БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ БОЛОВСРОЛ

Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Монголын хүүхэд, залуучуудын оюунлаг сэтгэхүйг хөгжүүлэх номын жагсаалт ” саяхан гаргажээ. Би боловсролын яамны боловсрол найгүй гэдгийг мэдэх боловч ийм мангуу болсон гэж арай ч бодоогүй явсан юм. Энэ тухай өгүүлэх гэсэн юм.
Иймэрхүү төрлийн жагсаалт ямар нэг хэмжээгээр маргаан дагуулдаг нь жам ёс. Гэвч би энэ тухай ярих гээгүй. Харин XXI зуунд энэ дэлхий дээр огт байж болшгүй зүйлийг Монголын боловсролын яам хийж байгааг ярих гэсэн юм. Энэ юу хэмээвээс энэ дэлхийн бүх боловсролын байгууллага оккульт, изотерик, психотроник зэрэг хуурамч шинжлэх ухааны бүтээлийг залуу үед огт хавьтуулдаггүй зарчимтай. Гэтэл Монголын боловсролын яам хүүхэд залуу үеийн заавал унших номын жагсаалтад “ийм юм” оруулж Гиннесийн номонд орж байна. Энэ чинь хаанахын ёс юм ?! Та нар юу дэлгэрүүлж хэнийг хордуулж, хэнийг хорлож байгаа юм ?!
Ухаандаа Э.Мулдашевын “Хүн мичнээс үүсээгүй” цуврал байна. Энэ бол сонирхолтой хэдий ч изотерик чиглэлийн ном. Гэхдээ батлагддаггүй, ихээхэн эргэлзээ, маргаан төрүүлдэг болохоор нь аль ч улс хүүхдүүддээ зориудаар судлуулдаггүй. Манай яамны тэнэг түшмэдүүдэд хачин сонин санагдсан байж болох. Гэхдээ энэ нь монголын залуу үеийг хүмүүжүүлэх ном болж яагаад ч болохгүй. Нэртэйгээр нь дунд сургуулийн хичээлээс анатоми, биологийн хичээлийг хасчих л даа. Хувьслын онолыг энэ дэлхийн бүх дунд сургуульд одоо болтол үзэж байгаа ш дээ. Тэнэг тэнэг гэхэд арай дэндэж байна аа.
Энэ мэтээр Масару Эмото “Хариулт нь усанд буй”, “Усны гайхамшигт хүч чадал”, “Тантрын дуудлага”, Райчиндорждагва “Мила Богдын намтар”, “Зэн буддизмийн үндэс”, Жон Кехо “Далд ухамсар бүхнийг чадна”, Док.Мухаммэд Бозпаг “Сэтгэ амжилтанд хүр”, “Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/, Пауло Кольео “Алхимич” (тууж), Руперт Шельдрейд “Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт”, Друнвало Мелхиседик “Амьдралын цэцэгийн эртний нууц” 1, 2, “Зүрхэн дотроо амьдрахуй”, Парамахамса Йогананда “Йогчийн намтар” УБ 2011, Фердинанд Оссендовски “Хүн, араатан, бурхад” зэрэг дандаа изотерик, оккульт, шинжлэх ухаантай огт хавьтахгүй номууд оруулжээ.
Энэ номуудыг уншсан залуу хүн мэдлэг мэдээлэлтэй нөхөрлөсөн, шинжлэх ухааныг хүндэтгэдэг орчин үеийн хүн болж яагаад ч чадахгүй. Харин лам, бөө, мэргэч төлөгч, изотерик, оккультист болж болох юм. Ийм балай ажлыг Монголын боловсролын яам ухаантай “юм” нь хийж байна.
Тархи толгой нь яаж ялзрахаараа ийм балай өвчтэй болдгийг би бодоод бодоод олж чадахгүй байна. Энд баахан шашны ном оруулчихаж. Төр шашин хоёр тусдаа, сүм хийд сургууль хоёр тусдаа зарчим байгаа ш дээ. Орууллаа орууллаа гэхэд Бурхан багшийн сургааль биш, Зэн буддизмын үндэс оруулдаг нь яаж байгаа юм ?! Йог оруулдаг нь яаж байгаа юм ?! Бас чадахгүй, мэдэхгүй хэвтэж шинжлэх ухаан оруулахчаа болж, сонголтыг даанч нэг хийж чадсангүй.
Шинжлэх ухаан гадарладаг хүн энэ яаманд чинь ганц ч алга гэсэн баттай дүгнэлт хийгээд сууж байна. Би Монголын боловсрол яагаад өөдөлдөггүйн учрыг эндээс оллоо. Яагаад гэвэл яаманд нь ийм усан тэнэгүүд байгаа болохоор яаж Монголын боловсрол олигтой байх юм. Миний ойлгосноор хамгийн эхлээд яамны аппаратаа анхан шатны боловсролтой болгох хэрэгтэй байна.
Ингээд дараах шаардлага тавьж байна.
1. Энэ жагсаалтыг гаргасан түшмэлүүдийг ажлаас нь халах.
2. Ийм жагсаалт гаргасан хэлтсийг татан буулгах.
3. Яамны зүгээс ард түмнээс уучлалт гуйж Твиттерийн сүлжээгээр ийм жагсаалт гаргаж буй залуусаас туслалцаа авч, тэдний саналын дагуу жагсаалтыг шинэчлэн гаргах зэрэг болно. Өөрөө тэнэг бол ухаантай улсуудаас зөвлөгөө авах нь зүйд нийцнэ.
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 7.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

47 Responses to БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ БОЛОВСРОЛ

  1. Anonymous says:

    sain bna uu? Ganaa ah. Twittert 100 nom sanal asuulgiin app-iig ta reklamdval hol yvna da.
    mongol100nom.appspot.com deer chanartai nomnuud unelgeegeeree erembelegdeed ehend ni haragdana 🙂

    • Deegii says:

      Тэр 100 номыг хаанаас олж унших вэ..

  2. Odloi says:

    Санал нэг байнаа.”Хүн мичнээс үүсээгүй” бол балар эртний үеийн хүчтэй тархитай хэн нэгний тархинд үүсэж болох “эргэцүүлэл” гэмээр ном. Би өөрийн хамгийн сүүлд уншиж дуусгасан хэдэн номын талаар энд өөрийн бодлыг бичсэн. Үнэхээр л битүү байсан толгойг минь нэвт “нүхэлчих” шиг болсон шүү. Сонирховол http://adil-od.blogspot.com/2012/06/blog-post_29.html

    • hurlee says:

      Нэртэйгээр нь ЕБС-ийн багш нарыг бөө, хуврага, хамбууд болгочихооч. Манай боловсрол ер нь хаашаа чиглээд байна даа. ЕБС-ийн хэдэн багш нараа цаасан доор хийчихсэн. Нөгөөдүүл нь цаас л шагайж суухаас биш хүүхэдтэйгээ ажиллах цаг үнэндээ хомс болоод байдаг. Гэтэл улам л цаас хийлгээд байх юм. Нэг бол нэг хичээлийг 2багш заадаг, нэг нь цаасны ажлаа хийж суудаг, нөгөө нь стандартаа барьж ажилладаг болгочихооч. Тэгээд бас хүүхдүүдийн боловсрол муу байна гэж яаж ярьж чадаж байна аа. Багш нар ч гэсэн хүн шүү. Төмөр эдлэлд хүртэл арчилгаа тордлого, анхаарал хэрэгтэй байдаг юм. Энэ хаанаас гарч ирсэн хэний юун жагсаалт хэнд хэрэгтэй юм бэ? Хэний толгойг хэнээр, юугаар угаалгах гээд байгаа юм бэ? Амьдралаас тасархай юмнууд толгойд гарахаараа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

  3. t says:

    Hevleliin kompaniudiin shildeg borluulalttai nomuud baih shig baina.

  4. bayasum says:

    гоё хэлсэн.. дэмжиж байна..

  5. dk says:

    Судлаачийг дэмжиж байна, яг ямар шалгуурыг гол болгосон нь огтхон ч харагдахгүй баахан эрээвэр хураавар номнуудын жагсаалт, үүний оронд зүгээр л Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” тууж залуу үеийн хүмүүжил, ёс суртахуун, хүнлэг сэтгэлд илүү хэрэгтэй дэ

  6. bi says:

    estoi gutarmaar umaa buhel buten yam said ni zav zaluu dajgui siireg tolgoitoi minii unelj hundetgedeg ulstorch lu gantomor bdag yamaar um be mongol uy bolood bn ve hezee uchir dursendee orj uls ni uls hun ni irged boloh um be bur sanaa zovchloo getel busad ulsuud jishee ni solongosuud yamar ih shinjleh uhaan medlegt shutej tuunii hoinoos buh hols huch hodolmoroo shavhaj bgaag harahad aidas hureh um ganaa ahiin devshuulsen 3n sanaliig shirhegchilen bieluuleesei

  7. Anonymous says:

    tsaanan mungu l baigaa baihda.

  8. Aldaraa says:

    2010 он бил үү Оросын групп Алтайн Денисовоос шинэ байж болзошгүи хүнии булш илрүүлснээ зарлаад таг болсон. Тэр үе яг өнөө Э.Мулдашев шиг хэсэг оросууд олны анхаарлыг татах гэж солиорч байна гэж бодсон Удалгүй англи бусад хэл дээр хүлээн зөвшөөрсөн мэдээлэл цувраад гарснаар итгэсэн. Бид өнөө үеийн зарим ахмадуудтай төөрөлдсөн сэтгэхүйтэй нь зөрчилдөж байж байтал нэг 5 ангийн хүүхэд хүнийг бурхан бүтээсэн гээд надтай маргалдаад тас гүрийгээд ам таглалаа. Дахиад ийм харанхуй үе бий болж байна. Болих хэрэгтэй. Тэр номонд ийм зүйл оруулсан бас редакторчласан нөхдийн нэрийг ил гаргах хэрэгтэй. Хүүхдүүд юм уншихгүй бас зурхайгаар өдрийн юу хийхээ төлөвлөнө гэнэ. Аймшигтай маш аймшигтай Шинжлэх ухаанд итгэх итгэлийг багш нар өгдөг үү.

  9. gankhuyag says:

    Ямар ч гэсэн энэ дэлхийн бүх дунд сургуульд хувьслын онолоор л хичээл орж байгаа ш дээ. Зарим орны шашны зориулалттай сургуулийг эс тооцвол шүү дээ. Тэгээд ч энэ дэлхийд сургууль болон сүм хийдийг заагласан зарчим үйлчилдэг. Шашныг бол гэртээ заах нь заадаг л байх, харин энэ бол хувийн асуудал байх. Харин Монголын Боловсролын Яам ингэж тэнэгтээд байхаар нь би дургүй хүрээд байгаа юм…

  10. Anonymous says:

    Ийм өгүүлэл бичсэнд баярлалаа. Үүнийг л хүмүүст хэлээд жаахан ад болж үзсэн. Гол нь мань мэтийн хөгшин гарууд яахав. Тэр тэнэг номнуудыг нь сөхөж хараад л шууд хаяна. Гол нь дөнгөж орчлонг харах цонхоо үзэл бодлоо олох гэж яваа хүүхдүүд буруу ухагдахуун мэдлэг авна гэдэг л хайран санагдаад байсан юм.

  11. Нацаг says:

    Алдарын бичсэн сэтгэгдэлтэй нийлж байна. Ийм тэнэглэл, манантаж галзуурсан үед тэр жагсаалт гаргаж байгаа дээрээс доод хүртэл нь оролцож байгаа хүмүүсийн нэр ус овгийг нь жагсаах хэрэгтэй. Амьтан хүртэл нэрээ дуудагдахаар сортолздог доо!

  12. GNS says:

    estoi pizdaarch dee huurnuud, alban eosnii manguunuud!!!

  13. Batpurev says:

    Erguu huurnuud yumdaa

  14. smsr says:

    sudlaachtai 100 huvi sanal negdej bna. ter 88 nomnii jagsaaltiig harj bsan yumaa. yag unen ter shashin, azotric ntr-iig oruulsaniig haraad gaihaj bsan. minii medehiin bidend shinjleh uhaanii ul suuritai zuilig l zaadag bsan. Naad zah ni Darvin gej uzej bsan shuu de. iim yu batlachihaar nuguu zarim dogoldoltoi bagsh nar hergejuulne l dee. Mongol ulsiin nen darui shinechlel hiih yostoi salbar bol Bolovsroliin yam, hamgiin anhaarlaa handuulah yosoti ni Yerunkhii bolovsrol shuu de. Endees bid ireeduin bolovson huchnee ul suuritai beldej avna biz de. teneg hun ch oilgohnoo.

  15. чинцогт says:

    ганаа ах та шүү. яг голыг нь олоод хэлчихэж. новшнууд энэ улс гэрийг сүйрүүлж ханахгүй юмдаа

  16. smsr says:

    10 aa ter nomuudiig suhuud hayana gedeg ug chini buruu. shinjleh uhaanii suuri medlegtei bolood, uuriin songolt shiidveriig gargah bie daasan huvi hun bolson uedee ter nomnuudiig, ter uzel bodol, salbariig songoh ni huvi hunii asuudal. sudlaachiin helehdee medeellig shuun tungaah, avah geeh uhaan burdeegui huuhed zaluust shinjleh uhaanaar batlagdsan medeellig uguh yosoti gesen sanaa bolohoos busad humuusiin buteel tuurviliig hudlaa unen gej yariagui bhaa.

  17. bb says:

    Yalzral, oyuny homsdol, tarhiny turaal ene neg tal ni. No’goo tal ni avilgal (corruption), heel hahuuli (bribery), nomyn business.

  18. NB says:

    oyun uhaandaa hun songolt hiih erhed haldaj baigaa, hereg, gol n’ nomyn ariljaany bashir helber gej shuud oilgogdoj tusaj baina daa. shine said iim zuiliig “darah” chadvartai hun gedegt buren itgeltei bui.

  19. Мөнхболд says:

    Нээрээ тийм байна шүү. Харин бага насныханд То вангийн аж төрөхийн сургааль, ахлах ангийнханд Алтан дээд гэрэгэ г оруулах хэрэгтэй. Оюуныг нээгч Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэрийг хүүхдүүд уншаад тэр бүр ойлгохгүй байх. Бүр цээжлүүлэх хэрэгтэй

  20. ssss says:

    Araich dee ene Bolovsroliin yam. Itgemeergui yum. Gehdee Mongoliin bolovsroliig hugjuulehgui gesen gadnii bodlogo bii baih oo. Ene yamand baahan gadnii tusul heregjdeg yum baina lee

  21. Borat says:

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн унших дуртай номнууд юм гэсэн ш дээ.

  22. delgermaa says:

    iimerhuu nomni jagsaalt gargaj batalsan tushmed darga nartai HARIUClaga toocohiog demjij baina!!!!

  23. Ottawa says:

    Yaah argagui chuhal sedev bainaa. Harin “Alchimiste” tuujiin huvid jaahan gaihlaa, yaagaad unshuulj bhgui gej, zaluust tun heregtei sedev hunddug. Manai 2 huuhed zahaasaa Canadiin IB (international bachelor) programmaar dund surguulia tugsuj bna, 9-r angid n unshuulj analiz hiilgeed bsan. Bi ch unshsani huvid sanaa onoogoo ugch bsan.

    Ottawa

  24. Anonymous says:

    Албан ёсны мангуунууд ийм л байна да. Жишээлбэл Индонезод Боловсролын яам, Шашны яам гэж байдаг. Боловсролын яам нь мэдээж шинжлэх ухааны боловсролын асуудал хариуцна. Шашны яам нь ойлгомжтой. Манай Шинжлэх, Ухаан Боловсролын Яамны жагсаалт гаргасан нөхдүүд шинжлэх ухаанаа шашнаас болон бусад юмнаас ялгаж чадахгүй байна л да. Тэнд ер нь шинжлэх ухаан хийж үзсэн хүн байдаггүй ш дэ.

  25. Уншигч says:

    Энэ нөгөө Отгонбаярын үед бэлтгэж байсан жагсаалт байх. Манай төр ядаж наад мангар жагсаалтыг чинь гаргах гэж дөрвөн жил болно шүү. Нээрээ дээр нэг хүн онож хэлснээр хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг авч байгаад л жагсаалт гаргаж байгаа нь энэ гэж бантан бантан биш жонхуу хутгаад хаячихаж. Нээрээ боловсролын яаманд ийм боловсролгүй новш ажиллаж байна гэж бодохоор бүр балай юм. Ядаж энэ мэтийн тэнэг юм гаргаж шившиг болохгүй байх хяналтын, редакцын систем энэ тэр гэж байдаггүй юм уу?

  26. REPOST says:

    АН ДЭЭРЭМЧИД ОЛЗОО ХУВААЖ БАЙГАА АЯТАЙ ТЄРИЙН БYХ АЛБАН ТУШААЛЫГ ХУВААЖ АВЧ БОЛОВСРОЛЫН ТАЛААР ГАНЦ YГ ГАНХИЙЖ БАЙГААГYЙ ХАРИН ДАМБЫН ЯДУУСЫН ТОЛГОЙГ ИХ ЭРГYYЛЭГЧ ГАНТЄМЄРТ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ХАЯЖ ЄГСЄН Ш ДЭЭ. ЭНЭ АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТНИЙ YГИЙН САН УХААНЫ БОГЦОНД НЬ БАЙХГYЙ БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААН ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХГYЙ Ш ДЭЭ. ЯРИХ ГЭЭД БААЖ БАЙГАА ЮМ ШИГ ДYЛЖ БАЙХЫГ ХАРААД МОНГОЛЫНХОО ТЄЛЄЄ ЭМГЭНЭН УЙЛМААР САНАГДСАН ШYY. ЭРYY ГАНТЄМЄР БОЛ УНТАХТАА Л ТАЙЛДАГ НYYРЭНДЭЭ БАГТАЙ ЖYЖИГЧИН НОВШ Ш ДЭЭ ХАРААРАЙ. ХООЛОЙ ЗАСАЖ НYYР ИХ СYРХИЙ ДYР ЭСГЭЖ БАЙГААД УСАН ТЭНЭГ ДАМБЫНХАНДАА ЯРЬЖ БАЙГАА МЭТ ЮМ ЯРИХНЬ ЭМГЭНЭЛТЭЙ МОНГОЛЧУУДАА !!!!!! МАН+АН БОЛ ГАДНЫН КОЛОНИЧЛОГЧДЫН YЗЭЛ СУРТАЛТАЙ ТЭДНИЙ ХЄЛСНИЙ ТАВИУЛУУД ШYY !!!!!!!! ТЭДНИЙГ АВЧ ХАЯЦГАА

  27. PATRIOT says:

    МОНГОЛ АРДЧИЛЛЫН ЦААСАН МАЛГАЙ ӨМССӨН КОЛОНИ ОРОН БОЛСОН БАЙГАА Ш ДЭЭ. ТЭГЭЭД ЮУНД НЬ ТҮШМЭД ЭНЭ ТЭР ГЭЖ УЙЛАГНАНА ВЭ
    АН +МАН = АНУ -ГИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД БООЛУУД
    GO WAY FROM HERE FUCKING YANKEES

  28. chinzo says:

    Боловсролын яамны нэрийг барьж “Оюунлаг Монгол” ТББ гэсэн хэсэг залуус 88 жагсаалт санаанаасаа зохиогоод сургуулиудад ном шахах гээд яваад байгаа сурагтай байна.

  29. Anonymous says:

    Дэмжиж байнав

  30. нано says:

    яана даа

  31. bayasum says:

    http://www.news.mn/content/119404.shtml
    одоо болхоор яам үгүйсгэдэг гэнээ.. Угаасаа Монголын психатроникийн хүрээлэн, захирал Нямдэлэгийн лоббигоор хийгдсэн сургтай байна лээ..

  32. Anonymous says:

    ganaa sudlaachin bichleg ch erchiig avhiimaaa

  33. Болд says:

    Боловсролын яамны дотор ороод ажиллаж үзвэл ч галзуурч элийрэхээр олонзүйл байдаг юм билээ. Юун бодлого тодорхойлох чиний хоол их минийх бага гэх шахуу өнөө маргаашаа аргацаасан өөрт хэрэгтэй юу бна гээл өлөн нүдэлж өчүүхэн тархиа гашилгасан улс нэлээдгүйн билээ. Тэд хүүхдийн унших номны сонголт бүү хэл сурах бичиг, сургах зүйлийн талаар ч “А”-гүй сургууль, сурах бичиг, элдэв тендер, төсөл дунд хөвсөн, хөөрсөн хөгийн гарууд бна лээ орвонгоор нь шинэчилж өөрчлөхгүй бол хэцүүн бна лээ.

  34. Anonymous says:

    ganaa sudlaach unshigch nartaigaa aytaihan haritsval yasan ym? dandaa doromj ongo ayas haragdah um hun uzel bodloo ilerhiilj bna buruu zuil bgaa l biz bsan ch yadag um teglee geed ooroor chin te1 gej duuduulah estoi yu

  35. gankhuyag says:

    Дарвиныг дэлхийн бүх сургууль одоо болтол үздэг юм. Шүүмжилдэг улсууд нь сургуулиас гадуур ярьж явдаг юм. Энийг мэдэхгүй бол дэмий юм ярихаа бол. Чам шиг “үзэл бодолгүй” дураакуудыг хүүхдүүдэд хавьтуулж ч болохгүй. Учир нь чи тун удахгүй бидний хүүхдүүдэд “бөөгийн хичээл” оруулна. Доромжлуулахгүй гэвэл эсвэл жаахан юм унш, эсвэл дуугай бай…

  36. Muugii says:

    Боловсролын яам байтугай УИХ, Засгийн газарт эргүү юугаа ч мэдэхгүй юмнууд байгаа тул энэнд гайхах зүйлгүй, харин эдгээрийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Бидний балчир хүүхдүүдэд ч олигтой хүмүүжүүлэгч нар алга. Цэцэрлэгээсээ ирэхдээ хүүхэд муу зүйлийг хэзээ ч сурч ирэх ёсгүй. Энэ бол наад захын асуудал. Боловсроогүй яамтай юм чинь яаж ч боловсрол гэж орилоод хэрэггүй. ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА

  37. Muugii says:

    Боловсролын яамны газрын дарга ярихдаа энэхүү жагсаалтыг бид гаргаагүй, номын жагсаалтыг эрдэмтэн судлаачидтай уулзаж зөвлөлдөж байж гаргана байх юм. Эрдэмтэдтэй уулзах тийм хэцүү байгаа юм байх даа. Номын жагсаалт гаргаад уншуулах нэн шаардлагатай байна ш дээ. Хурдан энэ залуучуудуудыг гэгээрүүлээд өгөөч

  38. Anonymous says:

    Xezeeneesee sonin xumuus ajilladag shuu dee.Bainga l Mongoliin zaluu yeiig togloom turshilt bolgoj irsen.10 jil surts baisan surgaltiig 12 bolgoj sunjruulsan xuuxduudiig turshiltiin tuulai bolgosoor irsen. Mergejliin surguuliudiig xos mergejleer tugsguxiig xorigloj xurvuj ajiillaxiig zogsooson. shal xachin.

    • hurelbaatar says:

      Бага ангийн багш нарынхаа амьдрал ахуйг нэг судлаач үзээч !!!

  39. Anonymous says:

    Бага ангийн багш нараа өмөөрч хэдэн үг хэлмээр байна.
    Ээж аавынхаа гар дээр эрхэлж, дураараа дургиж байсан тэр жаахан маамуунуудыг хэн шинжлэх ухаанжуулж байгаа билээ дээ. Гэтэл анх “А” заасан багшийнх нь нэр хүнд гэж хаана байна? Багшийг нь үл тоомсорлочихоод яаж эрдэм сур гэж хэлж чадаж байна аа? Нэр хүндийг нь нийгмийн халамжийг нь таг хаячихаад миний хүүхдэд ном заа гэж хэлж яаж чадаж байгаа юм бол доо. Бага ангийн хэдэн багш нар маань энэрэнгүй зөөлөн сэтгэл, хүүхэд шиг ээ цагаан сайхан энергийнхээ хүчээр тэсч тэвчээд явдаг байх даа. Тэд бас амьдралтай, тэдний ард бас гэр бүл гэж байгаа, үр хүүхэд хань ижил байгаа. Тэдэнтэйгээ ширээ тойрч суугаад хоолоо идэх хүсэл байгаа. Гэвч тэд энэ цагийг зөвхөн бусдын үр хүүхдийн төлөө зардаг. Бага ангийн багш болвол хүнтэй суулгүй, гэр бүл зохиолгүй ганц биеэрээ байвал дээр юм шиг байгаа юм даа. Гэр бүлдээ зориулж чаддаггүй тэр их цаг завыг бусдын үр хүүхдийн төлөө зарчихаад авдаг цалин нь 300000-500000 төгрөг суутгалд өгөөд гар дээрээ тэд 250000-400000 төгрөг авч чимээгүйхэн амьдардаг. Тэдэнд нийгмийн халамж хэрэгтэй, тэдэнд улс төр хэрэггүй, тэдэнд төрийн, нийгмийн дэмжлэг хэрэгтэй, тэдэнд халамж анхаарал хэрэгтэй.
    Өнөөдөр 5 ам бүлтэй нэг өрх сард 400000 төгрөгийг хэр удаан хэрэглэх бол!?
    Улсын их хурлын гишүүд, яамны ажилтнууд, сайдууд, бүр дунд ангийн багш нар хэдэн төгрөгний цалинг гар дээрээ авч байгаа бол?! Гэтэл ………………………………………………….!!!

  40. Дээгий says:

    Боловсролын яамны яавуулж байгаа бодлого хэрээс хэтэрч, монголын боловсролыг яаж татаж унагах вэ гэдэг бодлогыг яавуулдаг яам болсон л доо. Монгол улсад зах зээлийн зарчим, орчин үеийн нийгмийн хөгжил дэвшилээс хол хоцорсон 2 салбар байгаа нь боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар 2 л доо. Ялангуяа, Боловсролын яамны дээд боловсролын талаар явуулж байгаа бодлого нь монголын их, дээд сургуулиудыг сүйрүүлж байгааг яамны эрхэмүүд огт мэддэггүй юм уу, эсвэл мэдэхийг хүсдэггүй байх. Хэрэв их дээд сургуулиудын дотоод хэрэгт яам оролцдоггүй байсан бол өдийд монголын их дээд сургуулиудын хөгжил одоогийнхоос хамаагүй илүү байх боломжтой байх байсан. Их дээд сургуулиудаа дэмжиж, хөгжилд нь тус нэмэр болдоггүй юм аа гэхэд, яадаж гай болохгүй байхыг БШУЯ-ны удирдлагаас гуйх байна даа.
    Бодлогогүй, мэдлэггүй яамны түшмэдүүд ийм номын жагсаалт гаргахад миний хувьд гайхах юм огт алга. Уул нь мэддэггүй юм бол мэддэг хүмүүсээс нь тусламж авах хэрэгтэй гэдгийг дэмжиж байна. Даанч яамны нөхдүүд өөрсдийгөө их мэдлэгтэй гээд итгэчихсэн, олон жил сургууль соёлын газруудыг захиргаадаж, айлгаж сурчихсан учраас тэгэхгүй л дээ. Ядаж website-ууд руу ороод дэлхийн жишигийг харж болно оо доо. Энэ бол яамны ажил ямар байгааг харуулж байгаа жирийн л жишээ. Ийм ажил хийх нь олон учраас гайхаад байх зүйл биш болж дээ.

  41. Шагдарсүрэнгийн Батмөнх says:

    Санал нэгтэй байна би багш хүний хувиар. дараа тодорхой саналаа бичнэ ээ
    профессор Шагдарсүрэнгийн Батмөнх

  42. haliun says:

    erunhii bolovsroliin 10 jilin surguliudad baigaliin uhaan gesen erunhii eriin door gazarzui biologi fizik himi gesen 4n hicheel neg neg uliralaar eljlen orj bsan namaig 10n jil tugsdug jil odoo yamar bolsniig n medehgui yum. Bi bolon minii duu etseg ehiin buyand huviin surguuli tugssun. nadtai bol iim zuil tohioldoogui !!! tgher 10jiliin ahlah dund angid n shinjleh uhaaniig sonirhoh eh undesiig tavidag ter tsag ued gantsahn ulirol orson hichelees huuhed yum oigoj tuuniig sudlah husel ermelzel turnu gej uu !!! Minii huvid bi 10 jiliin bolovroliin yamnii uurchlultuudiig davj garsan turshiltiin tuulai … jil bolgon surgaltiin hutulbur uurchlugdunu jil bolgon surah bichig n soligdono hicheeliin agulamj uurchlugddug bsan. ih surgulid orood uur bh bolov uu gej bodtol bas l uurchlult turshiltiin ued taarsan tgher minii ueiin zaluuchuud bol yum yumnii helterhii tasarhai turshiltiiin tuulai bolson zaluuchuud. Mongol ulsin ih surguuli nertei !!! tsuuhun heden yum zaachii oilguulchii gesen nileen sain nuhdag profesoruudatai ternees bish zahirgaa surgaltiin alba hicheliin erhlegch n mungu olj oyutan shulahaas uur yum bhgu arai deer bsan surgaltiin sistemee olon ulsad niistuuljiin gesen nereer jil bol uurchilj umnuhuusuu dorduldag !!! Deed matematik uzelgui baigaliin uhaanii chigleleer ih surguuli tugsunu gej baih uu daa !!! 3han kreditend bagsh n joohon yum oiloguulah gej zovdog bsan hicheeliig 2 bolgood teged buur songoltor … zaaval uzeh hicheeles haschihaj bna!!! unendee minii huvid bol uneheer buhimdaltai baina yamand zahia bicheed ch nuluu uzuuldeggui yum bn lee … odoo yah ucharaa ch olohgui bna.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: