РЕВАНШИСТУУД
2016/06/27 11 Comments
Монголын төр муу эрсээр дүүрчээ. Г.Уянга чуулганы хуралдаан дээр “Хэрэв би эр хүн байсан бол очоод шанаа өгчихмөөр эрчүүл дэндүү олон болж. Ийм амьтдаар дүүрсэн учраас энэ төр ингэтлээ доройтож байгаа юм” гэж хэлсэн нь юутай үнэн.
Г.Уянга сонгуулийн сурталчилгааныхаа явцад үндсэндээ хоёр фронтод тулалдлаа шүү дээ. Тойрогтоо үзэлцэж байгаа тэр жаахан бүсгүйг дээрээс нь бөмбөгдөж, холын тусгалтай пуужингаар харваж, тагнуул туршуулаа илгээж, айлган сүрдүүлэх суртал нэвтрүүлгийг тасралтгүй явуулав. Харин ч хатуужилтай тулдаа ёстой ганц үг ганхийлгүй гарч байна.
Энэ удаагийн сонгууль нам хоорондын төдийгүй бас бүлэглэл хоорондын тулалдаан байсан юм. Ирээдүйд хэн нь төрд ноёрхохоо үзэх, үхэх сэхэхийн зааг дээрх тулаан байв. АН-ын З.Энхболд намаа чирч сонгуульд орсон. Ингэхдээ тулалдаанд ялах ямар л арга байна бүгдийг шавхаж байна. Гэтэл нам нь дотоод хагарлаасаа болоод урагш ахихын оронд дороо дэвхэцсээр сонгуулийн хугацааг барлаа. М.Энхболд ч намаа чирч орсон боловч бас л намд нь “чөтгөр шүглэж” урагш ахисангүй. Өөрөөр хэлбэл АН, МАН хоёр нохой мэт хэмлэлдэж байна. Зүгээр л хэн нь илүү идэх гэж тэр шүү дээ.
Олон хүн хоёр Энхболдыг тойргоо тохироод орсон гэж бодож байгаа бол түүн шиг худлаа юм байхгүй. Хэрэв тэгсэн бол З.Энхболд хэзээ ч Д.Лүндээжанцантай таарахгүй байсан. М.Энхболд нь увайгүй загнаж мурьсан авч сонгуулийн эцэст өөрөө муриулж байна.
Сонгуулийн фронтын хамгийн ширүүн зааг бол Г.Уянгын, Х.Баттулгын, З.Энхболдын, Л.Эрдэнэчимэгийн, М.Энхболдын, Н.Алтанхуягийн, бас зарим талаараа О.Цолмонгийн тойрог юм. Сонгуулийн хороог мэдэлдээ авах хүнд хүчир тэмцэл эцэстээ “завтай” байгаад нь ашигтай тусч байгаа ч энэ нь тэд ялсан гэсэн үг биш юм.
Тэр “завтай” нөхөд бол Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, МSC-ийнхэн юм. Бас тэднийг тойрон шарвалзагч хөгийн эрс, хөгшин авгайчуул ч мундахгүй. МАН-аас олон хөгийн амьтад сонгууль үймүүлэх зорилгоор нэр дэвшилгүй үлдсэн нь бас л холын төлөвлөгөөтэйнх. Тэд сонгуулийн ажиллагаанд далд нууцаар бузар муухай савраа дүрсэн учраас сонгуулийн кампанит ажил хүн харахын эцэсгүй балиар заваан юм болов. Учир нь тэд өөрсдийг нь түрэн гаргаж, түлхэн унагаж магадгүй гэсэн өрсөлдөгчдөө сонгуулиар хорлохын тулд хажууд нь чөтгөр ч тэнгэрийн элч болж харагдам муухай үйлийг тасралтгүй хийснээс сонгууль ийм болж хувирсан билээ. Түүнд гар хөл бологч нь ард түмэндээ салаавч тавьсан зургаа үзүүлсэн бавайсан сахалтай этгээд. Монгол Улсын залуучуудын байгууллагын тэргүүн хүн ийм ёс суртахуунтай байхаар Монголын залуучууд ямар ёс суртахуунтай байж таарах вэ? Түүнээс илүүтэй цаад эзэд нь ямар амьтас болж таарах нь вэ?
Л.Эрдэнэчимэгийн бичлэг гэгч монтажаар шантаажилж эхэлсэн дуулиан Увсад бараг мөргөлдөөн болохдоо тулж, Х.Баттулгын тойрогт бараг л хүйтэн дайн асч, тэр дуулиан нь хотод байсан “Херо” студид хүрч дүрэлзэж байна. Цагдаагийн Р.Чингис огцролгүй үлдсэнийхээ шанд эздийнхээ санасныг нь хийж сарвайсныг нь баривчилж байна.
АН ч, МАН ч сурталчилгааны кампанит ажлын явцад өөртөө оноо нэмэх бус эсрэг талаасаа оноо хасахын тулд сумаа дуусч, бууныхаа гол төмрийн улайстал галлаж байна. Үр дүнд нь сонгогчид сонголтоо хийж чадахаа байж, МАН ба АН-ын дэмжигчид намаасаа дүрвэн холдов. Сонголтоо хийж чадахгүй байгаа сонгогчдын хэмжээ урьд өмнөх аль ч сонгуулиас хамаагүй давсан үзүүлэлттэй байгаа нь хуульд заасан хугацаанд амжиж хийсэн судалгааны дүнгээс илт харагдана.
Одоо бол нийгэм аюултай халалтын байдалд байна. хэн нэг нь шүдэнз зурах юм биш байгаа ?!
Хамгийн сүүлд өчигдөр орой duulian.mn гэгч сайтад “Г.Уянга штабуудаа хаагаад бослогод бэлтгэж байна” гэсэн өдөөн хатгасан мэдээ гаргав. Түүнийг нь ugluu.mn гэгч сайт дор нь хувилж тавьсныг Монголын хамгийн том сайт гэгддэг news.mn сайт дор нь шүүрэн авч нийтэлжээ. “News.mn” бол Ц.Элбэгдоржийн (энэ нөхрийг Ерөнхийлөгч гэж бичихээс ч дургүй хүрч байна, тиймээс цаашид нэрээр нь бичнэ) сайт, харин “Өглөөний сонин”-г өглөө сайттай нь С.Баяр худалдаж аваад жил гаран болж байна. Duulian.mn нь энэ компанийн мэдлийнх.
Эндээс амархан дүгнэлт гарна. Г.Уянга руу хийсэн эхний дайралтыг хэн зохион байгуулсан, харин төгсгөлийг хэн хийж байгааг. Тэд Г.Уянгын талаар ингэж мэдээлээд цаана нь ямар хорон муухай үйл бодож байгааг ёстой таашгүй. Тэд сонгуулийн сурталчилгаа хаахын өмнөх өдөр Г.Уянгыг гүтгээд, сумаа тавиад нумаа нуух гэж байгаа ч юм билүү?
Мөн сонгуулийн хугацаанд намууд, нэр дэвшигчдийн хооронд хаясан том том булуунуудад нэр дэвшигчид нь ёстой хахаж үхэх гэж байна. Үүнийг бүгдийг нийтийн сүлжээгээр өндөр давтамжтай, зохион байгуулалттай, хамгийн гол нь хүчирхэг хамгаалалтын дор цацсан. Египетийн фейсбүүкийн хувьсгал яг ийм өдөөлтөөр дүрэлзсэнийг бид мэднэ, харин ард түмэн мэдэхгүй. Гагцхүү Египетийн сүлжээг хэн барьж байсныг хэн ч мэдэхгүй, ёстой Аллах, Обама л мэдэх байх, харин өнөөдөр нийгмийн сүлжээг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ба түүний албан болон албан бус албатууд хянаж байгаа.
Эцсийн эцэст 2008 оны 7 сарын 1-ны цуст хядлагын гол дүрүүд нь Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр гэдгийг мэдэхгүй хүн бий билүү ?!
Хамгийн анхаарууштай нь “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийн штабаас news.mn сайтад гарсан мэдээг мөрдсөөр duulian.mn сайтад хандахад “Ташаа мэдээлэл гаргажээ, уучлаарай, одоо авчихъя” гэж хариулсан байна. Хэрэв танай наад мэдээ чинь нийгмийн сүлжээгээр тархсан бол яах вэ? гэхэд манай мэдээ уствал бусад нь устана гэж хариулсан байна. Одоо дүгнээд үзье. Нэгд хэрэв мэдээг санаатай тараах зорилгоор мэдээг дахин хуулж шивээд тавьсан бол энэ мэдээ цаашид улам тархана. Ийм магадлал бий. Хоёрт хэрэв энэ мэдээнд ойворгон этгээдүүд үнэмшиж, түүнийг нь далимдуулж зохион байгуулалттай үймээн дэгдвэл энэ мэдээ ямар их хор уршиг тарьж болохыг тооцох чадал сайт эрхлэгчдэд байхгүй гэж үү ?! Тэр тусмаа хамгийн мэргэжлийн гэж олон нийт боддог news.mn сайтынханд.
Адал явдал ингээд дуусаагүй, тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн пэйж хуудсанд дурдсан хариултыг оруулах гэсэн олон удаагийн оролдлого яагаад ч бүтээгүй бөгөөд бүр Г.Уянгын хуудсаар дамжуулж анхааруулах гэсэн оролдлого ч шөнийн 00 цаг өнгөрч байхад бүтэхгүй байна. Энэ юу гэсэн үг болохыг, ямар санаархал болохыг маш анхааралтай ажиглах хэрэгтэй.
Г.Уянга тэдэнд ямар гэм хийсэн билээ ? Хувийн өс хонзон, мөнгө төгрөг, эрх мэдэл булаацалдсан бил үү? Огтхон ч үгүй, Г.Уянга ердөө л тэдний байгаа байдлыг байгаагаар нь, бас баримттай илчилсэн. Энэ нь ч олон нийтэд хэн нь хэн бэ? гэдгийг таниулахад харин ч их буян болсон доо. Г.Уянга хувиа бодоогүй, Пэйнтэрийн ч, Каплагийн ч, Рио-гийн ч, Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрын гадаад дотоод дахь хөрөнгийг арилжаа наймаа албан тушаалын хэрэгсэл болголгүй шууд олон нийтэд цацсанд л дургүйцэхгүй юм бол өөр тэднийг яасан юм ?!
Үүнийх нь төлөө сонгуулийн үеэр реванш царайлж байгаа бол ёстой май шүү !!! Энэ зэрэг бол энгийн юм гэхэд эцэс хойчид халтай үймээн самууны тухай гүтгэлгийн мэдээ зохион байгуулж байгаа чинь харин ёстой таалагдахгүй байна.
Энэ чинь нэн аюултай, ийм үйл явдлаас Та нар хожиж, ард түмэн хямарч, амиараа төлдөг юм. Энэ бол Та нарын ямар ч эрх мэдэл, тансаг хаустай зүйрлэшгүй үнэ цэнэтэй эд.
Иргэд, олон нийтэд анхааруулж байна, ямарваа өдөөн хатгасан мэдээ, мэдээлэлд бүү итгэ, тайван байж, сонгуульдаа оролцож, саналаа өг. Өгөх, өгөхдөө энэ адгийн шааруудын суудалдаа тогтох хугацааг нэг боловч өдрөөр богиносгохын төлөө залбираарай. Би ч бас тэгнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 06 дугаар сарын 27.
Уянга ЧДҮҮРГИЙН 19-р хороонд дэвшиж бна уу. Миний бүртгэл тэнд бдийн. Сонгуулиа өгөхгүй гэж байсийн. Одоо өгөхөөр шийдлээ. Ганц ч болов санал
Энэ чинь нэн аюултай, ийм үйл явдлаас Та нар хожиж, ард түмэн хямарч, амиараа төлдөг юм. Энэ бол Та нарын ямар ч эрх мэдэл, тансаг хаустай зүйрлэшгүй үнэ цэнэтэй эд.
Иргэд, олон нийтэд анхааруулж байна, ямарваа өдөөн хатгасан мэдээ, мэдээлэлд бүү итгэ, тайван байж, сонгуульдаа оролцож, саналаа өг. Өгөх, өгөхдөө энэ адгийн шааруудын суудалдаа тогтох хугацааг нэг боловч өдрөөр богиносгохын төлөө залбираарай. Би ч бас тэгнэ…Танд баярлалаа
facebook-ruu yaj share hiideg yum be? Olon hun unshih heregtei
https://ganaa.mn/2016/06/27/qpoemvtujguy/#comments
eniig huulad tavi face dere.
Сайн байна уу Ганаа ах! Өдрийн мэнд.
Танаас сонирхмоор болсон зүйлсээ асуух гээд л.
Та ер нь өдрийн ихэнх цагийг ямар байдлаар өнгөрөөдөг вэ? ном уншиж, судалгаа үзэж өнгөрүүлдэг аль эсвэл хэн нэгэнтэй ярилцах байдлаар өнгөрөөдөг үү? Магадгүй ихэнх цаг тань интернетийн орчинд өнгөрдөг үү?
Та өдий насандаа ном хэр их уншдаг вэ? Гол гол сэтгэгчдийн шидээврүүдийг нь уншиж, судалж өнгөрсөн болохоор энэ зүйл дээр “байдаг л юм” гэсэн байдлаар ханддаг уу?
Номын дэлгүүрээр ордог уу, монгол хүмүүсийн оюуны хэрэгцээнд хүрч байгаа орчуулгын болон эх хэл дээр гарсан номнуудыг ямар нэгэн шалгуур шүүлтүүрээр шүү гэвэл та ямар шүүлтүүрээр оруулж, ямар дүгнэлт өгөх байваа.
номын гүйлгээнд Непкогийн орчуулгын номнууд жин дардагийг харж байгаа байх аа. Та зарим нэгэн газар Баабарын (шууд утгаараа бус) орчуулан гаргаж буй номнууд… гэж ирээд ёозгүй хандах байдал мэр сэрхэн ажиглагддаг. Та үүнийг гүйцээж тайлбарлавал…
unuu har mashinaar toolohoor ch no toi doo, yah bol doo huurhii
Ene ch sonin songuuli bolchihloo. Tom scenario yumuu daa…
Сайн байна уу, сайхан амарч байна уу та. Итгэмээргүй сонгууль боллоо. Би энэ сонгуулиар Ман арай олон санал авч магадгүй гэж бодож байсан боловч арай ингэнэ гэж санасангүй ээ. Та ч хэлж л байсан МАНАН ард түмний дунд нэр нүүрээ барж дууссан, АН-н улсыг самарсан 4 жилд МАН баярлах хэрэггүй ард түмэн та нарыг сонгохгүй гэж. Гэтэл үгүй л юм байна. МАНАН туйлын амь бөхтэй юмаа. Монголчууд энэ 2 намаас салах болоогүй юм байна, зовоогүй юм байна.
Уг нь МАНАН-с салъя гэж эдгээр жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн ч их ярьж мөн ч их ноцтой баримт дэлгэсэн шд. Хангалтгүй л байдын байна. Үгүй ядахдаа энэ сонгуулиар Б.Номинчимэд, Т.Баярхүү гэх мэт хувь бодьгал томоохон нөхдүүд нэр дэвшлээ. Байхгүй ээ, С.Жавхлан л гарлаа. Эдгээр хүмүүсээс овоо олон хүн гарах болов уу гэсэн түй ч алга. МАН-с нохой ч дэвшсэн гарахаар байлаа. Дебил дебил юмнууд ямар олон гарав аа. Одоо яана вэ ахаа. Г.Уянга, С.Ганбаатар бүгд хусууллаа. Одоо МАН ирэх 4 жил сүйд хийлээ гэхэд эргээд л АН гарах нь л дээ бурхаан. Энэ битүү цагаригнаас яаж гархын бэ ахаа.
Энэ 2 намын аль нь ч Монгол үндэстний оюуны үнэмлэхүй ололт, ялалтыг чулуу болгоно гэхэд би хувьдаа эргэлзэж байна, итгэхгүй байна. Гэтэл дэлхийд цаг алга даяар сүйрэл энүүхэнд тулчихаад бачимдаж байна.
Эсвэл сонгууль ард түмний сонголт биш, луйвар, дэлхийг өнөөдөр удирдаж буй нийгэмлэгийн арга ажиллагаа байв уу та хэлээч.
batsuuri.uriankhan@gmail.com
Өөрөө дүгнээд бодооч.Хавь ойрныхныгоо сайн ухуулахгүй яасын.Мэдэхгүйм даа 2жил тэсэхүү.Бослого гарах байх шүү
Ёстой хамгийн муу сонголт хийлээ дээ сонголт ч гэж дээ жүжгийн гол дүрд тоглуулаад эзэд өөрсдөө санасанаараа хийж авлаа өрд түмний хүсэл санангаас салах бсан
Хар машины “удирдах удирдлага”-ыг нэг хүн атгажээ. Шатараар бол “бод” хаяаад хэн хэнийг авч үлдэв. МАНАН үндсэндээ нэг хөнжилд мэт Харах л үлдэж Харин тусгаар “Монголын тогтнол”-оор бүү тоглоосой