Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх, эсэх асуудал халуун маргаан, хэрүүлийн сэдэв болов. Элсэнэ гэсэн хүнийг “эх орноосоо урвагч”, “эх орноо худалдагч”, “үндэстний дайсан” гэж нэрлэж байгаагаас нь харахад элсэхгүй гэсэн хүмүүс нь “эх орноо аврагч, “эх орноо хөгжүүлэгч”, “үндэстний баатар” болох нь тодорхой байна. Элсэнэ гэсэн ч сайн муу олон талтай, элсэхгүй гэсэн ч сайн муу олон талтай. Эдгээрийн жин банг тааруулж, шийдвэр гаргана гэдэг бол их эмзэг, туйлын зовлонтой асуудал юм. Ямар ч гэсэн эхлээд Монгол Улсын гадаад орчны өөрчлөлт, түүний хандлагыг зайлшгүй судлан үзэх шаардлагатай. Ийм судалгаа байхгүй бол ямар ч шийдвэр гаргах боломжгүй, мөн алив яриа мэтгэлцээн өрнүүлэх нь утга учиргүй. Ингээд гадаад орчны өөрчлөлт, хандлагын тухай товч өгүүлсү… Read more of this post