ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Манайх төр засгаа байгуулсан эсэх нь мэдэгдэхгүй байхад энэ дэлхийд гэх нь хаашаа юм юм, хоёр хөршид олон л юм өөрчлөгдөж байна. Би судлаачийн хувьд хараад л сууна. Ямар хэлэх, сонсох төртэй биш, яахав зүгээр сууснаас ард түмэндээ дуулгаж байгаа царай нь энэ… Read more of this post

АМЖИЛТ ДҮҮГИЙН ДУРСГАЛД

Саяхан аймшигт мэдээ ирэв. Манай Баадай Бурхны оронд очсон гэж дүү нь надад мэдэгдэв. Дөнгөж сая энэ 8 дугаар сарын 13-нд ингэж бичиж байсан хүн шүү дээ…
“Залуучууд маань энэ бүгдийг сайн ойлгоод эхлээд унш, үз, судал дараа нь сайхан гэрэлт ирээдүй харагдана шүү. Ганаа ах таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй уулзах болноо. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ…”
Царай зүсийг нь хараагүй хүнтэй сэтгэл зүрхээрээ ийм ойр дотно болно гэж би бодож байгаагүй юм. Нетээр харьцсаар байтал бүр дүүгээс минь ялгаагүй болчихож….
Нэлээд эрт манай Гүүнээтэй хэрэг болгож яриад Ганаа ахтай хийх уулзалтыг хойшлуулж өгөөч, би хоцрох гээд байна гэж хүсэлт тавьсаар байгаад хойшлуулсан билээ. Ингээд их баяртай ахтайгаа мөд уулзана гэж ярьж байсансан. Бид хэд ч их баяртай мөд уулзана гээд бодож суутал ийм гай болж…
Хийх юм ч, хэлэх үг ч олдохгүй юм. Ядаж байхад жинхэнэ нэр ус, хаяг гээд мэдэх юм юу ч алга. Дүүд нь хаягаа явуулаад л холбогдох байх гээд хүлээгээд сууж байна.
Ямар ч гэсэн Баадайгийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж санасан бодсон бүхэн чинь бүтнэ гэж итгэлтэй хэлж чадах байна. Яагаад гэвэл түүний АМЖИЛТ, АМЖИЛТ, АМЖИЛТ гэдэг үгийг бид мартахгүй.
Эрхэм дүү маань Бурхны оронд заларч, үүрдийн амгаланд орших болтугай. Ум ма ни бад ми хум.
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 13.

СУН ЯТ СЕН: АРДЫН ГУРВАН ЗАРЧИМ БА ХЯТАДЫН ИРЭЭДҮЙ

Энэ удаад Сун Ят Сены нэгэн алдарт үгийг хүргэхээр шийдэв. Учир нь манайхан Дорно Дахины сэтгэгчдийг маш муу мэддэг буюу огт мэддэггүй юм. Энэ хүн Хятадын “хувьсгалын эцэг”-ээс гадна дэлхийн улс төрийн сэтгэлгээний түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан суут сэтгэгч. Энэ агуу үгийг тэрбээр 1906 онд хэлсэн боловч утга учир, ач холбогдол нь хэт гүн, үр дагавар нь нэн хол ажгуу. Тэрбээр хятад хүн учраас өөрийн ард түмний төлөө зүтгэх нь мэдээжийн хэрэг. Сун Ят Сенийг монголын төлөө “зүтгэсэнгүй” гэж зэмлэх нь тэнэг хүний ажил. Гэхдээ монголчууд түүний бүтээлийг “сайн ухвал” тун ч “олон юм” гарах нь ямар ч эргэлзээгүй. Түүний бүтээл монгол хэлээр анх удаагаа гарч байгаа нь бараг энэ болов уу даа. Энд би ямар нэг тайлбар хийхгүй, учир нь түүний үгээс мянган утга салаалах бөлгөө. Иймээс ойлгохгүй бол олон юм солиорох хэрэггүй гэдгийг эртхэн шиг хэлчихье… Read more of this post

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ БОЛОВСРОЛ

Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Монголын хүүхэд, залуучуудын оюунлаг сэтгэхүйг хөгжүүлэх номын жагсаалт ” саяхан гаргажээ. Би боловсролын яамны боловсрол найгүй гэдгийг мэдэх боловч ийм мангуу болсон гэж арай ч бодоогүй явсан юм. Энэ тухай өгүүлэх гэсэн юм. Read more of this post

АМЬТНЫ АРДЧИЛАЛ

Элдэв юм уншиж байгаад заримдаа хачин сонин, марзан гэмээр зүйлтэй их тааралдах. Этологи гээд нэг шинэ шинжлэх ухаан байдаг юм. Амьтны зан үйлийг хүний зан үйлтэй харьцуулан судалдаг эд л дээ. Ихэнхи тохиолдолд хүн чинь амьтнаас нэг их ялгаагүй. Зарим үед амьтад биднээс хамаагүй илүү “ухаантай”. Ингээд амьтны сүрэгт “ардчилал” байдаг тухай нэг сонин мэдээлэл хүргэе. Read more of this post

ВАКЦИНЫ БУДЛИАН

Надад вакцины талаар захидал ирэв. Тэр нь энэ байна… Read more of this post

ӨВӨР МОНГОЛЫН ГАЙХАМШИГ

Энэ зун Хөх хотод очиж “Өвөр Монголын түүхийн музей”-г үзэв. Тэд шинэ музей байгуулсан гэж сонссон боловч үзэж амжаагүй явсан юм. Лут юм хийсэн гэдгийг нь мэдрээд байсан ч ийм гайхамшиг гэж мэдээгүй явж. Тэд ёстой хийх шиг болж. Ингээд ярьж байснаас үзүүлсэн нь дээр байх… Read more of this post

АЛТАЙН ХҮН

Сүүлийн хэдхэн жилд антропологийн шинжлэх ухаанд хувьсгал гараад байна. Манайхны олонхи хуучин ойлголтоороо яваад байх шиг. Антропологийн нээлт бүр бидний түүхтэй амин чухал холбоотой байдаг болохоор үүнийг сонирхох нь миний үүрэг байдаг юм. Тэгээд ч энд гарсан нээлтүүд улам бүр Монголтой холбогдох болж байна. Ингээд хэдийгээр мэргэжлийн хүн биш боловч антропологийн шинэ гоц сониноос “цэгцлэн хялбаршуулж” хүргэе гэж бодлоо. Мэдээж буруу зөрүү ойлгосон зүйл гараа л байлгүй, гэхдээ алд дэлэм алдаагүй гэж найдана… Read more of this post