МОНГОЛЫН ОНЦЛОГ БА ТҮҮХ БИЧЛЭГ

Өнөөгийн монголын түүхчид шиг мангуу амьтад энэ ертөнцөд үгүй. Яагаад гэвэл тэдний дийлэнхи олонхи түүхийн философ, онолын болон түүхэн социологи гэж шинжлэх ухааныг ор тас мэддэггүй. Ийм учраас тэдний олонхи (цаашид тэд гэх болно-Х.Д.Г) түүхэн баримтын хойноос үхэн хатан хөөцөлдөх бөгөөд улмаар түүхэн баримтынхаа зөрчил дороос босч ирж чаддаггүй болой. Хэрэв түүхэн туурвил бүтээе гэж бодож байвал дээр дурдсан түүхэн философ, онолын болон түүхэн социологи гэдэг шинжлэх ухааныг жаахан ч гэсэн үзэх ёстой. Манай Монголын түүх бичлэг өөдөлдөггүйн үндсэн шалтгаан энэ мөн. Үүнийг хэдхэн жишээн дээр авч үзье. Read more of this post

МОНГОЛ ЗАН

Сая миний хуурай дүү шинэ жилийн бэлэг болгож суут Инжинашийн “Хөх судар”-ын гурван ботийг бэлэглэв. Аль эрт уншаад мартаж орхисон юмаа эргэн уншихад нэлээд эртний нэгэн сургамжит явдал санаанд орж түүнийгээ олонд хүргэхээр шийдэв. Read more of this post

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ

Энэ үгийг Үндэсний хувьсгалын 102 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд зориулан бэлтгэсэн юм. Read more of this post

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛООР БИЧИХҮЙ

Монголын түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал одоо ч хэвээрээ. Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч шүүлтүүргүй хуулан авах. Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт. Үүнийг бид засч болно, ингэх ч үүрэгтэй. Ингээд эртний түүхээс нэгэн жишээ авч түүхээ хэрхэн засч монгол түүх болгохыг залуустаа үзүүлэхийг хичээв… Read more of this post

ХЭЛ ХИЙГЭЭД МОНГОЛЫН АСУУДАЛ

Хүн гүрний 2222 жилийн ой тэмдэглэх үес дор гүн хүндэтгэлт, дотно итгэлт, доктор, профессор нөхөр Д.Эрдэнэбаатарын урилгыг хүлээн авч түүний зохион явуулж буй их ойн хуралд оролцох их завшаан өчүүхэн надад тохиосон үес монгол хэлний асуудал тун ч тулгамдаж буйг санан санан явдаг авч сайн нөхөртөө хэлж амжаагүй боловч өргөн олон уншигчдад хүргэвэл аяндаа олны хүртээл болно хэмээн сэтгэж энэ бяцхан өгүүллийг тэрлэвэй. Read more of this post

ХҮРЭЭНИЙ “УЛС ТӨРИЙН” АМЬДРАЛ (Түүхэн социологийн тэмдэглэл)

Манайхан XIX-ХХ зууны зааг үеийн Монголын байдлыг сайн төсөөлөхгүй байна. Ялангуяа Нийслэл Хүрээний байдлыг. Үүнийг зөв төсөөлбөл Монголын түүхийг бүрэн бөгөөд зөв ойлгох түлхүүр олдож ч юуны магад. Ингээд Нийслэл Хүрээнд түүхэн социологийн “аялал” хийгээд үзье. Read more of this post

АЛТАЙН ХҮН – МОНГОЛ ХҮН

Өнгөрсөн жил Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, этнографийн Институтын захирал Анатолий Деревянко Төрийн шагнал хүртэв. Тэрээр Алтайд амьдарч байсан өмнө нь мэдэгдээгүй байсан эртний хүн оршин байсныг нотолсны учир ийн шагнагджээ. Энэ нь зүй ёсны хэрэг бөгөөд Деревянкогийн энэ нээлт хүний үүслийн одоо болтол оршин байсан таамаглалыг няцаасан юм. Энэ нь Монгол хийгээд монголчуудад туйлын их хамаатай учраас би байн байн энэ тухай “орилоод” байгаа юм. Харин энэ тухай бичих болгонд эргүү малууд энд тэндээс цэцэрхэж солиорохоо болиод анхаарч судлаач гэж монгол хүн бүхнээс хүсч байна… Read more of this post

АЛТАЙН ХҮН ЭХ ҮНДЭСТЭН

Монголчууд Америкт анх очсон гэж бид ярьдаг боловч энэ нь бүрэн гүйцэд батлагдаагүй өнөө хүрсэн юм. Тэгвэл одоо батлагдаж байна. Индианчууд биднээс үүсэлтэй, монголчууд бид америкийг нээсэн гэдэг нь шинжлэх ухааны хувьд ямар ч эргэлзээгүй батлагдаж байна. Монгол монголдоо манай Алтайгаас очсон байна. Энэ тухай товч өгүүлсү… Read more of this post