ГЭЭНДЭЭ Ч БИЙ, ГООНДОО Ч БИЙ…

“Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэсэн хэлц үг нь “бүгдээрээ адилхан буруутай” гэсэн утга юм. Сүүлийн үед MCS болон ЗГ-ын байлдаан монголын улс төрийг тодорхойлох болов. Монголчууд учрыг нь үл мэдэх атлаа “сурсан зангаараа” хоёр тал болон маргалдаж эхлэв. Энэ бол бараг гучаад жил үргэлжилж буй монголын баялгийг эзэмшихийн төлөө улс төр-эдийн засгийн тэмцлийн хүрсэн үр дүн бөгөөд монголын улс төрийн тэмцлийн мухардал юм. Энэ үзэгдлийг бүрэлдэн хөгжиж ирсэн олон арван жилийн үйл явдалд системийн анализ хийлгүйгээр үнэлж дүгнэх боломжгүй. Иймд системийн анализын маш товч дүгнэлт гаргалгаа танилцуулъя…

Read more of this post

“ТАВАН ЭРДЭНИЙН” ТӨЛӨӨ…

Яг 10 жилийн өмнө би “Гурван томын төлөө” (ОТ, ТТ, Гачуурт) өгүүлэл бичиж байв. Одоо байдал эрс өөрчлөгджээ. Сүүлийн үед манай улс төр нэг л үхээнц, тодорхойгүй мэт атлаа удахгүй эхлэх хатуу тулалдааныг зөгнөх болов. Ийм байдлыг улс төр судлалд “хивсэн дорх нохдын тулаан” гэж нэрлэдэг. Хивс гүвэлзэн, оволзон хөдөлнө, аймшигт тулааны архирах, хүрхрэх дуу сонсогдоно. Хааяа нэг хивсний захаар хөл, сүүл, хоншоор үзэгдэнэ. Ард түмэн чухам юу болж, хэн нь ялж, хэн нь ялагдаж байгааг мэдэх боломжгүй зүгээр л таамаглана, цуурна, дүгнэнэ. Иймээс хивсэн дорх нохдын тулааныг товч тайлбарлая…

Read more of this post

Г.УЯНГА: М Си Эс ХИЙГЭЭД БУСАД…

Манай Г.Уянга нэг сайхан өгүүлэл бичжээ. Бид хоёр бараг жил шахам түнжин муутай явсан юм. Намайг “юм бичээч” гэхээр “бичнэ ээ” гэчихээд ном мом, цэцэг навч болоод явчихна. Ямар сайндаа дургүй хүрээд: “ингэхэд чи бичиг үсгээ мартаагүй биз дээ” гэж ёжилж байхав. Ингээд Уянга маань бичиж их том сэдэв хөндөж эхлэв. Монголын том сэтгүүлч зүгээр сууна гэж байхгүй л дээ…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: 51-Р ЭРГЭЛТ

Монголчууд Таван Толгойн асуудлыг сайн ч бай, муу ч бай шийдэгдсэн гэж ойлгож байв. Гэтэл ТТ-н хэрүүл ахин ноцтой байдлаар сэргэв. Хятадтай хэтэрхий шударга бус гэрээ байгуулаад тэрийгээ монголын талаас нуучихсан байж. Энэ будлиан ЗГ-ийг унагах хэмжээнд хүрчээ. Энэ талаар манай А.Баатархуягийн бичсэн аналитик өгүүллийг сонирхоно уу…

Read more of this post

ХОТЫН ТЭЭВРИЙН БАНТАН БУЮУ ОЛОН УЛСААР ТОГЛОХУЙ…

ЗГ Туул гол дагасан хурдны зам барих тухай ярьж эхлэв. Энэ хурдны замд дургүйцээд, эсэргүүцээд байх шалтгаан надад огт алга. Миний сэтгэлийг улс орны стратегийн бүтээн байгуулалтыг бантагнуулдаг, завааруулдаг, гацаадаг, улмаар шийдвэрээ байн байн өөрчилж тэнэгтдэг, энэ заваан өрсөлдөөндөө олон улсыг татан оролцуулж тоглодог олон удаагийн гутамшигт үйлдлүүд зовоож байна. Иймээс би Та бүхний сайн мэдэх тэнэг тэнэг үйл явдлуудыг хронологийн дарааллаар өгүүлье…       

Read more of this post

ШАТАХУУНЫ ЛУЙВРЫН УЧГИЙГ МӨШГӨХҮЙ

Саяхан Bloomberg-т: “Монголд нефтийн бизнес эрхэлдэг “Trafigura” компани Монгол дахь оффисоосоо 1,1 миллиард доллар алдав” гэсэн мэдээ гарч үүнийг нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд давтан цацав. Миллиард гаруй доллар бол асар их мөнгө бөгөөд дэлхий даяар гайхан шагширч байхад “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Монгол л ганцаараа таг чиг. Энэ тухай өгүүлсү…

Read more of this post

“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ

ЗГ “Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд” өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, түүнд “гадаадаас авах ажиллах хүчинд тоо хэмжээ тогтоохгүй байх, тэднийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” заалт оруулсан нь нийгэмд ихээхэн маргаан дэгдээв. Манай зарим хууль санаачлагчид: “ЗГ ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлэх ба эдгээрийг гүйцэтгэхэд ажиллах хүч дутагдаж байгаа тул гадаадаас ажиллах хүч хязгааргүй тоогоор оруулж ирнэ” гэж тэнэгийн дээд тайлбар хийж байгаа. Үүнийг ойлгохын тулд “мега” төсөл болон “ажиллах хүчний” тухай тодорхой ойлгох нь чухал. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

УТААГ ЯЛСАН ХЯТАД ТУРШЛАГА

Монголчууд утааны асуудлаар нийтдээ 20 шахам жил хэрэлдэж, одоо 4 дэх удаагийн том хэрүүлээ хийж байна. Томчууд “энэ жилдээ аргалж чадахгүй” гэсэн хариулт өгч байна. Би энд тэндэхийн утааны эсрэг хийсэн тэмцлийг шүүрдээд үзтэл Хятадын туршлага хамгийн шилдэг нь юм байна. Энэ тухай товч өгүүлье. Намайг хятадын тагнуул гэж загнахгүй гэж найдаж байна…

Read more of this post