ХУУЧИН ЦАГИЙН НААДАМ

Хүмүүс голдуу өөрийн мэддэг наадмыг ярьдаг. Энэ удаад би мэддэггүй наадмаа буюу ХХ зууны 20-30-аад оны наадмын тухай ярих гэж байна. Тэр үеийн наадам жинхэнэ сайхан болдог байсан тухай эмээ, аав, ээж маань нүдэнд харагдтал ярьж өгдөг байсан юм. Ингээд тэр тухай өөрийн хувийн цуглуулгад байгаа фото зургуудыг нотолгоо болгон өгүүлбэл илүү үнэмшилтэй болох болов уу гэж бодож байна. Танд бас сонирхолтой байх нь эргэлзээгүй…
Зураг № 1. Наадам хийх гэж Яармагийн дэнж рүү явж буй нь. 1920-иод оны үед бүтэн 1 сар нааддаг байсан гэдэг. Бүх яам газрууд Яармаг дээр гэр бариад бичиг хэрэг хамаг юмаа аваад нүүгээд очдог байсан гэдэг. Ингэхээр чинь албан хэрэг бүтээе гэвэл хотод биш, Яармаг очиж таарах болдог байж. Тэгээд нүүж яваа нь энэ байх.
??????????????
Зураг №2. Театрын хөгжимчид. Одооны ганган гоё хөгжимчид эднийг голж болохгүй юм. Эд нар маань л цаг ямагт бидний нүүр царайг тахалж ирсэн. Одооныхоор бол Монголын Үндэсний найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байна. Халимаг үстэй, европ хувцастай, хөгжим тоглодог, цагаан хувцастай, тухайн үедээ соёлтой хүмүүс байж байна. Эдний дундаас мондалин хөгжим бариад, юбка өмсөөд өвсөн дээр завилаад сууж байгаа хүүхэн надад их таалагддаг юм.
??????????????
Зураг №3. Жинхэнэ бөх. Энэ бөхийн нэрийг би мэдэхгүй. Лав л нэлээд алдартай бөх байх. Бас ясны бөх гэдэг ийм байдаг байх.
??????????????
Зураг № 4. Бас нэг бөх. Бас л энэ бөхийн нэрийг мэдэхгүй. Хэн нэгэн таньж магадгүй гэж зургийг оруулав.
??????????????
Зураг № 5. Гүзээгүй бөхчүүд. Энд үзүүлсэн бүх бөхчүүдэд нэг л нийтлэг зүйл байгаа. Энэ нь бүгдээрээ гүзээгүй, шалхайгаагүй байгаа юм. Манай одоогийн хэд шиг үлээсэн, хийлсэн юм огт алга байгааг бэлхнээ харж байна.
??????????????
Зураг № 6. Сур харваа. Сур харваа бараг тасарсан гэдэг худлаа юм байна. Энэ цэргийн дарга сүрхий харваж байна.
??????????????
Зураг 7. Нисэх онгоц. Наадмаар нисэх онгоц, шүхрийн спорт үзүүлдэг нь бараг заншил байсан гэж ярьдаг юм. Монголчууд онгоц хараад их баясдаг байсан гэдэг.
??????????????
Зураг № 8. Өндрийн үзүүлбэр. Ийм өндөр шатан дээр гараад үзүүлбэр үзүүлэхэд наадамчид дуу алддаг байсан гэдэг. Одоо ингэж үзүүлбэл усан тэнэгийг нь гайхана биз. Тэр үедээ л мундаг эд байж.
??????????????
Зураг № 9. Морин үзүүлбэр. Моринд дуртай монголчууд наадам болгоноор морин үзүүлбэр дуртайяа үздэг байж. Манай морин цэргийнхэн байдгаараа хичээдэг байж. Үзүүлбэр нэлээд олон янз байсны нэг нь энэхүү харайлт юм.
??????????????
Зураг № 10. Алсыг харагч. Яармагийн дэнжид модоор хийсэн, гараар эргүүлдэг ийм алсыг харагч байжээ. Манай ээжийг эмээ маань нэг удаа суулгасан гэдэг. “Бүүүүр хол, тэээээр тэнд” байгаа хот хүртэл харагдаж байсан гэж ээж ярьдаг. Одоо ийм юманд дээр суух хүүхэд олдох болов уу. Гэвч тэр үедээ суух гэж очерлодог байсан гэж байгаа.
??????????????
Зураг № 11. Зээрэнцэг шидэлт. Наадмын эргэн тойронд янз бүрийн спортын тэмцээн уралдаан болдог байж. Энэ зураг дээр өмдөө шуучихсан цэргийн нөхөр зээрэгцэг шидэж байна. Хөнгөн атлетик хөгжүүлээд болж л байна ш дээ.
??????????????
Зураг № 12. Тэмээтэй наадамчин.Бодвол нэлээд холоос ирсэн байх. Харсаар байтал хэнэггүй, тайван эр.
??????????????
Зураг № 13. Наадамчин гэр бүл.Үнэн жаргалтай гэр бүл наадамдаж байгаа харагдана. Энэ гэр бүл одооны жип унасан гэр бүлээс яав ч дутуу аз жаргалтай биш гэж санана.
??????????????
Зураг № 14. Хятад такси. Ийм такси хаа сайгүй байсан гэдэг. Морьтой монголчууд хажуугаар нь сүнгэнээд гардаг байж. Хааяа тансаг баагийнууд нь унадаг байж. Морь нь эрлийз, хөтөч нь бараг хүүхэд гэмээр хужаа байна.
??????????????
Зураг № 15. Наадмын боорцог.Наадмын боорцгыг ингэж тараадаг байж. Хувьсгал ялсан учраас тараадаг хүн нь цагаан халаат өмсөх нь мэдэээжийн хэрэг. Мөн цаана нь цагаан хувцастай дарга байна. Бас цаана нь дарга нар байгаа бололтой.
??????????????
Ийм наадам үзсэн хүмүүс чинь “САЙХАН НААДЛАА” гэж хэлэхээс өөр яах билээ. Ийм болохоор 20-30-аад оны наадам үнэхээр сайхан болдог байжээ. Тийм биш гэж үү ?!
Та бүхэн ч гэсэн сайхан наадаарай.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 07 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

26 Responses to ХУУЧИН ЦАГИЙН НААДАМ

  1. bilgee says:

    Saihan zurguud baina. Yalanguya buhchuudiin zurag, mun tednii tailbar n…

  2. dk says:

    Эрхэм судлаач Ганаа ах та сайхан наадаарай.

  3. sainaa says:

    Баяр наадмын мэнд

    Ховор сайхан зургууд байна шүү.

    Тэр Зураг 5-д өрж байгаа бөхчүүлийн цаана дэвэх гээд гүйж яваа өндөр бөх ямар сайхан харагдаж байна аа.

  4. Баянмөнх says:

    Тэр сур харваж байгаа цэргийн дарга нь Сүх жанжинтай адилхан харагдлаа

  5. Tugs says:

    Huuchnii hovor saikhan zuragnuud bn. Ta buhen saikhan naadaarai.

  6. Chimgee says:

    Yostoi saihan zuragnuud baina. Saihan l naaddag baijdee. Ene saihan zuragnuudiig il zahidal esvel kalendar ed nar bolgovol ssaihan zuragnuud baina. Ganaa ahdaa bayarlalaa. Saihan naadaarai

  7. Б.Хүрэлтогоо says:

    Сайхан. Сайхан наадаарай, ах аа…

  8. bi says:

    mongoliin ard tumen mini ganaa ah mini saihan naadaarai

  9. Egel1n says:

    Saihan naadaarai

  10. Anonymous says:

    Сайхан наадаарай

  11. Түвшин says:

    Сайхан зурагнууд байна. ардын хувьсгал гэж байхгүй гээд хуцаад байдаг гөлөгнүүдэд үзүүлж амыг нь асуух юмсан. Нэргүй гэж нохой олон хүний толгойг угаажээ.

  12. Soogii says:

    Судлаач Танд маш их баярлалаа.Үнэхээр монголчууд маань сайхан нааддаг байжээ.Их ховор түүхэн гоё зургийн цуглуулагатай юм байна.Тайлбарыг ч янзтай хийжээ.Яармагийнхаа дэнж дээр нааддаг байсан учир “Дэнж хотойтол наадаарай” гэдэг үг эндээс гарсан юм болов уу.Та сайхан наадаарай.

  13. иргэн says:

    Яармагийн дэнжид ёстой нөгөө нэг цэгийн үйлчилгээ гэгч нь нээгддэг байсан юм байна даа. Хотлоороо сайхан наадаарай.

  14. Сайхан наадаарай Ганаа ах

  15. Anonymous says:

    Ховор гоё зурагнууд байна шүү, тайлбар нь хөгжилтэй юм

  16. Munkhbayar says:

    saihan naadaarai

  17. Bataa says:

    Сайхан наадаарай. Ганаа ахад сайн сайхныг хүсээд баярын мэнд хүргэе ээ!

  18. Цэнгүүн says:

    Баярлалаа. Та сайхан наадаарай. Наадам “маргааш” ингээд дуусна. Залхуу бидэнд хийж бүтээх юм дэндүү их байна. Унших юм “тоогоо” алдсан. Ном уншицгаая залуусаа!

  19. Жаргал says:

    Энэ таны хувийн цуглуулгийн зураг уу? Бөхчүүдийн зураг нь Батсүх гуайн Монгол бөхийн товчоо номон дээрээс харж байсан зурагнууд байна. Лав л улсын цолтой, том бөхчүүддээ.

    • Ганаа says:

      Би хүний номноос хуулж тавьдаг хүн биш. Энэ бол миний хувийн цуглуулга…

  20. bat says:

    saihan zuragnuud bna shuu.mongol uls mini mandan badrag.

  21. Түвшин says:

    “Буян-Ухаагийн дэнж дээр болсон эрийн гурван наадмын хүчит бөхийн барилдаанд Луу гүний Вандан заан түрүүлжээ. Сурын харваанд Д.Сүхбаатар 20 сум тавьж, 20 онон түрүүлж “Маш гайхамшигт, нэмэх идэр мэргэн” цол шагнуулж байжээ”, сур харваж байгаа нь Сүх жанжин мөн байх шүү

  22. Anonymous says:

    Ямар гоё зураг вэ Ард түмэн үе үедээ л жаргалтай юм Өмссөн зүүсэн ньбас гоё байх юм
    1921 оноос өмнө бүгд гуйлагчин байсан гэдэг юу л бол хуучны зурагнаас мх юм мэдэж болох юм шиг

  23. Anonymous says:

    saihaan saihan mongol naadam shig saihan yum bhguie buh ym n niileed muu setgeliig min huuruulj bayrluulj tsenguulj chaddiin. durgui humuus n uur ymaa uzej baysoo

  24. ganbold says:

    mondalintai huuhnii zurag nadad ch bas taalagdlaa

  25. mongol xvv says:

    Өвөөгийн дүү, Хандаа эгч маань тэр үед 17 настай шалавхан бүсгүй явж, гимнастикий спорт үзүүлбэрт оролцож, наадмын дэвжээнд зохиох шатрын тэмцээнд эрчүүдийг ялдаг байсан тухай дурсдаг байлаа. Хойшоо сургуульд явж, дайны үед сургуулиараа Узбекистаны Андижан хот руу дүрвэж, тэндээ хотын комсомолын дарга хийж байж холер өвчний улмаас таалал төгссөн.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: