yum. medlegtei lag baij bolno l do. eniig ta orchuulsan bolohoos bicheegui sh de.
Чи өөрөө нэг юм орчуулаад үзүүлчих л дээ. Орчуулга бол хүмүүст тус болох хамгийн буянт үйл байдаг. Их хөдөлмөр, бас сэтгэл ордог юм. Ингэлээ гэж би дураакууд шүүмжлүүлэх болж байна уу. Хуцваа л байна…
za ta uuriinhuuruu l oilgo doo. bi tanii hiisen, hiij bui zuiliig uneldeg ee,bas uguisgeegui ee. ta hunees ug sonsohoo bolison uuriiguu mundag gej bodson bie e tooj baigaa hun bna.
Хийсэн юмтай хүн “үгтэй” байдаг юм. Тэр юмаа үзүүлбэл “үг” болдог юм. Бусад тохиолдолд хоосон чалчаа гэдэг юм. Чи бол надад үг байгаа гэж хоосон чалчиж байна. Тэр “үгээ” л үзүүл л дээ. Зөвхөн энэ тохиолдолд л чамайг “сонсож” болно…
hehe. bi nadad ug bna gej heleegui, bodoogui bna. ineedtei yumaa. neg l ih uhaan.
Ингээд чамд юу ч юу ч алга. Үнэнээ хэлэхэд чам шиг хоосон толгойнуудыг би хүндэтгэх нь бүү хэл үзэн яддаг. Ийм “том юм” орчуулчихаад блог дээрээ зүгээр тавьж уншуулдаг хүн Монголд надаас өөр нэг ч байхгүй шүү…
ene unen shuu. interned-d mongol hel deer unshih um ene blogoos oor gazar unendee alga bn
Баярлалаа Ганхуяг судлаачаа,
мундаг орчуулсан байна, бас маш их хэрэгтэй бөгөөд онцгой сэдвийг хөнджээ.
Таны блогийн талаар бусдаас сонсож байсан ч гэсэн яг цаг гаргаж уншиж байсангүй… Сун Ят Сений энэ алдарт илтгэлийг орчуулан нийтэлсэн гэдгийг чинь хүнээс сонсоод зорин зорин таны блогийг уншлаа… Мундаг орчуулжээ…Би өөрөө бага сага юм орчуулдаг, орчуулах дуртай таны хэлдгээр “бусдад буян болохын тулд” орчуулдаг гэхүүдээ… таны блогоор зочилж оюунаа “цэнэглэж” байхаар шийдлээ… өөр олон гайхалтай бүтээлүүдийг орчуулж, судалж, нийтэлж Монголчуудынхаа оюуныг “цэнэглэж” байгаарай гэж хүсье… танд амжилт хүсье…
Гайхалтай…
Мундаг юмаа. Аль зуун жилийн омнох уг оноо ч шинэ сэргэг сонсогдох. ….. Хаа нэг сонины нийтлэлээр тань таныг уг нь гадарлана л даа. Одоо харин блог ийн Тань идэвхтэй уншигч байх болно.
Сайн байна уу,
Таны орчуулгыг уншиж баярлалаа. Хятадын суут сэтгэгч эх орноо “үндэсний, иргэний, нийгмийн” болгож хятад хүн бүрийг аз жаргалтай амьдруулах улсыг байгуулах үндсэн хуулийг бүтээхээр мөрөөдөж байсан нь урам зориг төрүүлж байна. Манай Монголд ч бас ийм сэтгэгч, түүнийг дагах олон олон хүмүүс байгаа гэж итгэхийг хүсч байна.
Харин энэ өгүүллэгийн үзэл санаа хятадын үндсэн хуульд хир зэрэг сууж өгсөн юм бол? Энэ талаар мэдээлбэл манай үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэдэг хүмүүст хэрэгтэй юм болов уу.
Таныг хүндэтгэсэн,
Г.Уранцоож