ЗЭСИЙН АСУУДАЛ БОСЧ ИРЭВ…

Сүүлийн үед зэсийн асуудал босч ирэх болов. Дөнгөж сая буюу энэ 3 дугаар сарын 21-нд дэлхийн агентлагууд бараг нэгэн зэрэг зэсийн тухай мэдээлэл гаргаж эхлэв. Тэдгээрээс зөвхөн хоёрыг нь хүргэж байна. Энэ нь манайтай ихээхэн холбоотой учир орчуулан хүргэж байна.
Эхнийх нь Bloomberg-ийн мэдээ.
“Эдийн засгийн ухааны докторын хэргэмтэй металл” гэж трейдерүүд эртнээс нэрлэж ирсэн зэсийг шинээр тодорхойлох болж байгаа бололтой, учир нь түүний дэлхийн эдийн засгийн идэвхийг харуулах барометрийн үүрэг багасч байна.
Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) прогнозоор дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац энэ жил 3,7% болж, өөрөөр хэлбэл 3 жилд хамгийн дээд хэмжээндээ хүрэх юм. Чингэхдээ АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн тэргүүн асан Алан Гринспений хэлж байгаагаар өмнө нь эдийн засгийн төлөв байдлын ашигтай индикатор болж байсан зэс хямдарч байгаа аж. 1988 оноос Нью-Йоркийн Comex бирж дээр энэ металл фьючерсийн худалдаанд гарсан үеэс ханшны динамик нь муудсаар ирсэн юм.
Сүүлийн 16 улиралд зэсийн үнэ ердөө л 6 удаа дэлхийн ДНБ-ний динамикийг давтсан байна. Харин 2013 оны 12 дугаар сард Standard & Poors дахь хөрөнгийн индексийн ханш 500 болтол бууж 2008 оноос хойшхи хамгийн бага хэмжээнд хүрчээ.
Эдийн засгийн чиг баримжаа гэж хүлээн зөвшөөрөгдсөн зэсийн статусаа аж үйлдвэрийн хамгийн янз бүрийн салбаруудад өргөн ашиглагддагийнхаа ачаар олж авсан бөгөөд сүүлийн 10 жилд металлын эрэлтийн дийлэнхи хувийг Хятад хангаж байгаа юм.
Хятад Америкаас 5 дахин их зэс хэрэглэдэг бөгөөд эрэлтийнхээ хэмжээгээр дэлхийд хоёрдугаар байранд ордог юм. Шанхайн фьючерсийн биржийн ажигласнаар хэдийгээр дэлхийн эдийн засагт зэсийн нөөцийн өсөлт ажиглагдаж, 2009 оны жилийн эхнээс Хятадын аж үйлдвэрийн хамгийн хөшүүн өсөлтийн үед ч 12 дугаар сараас эхлэн 70% өссөн юм.
“Зэсийн ханш дэлхийн эдийн засгийн төлөв байдлын барометр болдог гэсэн баталгаа яг таг зөв биш юм. АНУ дахь автомашины аж үйлдвэр, орон сууцны зах зээл сэргэн боссон нь Хятад дахь зэсийн эрэлтийн сулралтыг нөхөж чадахгүй. Энд дэлхийн эдийн засгийн нийт эрүүл мэндийн тухай биш, харин тусгай тусгай орнуудын өсөлтийн янз бүрийн хурдцын тухай ярих ёстой” гэж Renaissance Macro Research LLC дахь АНУ-ын гол мэргэжилтэн Нил Дутта хэлж байна.
Comex дахь зэсийн фьючерс жилийн эхнээс 12% хямдарчээ. 24 түүхий эдийн ханшны үндсэн дээр Standard & Poors-ын тооцсон GSCI-ын бөөний индекс 1,5% өсчээ, MSCI All-Country World хөрөнгийн индикатор 0,7% унажээ. 10 үндсэн валютад долларын харьцах динамикыг харуулдаг Bloomberg индекс 0,1% өсчээ. ХНС-ийн тооцдог сангийн индекс 2% өсчээ.
Гэхдээ зарим эдийн засагчид зэсийн үнэ урьдын адил ашигтай индикатор гэж үзсээр байгаа юм байна. Ялангуяа 2010 оны 7 дугаар сард доод хэмжээндээ хүртэл унасны дараа ингэж үзэж болсон байна. Pento Portfolio Strategies-ын тэргүүн Майкл Пенто: зэсийн үнийн нуралт бол дэлхийн эдийн засаг бүх юм нь нэг л биш байгаагийн дохио гэж үзэж байна. 2008 онд зэс түүхий эдийн үнийн нуралт болно гэдгийг амжилттай урьдчилан мэдсэн: тэгээд дэлхийн хямралын үед 54% хямдарсан гэв.
Удаах нь Financial Times-ын мэдээ
Сүүлийн үед зэсийн үнэ ихээхэн унасныг үл харгалзан 2014 онд дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж, олборлолтоо рекорд түвшинд хүргэхээр төлөвлөж байна.
Судалгааны SNL Financial компанийн мэдээллээр томоохон зэс үйлдвэрлэгчид Codelco, Freeport-McMoRan, Glencore Xstrata, BHP Billiton 2016 он хүртэл жилд нийтдээ 1,1-1,6 сая тонн зэс олборлох зорилгоор үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өргөтгөх бодолтой байгаа аж.
Үйлдвэрлэлийн төлөвлөж буй хэмжээ зэсийн даяар нийлүүлэлтийн ойролцоогоор 5%-ийг хангаж байдаг дэлхийн хамгийн томоохон Чили дэх Escondida уурхайн жилийн олборлолтын хэмжээтэй тэнцүү байх аж.
Энэ оны 3 дугаар сарын 14-нд хэвлүүлсэн Rio Tinto-ийн тайланд: “Металлын үйлдвэрлэлийн өсөлт саарсан удаан хугацааны дараа зэсийн олборлолт эрэлтээсээ хурдан өсөж эхэлнэ” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Уулын олборлох компаниуд зэс олборлолтод хийх хөрөнгө оруулалтаа өсгөж байгаа энэ баримт нь удаан хугацааны хэтийн төлөвдөө зэсийн эрэлт өснө гэдгийг харуулж байна.
Гэсэн хэдий боловч зарим компаниуд зэсийн үнэ унаж байгаагаас болж үйлдвэрлэл өсгөх төлөвлөгөөгөө хойшлуулах буюу дахин өөрчилж болзошгүй гэж экспертүүд үзэж байна.
2013 онд дэлхийн бараг бүх томоохон металл үйлдвэрлэгчид гаргалтаа өсгөсөн үндсэн дээр дэлхийн зэсийн олборлолт 6% илүү өссөн юм.
“Бодож төлөвлөсөн төслүүдийн олонхи нь хугацаандаа хэрэгжинэ гэж бид бодож байна, зах зээл дээрх зэсийн илүүдэл энэ болон ирэх жилд л бий болно байх. Мөн үүний зэрэгцээ төслүүдийн зарим нь бодож байснаас удаан хэрэгжих магадлал ямагт бий юм” гэж RBC Capital Markets-ын аналитик Тим Хафф мэдэгдэж байна. Тэгээд тэр: “Том компаниуд төслөө хэрэгжүүлэх илүү боломжтой, харин том биш компаниуд төслөө арга буюу хойшлуулдаг” гэж нэмж хэлжээ.
2014 онд зэс олборлолтоор өсөлтөд хүрэх гэж буй томоохон төслүүдийн дунд Монголд Rio Tinto-гийн хэрэгжүүлж буй Oyu Tolgoi төсөл, Перуд Хятадын Chinalco-гийн хэрэгжүүлж буй Toromocho төсөл, Чилид Codelco-гийн хэрэгжүүлж буй Ministro Hales төслүүд орсон байна.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to ЗЭСИЙН АСУУДАЛ БОСЧ ИРЭВ…

  1. bi says:

    alsdaa zesiin une osoh l um bn tegvel oiriin hugatsaandaa buuralttai bailaa ch manai ouytolgoi mongolchuudiin husen huleej bsanaar uil ajillagaa ni yavagdaj tsaashdaa bur erchimjih bololtoi

  2. delgermaa says:

    Mongolin zesiin zah zeel zovhon gitad, gevch gitad ni shine zesiin uildveree manai hilees haa hol barina gej surduuleh medee/shiidver taraagaad baidag, ene chini tanaihaas avahgui shuu l gesen dohio yu???

    • Ганаа says:

      Энэ бол сүрдүүлэг биш. Бодит байдал. Гэхдээ Хятадын зэсийн хэрэгцээ асар их. Манай зэсийг хямд авна гэсэн үг.

  3. GNS says:

    Хүмүүс хүмүүсийхээ үнэн худал бүгдийг нь ялгадаг болох цаг ирнэ. Гэхдээ хүн бүр төгс биш гэдгээ л ухаарах хэрэгтэй болов уу. Ганаа ах зарим нэг зүйлийг уучилдаг байхаа.

    • Ганаа says:

      Мэдээж хэрэг, би ихэнхийг нь уучилдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: