МОНГОЛ ЗАН

Сая миний хуурай дүү шинэ жилийн бэлэг болгож суут Инжинашийн “Хөх судар”-ын гурван ботийг бэлэглэв. Аль эрт уншаад мартаж орхисон юмаа эргэн уншихад нэлээд эртний нэгэн сургамжит явдал санаанд орж түүнийгээ олонд хүргэхээр шийдэв.
Инжинашийн сургааль
Эхлээд Инжинашийн “Хөх судар”-т юу гэсэн тухай өгүүлье. Тэнд:
“Үзтэл манай Монгол газрын мууг гаргаж тоочвоос тэргүүнд: газар орон нь шороон хөрсгүй, салхи дэгдвээс шар хумаг хийсэн дэгдэж, тэнгэр газар нийлмүй, Бас уул нь оройгүй, хад нь үндэсгүй. Хаврын шуурганаа улайтал шуурч, өөр газарт давшин эчмүй. Хоёрдугаарт: Усан урсгалгүй, зуны хурын ус ч битүү нуур тунамалд хурмуй. Гуравдугаарт: Цагийн амьсгал нь хүйтэн жихүүн, Дөрөвдүгээрт: Нарны ээлт хол, алс, цас хяруу эрт, үр жимс ургахгүй, Тавдугаарт: Хүний идэх нь мах цус, сүү, тос, Зургадугаарт: Өмсөх нь арьс хөрс, нэхий унгас, Долдугаарт: Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн гэж редактор тайлжээ-Х.Д.Г), санаа нь битүү, Наймдугаарт: төрөх нь (аж төрөх нь-Ред) түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. Есдүгээрт: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Аравдугаарт: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Арван нэгдүгээрт: Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. Арван хоёрдугаарт: хэдүй уул талын араатан жигүүртэн ба хүн амьтны морь мал нь боловч догшин долгин, зэрлэг тэрс. Энэ мэтэд, одоо чухам энэ өмнө тивийн тэргүүн нэгэн авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. тийнхүү манай энэ тэнэг мунхаг Монгол, үнэхээр хүний доторхи адгуус мэт үнэнээр ч маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр халж (хэлж ?) баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу ?
Суут Инжинаш ингэж хэлсэн юм. Тэр монгол хүнээ ингэж муулаад өнгөрсөн юм биш л дээ. Тэр цаашаа: “Тийн атал, үүний дотор харин арван ангийн сайн гайхамшигтай газар амуй, нэг нэгээр тайлан гаргахыг сонс” гэж байгаад агуу сайхан Монгол орноо, монгол хүнээ магтан дуулсан байдаг юм. Суу ухаан гэж үүнийг л хэлдэг байх. Харин тэр магтсаныг нь Та нар өөрсдөө “Хөх судар”-аас олж үзнэ биз…
Би ойлгохдоо чухам энэ “муулсан” хэсгийг нь бид онцгой анхаарч, ухаарч сэхээрэх ёстой гэж санана. Муулах ч гэж дээ, яг үнэнийг хэлсэн байгаа юм. Ганц Инжинаш биш л дээ, суут Данзанравжаа ч бас л ингэж хэлж байсан…
Надад тохиолдсон онигоо
Энэ явдал арав гаруй жилийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даш-Ёндонгийн өрөөнд болсон юм. Бид монгол ёс заншлийн холбогдолтой нэг хурлын бэлтгэл хангах зөвлөгөөн маягийн юм хийж байсан юм. Гэтэл Б.Даш-Ёндон багш “Хөх судар”-ын яг энэ хэсгээс “явдал цөлс, цөлх” гэдэг үгийн утгыг асуудаг юм байна. Өөрөө мэдэхгүй байгаа юм биш л дээ. Биднийг өдөж байгаа хэрэг. Би ч яахав, “Монгол Менталитет” өгүүллээ бичих гээд чамгүй их материал цуглуулж, тэрийгээ эвлүүлж амжаагүй, тэгэхдээ “онолын ланжгар” бэлтгэлтэй байсан үе юм. Шууд л дайраад орчихлоо доо…
Ингээд хурлын бэлтгэлийн асуудлыг монгол хүний мөн чанарын асуудал болгож “онолын хэрүүл” болгон хувиргав. Би л оройлон манлайлж, гал асаагаад байгаа хэрэг шүү дээ…
Сүүлдээ Б.Даш-Ёндон багш “Та нар хэрэлдэх газраа очиж хэрэлд” гэж биднийг өрөөнөөсөө хөөн гаргав. “Онолын” маргаан коридорт, улмаар манай өрөөнд үргэлжлэв. Нэг ийм онигоо болсон юм.
Ер нь бол манай хурал сайн болсон. Мөн миний “Монгол менталитет” өгүүлэл нэлээд сайн болж, гадаадын хэд хэдэн хэлэнд орчуулагдсан. “Хэрүүл” хийсний ач шүү дээ. Сүүлд Б.Даш-Ёндон багшийн хэд хэдэн сайн өгүүлэл гарсансан…
Одоо энэ явдлыг бодохоор миний инээд хүрдэг юм. Гэхдээ Инжинашийн сургааль байн байн бодогдом бөлгөө…
Одоо
Одоо ч гэсэн монгол хувь хүн Инжинашийн хэлснээс онц их өөрчлөгдөөгүй. Шалгаад үзье. Инжинаш монгол хүнийг монгол газар нутагтай нь хамт шинжилсэн боловч ялган үзвэл монгол хүнийг 7-12 дугаар зүйлдээ авч үзсэн. Суут Инжинашийн монгол хүний талаар хэлснийг ялгаж аваад ар талд нь орчин үеийн шинжлэх ухааны түгээмэл нэр томъёо харгалзуулан тавихыг оролдоод үзье.
7 дугаар зүйлд: хүний зан чигч шулуун. Гэхдээ сэтгэл нь атгаг, явдал нь цочмог, санаа нь битүү. (хувь хүн төлөвшөөгүй, нийгэмшээгүй)
8 дугаар зүйлд: түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. (соёлгүй, бүдүүлэг, иргэншээгүй)
9 дүгээр зүйлд: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. (эрхэмлэлийн системгүй, үнэт зүйлгүй)
10 дугаар зүйлд: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. (чиг зорилгогүй, эрхэмлэлийн системгүй, идэвхигүй)
11 дүгээр зүйлд: ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. (иргэншээгүй, бүдүүлэг, соёлгүй)
12 дугаар зүйлд: авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. (тэнэг бөгөөд дүүрсэн худалч)
Ингээд бид Инжинашийн тодорхойлолт орчин үеийнхтэй шууд “таарч” байгааг маш хялбар аргаар мэдэж авлаа. Би энд маш товч, хялбаршуулсан аргаар тайлбарласан боловч Та бүхэн цааш дэлгэрүүлэн ухвал үй түмэн утга салаалан гарах нь ямар ч эргэлзээгүй…
Ухаандаа миний “Монгол менталитет”-аас цааш судалгаа хийж, ном өгүүлэл бичиж болно биз дээ. Худлаа чалчаад байхынхаа оронд…
Одоо асуулт үүснэ. Өөрсдийнхөө тэнэг гэдгийг нотолсноор Та яах гээд байгаа юм ?! Харин эндээс чинь л хамаг зөв юм гарч ирнэ ш дээ…
Яагаад гэвэл өөрийгөө ухаантай гэж бодсон тэнэгээс илүү аймшигтай юм энэ хорвоод байдаггүй юм…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 1 дүгээр сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

52 Responses to МОНГОЛ ЗАН

  1. GNS says:

    ганцаараа ч бас биш л юм байна..

    • тамир says:

      өөрсдийгөө тэнэг гэдгийг нотлох гээд яах гэсэн юмбэ? гэсэн асуулт зөв байж болно. Харин тэнэг хүмүүст асуулт тавьж буй учир тэд хэзээч нотлож чадахгүй юм. Энэ тэнэглэлээс яаж гарах вэ? гэсэн асуулт тавьбал хувь хүний хувьд тодорхой хариултыг хүн бүр хэлэх байх. Нийгмийн оюун санаа сэтгэлгээг энэ тэнэглэлээс яаж гаргах тухай үнэндээ ямарч номонд байхгүй учир ямар нэг өнөөгийн болон өнгөрсөн үеийн номлол сургаальд найдах нь дэндүү гоймоо хэрэг болно. Бүх зүйлийг танин мэдсэнээр асуудалын учир шалтгааныг олж чадахгүй юм. Хэрвээ номонд байгаа бол хэдийн нь үр дүнгээ өгчих цаг хугацаа өнгөрсөн. Харин яагаад тэнэглэлээс гарч чадахгүй байна вэ? гэсэн асуулт тавьж байна.

    • Anonymous says:

      Zagatnasan gazar maajiv gegch l bolloo! Mongolchuud bid ch “muuhai” ulsuud daa.tegeed bas tenger zayat gej baigaa bas…Shine onii mend hurgeed,amjilt husie Ganaa!

  2. Anonymous says:

    НАДААС ГАРДАГ БҮХ АВИР БАЙНА ШҮҮ. ТЭГЭХЭЭР БИ УДАМЫН ХУВЬД ЦЭВЭР МОНГОЛ ХҮН ЮМ БАЙЖ.

  3. narmandakh says:

    Бид нар том том юм л ярих юм.Гэтэл ухаа,толгод,дов,сондуул,гүвээ,даваа,нуруу,говь,хээр,цөл,нуур,гол,горхи,булаг,шанд гэж юуг
    нэрлэдгийг,тэр бүү хэл таван хошуу малынхаа нас шүдийг ч мэдэхээ байчихаад бүгдийг нь морины насаар хязаалан хонь,үхэр, соёолон хонь,үхэр гэж малчид нь ч өөр хоорондоо хэлж ярьж байна шүү дээ.Та нар өөрсдөө мэдэх эсэхээ мэддэг бол ойр орчныхон чинь мэддэг эсэхийг сориод үзээрэй.Дараа нь хэрхэхээ бодох хэрэгтэй байх.

    • Burmaa says:

      Малчдад их хэрэгтэй юм хэлжээ. Надад бол огт хэрэггүй. Надад object instance blob string гэх мэт ойлголт нэн чухал. Ямар хэлээр байх нь ч чухал биш. Ганаагийн сөхсөн асуудал бол чухал. Чи бид хоёрт хоюуланд. Харин би чамаас ялгаатай нь хэзээч object instance blob string хэмээх ойлголтуудыг мэдчихээд ярь гэх мэт тэмтрэхгүй. Энэ мэргэжлийн асуудал. Яг том жижгээр нь яривал object төлөгнөөс бүү хэл ухнанаас хамаагүй том, гүн ухааны гэж болох хийсвэрлэлийн багц ойлголт. Малын дотор эрхтэний нэрийг мэдсэнээр Монгол мандан бадрана гэж олон үхэрчид үздэг нь надад харшил хөдөлгөдөг тул нууж чадсангүй. Өршөөгөөрэй. .

  4. Aagii says:

    тэр үед одоогийнхтой төстэй зүйлс их байжээ

  5. Anonymous says:

    Гана ах танд баяр хургэе. Яг унэндээ Их монгол улсын сэтгэгчдийн зохиол бутээлийг тайлж уншиж ойлгох мэдлэг ухаан дутаад байнаа Танд амжилт Хусье

  6. Juzz says:

    Ухаалаг терийн бодлого т тѳрийн албан хаагчдад үйлчилгээний соёл, сэтгэлгээг зааж хэвшил болгох чухал санагддаг. Тэр мест бол ард иргэдэд үйлчлэх мест гэдгийг ойлгуулж тийм байж чадахгүй нѳхцѳлд дараагийн бэлтгэгдсэн хүн оронд нь ордог системийг бий болгох. Энийг хэвштэл нэгдсэн campaign хийх. Тѳр үйлчилгээний ажилчид бүгд инээмсэглэж, үйлчлэгч шиг ажилаа хиидэг болох үед нийгмийин олон асуудал шийдэгдэнэ. Авилгал, хүнд суртал, ард иргэдийн сэтгэл ханамж гэх мэт. Энэнээс ч чухал үр дагаврууд бий, нийтээрээ соёлжих…

  7. Anonymous says:

    Санал нийлэхгүй л юм байна. ухамсар нь ахуйгаа юу ахуй нь ухамсараа юу гэж бид үздэг байсан биз дээ. Ерөнхийдөө бол сүүлийн 60 жил амьдралынхаа хэв маягийг хэт хурдан сольсноос монгол хүн монгол биш болж байгаа нь үнэн. Инжинаш гуай их ганцаардал дунд амьдралаа өнгөрүүлсэн бас монгол малчдыг хөөргөж цэрэг болгох явцад хувь нэмрээ оруулж байжээ. Монгол улсын түүхэнд ийм их хүний төвлөрөл болж байгаагүй. Суурин соёл анх удаа ирж байгаам биш. Хэд хэдэн удаагийн давалгаа болсон. Язгуураар нь авч үзвэл ингэж амьдралынхаа хэв маягийг хэт хурдан сольсоноос болоод монгол хүн эвдэрч хятаджиж байгаа нь үнээн. УБ лөөлөө болох цагт л эргээд толгой руу нь орно доо. Тэнгэр заяа гээд яриад байдаг. энэнд их учир байдийм даа. за тэгээд энэ коммэнтод хариулна уу устгана уу өөрөө мэдээ

    • Ганаа says:

      Чи Инжинаштай санал нийлэхгүй байгаа л юм байна. Энийгээ надад хэлэх ямар хэрэг байна. Харин Инжинаш сүүлийн 60 жилийн үеийг бичээгүй л санагдана. Инжинашд тавьсан чиний “саналыг” би устгахгүй. Яагаад гэвэл жинхэнэ “монгол санал” юм…

    • Anonymous says:

      tegee teg

    • GNS says:

      битгий балайр чи… наран доорх бүх хүн адилхан. наад балайрлаараа битгий хавийн амьтаныг бузарлаад бай. Монголчууд заяатай бусад нь яачихсан юм. Хол очиж тэнэгт чи.

    • DN says:

      Агааргүй бол тэнгэр заяатай хүн ч, газар заяатай хүн ч амьдарч чадахгүй. Үлгэр домгийн хийсвэр сэтгэхүй ба бодит байдал хоёрыг ялгаж салгаж сурмаар байна.

    • Даваасүрэн says:

      Хүн ерөнхийдөө өөрчлөгддөггүй юм аа. Монголын суут яруу найрагч хэдэн тэрбумд нэг тохиох хүн ингэж хэлсэн байдаг юм шүү!!!!!!
      Хонгор охин минь чи мэдтүгэй
      Хорин нэгдүгээр зуун та бодтугай
      Хожмын та нарын бие хувцас хоёр чинь шинэ болохоос биш
      Хорвоо ухаан хоёр шинэ биш шүү
      Эргэх цагаар хувцас, загвар хоёр хуучирдаг
      Эрдэм чадал, хүний ухаан хоёр хэзээ ч хуучирдаггүй. гэж

    • Anonymous says:

      …сүүлийн 60 жил амьдралынхаа хэв маягийг хэт хурдан сольсноос монгол хүн монгол биш болж байгаа нь үнэн… ЭНЭ БОЛ ЁСТОЙ ХУДЛАА. МОНГОЛ ХҮМҮҮСТ БАЙГАА ЭНЭ МУУХАЙ ЗАНГУУД ҮЕИЙН ҮЕД БАЙСААР ИРСЭН ХАРАГДААД БАЙДАГ. Ж НЬ: НЭГ НЭГНЭЭ МАТДАГ ЗАН МАНЖИЙН ЭРХШЭЭЛЭЭС ХОЙШ БҮР ДААМЖИРЧ САЯХН БОЛТОЛ КОМЕНТЕРН РҮҮ ХЭДЭН АРВАН МЯНГААР НЬ МАТААС БИЧИЖ БАЙСАН. ГЭЭД ЖИШЭЭ ЗӨНДӨӨ БАЙНА.

  8. Anonymous says:

    Hhaha Mongol hun evderch muudaagui heveeree l baigaa um bn. Bugd l nadad tand bidentei yag taarch bn. Mun muu tal asuudalaa zuv medej onshilvol tsaashaa garts bii gej heleed bn shuudee Mongolchuudaa

  9. Сайн байна уу судлаач ах аа? Таны блогоор зочлон нийтлэлүүдийг тань уншдаг болоод 3 жил болжээ. Юу зөв, юу буруу гэдэг нь үл мэдэгдэх үй түмэн эргэлзээн дунд алмайран зогсох миний үеийн олон залууст харах өнцөг нэмж, өргөн харах боломж өгдөгт тань баярладаг шүү. Мэдээлэл авах боломж хангалттай олон, эх сурвалжууд нээлттэй байгаа мэт боловч цэгцтэй мэдлэг бий болгож чадаж байгаа эсэхтээ эргэлзэж байна. Тиймээс энэ хугацаанд бичвэрээр тань дамжуулан сурах хүсэлтэй залуусыг дэмждэгийг тань мэдэх болсны хувьд туслах болов уу хэмээн найдаж байна. Надад сурах чин хүсэл байна, харин танд миний суралцахыг хүсч буй зүйлс байна. Тантай бодитоор танилцан танаас суралцахыг зөвшөөрнө үү? Та дараах enkhbadral.m@gmail.com хаягаар хариу илгээнэ үү? Хүндэтгэсэн : МУИС-ын оюутан М.Энхбадрал.

  10. тамир says:

    таны хичээл зүтгэлийг өндөр үнэлж байна. одоо бид яах ёстойг хэлээд өгч чадах нэг ч эрдэмтэн мэргэн хүн монголд байхгүй гэдэгтэй та санал нийлэх үү.Эсвэл ингээд л бичиглээд суугаад байх уу? Чухам таны зорилго юу юм вэ? Уг нь ямар нэг юм хайгаад байгаа юм шиг байх юм. Эсвэл сургалт юм уу?

    • Anonymous says:

      Well done, Tamir, chamtai sanal neg baina.

    • Ганаа says:

      1. “Яах ёстой”, “юу хийх вэ”-г эрдэмтэд биш, хувьсгалчид хэлж өгдөг.
      2. Үзэл санаа олон түмнийг эзэмдээд ирэхээрээ сая материаллаг хүч болдог. Энэ гүн гүнзгий утга санааг К.Маркс хэлсэн ч няцаасан хүн байхгүй.
      3. Би өөрийн үзэл санаагаа л бичиж байна. Гэхдээ би өөртөө дэндүү итгэлтэй байдаг.
      4. Үүнийг “сургалт” гэсэн хүн ямар нэг өөрчлөлтөд бэлэн биш байна…

  11. Delgermaa says:

    Ganaa ah bidnii hamgiin emzeg cegiig olood hondchihloo…boldogson bol buur iluu daraad, “idee beeriin” shahah umsan, ih ovdono doo, tegej baij ilaarshih bolov uu?

    • Ганаа says:

      Харин тийм бололтой. Судалгааны баттай дүгнэлтийг манай “ухаалаг” монголчууд няцааж чадахгүй байлгүй дээ. Одоохондоо яахав, хаазалж л байг…

  12. Anonymous says:

    Ganaa ahaa tantai sanal niildeg ch mongolchuudaa muulsan, dooshoo hisen umand unen durgui bolood bn. Uur busad undestnuud zuv ch buruu ch uuriiguu magtaad duviilgudug. Bid Orosiin ued orosiig magtaad uursdiiguu muuldag bailaa, oros bidniig nemeed l muuldag bailaa, odoo bid yagaad bas l deven delhiig magtaj, uursdiiguu muulah estoi gej

    • Ганаа says:

      Сайныг нь чи толгойгоо ажилллуулж, ажил хөдөлмөр хийж олж үз, өөрөө бүтээ.

  13. GNS says:

    тэр нэргүйчүүдэд “зөвлөхөд” өмнөхөөрөө улс төрөө хийгээд эхэлсэний чинь (cоц нийгмийн хамрах үеийг оруулсангүй ингэлээ гээд “буудчихгүй” л байлгүй) золиос нь өнөөгийн монгол. Худлаа гэвэл 800 зууны тэртээ байсан завааралыг одоогийн шар ордны хаанаас нь ч унших байлгүй. Худлаа бол үүнийгээ дахин унш “Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн гэж редактор тайлжээ-Х.Д.Г), санаа нь битүү, Наймдугаарт: төрөх нь (аж төрөх нь-Ред) түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. Есдүгээрт: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Аравдугаарт: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Арван нэгдүгээрт: Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. Арван хоёрдугаарт: хэдүй уул талын араатан жигүүртэн ба хүн амьтны морь мал нь боловч догшин долгин, зэрлэг тэрс. Энэ мэтэд, одоо чухам энэ өмнө тивийн тэргүүн нэгэн авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. тийнхүү манай энэ тэнэг мунхаг Монгол, үнэхээр хүний доторхи адгуус мэт үнэнээр ч маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр халж (хэлж ?) баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу ?” no more comments…

    • тамир says:

      Нэгэнт та бид хоёрын дунд бүтэц үүслээ гэж ойлгож буй тул үүнийхээ төлөв байдлыг хаос төлөвт оруулчихгүйн тулд аль болохоор оюун ухаан гаргаж хичээгүйлэн хамгаалж үзэл бодлоо солилцож ойлголцохыг миний хувьд эрхэмлэх болно гэдгээ урьдчилан илэрхийлье. Үзэл санаа олон түмнийг эзэмдээд ирэхээр материалаг хүч болдог тухай Марксийн үг байж болно Гэвч та танин мэдэхүйн үйл явц нэгдмэл гэдгийг сайн мэдэх хүн Термодинамикийн хоёр дугаар хууль түүний бифуркаци үзэгдэл юм.Системд ямар нэг процесс явагдсаны дараа анхны төлөв байдалдаа эргэн орохгүй бол үүнийг үл эргэх процесс гэдэг энэ л бидэнд хэрэгтэй. Гэхэдээ үүнийг өнгөрсөн номлолоор хийж болохгүй ба болохч үгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй болно Үзэл суртал уриа лоозон нэгэнт хэрэг байхгүй болсон Тэгээд яаж гэдэг асуулт тавиад хамтдаа санал солилцох хэрэгтэй гэж би үзлээ.

    • Ганаа says:

      Өнгөрсөн номлол хэн ч яриагүй. Мөн залууд нь үзэл суртал байдаг, хөгшинд нь байдаггүй гэж хэн ч нотлоогүй. Танин мэдэхүйн үйл явц бол бясалгал биш, харин үйлдэл байдаг. Харин үүнийг мэддэг хүн бараг байхгүйд зовлон нь байдаг юм. Ухаандаа чи гэхэд л системийн болон хаосын онолын талаар бараг юу ч мэдэхгүй байна. Надад ийм түвшинд “санал солилцож” цаг алдах шаардлага байхгүй. Яагаад гэвэл Монголчууд бид хойшоо биш, урагшаа явах ёстой учраас тэр. Намайг уучлаарай…

  14. Anonymous says:

    Одоо ч бидэнд байдаг зан чанарыг яг л хэлж дээ,Тэгээд энэ муу муухайгаа яаж арилгах вэ?Хүн ам нь бүгд бичиг үсэгт тайлагдсан хөгжиж байгаа гээд байдаг,,,

  15. GNS says:

    харилцааны бүтийн хувьд, огтлолцож байгаа талбар нь энд буй тул байж болох ч хаосын талаарх зүйрлэл чинь байгаа оносонгүй “гоёдож”. Шулуухан Спенсерийнхээр бол гээд биччихвэл зарим нэг талаараа шудрага..

    • тамир says:

      Муур ямар өнгөтэй байх нь чухал биш ганцхан хулгана барьж чаддаг байх ёстой. Нэг үгээр чаддаг учраас санал тавьлаа.Би ч бас танаас уучлалт хүсэх ёстой байх Учир нь хэнч хариулж чадахгүй асуулт тавьж тав алдуулжээ. Энэ мухардмал байдлаас ямарч байсан энэ мэт сургааль суртачилгаа үзэл суртал гаргаж чадахгүй энэ бол тодорхой зүйл Гардаг ганцхан замтай Үүнийг тайлбарлахын тулд нилээд цаг хугацаа авах учир товчхон боловч ойлголт өгөх санаа байна.Хэтэрхий их өөртөө итгэлтэй хүмүүст маш их хүчтэй цохилт болох учир урьдчилаад анхааруулах нь зөв . Эдгээр хүмүүс ТЭНЭГЛЭЛ ДЭМИЙРЭЛД нэрвэгдээд буй юм Түүх бол хэзээнээсээ стратег агуулж байдаг тул түүний эсрэг өөрсдөө тийм үзэл барьж буй учир түүхийг тэмцэлийн талбар болгоод буй нь гажуудал бөгөөд үнэн зүйлийг хэзээч харж чадахгүйюм. Ямар нөхцөлд хардаг вэ гэвэл түүнийг цаг хугацааны гадна гарсан үедл харагдах бөгөөд энэ нь хүний хүслээр болдог зүйл яав ч биш юм.Шуудхан та бүгдэд мэдэгдэхэд та нарын мэддэг зүйлсийг би мэдэхгүй байж болно харин хэрвээ би хүсвэл хаанаас ч олоод мэдэж болох бөгөөд хаа нэг газрын номын санд байх нь тодорхой юм. Харин миний мэддэг зүйлийг дэлхийн хаанаас ч олж мэдэж чадахгүй юм Учир нь зөвхөн би тэр зүйлийг мэддэг учраас тэр

    • Ганаа says:

      1. Дэн Сяо Пиний муурыг чи тэжээж чадахгүй.
      2. Чи хэн ч чадахгүй, мэдэхгүй асуулт тавиагүй, харин ч монголд тулгамдсан, яг одоо шийдвэрлэвэл зохих асуулт тавьсан. Энд чинь философдоод байх шаардлага байхгүй.
      3. Түүх бол хэзээ ч стратеги агуулдаггүй, түүнд чиглэмж байдаггүй.
      4.Харин хүмүүс түүний чиглэл болон эрчимд өөрчлөлт оруулж болдог, чаддаг. Гэхдээ идэвхитэй үйлдлээрээ.
      5. Хүний идэвхитэй үйлдлээр бий болсон зүйлийг түүхэн бодит байдал гэдэг.
      6. Үүнийг номын сангаас биш, нийгмийн практикийг судалж байж олж мэддэг.
      7. Нусаа ч арчиж чадахгүй байж надтай маргаж, мэргэн цэцэн болох гэсний хэрэггүй. Яагаад гэвэл энийг нээгээд олон арван жил болж байна.

  16. munkhbat says:

    Za bi ch barag l mun duu. Als holiin tevcheer ugui gdg ni nadad yag tohirch bna

  17. GNS says:

    Харьцангуй асуултанд т.ань харьцуулж хариулах нь таны ч миний ч хийх ч ажил биш. Энд хэн ч талцаагүй бас хэн ч бие биенээ үгүйсгээгүй, үзэл бодлоо ч тулгаагүй… Үнэний талаарх ойлголт өөрөө ч өрөөсгөл байж болно. Диалектик материализмд үнэний тухай бодит байдлаар илчлэгдэж байгаа бидний төсөөлөл, бодлын зохьцрол гэж үздэг. Гэтэл энэ нь “итгэл бол харагдахгүй байдлын бодит байдал, үзэгдэхгүй зүйлсийн баталгаа мөн” гэсэн хэмжүүрээр мөн үгүйсгэгддэг. Мэдэх тал дээр хэлсэн зүйлсийг чинь хүлээн зөвшөөрөх ч нэгэнтээ үүсгэгдсэн мэдлэгийг дахин шинээр бий болгох нь таны хувьд цаг хугацааны хувьд боломжгүй мэт аваас тэр номын сангаараа явах нь зөв. Хэн нэгэн нь тархин доторхи комбинациа гаргаж ирэх нь тухайн субьектийн өөрийх нь хүсэл, илүүгээ мэдрэвэл дуудлага гэж тодорхойлогдоно… таны мэдлэгийг үгүйсгээгүй харин тавил чинь өөр, яагаад гэвэл бид угаас давтагдашгүй… харин “юуг юугаар яахаа ч” ойлгоогүй нөхдүүд үнэний замын наанаас хүмүүсийг хутган үймүүлэх аваас үгээ хэн нь ч хэлэх л хэрэгтэй.. гэхдээ тэр нь чи биш байх..

    • тамир says:

      Надад та бүгдээр тохуурхах сэтгэл байхгүй гэдгийг үнэн голоосоо хичээгүйлэн тольдуулж байна. би хэнийч үзэл бодолыг хутган үймүүлэхийг хүсээгүй бөгөөд харин харилцан ярилцаж шинэ мэдээ мэдээлэл, шинэ дэвшил гарах болов уу гэж бодсоных Бас филоссофдоод байгаа ч юм биш Харин нэг зүйлийг сайн мэднэ. Философи буюу гүн ухааны туйлийн зорилго нь аливаа юмс үзэгдэл ухагдахууны учир шалтгааныг олоход оршидоггүй бөгөөд тэр юмс үзэгдэл ухагдахууны хувьсал өөрчлөлтийг даган хийгддэг гүн ухааны судалгаа юм.Учир шалтгаа нь хөдлөшгүй ганцхан хүчин зүйлээс үүсдэг бөгөөд түүнийг инвариант гэнэ.Хэрвээ хоёр дахь хүчин зүйл байна гэж үзвэл ямарч зүй тогтол оршихгүй юм.Энэ бүгдийг нийгмийн биш байгалийн шинжлэх ухаанаар хөдлөшгүй батласан зүйл. энэ сэдэвт хүрэхэд арай эрт байна. Өнөөдрийг хүртэлх хүний нийгмийн хөгжил нь шашин практикт тулгуурлаж ирсэн бөгөөд ардчилал зах зээлийн эдийн засагч ялгаагүй 200 гаруй жил үргэлжилж буй практик үйл явц.Яг өнөөдрийн та бүгдийн сэтгэлгээгээр түүхийн тухай ярилцах нь дэндүү тэнэглэл болно. Бид тодорхойлогдсон замаар тодорхойгүй зүгийг чиглэн бусдыг даган чирэгдэн яваа нь гарцаагүй үнэн.Чирч яваа ньч санаатай хийгээд байгаа зүйл биш юм. Бид бүгд өөрсдийгөө аквуарум дотор байгаа загаснуудтай зүйрлэж болох бөгөөд тэр дотороос бид шинээр юуч олохгүй бөгөөд юун дотор буйгаа ч мэдэхгүй учир бусад том загасаа дагаад л явахаас өөр зам байгүй юм.Харин тэдэн дундаас нэг тэнэг загас үсэрч гараад аквуарумын гаднаас хараад хэлж байна гээд ойлгочих сонсох дургүй байсанч сонсохыг хичээвэл нэн сайнсан.та нарын хувьд одоохондоо хийх болон цэцэрхэх зүйл үнэндээ байхгүй юм. Би та нарт мэдлэг өгч чадна.

    • Ганаа says:

      Чи Кантын “цэвэр оюун ухааны” шүүмжлэлийн асуудлыг сөхөн тавьж байгаагаараа XXI зууны Монголд хамгийн их философдож байна. Үүнийг чинь би буруу гэхгүй. Гэхдээ чи Кантын зөвхөн эхний буюу “Юуг танин мэдэж болох вэ?” гэсэн эхний асуултыг л хөндөж байна. Тэгээд үүнийг БИ л чадна гэж байна. Тэр ч яахав. Гэхдээ агуу Кант 3 асуулт тавьсан юм. Үлдсэн хоёр нь бол: “Бид юу хийх ёстой вэ ?” “Бид юунд найдах ёстой вэ ?” гэсэн “их хэцүү” асуултууд юм. Би бол хариултыг нь “мэднэ”.
      Иймээс чамайг “би чадна” гэдгээс өөр нотолгоо гаргаж чадахгүй бол би чамайг арга буюу хаах болно. Яагаад гэвэл миний блог хэн нэгний гүн ухааны хийсвэрлэлийн уйтгараа гаргах талбар биш…

  18. GNS says:

    Тамир анд минь, залуу байгааг чинь ойлгож байна. Чиний онолын төвшинд хэн нэгэн измээр заалгасанг чинь хүндэлж байгаа ч гагцхүү тэр бүхэн чинь, практик болох шүүлтүүр дэнслэлээр баталгаажаагүй буюу бүрэн чинийх болоогүй байгаа нь анзаарагдаад байгаа юм. Миний хувьд чамайг бол үнэхээр үнэлж байна..Нөгөө “халаад ирэхээрээ тун шаггүй залуу байна” гэдэг шиг … бид заавал нэг шугаман дээр зогсох албагүй ч, өнөөдрийнх шиг ийм яриа яриангүй өрнөж байвал их зүгээр санагдлаа. Ганаа ах чамайг бол “үнэлсээн” гээд хэлчихвэл ч загнуулах болов уу

  19. GNS says:

    … устгагдсан ч уншсан …

    • тамир says:

      Хүлээцтэй хандаж буйд талархаж байна.Би тийм залуу хүн биш гэдгийг анхаарна уу? Тийм хөнгөн гоймой юм хийхгүй насан дээрээ байна Нилээд хүндхэн учираас өдийг хүртэл зөвхөн өөртэйгөө ярьж ирлээ. хичээнээ

    • Ганаа says:

      Би чамайг залуу гэж бодоод “засах” гэж хичээгээд байсан юм. Тэгвэл наад “философио” надтай л битгий ярьж үз. Мөн түүхийн асуудлыг ч чамтай яримааргүй байна. Өөр хэнтэйгээ ярих чинь бодвол хүний эрх мэрх нь байдаг юм байгаа биз. Би л лав чамтай ярихгүй. Юм шулуухан нь дээр байдаг…

  20. GNS says:

    Тамир, уншсан биз дээ? offline аар би хараад л сууж байна.

  21. GNS says:

    … Тамир чамайг бичвэл би уншина. Классик зүйл байх ёстой, хэрэгтэй чиг. Үүгээр л мэдээлэл мэдлэг хоёрыг зааглана. Ганаа ахын зөвлөгөө ёсоор бол, өөрийн тулааны талбартаа тугаа ч мандуулна уу тугалаа хариулна уу энэ таны эрх. харин бусдын территорид орж ирчихээд өмнөө бүрээ татчихаар аль хэдийн шагналаа авчихаад байгаа гэдгийг мэргэн анд ойлгож байгаа биз…

    • Ганаа says:

      GNS-ээ. Одоо наадахаа орхичих. 1. Наадах чинь ном бичихгүй. Насаараа “ном” бичнэ гэж давхисан мянган “философичийг” би мэднэ. Ганц нь ч “ном” гаргаагүй. 2. Бичмэгц нь хүмүүс хошуураад авахгүй юм бол ном бичиж үхснээ хийнэ. Ном бол чин сэтгэлийн шаналал, жаргал, бас зовлон. Тиймээс би “ном” бичдэггүй, бичнэ гэж өмнө нь гайхуулдаггүй. 3.Миний номын хувьд шавь нар “загнаад” байгаа учир хэдэн эмхтгэл гаргадаг юм билүү гэж бодож байгаа, гэхдээ эргэлзээд л байна…

  22. Азу says:

    уншхад сонирхолтой л юм, Хүний орчин гарвал шинж нээх өөрчлөгддөггүй гэж сонссон үнэн байхаа. Олон зууний өмнө байсан монгол хүний зан, монгол газрын байдал өөрчлөгдөөгүй л юм байна. Харин сүүлдээ “оюунтан”, “судлаач”, “эрдэмтэн” хүмүүсийн мэтгэлцээн болчихшиг боллоо. Эндээс л уг нь юм гарах байхдаа. Миний хувьд Ганаа гуайг хүндэлдэг энэ блогийг байнга уншдаг дараагийг бичэлтийг нь хүлээдэг ийм л хүн. Амжилт хүсье. Бичээд байгаарай…

  23. GNS says:

    Тамиртай нэгэнт бүтэц үүссэн гэж үзэж байгаа тул өөр талбарт ч гэсэн асуудал дэвшүүлж үзэл бодлоо уралдуулж, суралцах зүйлс ихтэй гэж ойлголоо. Блог хаяг за онлайн талбар юу байна түүнд чинь нэгдсү.

  24. GNS says:

    Энх амар мэргэн ахын амьдралд дүүрэн байг. Ганаа ахдаа үнэхээр их баярлалаа.

  25. Aila says:

    Инжинаш сургааль хэлж (SWOT үнэлгээ), Ганаа (ах) орчин цагт орчуулж (онолд оруулж гэж хэлмээр санагдах авч, бусдыг саарал бодисоо ажиллуул гэсэн мэт), харин бид* цааш нь хэрхэхийг ухах. Энэ хоёр оч өгсөн ба бид** өрдөж, түгээж өөрийн болон өрөөлийн дотор хувьсгал дээгдээх…

    Энэ орон зайн иргэд, тэргүүлэгчид та бүхэнд мэндчилье. Дээрх нийтлэл болон комментуудыг уншаад, ёстой л байн байн бодогдоод байхаар нь Ганаа ахын хөрвүүллэгийг авч энгийн хэдэн үйлдэл хийж үзлээ (copy-past- зарим нэг delete болон урьд хойно нь оруулав). Доорх байдал гарч түүнээ ингэж тайлав. Та бүгдээс хариу хүсье (босоо, хөндлөн дарааллын талаар шүүмж хэлбэл ихээ талархана).

    эрхэмлэлийн системгүй (чиг зорилгогүй, үнэт зүйлгүй),
    иргэншээгүй, нийгэмшээгүй,
    хувь хүн төлөвшөөгүй,

    иймд

    идэвхигүй, тэнэг (идэвхитэй тэнэг гэж бас байна)
    худалч, соёлгүй, бүдүүлэг

    Харагдаж байгаа зураг: эхний гурав нь тогтоогүй эсвэл солгой төлөвшсөн тул идэвхигүй, тэнэг бөгөөд үүнийгээ нуух гэж эсвэл өөр аргагүйдээ худалч, соёлгүй, бүдүүлэг.

    Солгой төлөвшсөн гэдэгт: өөр зүг чиг, үнэт зүйл нүдэнд харагдаагүй тул бүгд материаллаг эдийг үнэт зүйлээ болгож, чиг зорилгоо түүнд хүрэхэд гэж тогтоосон, үлгэр болсон хүмүүсээ дагасан… хүрч чадахгүй, бололцоо бүрдээгүй хэсэг нь түүхээ үнэт зүйл болгон бардамнахаас, түүгээрээ яах чигээ мэдэхгүй. Эхний хэд нь үүнийг нь өөрийн чиг зорилгодоо ашиглан дэврээнэ (энэ хэдийг идэвхитэй тэнэгүүд гэж болох ба мөн л худалч, соёлгүй, бүдүүлгийн ард нуугдсан адилхан ашигч монгол)

    Энэ нь бидний нэн залуу үеийн толгойд бүүр холион бантан болж байгаадаа (хил хязгааргүй нээлттэй мэдээллийн ертөнц, солонгос болон бусад соёлын довтолгоон бүр чиг зүг, үнэт зүйлсийг нь төөрөгдүүлж орхив… дотоодоосоо үлгэр хайхаар хаа сайгүй солгой ноён зантай чингисүүд)

    Юу хийвэл зохилтой? Жанжин шугам*** тогтоох (эхний хоёр). Хэвийг өөрчлөх. “Ноён”-гийн нөгөө талыг ойлгуулах. Өөрөөр хэлбэл ноён баймаар бол таны үүрэг ич этгээд байх, бусдыгаа, монголыгоо зөв замд нь залах. Чадахгүй эсвэл улс түмний жанжин шугамаас хазайвал нь арьсийг нь отог жинстэй нь материаллаг баялагтай нь хуу татах хуулийг хэвшүүлэх. За тэгээд үүрэг, хариуцлагад дургуй этгээдүүд ноён байхаа болих биз.

    Хувь хүн- гэж ойлголтыг тугээх. Хувиа хичээх амиа бодох ойлголтыг өргөн хүрээтэй нь гинжин үр дагавартай нь зөв тайлан түгээх***. Түгээмэл ойлголтоор амиа бодох нь хар амь, түүний яг одоогийн өчүүхэн ашиг сонирхол. Харин зөв бодох нь тэр хар амь, түүний үргэлжлэл, үргэлжлэлийн үргэлжлэл-ийн өнөөдрийн, маргаашийн, нөгөө өдрийн ашиг сонирхолд нийцсэн алхамыг, шийдвэрийг, үйдэлийг гаргаж байхад орших болов уу.

    Хэрхэн? Жанжин шугам-ыг ардчиллаар бус мэдлэгт суурилж эрдэмтдээр үнэгүй гаргуулах. Үлгэр буюу зөв монгол хүний хэв гаргах (шинэ stereotype). Урлаг, кино, утга зохиол, улс төр, цахим ертөнц- өөр.

    Хэзээ? Энэ үед эхэлж, нэг үеийг хяналтан дор чиглүүлэн, хэвшүүлэх гэж оролдох, энэ хагас хэвшсэн үеийхэн дараа үе төрөөхөөс нь эхлэн сургах.

    *бид- Хэн? Хувьсгалчид? өөрийгөө би хувьсгалч гэж үзэгүй, гэвч Магнай, Батзандан мэт нөхөд энэ дүрд тоглоод эхэлбэл юмны үнэ цэнэ, утга зорилгыг “алах” нигууртай тул “зөв” хувьсгалчдыг төрүүлэх нь зохимоор…
    **бид- төлөвшөөгүй, иргэншээгүй, нийгэмшээгүй, үнэт зүйлгүй, чиг зорилгогүй хувь хүмүүс (манайхан монголчууд)..
    ***жанжин шугам-ыг ардчиллаар бус мэдлэгт суурилж эрдэмтдээр үнэгүй гаргуулах нь зөв гэж би мунхаглах дуртай.

  26. Chinbaa says:

    Та миний ахын шавь юм уу? Би таны бүтээлүүдийг сайн судлая байз. Бас цаашид фэн чинь шүү

  27. bat says:

    Injinash guai vnen heljee. uneheer niigemsheegvi. odoonii mongol hvmvvs amin huvia bodson, uuriin hereg l ene agshind butvel uur yum hamaagvi gej bodno, hudal yarina, ungu mungiig ihed chuhalchilana, hvnees yum guina daraa ni tag martana, ene hvnees yu salgah ve, nadad yamar ashigtai baih ve gsn aharhan bodoltoi hvmvvs mash ih. mun end baigaa mgl hvmvvs ni bie bieniihee uliig shagaina, er emgvi hov jiv yarina geh met yum bna anzaarsnaar…

  28. bat says:

    ev negdelgvi, hamtiin sanaa zorig gej yu ch baihgvi, jishee ni haytaduud bol haana ch hoolooroo uursdiiguu hangalttai avch yavaad baina, manaihand tiim yum uneheer bhgvi. mash ih bi vzeltei hvmvvs haragdana. gadniihnaas ali bvtehgvi zanguudiig ni sursan haragdana. jishee ni, meddeg yumaa medehgvi dvr gargana. hvnd tuslah yamar ch sonirholgvi. mash ataarhuu, shal hereggvi zuils ineemseglen yarina. amidrald heregtei dvrem juramtai holbootoi zuil yarij asuuval medsen ch helehgvi, medvel heleerei gej hudlaa yarina. nvvren deeree ih hudlaa bolovson anhaaral tavisan zan gargana … geh met yum bas baina hehe

  29. Долгорсүрэн says:

    Баярлалаа зөв сургамж оруулж өгсөнд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: