МАН-ЫН БАЙЛДААН, ТӨРИЙН ХЯМРАЛ…

Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэснээр МАН доторхи далд хямрал, задрал ил гарав. Ингэснээр монголчуудын “улс төрийн анализ” хийдэг архаг өвчнийг хөдөлгөөж орхив. Улс төрийн анализ юу байхав, зүгээр л нам төрийн дээд албан тушаалд хэн хэн очихыг тааж байгаа царай нь тэр юм. Энэ дасаж сурсан, тэнэг арга нь наадмын бөх тааж байгаатай адил. Харин энэ бүх үйл явцын цаана улс төр-нийгмийн ямар үзэгдэл, хандлага бий болсон, ямар ямар эрх ашиг зөрчилдөж байгаа, төр, төрийн удирдлага, түүний үр дүн ямар байгааг шинжлэн үзвэл сая улс төрийн жинхэнэ анализ болно. Энэ талаар би  олон жилийн турш байнга үглэж ирсэн боловч монголчуудын олонхийн сэтгэлгээний хэвшиж, хоцрогдсон хэв маяг үүнийг ойлгох чадваргүй, шинжлэх ухааны анализыг цаг ямагт доош татаж, бүдүүлэгжүүлдэг том зовлон бий…

Read more of this post

ТӨМӨР ЗАМЫН ГАЦААНЫ ЦААД УЧИР…

Саяхан Зам тээврийн сайд асан А.Гансүхийн “Төмөр замын хэрэг” ном гарчээ. Сэтгэлийнхээ гүнд Ц.Нямдорж, С.Баяр, Н.Алтанхуяг нарын номуудын нэг биз гэж бодсон хэдий ч иймэрхүү төрлийн ном олж унших нь судлаач хүний үүрэг юм. Ингээд “Төмөр замын хэрэг” номыг туйлын анхааралтай үзэж судласан зарим сэтгэгдэл, дүгнэлтээс товч өгүүлсү…

Read more of this post

ПАРЛАМЕНТААР ТОГЛОХУЙ…

Монголчууд анх удаа ардчилсан парламенттай боллоо гэж баярлаж байсан нь саяхан. Тэр цагаас хойш ардчилсан парламент нь яаж хувьсаж өөрчлөгдсөнийг мэдэх хүн үгүй шахам. Учир нь монголчууд парламентаа дүгнэхдээ УИХ-ын гишүүдээр буюу ЗГ-аар дүгнэдэг. Сайн муу янз бүрийн үнэлгээ өгдөг. Ингэж болно л доо. Гэхдээ парламентын хууль батлах үед асар их заль мэх гаргаж, хууль нь гууль болдог гэдгийг огт мэддэггүй, бас сонирхдоггүй. Үүнийг мэдвэл Таны парламентын тухай бодол өөрчлөгдөх нь гарцаагүй. Энэ тухай товч өгүүлсү…  

Read more of this post

ВАЛЮТААС МЕГА ТӨСӨЛ, ТЭГЭЭД ӨРСӨЛДӨӨН ТЭМЦЭЛ

ЗГ унав. Одоо манайхан дараагийн ЗГ, Ерөнхий сайд хэн байх бол гэсэн уламжлалт “бөхийн таавраа” дэвшүүлсээр. Уг нь ингэх хэрэггүй л дээ. Зүй нь өнөөгийн улс төр-эдийн засгийн байдал, түүний хүрсэн түвшин, хандлагад шинжилгээ хийх ёстой юм. Энэ утгаар үзвэл манай төр сульдаатай болж, төрийн удирдлагын чанар, үр дүн муудаж, гүнзгий хямралд орсон нь эргэлзээгүй. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ТӨР БА НАМ

Олигополь дэглэм буцан ирж байна уу ? Урьд өмнөх Засгийн газруудын туулсан гашуун түүх давтагдав уу ? Процедур нь л өөр байх, гэвч засаг унагах агаараараа нэгэн буй! Уг бай нь ХЗДХЯ байсан байж магадгүй…

Read more of this post

ХӨРӨНГӨТНИЙ ТӨРӨӨС ДАВУУ МЭДЭЛТНИЙ ТӨР РҮҮ

ЗГ огцрохоор болов. Үүний шалтгаан нь олонхи хүмүүсийн боддог шиг ЗГ сайн, муу ажилласантай огт холбоогүй, харин монголын эрх баригчдын зөрчил тэмцэл шинэ шатанд гарч, Монгол төрийг самран үймүүлж, доройтуулж байгаатай холбоотой. Монголчууд Ерөнхийлөгч, УИХ, ЗГ сайн муу ажиллаж байгааг сайн муугаар дүгнэдэг, харьцангуй мэддэг гэж хэлж болно. Харин Монголын төр, төрийн удирдлага, түүний шинж чанарт гарч буй хувьсал, өөрчлөлт, хандлагыг огт сонирхдоггүй, бас мэддэггүй. Монголд 90 онд ардчилал ялсан, түүнээс хойш ардчилсан төр ямар ч өөрчлөлтгүй үргэлжлэн хөгжсөөр байгаа гэж ойлгодог нь дэндүү гэнэн бөгөөд тэнэг бодол. Тэгвэл монгол төрийн 30 гаруй жилийн хувьсал, өөрчлөлт, хандлагыг цаг хугацааны туршид бүтнээр нь харж, шинжлэх ухааны үүднээс шинжин үзвэл ямар зураглал харагдах бол ?! Энэ талаар хийсэн системийн анализыг товч өгүүлсү…

Read more of this post

ДАЙНЫ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД

Дайн хүмүүсийг том жижиг гэлгүй бүгдийг нь эргүүлэгтээ хамардаг аймшигт үзэгдэл юм. Энэ удаад дайны үеийн Зөвлөлтийн хүүхдүүдийн тухай товч баримт мэдээ хүргэж байна.    

Read more of this post

МАНАЙ ШАШНЫ ШИНЭ ЗӨРЧИЛ БА МОНГОЛ

Далай ламын саяхан хэвлүүлсэн “Voice for the Voiceless” (“Дуугай хүмүүст зориулсан дуу хоолой”)  гэсэн шинэ ном шарын шашныг тойрсон илт боловч ярихгүй явж ирсэн зөрчлийг бүх нийтийн анхаарлын төвд оруулж ирэв. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post