МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЯАГААД ХӨГЖДӨГГҮЙ ВЭ ?
2015/03/15 19 Comments
Сүүлийн үед эдийн засгийн онол ярих хүн ховордож, эдийн засгийн факт ярих нь олшров. Зүгээр нэг факт хэлэх биш, харин “тоогоор зовлон тоочихоо” эдийн засаг гэдэг болов. Эдийн засгийн тулхтай анализ бүр оргүй алга болов. Ийм арчаагүй байж яаж эдийн засгаа хөгжүүлэх юм ?!
Эдийн засгийн онолгүйгээр эдийн засаг ярих бол гэмт хэрэг юм. Ингээд манай эдийн засгийн онол хийгээд сэтгэлгээ ямар түвшинд байгаа талаар зарим зүйлийг товч өгүүлэх гэсэн юм. Цаашдаа эдийн засгийн суурь онолын талаар хэд хэдэн цуврал өгүүлэл бичих санаатай. Гэхдээ загнаад солиороод байвал заавал бичих албагүй. Зүй нь үүнийг үргэлжлүүлээд, өлгөж аваад өргөн хэлэлцүүлэг болговол нэн сайнсан. Өөрснөө юу ч мэдэхгүй, хүнийг юу ч хийлгэхгүй адгийн монгол зангаа татвал зүгээр гэдгийг монголын эдийн засагчид хийгээд сэхээтнүүдэд сануулж байна. Read more of this post