А.БААТАРХУЯГ: МАН-Д ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: “ЧИ БИТГИЙ ХУЦ!”

“Эдийн засагчид” хандив өргөж эхлэхийг бодоход эдийн засгийг ямар болгосноо мэдэж л байгаа юм байна. Цаашид Монголд хандивын эдийн засаг гэгч үүсэх үү? Эсвэл гавъяатын ханш…

Харваас муухан тавилттай жүжиг байна л даа. Өмнөд Солонгост иймэрхүү юм болж байсныг сонссон манай эрх баригчдын хийх гээд удаж удаж аргаа бараад тайзнаа гаргасан ичмээр жүжиг. Энэ удаад найруулагч нь яйруулж байна.
Жүжгийн тухайд шүүмжлэх нь:
Нэг: Уг нь их эрт “малчин ард …” ийм хандив өргөхөд огт тоогоогүй Ерөнхий сайд энэ удаад “эдийн засагч …-ийг” хүлээн авч уулзлаа. Ня-бо учраас эдийн засагчид талтай тул мэргэжлээр ялгаварлан гадуурхаж байна уу? Эсвэл тэр малчин намбус байсан уу? Эдийн засгийн асуудлыг эдийн засагчаар л гэдэг шууд логик бол буруу л даа… Зорилт илчлэгдэж байна.
Хоёрт: Хүүхэд асрахын гавъяат багшийг хөтлөгчөөр оруулж алдаж байна. Тэр хүн “буян” гэдэг том ойлголтыг дангаараа төлөөлж байгаа бололтой. “Гавъяат буян?” Уран сайхан нь хэтэрчихэж.
Гуравт: Мөнгө л өгнө биз, алтан бөгж илүү байхгүй юу, Солонгосыг яг хуулах гээд алдаж байна. Тэр бөгжийг яах юм, Ж.Эрдэнэбат хармайлж очоод Н.Баяртсайханд граммлаад зарах уу? Эсвэл … Эдийн засагч хүн ингэж сэтгэх гэж байх уу?
Дөрөвт: Хоёр жигүүрт суусан самгад (яагаад ч юм эмгэд гэхээр арай хүндэтгэлгүй санагдаад) одон тэмдгээ бүгдийг зүүж иржээ. Тэр олон тэмдэг дунд МАН-ын хөгшдийг хуурдаг тэмдгүүд ёстой ёоз, ёозоороо байна. Хэрэв уриалгыг үр дүнтэй болгоё гэвэл “Алтан гадас” одон ч зүүх хэрэггүй, алдарт эхийн хоёр зэргийн одон байхад л хангалттай. Аягүй бол нэг нь ээжийгээ зурагтаар гаргах гээд баг алсан байна.
Тав: Ерөнхий сайд их завтай байна, “яаралтай” хүлээн авч уулзаж байгаа нь “яаралтай тулсан” гадаад өрийн үйлчилгээндээ баригдсаных уу? Их эрт дасгаж эхлэх ёстой байсан бус уу?
Зургаа: Хэвлэлийн хурал дөнгөж дуусмагц МАН-ын оля нарын нэг Дэлгэрсайхан 100 саяыг хандивлаж ханш өсгөх гээд бүр баллав. Хажууд нь сэхээтний төлөөлөл Оюундарь (энэ манай бэртэгчин сэхээтнийг яг төлөөлөх дүр мөн. Өвөөгийнх нь тахидаг байсан уулыг ухах хөрөнгө оруулалтыг дэмждэг орчин үеийн сэхээтэн) бас хавчуулагдаж бүр ч баг алав. Ингэхээр сэтгэл нь хөдөлсөн гэнэн иргэн цөөн бага мөнгө өгөх боломжгүй болов. Чи яасан их мөнгөөр зоддог юм гээд монголын хар захаар дүүрэн зодоон болов.
Долоо: Яг энэ үед оффшор дансны тухай хуулийг батлах гэж байгааг анзаарсангүй. Тэр хуулиар хууль батласнаас өмнө нээсэн оффшорыг яах ч үгүй тухай, оффшортны эхнэр хүүхэд хамаатан садны нэр дээр байгаа дансыг “ориг” оффшортонд нялзааж болохгүй тухай гэх мэт ноцтой заалтууд орж түүнийг нь бүлгээрээ хүч түрэн дэмжиж батлаж байна. Тэгэхээр “тэнэг” ядуусын мөнгөөр ухаантай “баячуулын” өрийг төлүүлэх үү? Наад тайзны зураг чинь буруу байна аа…
ЗГ-ын энэ чиглэлийн ажилтан тэсгэл алдаж хандивын жүжгийг шоолсон хүмүүсийг мушгиж харлуулахдаа гарамгай гэж давшилсан нь жүжиг эхлэхэд л хүмүүс дургүйцэн шүгэлдэж эхэлсний нотолгоо мөн. Энэ бол хэдийгээр эдйн засагч оролцож байгаа ч эдийн засгийн арга хэмжээ биш юм.
Нэг телевиз энэ тухай зарлахдаа эхлээд Ерөнхий сайдын уулзалтыг дараа нь хандивт уриалсан хэвлэлийн хурлыг гаргаж байна. Гэтэл үйл явцын дараалал эсрэгээрээ байсан.
Ийм жүжигт хэн итгэх вэ? МАН улс орны эдийн засгийг өөд нь татаж чадна гэж тооцож эрх авсан бол түүнийгээ л хий. Хямралын эсрэг, гадаад өрийн эсрэг авч байгаа “цорын ганц арга хэмжээ” нь энэ юм бол Засгийн газар чадваргүй нь дэндсэн байна. Уг нь албан тушаалын татвараа өөртөө биш улсдаа тушаавал зөвхөн хотод 60 тэрбум бэлэн байна. Хэрэв маш сайн хяналтын систем тогтоовол 3 их наядын үрэлгэн зардлыг хумих бололцоо байгааг ОУВС зөвлөснийг үл хэрэгсэн иргэдийнхээ халаасыг тэмтрээд тэр гурван тэрбумаараа сонгуульдах гэж байгаа бол наад зах нь ёс суртахуунгүй хэрэг мөн.
Тиймээс МАН-д ганцхан зөвлөгөө өгье! Та нар битгий хуц.
Жич: Үүнд тайзны дүрд санаатай санаандгүй тоглосон хөгшид хамаагүй, тэд эх оронч, бас гэнэн итгэмтгий ардын төлөөлөл. Ард олон яг ийм, ялангуяа настангууд маань. Тэднээр бүү нүүрээ угаа! Би жүжгийг л шүүмжилсэн шүү. Ямар ч муу жүжиг үзсэн билеттэй байдаг болохоор төлөх нь төлөхгүй юу дээ. Би бол үзэх ч үгүй юм байна”
2017 оны 02 дугаар сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to А.БААТАРХУЯГ: МАН-Д ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: “ЧИ БИТГИЙ ХУЦ!”

  1. Mgl says:

    hi ganaa ahaa tanias http://www.tolgoilogch.mn zuvshuurul avsan uu tanii orchuulsan yumnuudiig tavisan b.hiin uur busad yumnuud ni tanitai bol uzel bodol taarahgui l hun shig b.hiin ta 1sonirgooroi

  2. уншигч says:

    МАН төрд гарахаар мөнгөний пирамид гараад ирэх юм 2008 оны сонгуулийн мөнгийг босгох гэж хадгаламж зээлийн хоршоо луйвар зохион байгуулж 30000 гаруй хүний амьралаар МАН тоглосон Одоо G-Time пирамидийг нийгэмд тулгаж турхирч байна МАН даварлаа

  3. delgermaa says:

    Ganaa ahdaa tersen edriin haluun bayar hurgee! Eruul enhiig husen eroe!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: