КАДДАФЫН ҮЕИЙН ЛИВИ…

Одоо ч Ливи бараг сөнөж байна. Би үнэндээ харамсдаг юм. Манайхан Муаммар Каддафыг их харгис хүн гэж бодоод байдаг юм. Энэ ч барууны суртал нэвтрүүлгийн нөлөө л дөө. Харьцангуй утгаар тэгж хэлж болох л байх. Монголоос бол хоёрхон хүн л түүнийг хараагаад байдаг юм. Гэхдээ Каддафи ард түмэндээ дэндүү хайртай байсан. Бас их ухаалаг хүн байсан юм. Үүнийг хялбархан нотолж болно. Зүгээр л статистик хэлэхэд л гараад ирнэ…

• М. Каддафын үед Ливид 1 хүнд ногдох ДНБ 14.000 орчим доллар байв.
• Өрхийн гишүүн тус бүрт улсаас жилд 1000 долларын тэтгэмж (дотац) олгоно.
• Ажилгүйдлийн тэтгэмж 730 доллар өгнө.
• Эмнэлгийн сувилагчийн цалин 1000 доллар болно.
• Шинээр төрсөн хүүхэд тутамд 7000 долларын тэтгэмж өгнө.
• Шинэ гэр бүл бологсдод байр авахад зориулж 64.000 доллар улсаас бэлэглэнэ.
• Хувийн бизнес эхлэхэд нь нэг удаагийн материаллаг тусламж 20.000 доллар тусална.
• Том хэмжээний татвар, хураамжийг бүрэн хориглоно.
• Боловсрол болон эрүүл мэндийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.
• Гадаадад боловсрол олох ба дадлага хийх бүх зардлыг улсаас даана.
• Бүх дэлгүүрийн сүлжээ олон хүүхэдтэй гэр бүлд хүнсний үндсэн бүтээгдэхүүнийг бэлэгдлийн үнээр зарна.
• Хугацаа дууссан бүтээгдэхүүн зарвал их хэмжээний торгууль төлөхөөс гадна тусгай цагдаа баривчилна.
• Зарим аптек үнэ төлбөргүй эмээр үйлчилнэ.
• Эм хуурамчаар үйлдвэл цаазаар авна.
• Байрны хөлс гэж байхгүй, тийм зүйл төлдөггүй.
• Цахилгааны төлбөр гэж байхгүй, тийм зүйл төлдөггүй.
• Спиртийн төрлийн ундаа зарах, хэрэглэхийг хориглоно, “хуурай” хуультай.
• Автомашин болон байр худалдан авахад банкны зээл хүүгүй.
• Риэлтерийн үйлчилгээг хориглосон.
• Автомашин худалдан авсан иргэнд үнийн 50%-ийг, ардын сайн дурын цэргийнхэнд 65%-ийг улсаас төлнө.
• Бензин уснаас хямд, 1 литр бензин 0,14 доллар байв.
Ливийн хувьсгал ялах үед хүн амын 73% бичиг үсэггүй байв. 1977 он гэхэд хүн амын 51% бичиг үсэгтэн болсон ба 2009 онд 86,8% болж нэмэгдсэн. 1968 оны хувьсгалын дараах 10 жилийн дотор Ливид 220 номын сан, 25 мэдлэг дэлгэрүүлэх төв, 20 соёлын төв, 40 спортын клуб нээгдсэн. 1970-1980 онд 180.000 байр барьж хүн амын 80 хувийг орон байртай болгосон. Дөнгөж саяхан элсэн цөлд тэмээтэй нүүж явсан ард түмнийг тэр ингэж өөрчилж чадсан юм.
Энэ бүхнийг Каддафи нефтээс олж ард түмэндээ ингэж хуваарилж байсан юм. Үүнийгээ Каддафи “арабын социализм” гэж нэрлэдэг байсан. Өөрөө онолыг нь хүртэл зохиосон гэж байгаа. Саяхан түүний дэлхийд алдартай “Ногоон ном”-ыг МОНЦАМЭ монгол хэлээр орчуулж гаргасан нь сайн хэрэг. Сонирхуулахад түүний онолд Оросын анархист Кропоткин, Бакунин нараас авсан санаа их байдаг юм.
Ийм байхад ливичүүд ардчилал гэж давхих, либерал болж өрсөлдөх онцгой шаардлага байгаагүй юм !!! Бурхан тэнгэр ийм баялаг заяасан байхад зүгээр л шударга хуваарилах (хуваах биш шүү-Х.Д.Г.) шаардлага гарсан юм.
Ингээд юу болсон, юу болгосныг бүгдээрээ мэдэж байгаа. Каддафийн үед ливичүүд диваажинд байсан гэж дүгнэж болохгүй авч одооных шиг тамд байгаагүй нь мэдээж хэрэг…
Улмаар Монгол шиг улс баялгаа хэрхэн хуваарилах (бас л хуваах, хулгайлах биш шүү-Х.Д.Г.) вэ гэхчлэн мөн ч олон юм бодож болно л доо. Энд чинь ухаалаг төр мөр гээд “онолдоод” солиороод байх хэрэг ердөө байхгүй, уг нь ухаантайхан эмээгийн л хийдэг ажил байхгүй юу…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 09 дүгээр сарын 2.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to КАДДАФЫН ҮЕИЙН ЛИВИ…

  1. Энхтөр says:

    Уул нь зав гаргаад суувал 1 сарын дотор л одоо хэрэгжиж байгаагаас илүү төлөвлөгөө боловсруулах боломжтой баймаар. Та залуу үедээ зориулаад хүн бүүр багаасаа аливаа зүйлээ хялбархаан төлөвлөж, түүнийгээ цаг тухай бүрт нь тасралтгүй хийдэг дадлыг заншил болгох хэдэн зөвөлгөө өгөөч. Чадлаараа түгээхийг хичээе. Бэлэн хоол асууж байгаад уучлаарай.

    • Ганаа says:

      Зөв сэтгэж сурах хичээл эхэлсэн чинь тал талаас загнаад байхаар нь больчихсон ш дээ. Одоо ч миний блогт “Хэн ч сэтгэж сурч болно…” эхний өгүүлэл байгаа. Чи харин манайхан яаж загнасныг нь давхар уншаарай…
      Уг нь дэлхийд алдаршсан Санта-Фе хүрээлэнгийн сэтгэлгээний патент бүхий ThinkBlocks аргын талаар анхны хичээл танилцуулсан санаатай. Тэгээд манайхан хэрэггүй л гэсэн ш дээ…

  2. Энхтөр says:

    Бид чинь анхан шатны хүний үйлдлийг ч зөвөөр хийж чадахгүй болохоор үргэлж халтуурдсаар байгаад тэрийгээ монгол ухаанаар хялбархан хийчлээ гэдэг юм байна. Би ч бас ижилхэн. Хүүхдээ л ийм болгомооргүй байна.

  3. Ингээд хараад байхад хүмүүст юм өгөх тусам давардаг юм биш үү? Юмгүй улсууд нь хөгжөөд байдаг?

    • Ганаа says:

      Тийм ш дээ. Одоо ливичүүд нь салам байлдаад, баруунчууд нь нефтийг нь сороод “их сайхан” байгаа…

  4. Энхтөр says:

    Хэн ч сэтгэж сурч болно нийтлэлийг уншлаа. Манай найзууд гарчигийг нь хараад баахан дэмий хүний урам хугалах чалчаа үг хэлжээ. Та Хэн ч сэтгэж сурч болно нийтлэлээ үргэлжлүүлж өгөөч? Хүний үг даахгүй эмзэг хүмүүс их болжээ. Ийм сайхан юм сонсоход ямар ч шалихгүй асуудлыг нүдээ аниад л өнгөрөөх хэрэгтэй шд. Хоньчин Найдан, хүжийн галыг санах хэрэгтэй. Тэд эрдмийн төлөө бие, сэтгэлийн өвчин дарамт, шаналалыг юман чинээ бодоогүй балчир хүүхдүүд шүү дээ. Бид чинь хэн билээ? Харьцуулах ч хэрэггүй.

    • sainaa says:

      Юун хоньчин Найдан, Хүжийн гал болоод явчихав аа.

      Харин Ганаа ахыг тэр хөндсөн сэдвээ үргэлжлүүлж бичих байх гэдэгт найдаж байгаа.

  5. Anonymous says:

    TARHI UGAANA GJ AIMAAR YUM BNA SHDEE..MONGOLCHUUD TARHIA UGAALGAAD SONGUULIA LUIVARDUULAAD UNUUDUR HYN AMIIN 70%DUNDAJ BA TYYNEES DOOSH GESEN DAVHARGAD BARAA BYTEEGDEHYYNII YNIIN USULT UR SHIRENDEE DEERELHYYLEEDL AMIDARCH BNA SHD.ERH ZYIT TUR NERTEI ARDCHILSAN LUIVARCHDAD BYH YUMAA DEEREMDYYLJ TONUULJ DUUSAAD DARAAN YUCH YGYI BOLSON HOINOO DEESHEE GAZAR HOL DOOSHAA GAZAR HATUU GEECHN BOLOH BAIH DAA.HALZAN TOLGOITOI HAS TEMDEG ZYYSEN HEDEN NUHDYYDN TURIIN AJILIIGN UMNUUSN HIIGEEDL MONGOLD ERN HUULIIN DOR YAVAGDAJ BAIGAA YUM BAIDAG YUM UU?

  6. Enkhbat says:

    Хойд африкийн алтан динарыг гуйлгээнд гаргах санаанаасаа болж дэлхийн банкируудаас цаазаар авахуулах ял авсан юм

  7. bi says:

    bidnii moroodol tend bieltsen baisan um bn shuu de sain udirdagchtai ard tumen jargana da

  8. Bombiish says:

    Manaihan Baruuniig dagaj het daldaganaad bval iimerhuu l ireedui huleej bgaa, USA USA geel daldaganaad het liberal uzel delgeruuleh ni zohihgui dee, er ni mass bol teneg, harin uhaalag udirdagch l chigluulj yavdag yum shig bgaam. USA -iin gar hursen ulsuud Irak, Lebya, Ukrain bolool duusch bna shde. Baruuniihan Africiig tsolmoson odoo OT deer bas taraa taniuljil bna.

  9. бимонголхүн says:

    Риэлтерийн үйлчилгээг – үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах үйлчилгээг хориглосон. учир нь энэ бол цэвэр дамын панз оргүй хоосноос мөнгө хийх арга-бизнес юм

  10. Миеэгомбо says:

    Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл тархи угаах том зэвсэг гэдгийг наадуул чинь /барууныхан/ аль дээрээс хойш олоод харчихсанд л гол учир нь байгаа юм. Их ч олон жил үүнийгээ ашиглаж дэлхий ертөнцийн тархийг балбаж байна даа. Их гоё нэртэй бас. CNN, ABC. CBS, NBC, Fox энэ тэр гээд үргэлжилж өгнө өө хөөрхий. Манайхан бол цацсан болгоныг нь орчуулж гялс эфиртээ шидчихээд л харьж амрахаар гэр лүүгээ тавхайгаа гялалзуулаад гүйнэ дээ. Гэтэл цаана нь бас л том тархи угаалт энэ мэт явдгийг хэн ч мэдэхгүй. Каддафийн дарангуйллыг бодит мэт болгон үзүүлэхдээ зохион байгуулалттай жүжигчилсэн болгож тавьсан бэлэн сценийг Америкийн кино компаниудад захиалж үнэмшилтэй кино мэт хийлгээд эдгээр телевизүүдээрээ түгээсэн гэдгийг дэлхий ертөнц мэдээ ч үгүй яваа. Хэрэгтэй гэвэл Оросыг ч энэ мэт балбасаар дуусгачихаж мэдэх улс цаадуул чинь. Энэ 21-р зуун чинь зэвсгийн биш мэдээллийн дайн шүү дээ үнэндээ

  11. bat says:

    iim l baisniig odoo yamar bolgov doo…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: