Монголд Шамбал, Шамбалын орон, Шамбалын дайн гэдгийг сонсоогүй хүн байхгүй л болов уу. Харин Шамбалыг Европын талаас зурж, судалж, шинжлэх ухааны таамнал (гипотез) дэвшүүлж, энэ дагуудаа бодит үйл ажиллагаа явуулж алдаршсан ганц хүн хүн нь Николай Константинович Рерих (1874-1947) юм. Гэхдээ манайд түүнийг зураач, аялагч эрдэмтэн гэж голдуу төсөөлдөг. Гэтэл сүүлийн үеийн баримтуудыг үзээд байхад Рерихийн хоёр удаагийн экспедици маш том зорилго агуулж, Монголтой тэр үед ч, одоо ч ихээхэн холбоотой байгаа юм. Гадаадад Рерихийг судалдаг олон зуун институт, байгууллага одоо ид ажиллаж байна. Харин монголчууд бид л байдаггүй. Зөвхөн өнгөц ажихад л энд маш олон “нууцлаг юм” олон байгаа нь мэдэгдэж байна. Манай А.Баатархуяг намайг “албадсан”, бас сонирхон судлах зүйл олон байгаа учраас энэ өгүүллийг бичив. Гэхдээ өнөөгийн соёлт уншигчид юу юугүй Шамбалын орныг хайгаад явчихгүй гэдэгт би найдаж байна. Хэрэв уншигчид хүсэх аваас нэлээд хэд хэдэн цуврал бичих санаатай. Хэрэв эс таалагдвал ямар бичих албатай биш. Read more of this post