БҮГДЭЭРЭЭ НОВШНУУД…

Монгол хүний геополитикийн төсөөлөл, дүгнэлт шиг “агуу юм” гэж энэ ертөнцөд байхгүйг би дэндүү сайн мэднэ л дээ. Миний мэдэх хэмжээнд л лав ийм аймшигтай мундаг сэтгэдэг хүн энэ дэлхийд байхгүй нь лавтай. Худлаа юу. Тэгвэл шалгая л даа… Read more of this post

ХААЛГАА ОЛЖ БУУД…

Баабар “Тонуулчдын том хаалга” өгүүлэл бичив. Үнэхээр сайн бичжээ. Өөлөх юм алга. Гэвч ерөөсөө төрийг биш, тодорхой төрийг буудах ёстой. Хэн ч харсаар байтал ХАМТАРСАН ТӨР, ЯЛГААГҮЙ ОЛИГАРХИ байсан атал Баабар сурсан зангаараа МАН-ын “төрийг” бууджээ. Гэвч харамсалтай нь одоо тийм төр байхгүй ш дээ… Read more of this post

ГАДНЫН КОКС

Манайхан ч нүүрс кокс ярихаа байгаад удаж байна. Нэгэнт Монголын төр засаг энэ тухай ярихгүй болохоор гаднын кокс мокс “яаж байгааг” харж суух юм байна ш дээ. Монголчууд уураа хүрэхээрээ сүүлдээ ийм мэдээлэл өгсөн судлаачаа загнадаг ганц ажилтай болсон юм шиг байна лээ…Намайг загнаад яахав дээ… Read more of this post

БААБАР БАЛАЙТАХ ТООЛОНД…

Манайд “Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн афоризм дэлгэрээд их удаж байна. Монгол зохиогч нь Баабар. Уг нь Оросын Лев Толстойгоос иш татсан санаатай. Тэрийг нь юу ч үл мэдэх, юу ч үл унших “усан тэнэг” монголчууд ихэд бахархан алхам тутамдаа иш татан дүвчигнэх бөлгөө. Энэ талаар өгүүлэх гэсэн юм… Read more of this post

ХУУРАМЧ ЮАНЬ

Манайхан хуурамч юань аваад сүйд болж байна гэнэ. Уг нь бол тэдний банк 9-12 болон 14-17 цагт байнга ажилладаг юм гэнэ л дээ. Тэхдээ хүнд суртал гэж жигтэйхэн гэнэ. Чек, хувийн бичиг баримтаа заавал үзүүлж байж валют солих ёстой юм байна. Манайханд энэ дүрэм журам юуны хамаатай.
Давхиж очоод “Найман шарга” дээрээс хэдэн улаан Мао Зэдуны зурагтай зуут, бас тийм тавьт байхад л болоод явчихна. Одоо ийм цаг чинь дуусч байна, гэнэ хонгорууд аа…
Read more of this post

БИД ХААНА АМЬДАРДАГ ВЭ ?

Бодоод байсан чинь Монголчууд хаана амьдардгаа ч мэдэхээ байчихсан юм байна. Эрх биш Монголд л гэж хэлнэ байх. Тэгээд цаашаа бол Зүүн Хойт Ази, Төв Ази хоёрын алинд нь ч байгаагаа мэдэхгүй балайнууд. Энэ Баабар л Зүүн Хойт Ази энэ тэр гэж толгой эргүүлээд тэр байхгүй юу… Read more of this post

ХЭРЭВ ТОМ СЭТГЭЕ ГЭВЭЛ…

Сүүлийн үед манайхны “геополитикийн өвчин” хөдлөв. Энэ удаад “төмөр замын цариг” гол асуудал болов. Хэрэв нарийн царигаар баривал Хятадын цэрэг цуваад ороод ирэх юм гэнэ, хэрэв өргөн царигаар баривал Оросын цэрэг ороод ирэх юм гэнэ. Өөрийгөө боловсролтой гэж бодсон мангуунууд Та нарт энэ чинь XXI зуун гэж хэд хэлэх ёстой юм. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлсү… Read more of this post

ШИНЭ ЕРТӨНЦ

Ганц туйлт ертөнц өөрчлөгдөж байна. Хятад эрчимтэй өсөж, Энэтхэг хүчирхэгжиж, Орос эргэн ирж, Бразиль гэх мэтийн шинэ тоглогчид гарч ирэв. Энэ болон бусад олон үйл явц сүүлийн 20 жил тогтож ирсэн АНУ дангаар ноёрхсон олон улсын системийн ахин авч үзэхэд хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын ирээдүйн байгууламжийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл олширч байна. Энэ ертөнц их өөр болжээ. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлье. Read more of this post