ЗАРЧИМ ХОЁРДВОЛ ЗАВХРАЛ БОЛДОГ

Нөгөө Элбэгээ чинь Сүүгээ дуудчихаж. Үүрэг мүүрэг өгөөд жигтэйхэн. Ёстой “гоё үүрэг” өгч байна. Сайд нарыг УИХ-ын “гаднаас” томилох ёстой, энэ бол “зарчим” энэ тэр гэнээ. Уйлмаар, уярмаар. Хэн үүнийг буруу гэхийм ?! Манай Ерөнхийлөгч ийм “ухаантай” ш дээ…Нөгөө Сүү нь үлбийчихээд дуугай царайлчихаад “үүрэг даалгаврыг” нь “бензины талоны” булан дээр бичиж аваад “ойлгож” байна гэж жигтэйхэн. Эд нар одоо жүжгээ ч олигтой тавьж чадахаа больж дээ, зайлуул. Ингээд бүгдээрээ “Элбэгээгийн зарчим” гэж ямар новш байдгийг санах гээд үзье…
Эхний зарчмыг “Хуцваа” гэдэг…
Үүнийг нотлохын тулд зүгээр л хэн бүхний мэдэх баримтуудыг цаг хугацааны дарааллаар жагсаахад л Таны ухаанд “сэр хийтэл” ороод ирнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
1992.07.06. Улсын Бага хурал “УИХ-ын тухай хууль” баталж, Засгийн Газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүйг УИХ-ын гишүүдийн дотроос хавсарган томилж болно гэж тогтоов.
1996.07.17. Иргэн Д.Ламжавын гаргасан өргөдлийг Үндсэн Хуулийн Цэц хэлэлцээд энэ заалт Үндсэн Хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргав.
1996.07.30. УИХ үүнийг хэлэлцээд “Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн тогтоол гаргав.
1996.08.26. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Засгийн Газрын гишүүдийн гуравны хоёроос илүүгүйг УИХ-ын гишүүдээс хавсарган томилж болно гэж гэж тогтоов. Ингэж УИХ дотроос 3 сайдыг томилж байсныг зургаа болгож нэмэв.
1998.01.15. “УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай” хууль баталж, УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайд, гишүүнээр ажиллаж болохыг хуульчлав. Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн Газар бүхэлдээ УИХ-ын гишүүдээс зуун хувь бүрдэх болсон юм.
1998.10.23. Иргэн Д.Ламжавын гаргасан өргөдлийг Үндсэн Хуулийн Цэц хэлэлцээд хуулийн энэ заалт Үндсэн Хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргав.
1998.11.12. УИХ Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн тогтоол гаргав.
1998.11.24. Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын энэхүү 112 дугаар тогтоолыг авч хэлэлцээд “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн Газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалт болон уг тогтоолыг хүчингүй болгов. Үндсэн Хуулийн Цэцийн тогтоол эцсийн шийдвэр бөгөөд гармагц хүчин төгөлдөр болдог.
Ингээд тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн Газарт буй УИХ-ын гишүүд Засгийн Газарт үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн боломжгүй болсон юм. Гэтэл Ц.Элбэгдорж Үндсэн Хуулийн Цэцийн энэ шийдвэрийг уландаа гишгэж, шууд хэлбэл “салаавч өгөн” огт тоохгүй ажиллаж байсан нь түүхэн баримт билээ. Тэр энэ ажлыг өөрөө гардан зохион байгуулж, элдэв хангайн “зарчим” ярьж, “онол-практикийн” үй олон үндэслэл гаргаж байсныг энд дурдах нь илүүц. Элбэгдоржийг Ерөнхий сайд байвал түүний нөхөд дураараа УИХ, Засгийн Газарт давхар ажиллаж болно, Үндсэн Хуулийн Цэц энэ тэр бол Хуцваа л байна гэсэн нэг л “зарчим” байгааг бид харж байна. Үүнээс чинь болж энэ төр шиг юмны чинь задрал эхэлсэн юм…
Удаах зарчмыг “Завхралт жүжиг” гэдэг
Өнөөдөр юу вэ? Тэр гэв гэнэт ухаан оров. Хог дээр хаячихсан “зарчмаа” ухаж ухаж гаргаад ирэв, ханцуйгаараа арчив, шүлсдэж байгаад зүлгэв. Тэгээд хүмүүст “цоо шинэ, яг зөв” зарчмаар гайхуулж эхлэв.
“Шинээр томилогдох сайдууд УИХ-ын гишүүдээс биш, харин Их хурлын “гаднаас” томилогдох ёстой. Өмнө нь ч энэ асуудал маш олон яригдаж байсан. Хамгийн гол нь хариуцлагын асуудал чухал байна. УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцдог механизм алдагдсан гэж шүүмжлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг хүн хоёр өөр газар ажилладаг, гүйцэтгэх эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг, хууль тогтоох эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг ийм байдал парламентын засаглалын үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм. Нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж манай үндсэн хуулинд байхгүй”
Болж л байна. Гэхдээ өөрөө 10 гаруй жил нулимж, дэвсэж “салаавч өгч” ирсэн зарчмаа хүнээс хэдхэн хоногийн дотор биелүүл гэж шаардах чинь хэр утгатай юм ?! Өөрөө огт биелүүлээгүй “зарчмыг” хүнд хүчээр “зарах” чинь өөрөө зарчим мөн үү ?! Би лав Сүүг “жигтэйхэн зарчимч” гэж бодохгүй л байна. Улс төрд тэрний зарчим барихыг би ямар харсан биш, харин сайн мэдэхээрээ (!!!) бизнесийн үйл ажиллагааг нь харахад нэг их сүрхий зарчим марчим огт харагдахгүй л байсан даа…
Сүүгийн байж байгаа царайнаас үзэхэд Ц.Элбэгдорж “зарчмын рэкет” хийж байна. Үүнийг “С.Баяр бид хоёрын зөвшилцөж “шахах” хүмүүсээр Засгийн Газраа бүрдүүл, үгүй бол огцор” гээд тайлчихад нэг их алдаа гарахгүй л байх. Үүнийг “рэкетын гамбит” гэдгийм !!! Энэ чинь “Ерөнхийлөгчтэй Хамтарсан Засгийн Газар” л байна. Ёстой янзтай…Сүү өөрийнхөө “амь нас” ямар үнэтэйг ч мэддэггүй бололтой. Толгойгоо “чанга” дохихоор аврагдана гэж бодож болохгүй л дээ. Би ч яахав, хараад инээгээд л суугаад байна даа…
Хамгийн их зарчим ярьдаг хүн хамгийн адгийн зарчимгүй этгээд гэж энэ дэлхийн хаана ч үздэг. Зарчмыг нэгэнт тунхагласан бол яриад, өөрчлөөд байдаггүй, ердөө л мөрддөг. Манайд мөрдөх нь битгий хэл, хэдэн жил болоод зарчим хоёрдуулдаг гажиг өвчтэй болж. Олон тэнэг Элбэгээг ингэж өмөөрнө. “Хүн буруу юм хийж болдгүймуу, алдаагаа зассан нь буруу юм уу”. Битгий малтаад байгаарай, балайнуудаа. Монголын төр бол “зарчим хайсан” болчимгүй этгээдийн туршилтын талбар биш.
Асуудал зарчимдаа байгаа ч юм биш, харин ноён Ц.Элбэгдорж цаашдаа хэзээ хаанаасаа ямар гээчийн хэдэн “шинэ зарчим” зохиож, гаргаж, санаачилж, үндэслэж, нотлож, туршиж монгол төрийг хэрхэн яаж самрахыг олон хүн мэдэхгүй байгаад л хамаг аюул нь байгаа юм.
Ингээд зарчим хоёрдуулаад ирэхээр завхрал болдог, харин нийлээд хийхээрээ завхралт жүжиг болдог. Одоо ядахдаа “Сонгуулийн өмнөх холимог группын гаж секс” гэсэн хоёрдугаар үзэгдэлдээ жаахан ч гэсэн зарчим оруулахгүй бол эмгэнэл, хошин эсэх нь ялгагдахаа байлаа ш дээ…
Зарчим гэдэг бол суурь үнэн, хууль, хөдөлгөгч хүч, аль нэгэн үйл ажиллагааны үндсэн дүрэм, дотоод итгэл үнэмшил, зан үйлийн хэм хэмжээний үндэс, ёс суртахуун, үзэл бодлын хамгийн нандин хэсэг мөн.
Зарчим бол дургүй үедээ шалны алчуур хийдэг, дуртай үедээ туг болгон мандуулж болдог балмад этгээдийн тоглоом биш л дээ.
Ер нь бол нийгэм дэх алив үйлдлийн “сайн муу”, “зөв бурууг” зарчимтай харьцуулж хэмждэг бөгөөд ингэж “хэмжих юмгүй” бол хүний тооноос гаргачих нь хаашаа юм, хувь хүний тоонд л баталгаатай орохгүй юм даг.
Зарчмаар тоглодог хүмүүсийг зайлуулж байж л зарчим завхруулах өвчнөөс салах нь мэдээжийн хэрэг. Үүнийг хариуцлага, бас хариуцлага тооцно гэдэг юм…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 1 дүгээр сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ЗАРЧИМ ХОЁРДВОЛ ЗАВХРАЛ БОЛДОГ

  1. жирийн иргэн says:

    Түүхэн үнэнийг мартаж болохгүй. Хариуцлага тооцохсон.

  2. ххх says:

    үнэн юм бичлээ. элбэгдорж ганц энэ томилгоон дээр биш, олон юман дээр, олон юман дээр биш, бүх юман дээр ийм зан гаргадаг, тойргийн 10 сая, одоо тэрбум болсон мөнгөн дээр бас ингэсэн, өөрөө байхдаа зүгээр л авдаг байсан, ерөнхийлөгч болсноо өөрөө авч байгаагүй цээв цэвэрхэн амьтан шиг л бусдыгаа буруутгасан.Парламентын 20 жилийн хурал дээр хэлсэн үг нь урьд нь өөрийн хийж оролцож байсан бүх зүйлээ та нар тэгэхээ боль,ич зов гэсэн мессежээр дүүрэн байсан, аа лалаа ичдэггүй гар шүү, хэдхэн хоногийн өмнөх (таны анализ хийсэн тэр илтгэл) илтгэл нь бас л өөрийн хийж оролцож байсан бүх үйлдлээ та нар ич боль гээд л хаа хамаагүй нээх цэвэрхэн сайхан хүний илтгэл шиг л юм байсан, жишээ аваад бичвэл олон л юм байна. хүний үйлдлийн сайн мууг ялгож харах чадваргүй хүмс олон байдаг болохоор л энэ хүн ерөнхийлөгч хийж байгаа юм, хошгирдог хүн-тарваганууд олон болохоор.

  3. ghj says:

    элбэгдоржийг өмөөрөгсөд бүгд хошгирцон хүн тарваганууд доо, тарвага хошгироод гараад ирэхээрээ яадаг билээ? ҮХДЭГ.

  4. ээлжит шоу нь л байна says:

    http://otgonbayar.niitlelch.mn/content/3670.shtml энэ сэтгүүлч

    ” АН засгаас гарах болсонтой холбогдуулан “Тэргүүн шадар сайд, шагналын, томилолтын дэд сайд нарыг цомхотгох” санаа дэвшүүлсэн нийтлэлийг маань уншсан олон хүн амралтын өдрүүдэд утасдлаа. Дархан, Булган, бүр Баян-Өлгийгөөс ч ярив. Дандаа дэмжсэн үгс. Ярьсан хүмүүсийн олонхи нь үлдэж байгаа богино хугацаанд зарим салбарт сайдаар улстөрч хүн томилох хэрэггүй, үүний оронд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд танигдсан мэргэжлийн хүмүүсийг томилуулах хүсэлт тээв. …тус намын гишүүн бололтой нэгэн “Манай нам одоо л энэ томилгоон дээр нэр хүндээ өсгөмөөр байна. Огт намын харьяалалгүй, нийгэмд эерэг нэр хүндтэй, тэгээд мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилбол их гоё харагдана даа…” гэж бичсэн байсныг Элбэгдорж ашиглаж нэр хүндээ өсгөх гэжаахгүй юу…ккк…

  5. dk says:

    “Үндсэн Хуулийн Цэцийн тогтоол эцсийн шийдвэр бөгөөд гармагц хүчин төгөлдөр болдог” боловч манай УИХ хүлээж авдаггүйд зарчмын маш том асуудал байгаа юм. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгааг бүү мартаарай

  6. delgermaa says:

    Elebeee chini cagtaa mongol tord batlan hamgaalah cereg hereggui gej hucdag tarvaga bailaa odoo harin zevsegt huchnii eronhii komandlagch bolj mongol cergiin toog Afganistand nemj Ted mani amerik german ahan duusiih ni orond ceejeeree nogoo aldart amerikiin ardchilaliig hamgaalah um Elebegdorj shig songuulia solongos amerikiin mongoor hiideg ULS ORNIHOO gazar nutgaas gadnihand taslan ogj tolboroo toldog nohoi bii uu

  7. elbegeed says:

    ene elbegee undesnii ayulgui baidaltai shuud holbootoi asar olon hunii hodolmor, horongo mongoor bii bolson onts chuhal nuutsiig zarlaj baisan novsh shuu. Odoo YАБЗ iig udirdaad suuj baidag.

  8. ганбаа says:

    энэ 20 жил хаана явсан хүн бэ элбэгээ хамгийн аюултай нь олон хүнийг албан тушаалаар угжиж завхрал болгоныг эхлүүлж өгч ирсэн болохоор олон хүн өөрийг нь хошгируулж дагаж балешиглаж явдаг тэрийгээ ард түмэн гэж ойлгож явдаг

  9. alamj says:

    За бас нэг шүд ч гэнэ үү цахиур ч гэнэ үү нэг юм олдоодохлоо гэнэ шүү цаана чинь, нөгөө галын тахилга хийдэг марзан хэд маань шилмэл загварын дээл малгайгаа өмсөөд уралдан очиж мөргөх нь дээ,

  10. nyamka says:

    товчхон хэлэхэд, энэ элбэгээ гэдэг ерөнхийлөгч ухаантай удирдагчийн дүрд хошигорч дэмий балай исгэрэхээ болихгүй юм байхдаа. наад ард түмэн дотор чинь юмны учрыг ойлгочих олон хүн байдгийм шд. яаж ч сүрхий дүрд хувирсан ч нэгэнт хийсэн, хэлснийг нь хааш нь ч булалтай билээ, хөөрхий.

  11. оргил says:

    улстөрчийг улстөр хийлээ гэж шүүмжлэх нь утгагүй хэрэг.. эрүүл саруул өш хонзон зангидаагүй нүдээр харж баймаар юм.. коммэнтууд бол зүгээр л дагалдан баясагчид.. нэг л их учир ойлгосон улс.. зарчим ямар байх ёстойг ямар байсныг яагаад ингээд балайраад тогтоод хэвшснийг.. тэгээд тэрийгээ өөрчлөх тухай яриаг гаргахыг.. ер нь бүгдээрээ л улстөр.. сонголт хийх эрх нь өөрсөд нь байсаар байхад сонголтоо хийчихээд.. балайраад байгаа зарчимаараа бөгсөө арчихыг харсаар байж юу ч хэлээгүй байж болиулах гэлээ гээд чи өөрөө тэгдэг л биздээ энтр бол юу ч гэмээр юмбдээ..

  12. gankhuyag says:

    Тэгээд улс төрчдийг шүүмжлэхгүй, чамайг шүүмжлэхийм болж байна уу ?! Чи өмөөрөх гээд байвал тэрийгээ чанга хэлчихэж сур “мөндөл” өө. Чамайг хошгирох тусам чинь би бурхи руу чинь буудна. Иймээс нүх рүүгээ далд орсон чинь дээр…

  13. ДЭМЖИЖ БАЙНА. МИНИЙ НЭР ГАЛИГААГИЙН БАЯРСАЙХАН

  14. ганаа ахаа би нэг пээшийн бүүг гэдэг хаягтай боллоо. харамсалтай ану: bayarsaihan galigaa гэж адагийн шаарнуудиин хэлээр хаяг нээчихиин

  15. би 11 сэтгэгдэл рүү нэг үг хэлэй э. хамагийн гол ану нийтлэлээ сайн унш. чи муу хүн огт биш бна. гэхдээ та юуууун улс төр мөр яридийн хө

  16. Ari says:

    Elbegdorj bol Erunkhiilugch bish. Ter zygeer l PR chin gedgiig ni mongoliin ard tymen meddeg. Tegeed ch teriig shooldog. Tyyniig songuulid yalsan ni Enkhbayriig unagaakh l gesen ard tymnii songolt baisan. Tyynees bish Elbegdorjiin sainiikh bish. Ter bas l Enkhbayraas dutakhgyi shagnal taraaj arai ch dee gemeer olon hynd turiin ner hyndtei odon medaliig baryyn solgoigyi cacsan. Ter dundaa setgyylchdiig yasan ikh shagnav aa. Uuriiguu magtuulakh l gej ter. Huurhii teneg elbegee irekh songuulid ahiad ursuldunu gevel esergyycliin jagsaal hiih yum shyy ta mini ee. :ashramd helekhed mongolchuud bid erkh chuluuniikhuuu tuluu temcej cahadkhaa bolijee. Gudamjnii jagsaal cuglaanii yne ceniig huuramch nuhdyyd navs unagaasnaa s bolj ard tymnii itgel aldarsan bna, Yaaval erkh chuluuniikhuu tuluu temcdeg bolokh ve Mongolchuudaa

  17. Ari says:

    UU tiim ene tarvagan erunkhiilugch shig ikh 1 sar bolgon gadagshaa zugaalj ekh ornoo huadaldakh ajil hiij baisan erunkhiilugch mongoliin tyyhkend lav baikhgyi. Ter tenegees bolj 5 tolgoi yasan odoog boltol gacaastai

  18. ga says:

    Энэ Дээрх комментууд бүгд л хэт туйлширсан байх шиг би сэтгэгдэл 11-ийг бол дэмжиж байна үнэн л юм ярьсан байна.

  19. Gan says:

    Боловсролгүй хүмүүс бишдээ бид нр чинь хүн амьтныг хэлбэр дүрсээр нь доромжилоод хамгийн гол энэ сэтгэгдэл гэдэг чинь хэлэлцүүлэг маягтай зүйл байгаасай гэж би боддог тэрнээс хүнийг доромжилох хэрэгсэл биш баймаар. Элбэгдоржийг тарвага гэх юм бол би болоод түүнд ерөнхийлөгч болоход нь санал өгсөн бүх л хүмүүс тарваганаас долоон дор амьтан болох болвуу энэ нь бусад хүмүүсийн сонголтыг хүндлэхгүй байгаа гэсэн үгүү…..
    Судлаач сонирхолтой л сэдэв нийтэлжээ баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: