“СТРАТЕГИЙН” БОЛОМЖ

Австралид дахин үер болж эхэллээ. Уурхайн муж Квислендэд шинээр барьсан далан сэтэрлээ л бол ноднингийнхоосоо илүү живэх гэж байна. Үер лав л долоо хоног нэмэгдэх учраас хүмүүсийг нүүлгэж эхэлжээ. Энэ бол ойрын жилүүдэд нүүрс, коксны үнэ асар их өснө гэсэн хэрэг юм. Бусдын зовлонд баярлах нь хаашаа юм, харин энэ бол манай хувьд стратегийн боломж гэж бодож байна.
Одоо тэнэг царайлчихаад нүүрсээ Хятадын Шаньси мужийн үнээр зараад байж болохгүй л санагдана. МАН-ын 2031, АН-ын 2020 он хүртэлх төлөвлөгөө, хөтөлбөр энд ёстой патлий байхгүй…
Үүнээс болж (!!!) дөнгөж өчигдөр Оросын Байгалын Нөөцийн яам коксждог нүүрсээ стратегийн ресурс гэж зарлахаар Засгийн Газартаа санал орууллаа. Тэд “Газрын хэвлийн тухай” хуулиндаа 300 сая тн-оос илүү кокс болон антрацидтай, 1 тэрбум тн-оос илүү хүрэн нүүрсний нөөцтэй газрын хэвлийн хэсгээ улсын ач холбогдол бүхий орд газар болгож байна. Улс гэдэг чинь ингэж хурдтай ажилладаг юм.
Тэд олон улсын жишгийн дагуу уран, алмаз, онцгой цэвэр кварцын түүхий эд, иттрын бүлгийн газрын ховор металл, никель, кобальт, анттал, ниоби, берилли, лити, цагаан алтны бүлгийн металлууд, 70 сая тн-оос дээш нөөцтэй нефть, 500 тэрбум кубметр-ээс дээш хий, 50 тн-оос дээш алт, 500 мянган тн-оос дээш зэс бүхий ордуудыг стратегийн ресурс болгож байна. Улсын мэдлийн стратегийн орд газруудыг боловсруулах, худалдах төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдын ногдлыг 10 хувиас илүү гаргахыг хориглох бөгөөд ингэх тохиолдолд Засгийн Газрын зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна.
Манайд одоо нэг их “стартээг мастартээг” гэж томроод солиороод байх хэрэг байхгүй. Харин хурд, сэтгэлгээ, ухаан, хамгийн гол нь сэтгэл зүтгэл хэрэгтэй. Гэвч Та нарын юу хийхийг чинь харъя…
Хэдийгээр миний саналыг огт тоодоггүй ч гэсэн үер болж байгаа Австралид хөнжил мөнжил, эм тан, өөр юу байдгийм бүх боломжоороо тусал, харин нүүрснийхээ үнийг “тултал” нь өсгөх стратеги боловсруул, энэ нь Та нарын 2020, 2030 он гэж солиорохоос чинь хамаагүй дээр. Үүнийг ойрын үед хийж чадахгүй бол Та нар Монгол үндэстний дайсан, учир нь Та нар хэтэрхий “гоё” ярьж, хэт их “төлөвлөгөө” хийж байна.
Миний хувьд ашигт малтмал, нүүрс бодсоор байтал “аймаар муухай” болж байгаагаа мэдэрч л байна. Гэхдээ монголчууд бид Австралид үер болгочихсон биш, тийм биз дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to “СТРАТЕГИЙН” БОЛОМЖ

  1. GGUN says:

    Таны нийтлэлүүдийг уншдаг үзэл санааг чинь дэмждэг. Миний хувьд монгол оронд хөгжил дэвшил ирдэг юмаа гэхэд тэрнийг Ардын нам л хэрэгжүүлж чадна гэж итгэж найддаг. Ардчилсан намынхныг ерөнхийд нь мэднээ америк зөвлөхийнхөө үгнээс гардаггүй тэднийхээ порцоор улс төр хийдэг хүмүүс. Ардчилал гэж хоосон солиорох мөртлөө ядаж энэ үгнийхээ утгыг ойлгодог эсэх нь эргэлзээтэй. Төрийн албанд байгаа АН-ын угшилтай нөхдүүдийг хараад биш юм аа гээд толгой сэгсэрмээр улсууд олон харагддаг шүү. Ардчилсан намын угшилтай даргатай агентлагт хүсэлт, өргөдөл материал хууль ёсны дагуу гаргаад үзээрэй ёстой гонждоо дандаа улс төржүүлж дээдхийн дохио зангааг харна. Ардчиллын гол дайсан чинь явж явж Ардчилсан намынхан өөрсдөө болсон. Бараг гэгээнтэн гэж өөрийгөө цоллуулаад байгаа Женко Баттулга л гэхэд сайд байхдаа улсын ямар их хөрөнгийг 100 сая 800 саяаар нь МоАХ-гэж ичих булчирхайгүй гаруудад зам гүүрийн тендер гэж цацав аа. Лүй.Гансүх ногооруулах төсөл нэрээр 5-50 сая төгрөгний хичнээн төсөл тойрогтоо зөвхөн өөрийнхөө ухуулагч нартаа тараасан гээ. Гүйцэтгэл нь А4 цаас, үр дүн “00” . Энэ бол улсын өмчийг онц их хэмжээгээр шамшигдуулсан хэрэг мөн байтал хэн ч дуугарахгүй. Ард нь Элбэгдорж байгаа учраас зоригтой хулгайлж байгаа нь юм.

  2. org says:

    10 сард Bankgok-д үер болоод хард диснийх нь үйлдвэрлэл зогсонгуут хятадууд хард дискний үнээ 2 дахин өсгөчихсөн. одоо хүртэл үнэ нь буугаагүй л байна.

  3. enkh says:

    Дэлхий даяараа луйвар, дээрмээр /хамгийн ардчилалтай гэгдэх хамгийн дээрэмчин улс АНУ гэгч байхад/ амьдарч байгаа энэ үед бусдаас ялгарах гээд ч яах вэ. Боломж нь байвал байгаа юмаараа луйвар хийхэд яах вэ. Харин олсон юмаа чулуу болгож энэ хэдхэн хүнийг эхлээд хоолтой, байртай болгоод дараа нь толгой нь гайгүй хэдийг нь луйвар хийдэггүй эсвэл маш сайн луйвар хийдэг ухаанд сургахсан. Адаглахнаа жилд алж иддэг малынхаа арьс ширийг дэлхийн аль ч гутал, цүнх, түрийвч, тэлээ хийдэг үйлдвэр авчихдаг хэмжээнд боловсруулж зарахсан, цэргийн албыг дор хаяж 2 жил болгож, энэ яриад байгаа мэргэжлийн боловсрол гэдгээ тэнд олгохсон, дэлхий даяар сонгууль гэдэг нэрээр төрийн эрхийг луйварддаг луйврын тэс эсрэг нь сонгуулиа явуулчихдаг болохсон…..

  4. Цолмон says:

    сайхан санаанууд байна шүү,

  5. Anonymous says:

    hurdhan heregjuuleesei bilee ene erh barigchid

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: