ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС № 7
2012/01/27 2 Comments
Улс төр бичээд гол юмаа мартчих шахаж. Энэ удаад хэдэн зураг тавьлаа. Read more of this post
2012/01/27 2 Comments
Улс төр бичээд гол юмаа мартчих шахаж. Энэ удаад хэдэн зураг тавьлаа. Read more of this post
2012/01/23 10 Comments
Саяхан Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” өгүүллийг уншаад ихэд баярлав. Хагартлаа баяжвал аштай юу. Гэв гэнэт Баабарт хулхидуулж үзээгүй биш гэж бодогдов. Тэгээд ойр зуурын юм энд тэндээс шалгаж үзэв. Мэргэжлийн биш болохоор сайн хайж чадсангүй ээ. Ингээд олсон хоёрхон мэдээгээ л өгүүлэх гэсэн юм… Read more of this post
2012/01/14 19 Comments
Нөгөө Элбэгээ чинь Сүүгээ дуудчихаж. Үүрэг мүүрэг өгөөд жигтэйхэн. Ёстой “гоё үүрэг” өгч байна. Сайд нарыг УИХ-ын “гаднаас” томилох ёстой, энэ бол “зарчим” энэ тэр гэнээ. Уйлмаар, уярмаар. Хэн үүнийг буруу гэхийм ?! Манай Ерөнхийлөгч ийм “ухаантай” ш дээ…Нөгөө Сүү нь үлбийчихээд дуугай царайлчихаад “үүрэг даалгаврыг” нь “бензины талоны” булан дээр бичиж аваад “ойлгож” байна гэж жигтэйхэн. Эд нар одоо жүжгээ ч олигтой тавьж чадахаа больж дээ, зайлуул. Ингээд бүгдээрээ “Элбэгээгийн зарчим” гэж ямар новш байдгийг санах гээд үзье… Read more of this post
2012/01/13 7 Comments
Манайхан Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номыг төрөлх хэлээрээ үзээд удаагүй байна. Гэхдээ яриад үзэхэд “яа яа, аймаар алуурчин” гэхээс цааш мэдэх хүн цөөхөн л байна лээ дээ. Одоогийн байдлаар энэ ном дэлхийн 30 хэлнээ орчуулагдаж сая гаруй хувь хэвлэгдээд байгаа гэнэ. Саяхан ОХУ-ын “Чөлөөт хэвлэл” (Свободная пресса) сайтынхан Вашингтонтой холбогдож Жон Перкинстэй нэгэн сонирхолтой ярилцлага хийжээ. Тэгээд орчуулав. Read more of this post
2012/01/04 15 Comments
Бүгдээрээ хошгироод л..,судлаач нь бичээд л..,тэрийгээ хараагаад л..,тэгээд 3-8 жилийн дараа бүгдээрээ “ойлгоод” л.., “амаа бариад” л… Одоо хошгирч болсон л гэж бодож байна. Тарвагыг хошгируулж байгаад яг хулхинд нь буудчихдаг юм ш дээ. Энэнд чинь “цэцэрхээд” байх юу ч байхгүй. Харин би урьдын адил сануулж хэлсэн шүү. Харж л байгаарай, Та нарыг “бодох” ч зав өгөлгүй шууд л “хулхидана”… Яг “сум” тусахад “ойлгоод” ч нэг их хэрэггүй л болов уу даа…Боодог л болно доо, тэрийг чинь гадаадынхан л иддэг юм, тэднийг монголын “өөх тос”-ыг шингээхгүй гэж бодож байна уу… Та нар “сануулга үл ойшоох” адгийн ард түмэн болж, тэгвэл хохь чинь л байхгүй юу…Өөрийгөө “ард түмэн” гэх хүн Та нарын дунд байгаа юу…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 1 дүгээр сарын 4.
2012/01/02 47 Comments
Үндэсний хувьсгалын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ланжгар илтгэл тавив. Тэр өөрийгөө Монголын 100 жилийн түүх, өнөөгийн байдал, ирээдүйг бүгдийг нь “онолын” хувьд тодорхойлчихсон гэж бодоод байгаа бололтой. Байн байн гайхуулаад л Монголчуудыг дахиж “хошгируулна” гэж бодож байгаа нь илт. Ёстой яршиг л байна… Read more of this post
2011/12/30 15 Comments
Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аз жаргалыг хүн өөрөө хичээвэл олж болдогт би итгэдэг. Ирэх жил мөн ч олон юм болохыг монголчууд бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ үед хийх сонголтоос бидний хувь заяа ихээхэн хэмжээгээр хамаарна. Read more of this post
2011/12/25 12 Comments
Манай хэдэн “аварга” сонгуулийн балай хуулиа нэмж балайруулах гэж электрон сонгууль явуулна гээд жигтэйхэн. Солонгос сканнер авчирчихаад санал тоолно гэнэ. Тэнэгээрээ гайхуулна гэж үүнийг л хэлдэг байх. Электрон сонгууль их сайхан сонсогддог, ихээхэн ирээдүйтэй хэрэг боловч ямар ч бэлтгэлгүй балай улс төрчдийн хийдэг ажил огт биш. Тэгээд ч хүн нь луйварчин бол ямар ч сайн техник луйврын хэрэгсэл болох нь гарцаагүй. Ингээд электрон сонгуулийн олон улсын туршлага хийгээд зарим нэг зүйлсийг өгүүлье. Монголчуудын татварын мөнгийг сая саяар нь үрж, гадаадаар тэнэж явахдаа энд өгүүлэх зүйлсийг олоод харчих ухаан сэхээ байгаагүй бол хэн Та нарыг тоож сонгохийм… Read more of this post