ОРОСЫН НҮҮРС
2014/04/05 8 Comments
Би зүгээр л Оросын мэдээ хүргэж байна. “Оросын тагнуул” хүн чинь хамгийн түрүүнд мэдэж таараа. Монголд “оросын тагнуул хийх” үнэн уйтгартай байна ш дээ. Ингээд “уйдахдаа” оросын мэдээг “дамжуулж” байгаа юм. Оросууд нүүрсээ үнс болгохгүй болоод л байна ш дээ. Монгол яахаараа бүх нүүрсээ үнс болгодог юм гэдгийг би гайхаад байгаа юм л даа. Энэ бол дөнгөж саяхны буюу 3 дугаар сарын 4-ний албан ёсны мэдээний товчлол…
ОХУ-ын Эрчим Хүчний сайд Александр Новак Засгийн Газрынхаа хуралдаанд Нүүрсний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн идэвхижүүлсэн шинэ төслийг танилцуулав. Энэхүү төсөлд Оросын нүүрсний аж үйлдвэрийн төвүүдийг Сибирь, Алс Дорнод руу шилжүүлэх асуудлыг онцлон тусгасан байна. А.Новакын мэдэгдэж байгаагаар Орос Амур мужид хоёр, Байгалийн чанад хязгаарт нэг нүүрсний орд газарт Хятадтай эдийн засгийн талаар хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Ийм орд газрын тоонд тэрээр Амур мужийн Ерковецкийн орд газрыг нэрлэжээ. Түүнчлэн Байгалийн чанадын Чикойн цутгалангийн орд, Амур мужийн Огожиний орд газарт Хятадыг татан оруулахаар төлөвлөж байна.
“Таамаглаж буй хэмжээний олборлолтыг ихэсгэхэд энэ гурван ордыг эзэмших талаар Хятадтай хийх эдийн зсгийн хамтын ажиллагаа ихээхэн хэмжээгээр нөлөөлнө” гэж А.Новак мэдэгдэв. Энэхүү эзэмшилт нь Хятадад цахилгаан эрчим хүч нийлүүлэх явдлыг харгалзсан бөгөөд эдгээр төслүүд нь нийлүүлэлтийн зах зээл ойр байгаагаас шалтгаалан өндөр үр ашигтай байх болно тэр онцлон тэмдэглэв.
Түүнээс гадна ОХУ дахь боловсруулалтад хэтийн төлөв сайтай төслүүдэд Якут дахь Элгэний орд, Тува дахь Межэгейн болон Элегестийн орд, Улугхемийн ордын төвийн хэсэг, Байгалийн чанад дахь Апсатын орд, Кемерово муж дахь Менчерепын орд, Коми улс дахь Усинскийн ордууд ордог аж.
Эрчим Хүчний сайдын үгээр Кузбасс болон Алс Дорнодын орд газруудаас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлд нийлүүлэх Оросын нүүрсний хэмжээ 2030 онд гэхэд 6%-иас 15% болж өсөх аж. “Бүх өсөлт Дорнын чиглэлд ногдох ба үүний хамт “атлантын зах зээл” дэх нийлүүлэлт үл өөрчлөгдөнө” гэж сайд хэлэв.
А.Новак хөгжлийн энэ хөтөлбөрийн дагуу ОХУ-ын нүүрсний экспорт 2030 он гэхэд 70 сая тонн болж өснө гэж мэдэгдэв.
Салбарын хөгжлийн өөдрөг хувилбараар ОХУ дахь нүүрс олборлолт 2030 онд 480 сая тонн болж өснө. Тухайлбал, Кузбасс дахь олборлолт 203-аас 238 сая тонн, Байгалийн бүс нутагт 37-оос 52 сая тонн, Алс Дорнодын холбооны бүсэд 33-аас 75 сая тонн болж өснө. Байгалийн бүс нутгийг тооцолгүйгээр Дорнод Сибирийн бүс нутагт нүүрс олборлолт 58-аас 90 сая тонн болж өснө.
Энэ үед Орос дахь нүүрсний хэрэглээ дунд хугацааны хэтийн төлөвт үл өөрчлөгдөнө.
Харин хөгжлийн гутранги хувилбараар салбарын үйлдвэрлэл 410 сая тонн болж өснө. “Гэхдээ бид ямар ч гэсэн өөдрөг хувилбарыг баримжаалж байна” гэж Эрчим Хүчний сайд нэмж хэлэв.
Энэхүү хөгжлийн динамик нь тээврийн дэд бүтцийн хөгжил, өндөр үр ашигтай шинэ орд газруудыг эзэмших арга хэмжээнүүдэд нөлөө үзүүлэх болно. Түүнээс гадна энэ хэмжээнд “дотоод зах зээл дээрх баяжуулсан нүүрсний өсөн нэмэгдэж буй бүтээгдэхүүний хэмжээ” тусах болно” гэж сайд хэлэв.
Өнгөрсөн онд ОХУ-ын нүүрс олборлолт 348 сая тонн, экспорт 138 сая тонн байсан юм.
FINMARKET.RU | http://www.infogeo.ru |
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 04 дүгээр сарын 05.
orosuud ch hugjij bn shv ta yagaad uidaa we
Чи монгол хэлний дам (контекст) болон ёж утгыг ойлгож сур…
Manai hed orosuudyin husliig mash sain bieluulj, serious investoruudyig hooloi niiluulen hooj gargasan shuu dee. Dotroo alaltsaj l baival manai 2 hurshid ashigtai, tarhiig maan doroi bailgaj, hyamd bayalag tonshino shuu dee, gar doroo bailgahad n ch amar. Orosuud yadaj l barichihsan tumur zamtai. Manaid barih tumur zamyig yadaj 50% ezemshihgui l bol nuurs zuulgunu gej hudlaa…
Orosiiin automashinii uildverleliin onoogiin baidliin talaar neg ganaa sudlaachaa bicheed ogooch bayarlalaa
Чи намайг “захиалсан сонин” шигээ санаж байвал би тэр чинь арай л биш. Би залхуу хүмүүсийг үзэн яддаг…
Заавал нүүрсээ түүхийгээр нь зарах гээд байх юм. Гадаадаас олж ирээд байгаа зээлийн мөнгөөрөө хэдэн цахилгаан станц нүүрсний уурхайгаа түшиглэж бариад эрчим хүч экспортлож болдоггүй юм болов уу. Нүүрс зөөснөөс эрчим хүч зөөх нь арай л хямд зардалтай, ашиг ч арай их байна. Тэгээд ажлын байр нэмэгдэнэ, дотоодын эрчим хүчний үнэ ч буурмаар санагдаад байгаа юм. Бээжин хотын эрчим хүчний хэрэглээний нилээд их хэсгийг Өвөр монголын нүүрсний уурхайг түшиглэж барьсан цахилгаан станцуудаас хангадаг гэдэг.
Manaihan nariin tomor zam barival hyatad tsereg orood irne gej mangartaj bgaad tomor zamaa barij chadaagui odoo mashinaar zoohoor unetei bas niiluulelt ni baga orsdoldoj chadahgui bn hyatad tseregt tank yavgan tsereg agaar huchin baihgui tsereg oroh geed tomor zam baragdah huleegeed suugaad bgaa geed teever said ni yariad bgaa orosuud-g nuursee niiluulj eheltel ulger domog yariad tomor zam-g bariulahgui gatsaaj baih uurgee mash sain bieluulsen hun dee
mongol yah ve delhiin ulsuud hogjood l bh um manaih bdagguiee