Л.Н.ГУМИЛЕВЫГ ТА НАРТ БЭЛЭГЛЭЕ…
2009/10/07 17 Comments
Суут Л.Н.Гумилевын түлхүүр бүтээл болох “Этногенез и биосфера Земли” алдарт бүтээлийг анх 1990 онд уншиж, түүгээр ёстой нэг өвчилж байж билээ. Бусад жижиг бүтээлээс нь хэд хэдийг орчуулсан боловч яг үүнийг орчуулах гэхээр нэг л сүрдээд чадахгүй олон жил санаархаж явсан юм. Ингээд хэдэн жилийн өмнө гэнэт зориглон үйлээ үзэж орчуулж билээ.
Гэтэл миний орчуулгыг хямдхан хэвлэж өгнө гэж амласан нэгэн хэвлэх үйлдвэрийн эзний аав нь надаас түрүүлээд орчуулаад хэвлэчихсэн байх нь тэр. Би гэж нэг маанаг яг ном ёсоор нь сайн хүн олж редакторлуулах гэж байгаад хугацаа алдчихгүй юу. Ингээд хагас жилийн асар их хүчин чармайлт маань оргүй болов. Ийнхүү “шударга өрсөлдөөн”-д ялагдсан би гутарсандаа хэд хоног навсайтлаа архидаж хөглөж билээ. Ингээд ажил ихтэй байсан болохоор мартаж орхиж…
Манай оронд болж буй нийгэм, улс төрийн үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах бодит шаардлага үүсээд байна. Угсаатны хувьд Монголчууд бид хувь заяагаа арай том түвшинд дэнслэн үзэх нөхцөл, цаг хугацаа нь болсон байж магадгүй. Энэ бүтээлийг яг ийм эрэгцүүлэлд зориулсан мэт надад санагддаг юм. Ийм мэдрэмжийн үүднээс хамаг сэтгэл зүрхээ зориулан байж орчуулсан “Угсаатны нийлэгжилт ба Дэлхийн био хүрээ (шим мандал)” бүтээлээ Та бүхэнд зориулахаар шийдлээ.
Бодоод байсан чинь миний орчуулга яагаад хүмүүст хүрэхгүй байх ёстой гэж ?!
Ингээд би блогтоо шинэ “категори” нээж, Л.Н.Гумилевын энэхүү номыг бүлэг бүлгээр нь хүргэх болно гэдгээ амлаж байна. Нийт 9 том бүлэгтэй их том ном л доо.
Орчуулгын тухайд
Орчуулга хийхэд хамгийн түрүүнд зохиогчийгоо мэдэрч ойлгох явдал байдаг гэж би санадаг. Мэдээж бүх санааг нь шууд ойлгохгүй ч гэсэн түүнийг нэлээн сайн мэдэрч чаддаг болсон гэж өөрийгөө бодно.
Дараа нь орчуулгыг яг зохиогчийнхоор хийх. Энэ нь хэрэв Лев Николаевич бүтэн хуудас хавсарсан нийлмэл өгүүлбэр бичсэн тохиолдолд би мөн тийм хэмжээний хавсарсан нийлмэл монгол өгүүлбэрээр түүний санааг илэрхийлнэ гэсэн үг юм. Энэ нь зохиогчийн арга барилыг хадгалах хамгийн найдвартай арга болно.
Энэ зохиол бол түүх, нийгмийг цоо шинээр үзэх этнологи хэмээх (этнография биш шүү –Д.Г.) шинэ шинжлэх ухааны үндсийг тавьсан болохоор маш олон ойлгомжгүй нэр томъёо байх. Ухаандаа би “этногенез” гэдэг үгийг удаан бодсоны эцэст “угсаатны нийлэгжилт” гэж авсан, харин “биосфера” гэдгийг “био хүрээ” гэж орчуулсан. Учир нь эхлээд “шим мандал” гээд нэг хэсэг явсан чинь номын дунд хэрээс “геофера”, “ноосфера” гэхчлэн төстэй олон нэр томъёо зэрэгцээд гараад ирсэн юм. Би ямар газар мандал, хүн мандал гэлтэй биш, нийтэд түгснээр нь “био хүрээ” болгоод эргүүлээд засчихсан.
Харин Л.Н.Гумилевийн шинээр гаргасан “пассионар” гэснийг бараг бүтэн жил бодож байж “оргилох” гэсэн монгол язгууртай дүйлгэсэн.
Мөн цөөн тохиолдох гадаад нэр томъёог тэр чигт нь бичээд “буюу” гэж залгаад дүйцэх монгол орчуулгыг залган бичсэн. Энэ нь ишлэл, зүүлт хийх мэтийн илүү ажлыг хөнгөвчилнө гэж бодсон хэрэг. Энэ нь Л.Н.Гумилевт хийсэн миний цорын ганц “засвар” байх.
Мэдээж оносон оноогүй олон юм байгаа байх. Эрхэм уншигчид санаа оноогоо хэлж, илүү оносон, тансаг монгол нэр томъёо санал болговол би дуртайяа хүлээн авна. Харин эхийг нь огт үзээгүй байж “шал утгагүй болсон” гэх мэтийн чалчаа шүүмжийг огт хүлээж авахгүй. Хэрэв энэ орчуулгыг нуршуу, хүнд, ойлгохгүй гэж байгаа бол намайг биш өөрийнхөө толгойг голох хэрэгтэйг гэдгийг шууд хэлчихье. Ер нь юм шулуухан нь дээр байдаг юм…
Харин сая үзэж байхад хэсэг газар нэг нэр томъёогоор явж байгаад хэд хэдэн бүлгийн дараа арай өөрөөр орчуулсан явдал гарч байна лээ. Харин энэ бол миний хариуцлагагүйтэй шууд холбоотой. Энэ алдааг би засч байгаа боловч цаг зав багаас шалтгаалан ажиглахгүй өнгөрөх тал гарна байх. Гэхдээ утга санааг нь нэг их гажуудуулаагүй байх гэж бодно.
Гумилевыг чагнахад
Удам судраараа хэлмэгдэж, хэд хэдэн удаа шоронд орсон энэ суут хүн энэ бүтээлээ хэвлүүлэн гаргах гэж их зовсон мэт байдаг. Ухаандаа Марксизм болон түүхэн материализмыг хэт магтсан байх жишээний. Энэ нь гэсэн түүнд нэг их тус болоогүй юм. Ингээд зарим “мэргэн цэцэн нь хэтэрсэн” хүмүүс түүнийг марксизмыг хэт магтсан гэж солиорвол би огт зөвшөөрөхгүй. Тэгээд ч марксизмыг дайсан нь ч, нөхөд нь ч одоо болтол хүлээн зөвшөөрдөг гэдгийг мартаж болохгүй байх.
Яагаад би ийм хурц үг хэлээд байна гэхээр “юм өөлөх хэнээтнүүд” монголоор дүүрэн байдаг болохоор тэгж байна. Монголд ажил хийсэн хүн цаг ямагт шүүмжлүүлэх хувь заяатай байдгийг би өөрийнхөө туршлагаас сайн мэддэг болоод ингэж байна.
Эндээс манай залуус монголын түүх, монгол угсаатны хувь заяаны талаар эрэгцүүлэх олон чухал санааг олно гэдэгт найдаж байна. Хэдийгээр энэ нь суут бүтээл мөн боловч үүгээр угсаатны болон түүхийн асуудлууд зогсчихож байгаа биш, харин ч эхэлж байгаа гэдэгт би итгэж байна. Харин энэ бол залуус Та нарын хийх ажил болов уу. Ухаарал сэхээрэл, сэтгэлгээнд чинь нэмэр болох болтугай.
Л.Н.Гумилевыг бараг л монголчуудын төлөө төрсөн гэж үзэхэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. Ийм хүн их ховор байдаг юм л даа…
Судлаач Д.Ганхуяг.
2009 оны 10 дугаар сарын 07.
Ёстой гоё.баярлалаа
saihan beleg baina; bayarlalaa
Яагаад би ийм хурц үг хэлээд байна гэхээр “юм өөлөх хэнээтнүүд” монголоор дүүрэн байдаг болохоор тэгж байна. Монголд ажил хийсэн хүн цаг ямагт шүүмжлүүлэх хувь заяатай байдгийг би өөрийнхөө туршлагаас сайн мэддэг болоод ингэж байна.
Энэ їг яагаад ч юм их ойрхон туслаа шїї.
баярлалаа.
Tanaas iim “tom” beleg avch baigaadaa mash ih bayarlaj baina.Ugsaatnii zui,ugsaatan sudlaliin talaat erunhii bolovsroliin surguuliin hicheeliin hutulburt oruulmaar yumaa.huuhed bitgii hel nasand hursen bid uuriin tuuh ,yos zanshil,ulamjlal,yazguur garal uusliinhee talaat her ih meddeg bilee dee.Chingesiin udam gej l tseejee deldehdee denduu sain,ter suut huniihee nereer gashuun undaagaa hurtel nerleed haa saigui tunii zuragnii tasarhaitai hagarsan arhinii shil hevteh ni…zurh shimshirmeer.
L.N.Gumilyev hemeeh ene augaa hunii zurh setgel uneheer l mongoliin tuluu zohilj baijee.Sudlaach Tand bayarlalaa,daraa daraagiin orchuulgagiig tani huleej baya.
uneheer ih bayarllaa ,eniig huleegeed l tanii blogoor odor bolgon shagaidag bailaa .tand eruul enh az jargaliig husen erooe .hundetgesen Baska.
mash ih bayarlalaa. buleg bureer n hevlej avaad udeed hoorhon nom bolgonoo, tanii niitleluudiig unshih bur shine sanaa, shine oilgolt avch bgaa, bas suuliin ued tanii saitiig tanidag meddeg naiz nohoddoo helj taniulj ogch bgaa, tanii ajild ondor amjilt husie, hundetgesen Duluu.
Bayarlalaa
Tand mash ikh bayarlalaa. Munkh tenger tanyg urgelj iveej baig
Гялайлаа танд.
Энэ номын орчуулга нь хаана байгаа вэ? уншмаар байна.
Энэ блог дотор л бүлэг бүлгээрээ байгаа ш дээ. Тэнэг, бас залхуу шаар вэ…
Хэвлэх үйлдвэрийн эзний аавын орчуулсан номыг уншиж үзсэнүү?
баярлалаа танд.
таны энэ орчуулгын Цахим номын сангаар тарааж болох уу?
баярлалаа таньд
Sain bna uu,
“Поздней осенью 1936 года Лев Гумилев познакомился с монголкой Очирын Намсрайжав. На молоденькую аспирантку 24-летний Лев, эрудит с манерами аристократа, произвел неизгладимое впечатление. После занятий пара прогуливалась по Университетской набережной, говорила о Пушкине, истории, археологии. Роман длился до ареста в 1938 году”.
Ene hunii talaar medsen uu ta?