ЦАГААН САР БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
2017/03/03 5 Comments
Цагаан сар болдгоороо болоод өнгөрөв. Монголчууд улс төрөө ид ярих гэтэл гай болж Мартын найман шууд залгаж, улмаар Цэргийн баяр гэж байтал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хамаг гол өрөг тавигдаад дуусах нь байна. Монголчууд Цагаан сарын бууз, банштайгаа холиод “идчихсэн” маш олон үйл явдлыг “санах” гэж ихэд хичээж байх шиг. ОУВС-гийн зээл гэж баахан халж байснаа шууд Цагаан сар руу орчихсон улс чинь ямар үхснээ санахав. Ямар ч гэсэн Цагаан сар, Март хоёрын завсар амжиж анализ хийхгүй бол цаана чинь улс төрийн маш хүнд нөхцөл үүсээд байна. Read more of this post