ӨВӨР МОНГОЛЫН ГАЙХАМШИГ

Энэ зун Хөх хотод очиж “Өвөр Монголын түүхийн музей”-г үзэв. Тэд шинэ музей байгуулсан гэж сонссон боловч үзэж амжаагүй явсан юм. Лут юм хийсэн гэдгийг нь мэдрээд байсан ч ийм гайхамшиг гэж мэдээгүй явж. Тэд ёстой хийх шиг болж. Ингээд ярьж байснаас үзүүлсэн нь дээр байх…

Хөх хотын зүүн хэсэгт нэг толгойг засаж янзлаад “Өвөр Монголын түүхийн музейн” цогцолбор” болгосон нь холоос ийн харагдана.

Арай ойроос. Ямар их хүч хөдөлмөр гаргасан нь илт. Бүгд орчин үеийн.

Тэр толгойгоо “тайраад” дээр нь 4 давхар музей, дор нь “ухаад” бас л балар эртний музейгээ байрлуулсан нь их зөв шийдэл гэж санав.

Дотор нь ч яахав, манай түүх. Гэхдээ бүх үзмэрийг нь “амьжуулж” панором, диаром, ханын том зургаар үзүүлсэн нь их үзэсгэлэнтэй, сүрлэг болгодог юм байна.

Ухаандаа угсаатны түүхийг ингээд үзүүлчихэд байгаль, зан заншил гэх мэт бүгдээрээ багтчихаад үзүүштэй болж их сайхан харагдах юм.

Энэ тэргийг ингээд сэргээчихээр чинь Европын скифээс өмнө тэрэгтэй байснаа бараг “нотлочихож” байгаа хэрэг л дээ.

Ийм угсаатны үзмэр нэг танхимд 3-5 байна лээ. Уг нь ийм үзмэрийг манай уран бүтээлчид хийж чадна л даа.

Музейн гол хэсэг ердөө л “Монголын нууц товчоо”-нд зориулагдсан байна. Гол гол үйл явдлуудыг амилуулжээ. Дандаа таньдаг хүмүүс. Маш зөв сонголт хийж. МНТ-оор жижиг аялал хийсэн гэсэн үг.

Энэ зурган дээрх түүхт хүмүүсийг нэр нэрээр нь таних хойно юуг нь тайлбарлахав. МНТ-г эсвэл бодит понаром, эсвэл ийм том зургаар өгүүлжээ.

Одоо газар дор балар эртний үеэ хийжээ. Энэ рүү оронгуутаа уур хүрээд явчихаж байгаа юм. Яагаав нөгөө “тираназавр батаар”-ыг бодохгүй юу. Хүн ийм юм хийж байдаг. Бид наймаа хийж гадагш гаргаж байдаг гэж бодохоос л дотор муухай оргиж байгаа юм чинь.

Энэ бол хөдөлнө, хүрхэрнэ. Яг монголоос ирсэн намайг “шоолж” байгаа юм чинь.

Энд бол уур жаахан гараад хардах өвчин хөдөлж эхэлвээ. Юу гээч. Манай Өмнөговиос олж аваад Эрээнээр дамжуулаад аваад ирсэн юм биш байгаа гэж. Тэгвэл манай муусайн шуналууд тоохгүй гаргана даа гэж бодогдоод болдоггүй. Миний өвчин байх л даа. Өвчин гэснээс тэнд очсон монголчууд бараг бүгдээрээ эмнэлэг, дэлгүүрээр явдаг юм байна лээ. Би ганцаараа шахам музей үзсэн шүү дээ. Тэхээр би эрүүл байх…
Автобус автобусаар ирж байгаа жуулчид, үзэж байгаа хүмүүсийн багцаа, дагалдах олон үйлчилгээ энэ тэрийг харахад мөнгийг олдог газар л харагдсан шүү.
Яг үнэндээ бол энэ бол музей биш, энэ бол үзэл суртал, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн байгууллагын орчин үеийн синтез хэлбэр мөн.
Ер нь ингэж бусдыг харж, атаархаж “зовж” байснаас Монголдоо нэг сайн музейн цогцолбортой болж авъя. Нүүрс зарахаас өөр юм бодохгүй байсаар мал болж гүйцлээ ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 2.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

26 Responses to ӨВӨР МОНГОЛЫН ГАЙХАМШИГ

  1. Энхээ says:

    Тэнэг төрсөндөө гомдоод л сууж байхаас

  2. Монгол хүү says:

    Цэнхэр футболктай охин танай охин уу? сайхан охин байна

  3. deaglefx says:

    Ertnii zuil hodoo heeres uhaj olson zuilee hujaa nart zardag bulgem baidin gesen yooo neere

  4. gankhuyag says:

    Тийм. Энэ нөхөрт Монголын түүхийг танилцуулж байгаа юм.

  5. bi says:

    tanii duriig harsandaa bayartai bn saihan ohintoi um unendee tanii medleg ouyn uhaan bol mongoliin bas 1 gaihamshig um minii l bodol ene ni harahad muzei bolovchig unendee hyatadiin bodlogo mongol bol tednii 1 heseg gesen uzel surtal bolovsrol shinjleh uhaan medeeleleer damjuulan delhiid ogogdoj bui tarhinii ugaalga mon

  6. bi says:

    ted yaj ingej bidnii tuhai bidnees turuulj medeed hodlood bn ve booj uhehnee bas 1 hoshoo haana ch gelee bosch bgaa gee l bsan bas mongol deel huvtsas uigarjin bichig gm hyatadiin ner deer burtgegdsen ch baih shig tuuhiin hovor nandin zuilsiig uhaad hileer toroh umgui garaa l yavchdag hyatadiin kompaniud mongoliin gazar nutgiig duraaraa uhaj ongichin deej shinjilgee nereer heden jil yamar ch tatvargui gardag geel eh orondoo irged ni hujaa nart hichneen olon udaa zoduulj aluulav mongold mongol tor zasag gej bnuu

  7. bi says:

    yag odoo bol bidend hatuuhan gar zoriltot zov sudalgaatai bodlogo bagahan erh choloo mash ih hodolmor l heregtei

  8. gankhuyag says:

    Эхлээд зургаа тавьдаг байсан юм аа. Тэгсэн чинь “хөөрхөн биш”, “хөгшин”, “муухай байна” гээд загнаад байхаар нь больчихгүй юу даа. Тэгээд л миний зураг бараг “нууц” шахуу болчихсон юм. Ингэж “хэмждэг” бол мисс хүүхнүүдээрээ “юм бичүүлж” болох л доо…

  9. Билгээ says:

    Элдэв Музей хөшөө дурсгал байгуулж байснаас хөдөө рүүгээ бүгдээрээ нийлэн гарч амьдрах арга хэмжээ л хэрэгтэй юм биш үү. Манайх сүүлийн 25 жил элдэв дурсгал хөшөөнөөс их юм босгогдсонгүй. Тэрний ач гавьяа гэж тэнэг мангар надад лав харагдахгүй юм. Өвөр Монголыг чинь эхлээд хятадууд мал аж ахуйнх нь бүтээгдэхүүнүүдийг өндөр өсгөж бэлчээрийн даацыг нь хэтрүүлээд дараа нь та нарын буруугаас болж цөлжилт ихэслээ гэж загнаад хот суурин газар руу хөөж туугаад жаахан тайвшруулахын тулд музей гэх мэт ганц 2 бетонон барилгаар хуурч хаяад орхилоо. Одоо энэ нь яг монголд явагдаж байна. Чонон сүлд роман яг л энэнээс болгоомжлуулан сануулсан дотор хүний нарийн ухаанаар гаргасан роман биш үү. Эзгүй хөдөөд нь дураараа туйлж Шилийн гол аймагийг ямар болгосоныг эрхэм ах харсан гэж найдья. Та энэ хятад бодлогыг тайлж бичээч. Тэр л их хэрэгтэй байна ш дээ.

  10. gankhuyag says:

    Музей хөшөө дурсгал хоёр чинь өөр л дөө. Би Монголчуудыг ганц нэг бетонон барилгаар “хуурах” гэсэн юм алга. Энийг чинь би надад тулгасан ял гэж ойлгохоос өөр аргагүй. Чи намайг Монголд музей барих гэсэн хятад л гэж байна ш дээ. Монгол өв соёлыг хадгалах, өвлүүлэх гэсэн чинь “хятад” болчихдог байна ш дээ. Сүүлийн үед чиний “гүн ухааны” хийсвэрлэл арай л хэтрээд байх шиг…

  11. Билгээ says:

    Би танд элдэв ял тулгах гэсийн биш ээ. Надад тэглээ гээд ямар ч ашиг хонжоо байхгүй. Та болон таныг уншигчдад хор хөнөөл болох юм хийгээд яваагүйгээ мэдэж байна. Санал бодлоо хуваалцах гээд ганц 2 юм бичхээр урдаас хэрүүл болгох юм. Та надаас шал өөр санал бодолтой байж болно ш д. Надад гүн ухаансаад байх юм нэг ч байхгүй. Харин та миний бичсэн коммэнт болгоныг л устгаад хаячдийн байлээшд.

  12. gankhuyag says:

    Ийм мангар юмаа “санал бодол” гэж чи л боддог байх…

  13. Болд says:

    Аливаа зүйлийг тэр тусмаа эх орон үндэснийхээ түүх язгууртай холбоотой асуудлаар гадны улсыг юм хийлээ гэж шууд буруутгах нь утгагүй л дээ. Хятад төрийн бодлого өвөр монголчуудад хандаж буй хандлага хэнд ч тодорхой ил төдийгүй ийш тийш шилжүүлж энэ тэр байгууламж бетон барилга зэргээр өөрчилж шилийн гол бүү хэл шинжаанаас эхлээд харбин хүртлэх асар уудам газар хийгдэж бгаа өөрчлөлтийг анзаарсийн бол тиймээ байг гэхэд улс юм чинь жаахан үзүүлэх судалгаа шинжлэх ухааны суртал соёлын музей зэргийг улсаараа хийчийл даа ЧАДИЙШД, өчнөөн нүүрс заржийшд гэсэн судлаач ахын санааг мэдэхгүй дээ сөрөөд бна уу мэдэн будилж өөрийгөө үзүүлмэр болох гээд адраад бгаамуу билгээ гуай?! Чи сэтгэгдэл бичих эрхтэй ч бусдад сэдвийн хүрээнд санаа сэдэл өгөх гэж ядаж бхад шар хэвлэл нийтийн сошиал сайт юмуу санал асуулгын судалгаанд оролцож бгаам шиг шал пал гээд дэмий дээ. Хүний блог дээр биш өөрийнхөө нийтлэл дээрээ л мэдэмхийр хө.

  14. Болд says:

    Ер нь хятадын хийсэн монгол үндэстэний холбогдолтой түүхэн кино музей “Чингисийн онгон” зэрэг байгууламж цогцолбор үнэхээр төр нь оролцож цаг зардал багагүй зарцуулж давхар аялал бизнесийн зорилготой ашгийн төлөө сүртэйдүү байгуулагдсан нь байдаг ч монгол хүний ухаан монгол газрын ахуйгаас тасарчихсан нэг л хиймэл байдийм билээ. Тэгэхээр бид тиймэрхүү зүйл хийхдээ энэ талын нөхөж, харьцуулсан, үзсэн улс мэдэхүйцээр дорвитой цомхон хэдэн юм хийчиж болмоор санагдаал бна чадна даа, хийцгээе олон түмээн…

  15. bi says:

    dajgui zaluu l haragdajiishde niitlel bichij sudalgaa shinjilgee hiij tolgoi dotrohoo ashigladag hund gadaad uzemj yamar heregteig oilgohgui um

  16. Ganaa says:

    saya Ovormongold delhiin miss bolson ene ni Ovormongol Mongoloos yamar iluu boloh ni l haragdaj bga bhgui yuu manaihan hudlaa Mongol gj hyataduudiig haraahaas oor yum bhgui tehed Ovormongol ni Chingis khaan gd tuuh soyoliin dursgaluudiig hj bna surtalchilj gadniihniig tataj bna Mongolia Mongolia l gej yarij bna. Tsaashid ch delhiin tom tom tsemtseen boloh magadlaltai thr manaihan muzei bdimu yu ch bdin yamar ch bsn juulchdiig tatah l yum hiih heregtei
    http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1205192
    eniig unshihad hurtel gol haralmaar iim l bna. tegcheed neeh hudlaa l neg tom am yarihaas tsaashgui yuu ch hiidgu hudlaa garuud…

  17. Anonymous says:

    Нөгөө Мүүн чинь нас барчиж

  18. GNS says:

    Монгол улс хөгжинө гэж гонжийн жоо голионы баас. Ганаа ах шиг үхэр монгол олон байсан бол зүтгэж байгаад бар болоод хөгжчих байсан юм. Гадны улс манай заваан балиар байдалд бүр ядраад засаад өгөх гээд ядарч байна. Нэг муу гүүр ч барчиж чадахгүй японуудаар бариулж байгаа биз дээ… Туркуудын янзалж өгсөн гудамжыг барьж дуусаагүй байхад нь бүх гэрлийг чулуугаар хага цохисон. Дараа нь ус сувгыхан нь очоод самраад хаячиж л байгаа биз. Зоос гоёлын баруун талаар дээш өгсдөг зам… За за бэх үзээгүй бийр, бэлчээрт гараагүй жилбэгүй бацаануудаар тоглуулж байгаа улс гэж. Хүүхэд нохойн доог биш бүр дэлхийн онигоо болоод дуусаж байгаагаас хойш. Баяцо, Нялдо, Хүрэлбөгс, Юмтайбаяр, Батшулам онигоо онигоо… Улсаа зардаг даргатай, Урагшаа зөөдөг гишүүдтэй, Урдахаа сөнөөдөг уламжлалтай., Ухаан муутай улс тэр хэн бэ? Хариултыг нь дэлхий мэднэ.

  19. GNS says:

    Та бүхэн Монголын улс төрийн өнөөгийн амьдралыг kariera nikodema dyzmy 1980 гэдэг бүтээлээс хараарай.

  20. GNS says:

    Ганаа ах минь,
    Цэрэг дайны асуудал яриваас: Модун Шанью, Хар хөө, Тэмүүжин, Борохул, Боорчи, Мухлай, Сүбээдэй, Зэлмэ, Чуу Мэргэн,Сорхон Шар, Зэв, Хар Хирүгэ нараас эхлээд Убааш хун тайжаар удаалан алтан урагийн түүх хөөсөөр замхарч Сүхбаатар, Чойбалсан, Чагдаржав, Бодоо, Догсом, Содном, Данзан, Лосол нараар удаалан Лхагвасүрэн хүртэл явна. Бичгийн мэргэдийн талаар эхлэхэд Инжинаш, Шигихутуг, Нацагдорж, Буяннэмэх, Дамдинсүрэн, Ри багш, Гаадамба, Галсан, Лхагвасүрэн Эрдэнэ-Очир гээд л хөврөнө. Гэхдээ одоо бидэнд ярих зүйл юу байна? Эх хэлээ бүтэн сураагүй эрхийн тэнэг, эх орноо зүрхэн тусаа хадгалах уу? Мөн чанараа таниагүй хүмүүстэй Мөс чанарын талаар ярих илүү биз. Сүүлд нь нэг үг хэлчихээд гаръя даа…
    Өсөхөөс заяагдсан төрөлх хэлээ бүтэн үзэхийн оронд
    Өрөөл бусдын соёлд шамдан суралцахыг илүүд үзэгч нь
    Өөр нэг өдөр бусдын ятгалгад гүн автан
    Өр нэгт андынхаа нуруунд өрөвдөх сэтгэлгүйгээр мэс чичигч лугаа адилаа….

  21. Jiriin irgen says:

    Minii bie Solongos ulsad ajillaj amidardag. hend handahaa medehgui tanid hayaglaj suuna. Eruul mendiin salbar emegteichuudiin Gardasil hemeeh vaccine-iig usvur nasnii ohidod hiij bgaa yum bna. enehuu vaccine-iig 3-n udaa shat daraalalttai hiij baij umain huzuunii hort havdaraas sergiileh darhalaa suulgadag yum bna. Solongos ulst 1 udaadaa 180.000 wonoor 3n udaa hiideg uuruur helbel niitdee 540.000 wonoor hiigddeg vaccine yumaa. Yamartai ch ene vaccine manai ulst hiigdej bui ni sain hereg bolov ch zuvhun 1n udaa hiigeed dutuu hayad bna uu? Hunii eruul mendeer toglood bna uu? Uneheer 3n udaa hiij chadaj bna uu? Esvel zuvhun 1 udaa hiigeed ulsiin tusvuus 3n udaa hiisen dainii mungiig garguulj idej uugaad bna uu? geh asuultuud tolgoid ergeed bna l daa. Erhem sudlaach Gankhuyag ta sudlaach hunii huvid, bashuu Mongol oroniihoo sain saihnii tuluu temtsdeg hunii huvid enehuu asuudlaar anhaarlaa handuulbal yamar ve gej guij bna. ene ni ooroo ergeed manai ireeduin eejuudiin eruul mend, mongol ulsiin hun amiin bodlogotoi shuud holbootoi gej sanaa zovsondoo tanid handlaa. Minii bie ene vaccine ni 3n udaagiin davtaltgui 1 udaa hiigeed orhivol hor urshig bii eseh talaar asuuj lavlaj medye. Ene asuudald taniig nahaarlaa handuulna gej naidii.

  22. jiriin irgen says:

    gardasil vaccine-iig 6-n sariin hugatsaand hiideg. ehnii udaagin tarilgiin 2 sariin daraa 2 dahi tarilga, 2 dahi tarilgaas 4 sariin daraa 3 dahi tarilga hiigddeg bna. harin ter urguiduuldeg gedeg tal deer hudlaa medeelel gej bodoj bna. Solongos uls ni huuli durmiig chand hatuu murddug hunii erh chuluu, ayulgui baidliig undurt tavidag, hyanalt, sudalgaa undur hugjsun iim uls hun amdaa urguideh vaccine hiilgene gej bi l huvidaa bodohgui bna. Gol ni manai nuhduud ene vaccine-aa hiivel hiisen shig uuruur helbel ter 3n udaa davtalttaigaar hiigeesei. ireeduin eej naraar mini buu togloosoi l gej bodoj bna

  23. Anonymous says:

    Baigaliin tuuhiin muzeig nuraagaad hotiin tovdoo tom muzei barih heregtei bna. Mongolooro uldehiin

  24. Anonymous says:

    2003 ch biluu 2004 ond Ereend Dinosauriin museum-g gantsaaraa uzej blaa, gudamjaar mongolchuud holhij blaa gej.

  25. халтуурдах биш хийсэн шиг хийдэг болмоор байна даа манайхан,
    музеи нь хүртэл салж унаж байгаа саравч шиг юм байх гэж, … тэгээд түүх нь Хятадчлагдаж алга боллоо.

  26. Сайн байна уу ? Энэ тэмдэглэлийг чинь уншаад танд маш их баярлаж байна. Хэлж байгаа тань зөвөөсөө зөв. Гадны хүмүүст үзүүлэхээ байг гэхэд ядахдаа дүүгээ дагуулаад хамтдаа Монголынхоо түүхийг мэдээд бахархаж Би чинь Монгол хүн шүүдээ гэж хий хоосон цээжэ балбадаг биш үнэн голоосоо ойлгож мэдэх хэрэгтэй байгаан.(миний хувьд) Таны хэлсэнээр энэ бол үзэл суртал гэдэгтэй 100% санал нийлэж байна. Хүний нутгийн хөгжил дэвшилийг хараад өөрийнхийгөө гол гэдэг бол тийм таатай зүйл биш ч. Би энэ атаархахын тэнхэлтэй байгаагаа хөгжихийн мөрөөдөлтэй байна гэж заримдаа бодох юм. Таны дотроос чинь нэг гал дүрэлзээд, байя даа ч гэсэн зүгээр байлгахгүй тийм нэг бачимдал байгааг, бичиж байгаа нийтлэл бүрээс чинь би хардаг. Яг тэр зүйл чинь миний дотор ч гэсэн зүгээр суулгахгүй хор шарыг маань буцалгаад, уур хүрэх ч зүйл их байх юм. Та намайг ямар том том юм ярьдаг амьтан вэ гэж битгий бодоорой.Гэхдээ би зүгээр суухгүй байгаа хийх ёстой ажлаа хийсэн шиг хийж үүнийгээ энэ нийгмийг өөрчлөх өөрийн минь хувийн тэмцэл гэж харж бодож байна.
    Та хэрвээ их сургуульд лекц уншдаг бол намайг нэг удаа хичээлдээ суулгаач. Илүү сайхныг санах тусам тань илүү ихийг хүсэж байгаад уучлаарай. Бас дахин дахин баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: