ТА НАР Л “АЮУЛ”…
2010/10/05 21 Comments
Яруу алдарт төр засаг энэ зун биднийгээ ид наадамдаж байх хооронд цоо шинэ “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” баталжээ. Хамгийн их “сонор сэрэмжтэй” байх ёстой судлаач мань мэт шиг нь үүнийг “дуулаагүй” хоцорсон байхад бусад нь нэг их “анзаарсан” нь юу л бол ?! Харин миний хүндэтгэж явдаг сэтгүүлч Гангаа мэргэжлийн маш нарийн мэдрэмж гаргаж энэ асуудлыг хөндсөн хоёр ч ноцтой өгүүлэл бичив. Ид хурим найрын үед “нэг муу” сэтгүүлч “аюул маюул” ярихад “тоодог монгол” гэж бараг алга. Хамгийн хоржоонтой нь төр засаг наадмаар баталсан “үзэл баримтлал”-аа бүтэн нэг улирлын дараа саяхан “танилцуулж” биднийгээ “гийгүүлэв”. Иймээс сэтгүүлч Гангаад баяр хүргэхийн хамтад түүнд “нэмэр болох” нь миний үүрэг хэмээн үзэж энэхүү эрэгцүүллийг бичиж байна. Read more of this post