ХЯТАД ДЭЛХИЙД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БАЙНА

Ямар ч хүн орчин тойрондоо юу болж байгаа анхаардаг атал манайхан дотоод хэрүүлдээ идэгдээд дэлхийд юу болж байгааг огт үл анзаарч байна. Энэ уучлашгүй “цоорхойг” бага ч гэсэн нөхөхийн удаад Хятадын Сямынь хотноо болсон БРИКС-ын IX саммитын үр дүнгийн талаар товч өгүүлье:

Хятадын дарга Ши цинпин БРИКС-ын орнуудын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 500 сая юань буюу ойролцоогоор 76 сая долларын хувь оруулах, мөн 2015 онд байгуулагдсан тус байгууллагын хөгжлийн шинэ банкны төслийг дэмжиж 4 сая доллар өгөхөө амлав.
Таван орны саммит даяар асуудлыг хөндөж буй боловч тодорхой хариу өгсөнгүй. Сяминийн саммит дээр хятадууд Египет, Гвиней, Мексик, Тайланд зэрэг хөгжиж буй орнуудын лидерүүдтэй хэлэлцээр хийжээ.
Мөн БРИКС-ын орнуудын лидерүүд Сяминийн тунхаг гаргасан ба энд олон улсын ажил хэрэгт НҮБ-ын голлох үүргийг дэмжих, протекционизмын эсрэг ажиллах, терроризмыг яллах, Хойт Солонгост хийсэн цөмийн туршилтыг буруушаах асуудлууд багтжээ.
Саммитын эдийн засгийн үр өгөөж маш их байжээ.
“Роснефть”-ийн Ерөнхий захирал И.Сечин, Хятадын эрчим хүчний CEFC China Energy Чан Чауто нар Сибирийн эрчим хүчний нөөцөд хамтарсан хайгуул хийх талаар хамтран ажиллах гэрээ байгуулав. Энэ гэрээнд түүхий нефть болон нефьтийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, худалдаалах асуудлуудыг тусгасан байна.
Мөн Сечин, Чауто хоёр Хятад руу Оросын түүхий нефьтийг шууд нийлүүлэх хэмжээг ихэсгэх гэрээ байгуулжээ. Гэхдээ арилжааны хугацаа болон өртгийн талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Үүний өмнө Ши цинпинг Москвад айлчлах үеэр буюу 07 дугаар сарын 04-нд “Роснефть” болон CEFC China Energy стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан юм. Үүний дараахан Reuters агентлаг уг хэлэлцээрт ойрхон байсан гурван эх сурвалжийг үндэслэн Хятадын CEFC China Energy Оросын “Роснефть”-ийн хувьцаанаас хувь эзэмшихээр санаархаж байгаа гэж мэдээлсэн билээ. Энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй, мөн үгүйсгээгүй болно.
Хятадын компьютерийн технологийн тэргүүлэх компани “Dawning Information Industry Co. Ltd.” (Sugon бренд) Орост идэвхитэй ажиллах эрмэлзлээ илэрхийлжээ. Хятадын гадаад арилжааны департаментын орлогч дарга Хань Мэйюнь: Хятадын Dawning Information Industry компани ШУА-ийн дэмжлэгтэйгээр Москвагийн Засгийн Газар, Москвагийн бирж, “Мегафон”, “Финам”, “Сухой” компаниудад үйлчилгээ үзүүлэх болно гэж мэдэгджээ. Энэхүү “Dawning Information Industry” бол Хятадын аварга том радиотелескоп, бүтээмжээрээ дэлхийд хоёрт ордог “Nebulae” хэмээх супер компьютерийг бүтээсэн мундаг компани юм.
Хятад зөвхөн Орос төдийгүй дэлхий дахинд хөрөнгө оруулах эрчмээ нэмэгдүүлж байна. Хятадууд Өмнөд Азид гэхэд л Пакистаны Гвадар болон Шри-Ланкийн Хамбантонд хоёр шинэ боомт нээсэн ба тус бүрт нь 1 миллиард долларын хөрөнгө оруулжээ. Одоо Хятадууд Малайзийн арлуудын ойролцоо экологийн цэвэр хот “Форест-сити”-г “тэгээс эхлэн” барихаар шийдсэн ба үүнд 100 миллиард долларын хөрөнгө оруулах аж.
Энэ саммит дээр Хятадын Египетэд хэрэгжүүлэх 2 том мега төслийг зарлав. Хятадууд Том Каирын янз бүрийн хэсгүүд, тухайлбал Салам-Сити буюу Шинэ нийслэлийг холбосон цахилгаан галт тэрэгний хурдны шугам барихад хөрөнгө оруулж эхлэв. Удаах нь Египетийн хоёрдахь хиймэл дагуул “Egypt Sat 2”-ыг бүтээх, хөөргөх төсөл бөгөөд үүнд хятадууд 300 сая юань буюу 45 сая долларын хөрөнгө оруулах аж.
Хятадууд Оросын “ойрын хүрээллийн” орнууд, тухайлбал Кавказын чанад дахь орнуудад маш их үүрэг гүйцэтгэх болжээ. Хятад Гүржид маш их хөрөнгө оруулж байна. Хятад Гүржийн виног авдаг хамгийн том улс нь аж. Хятадын компаниуд Тбилиси, Кутаиси, түүнчлэн Азербайжаны Каспийн эрэг хавьд ихэд идэвхжиж буй аж.
“Цэнхэр түлш” Азербайжанаас гарч, Гүрж, Туркийг дамжин гардаг Трансанатолийн хийн шугамд 600 сая доллар оруулахад бэлэн байгаа гэнэ.
Хятадууд Арменид ширэм хайлуулах, Белорусст эрдэс бордоо үйлдвэрлэлд хөрөнгө оруулаад байна.
Хятадууд Оросын дэд бүтцэд томоохон төслийг хэрэгжүүлж байгаа ба цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Хойт мөсөн далайн зам болон Арктикийн коридор, түүнчлэн оросын томоохон хотуудын хооронд өндөр хурдны төмөр зам барих төслүүд үүнд багтаж байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 09 дүгээр сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to ХЯТАД ДЭЛХИЙД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БАЙНА

  1. Ek says:

    Bid bugd ataman boloh gesen uhshirmel uzlee tayagdah l herdgtei bna daa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: