ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС №10

Ингээд Дэлхийн банкны хийсэн Өмнөговийн дэд бүтэц төслийн зургийн хэсэг дуусч байна. Түүнээс хойш төсөл олон болж, бас асар их өөрчлөгдөж, зураг нь ч олон болсон. Таван Толгойн асуудал эхлэхэд эдгээр тоо баримт тооцоолол хэрэг болно гэж бодсон юм.
Мөн монгол дууны бахархам мөрүүдээр гарчиг өгч уран, нефть, алт болон бусад ашигт малтмалын талаар 6 “зурган” өгүүлэл бичсэнийг Та бүхэн санаж байгаа байх. Саяхан блогтоо “Ашигт малтмал” булан (категори) нээж эдгээр болон ашигт малтмалын талаар бичсэн 24 өгүүллээ оруулсан. Таны мэдлэгт хэрэг болох нь эргэлзээгүй.
Учир нь тас харанхуй үзэлцэхийн оронд “тоо моо” ярьсан шиг “хэрэлдэж” байвал Та бидэнд л хэрэгтэй. Сүүлдээ зарим нь надаас цэцэрлэгийн хүүхэд шиг “зураг нэхдэг” болж байна. Мэдээж үзүүлэх зургууд хэтэрхий олон байгаа ч зургаа цөөлж, голдуу аналитик өгүүллүүд бичнэ гэж бодож байна. Одоо нүд чих, ам хэлээ биш, тархи толгойгоо ажиллуулах цаг болсон…
Зураг № 41

Зураг № 42

Зураг № 43

Зураг № 44

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС №10

  1. odnoo says:

    sain baina uu. ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС №1-10 hurtleh materialiig bi dahin unshih gesen yum gevch zuragnuud ni ustgagdsan baina. ta bolomjtoi bol dahin oruulaad ugch boloh uu gej hvseh gesen yum. bayarlalaa

    • Ганаа says:

      Сая шалгаж үзлээ. Зурагнууд зүгээр байна. Ахиад нэг ороод үз.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: