ҮЗЭЛ САНААНЫ ГУЙРАНЧЛАЛ

МАН Их Хурлынхаа өмнө уралдаан зарлав. “Монгол улсын хөгжлийн загвар” хийж өгөөч гэнэ. Би МАХН-ыг “Ардчилсан Социалист үзлийг хэн сайн мэдэх вэ” гэсэн уралдаан зарлаж байсныг нь мэдэхээс биш, үзэл санааны гуйранчлалд орсон гэж зүүдлээ ч үгүй явж. Нэг дорд орохоор тархи нь хүртэл ажиллахаа больдог юм байна…
Үзэл санааны гуйранчлал
Энэ уралдааны сан 20 сая төгрөг гэнэ. МАН “үзэл санаагаараа” нэгдсэн 160.000 гишүүнтэй биз дээ. Энэ гишүүд нь “үзэл санаагаа” нэгтгэн “хөгжил, дэвшлийн талаарх байр сууриа” илэрхийлж чадахгүй бол нам гэж байсны хэрэг юусан билээ.
Түүнчлэн МАН алдар нэр, цол хэргэм, одон медаль, дипломоо даахгүй шахам олон эрдэмтэн академич, доктортой. МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд чинь бүгдээрээ 2-3 дээд сургууль төгссөн, орос, англи болон бусад олон хэл мэддэг, хамгийн доод талын хүн нь удирдахуйн ухааны магистр цолтой, цаашилбал доктор гэж намтар түүхэндээ бичдэг биз дээ. Үүнийг Та нарын нэр дэвшихдээ хэдэн мянгаар нь тараадаг зурагтай намтраас чинь захын монгол хүн цээжээрээ мэднэ.
Нөгөө их МАН үзэл санаа, онол суртахууны хямралд орлоо, одоо шинэчилнэ гэж өдөр болгон орилоод байсан шинэчлэгч залуучууд чинь хаачсан. ?! Та нар бүгдээрээ шахам телевиз дэлбэртэл бүлт бүлт үсэрдэг чинь хаачсан ?! Та нар амаараа чалчихаараа “эрдэм ном” чинь багтаж яддагсан бил үү ?!
Одоо тэгээд намынхаа Их Хурлынхаа баримт бичгийг хийж чадахаа байчихсан конкурс зарлаад сууж байгааг чинь юу гэж ойлгох юм ?!
Уралдааны хугацааг 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 1-ний хооронд зарлаад гарсан санаа оноонуудыг “сайхан гэгч нь хуулж” аваад 10 дугаар сарын 24-нд Намынхаа Их Хурал дээр өөрийн юм шиг уншина даа.
Уралдааны болзол нь бүр инээдэмтэй: “Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлсэн байх” шаардлагатай.
МАН 20 сая төгрөгөөр үзэл санаа олж аваад намаа “шинэчлэх” их хурлаа хийх юм биз дээ. Энийг бол үзэл санааны гуйранчлал гэдэг юм.
Мөнгөөр олдоггүй “юм”
Би МАН-д олон удаа, бараг 20 жил хэлж байна. Үзэл санааг мөнгөөр олж болдоггүй юмаа гэж. Ингэлээ гэж намайг яаж залхаасныг олон түмэн мэднэ. Тэгээд үзэл санаагаа хаяад мөнгө, албан тушаал хөөгөөд олон жил болов.
Түүнчлэн би МАН-д багцаагаар дараах зүйлийг бас 20 жил хэлсэн: 1. Ямар ч үзэл санаа хулгай, дээрмийг цагаатгаж, хаацайлдаггүй, 2. Ямар ч үзэл санаа ёс суртахуунгүй үзэл, үйлдлийг хориглодог, тэвчдэггүй. 3. Хэрэв үзэл санааг тунхагласан бол түүний зарчим, хэм хэмжээг хатуу мөрдөх ёстой.
Гэтэл МАН-ынхан яг үүний эсрэгээр 20 жил явсан юм. Хамгийн инээдэмтэй нь нам алдаа хийх бүрт үзэл санаа “буруутай” болж, МАН-ын аваргууд “цэвэр” үлдээд байсныг би арав гаруй жилийн бүх бичвэртээ тэмдэглээд үлдээчихсэн байгаа.
Яг чин үнэнийг хэлэхэд одоо МАН-д намын онол хийх нь байтугай “бичиг үсэг мэддэг” хүн цөөхөн болсон.
Намаа хуурсны шан
МАН-ын дарга болгон намаа шинэчилдэг хуучтай. Тэгэхдээ бүр заавал “онол нээж” байж шинэчилдэг өвчтэй. Миний мэдэж байгаагаар Н.Энхбаяр “Тогтвортой төрийн онол”, “Номт төрийн онол”, “Сайн засаглалын онол” гэх мэтчилэн лав л 5 “онол” тунхагласан юмдаг.
Дараагийн дарга М.Энхболд хаа очиж нэг их “онол монол” нээгээгүй юм. Харин С.Баяр тунхагийн эрин үеийг нээв. МАН 1921 онд “Түмэнд тунхаглан зарлах бичгээс” хойш Тунхаг нэртэй зүйл гаргаж байгаагүй юм. С.Баяр Тунхагаас гадна инноваци гэгчийг зарлав. Түүнчлэн “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”, “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал, “Монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлого” гэсэн гурван том баримт бичиг батлав. Үүнээс хойш МАН тунхаг гаргадаг мунхаг өвчин тусав. Олон хүн “мартсан” байж болох учраас цаг хугацаагаар нь аваад үзье:
2007.10.25. С.Баярын буюу “Инновацийн” Тунхаг. 2010.08.21. Сү. Батболдын буюу “Тэрэлжийн” Тунхаг. 2013.03.29. “Эв нэгдлийн Тунхаг”. Ө.Энхтүвшингийнх үү, Г.Занданшатарынх уу, ёстой бүү мэд.
Хэрэв улс төрийн нам 3 жил тутам тунхаг гаргадаг болж байгаа бол эрүүл бишийн баттай шинж юм.
Лүндээ бол лай л байна
Гэтэл буддын мухар сүсэгтэн, засаршгүй энхбаярист, Үндсэн Хуулинд хутга шаагч, ардчиллын “гол дайсан”, нам төр самууруулагч Д.Лүндээжанцан гэв гэнэт “онолч” болов. Тэр 20 сая төгрөгөө “буцааж авах” гэж байгаа бололтой…
Лүндээ гадаадад очихоороо нэрээ “Линдон Жонсон” гэж хэлдэг гэсэн нэг шог яриа байдаг юм. Лүндээ гэв гэнэт “ухаан орж” хэнээс ч юм ингэж асууж байна: “Монголд ардчиллын ямар хэв загвар төлөвшиж байна вэ? Ямар загвар илүү тохиромжтой вэ ?”
Тэгээд ингэж асуух, бас хариулт өгөх болсныхоо шалтгааныг ингэж тайлбарлаж байна: “түүхийн амьд гэрч, идэвхтэй оролцогчийн нэгэн байсны хувьд дүн шинжилгээ хийх, ардчиллыг жинхэнэ утгаар нь түгээн бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах нь миний үүрэг.”
Лүндээгийн өмнө нь байгуулсан ардчилал “жинхэнэ утгаараа” биш байна гэнэ, одоо ёстой “жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хэвшүүлэхэд” хувь нэмрээ оруулна гэнэ.
Миний ойлгож байгаагаар Лүндээ “хувь нэмрээ” аль хэдийн оруулсан. Оруулах оруулахдаа хэтэртлээ оруулсан. Бүр 20 гаруй жил шүү дээ. Одоо Лүндээгийн “байгуулсан” ардчилал нуран унаж байна. Тэгээд тэр “онолдож” байна. Ёстой лай л байна…
90-ээд оны үед Лүндээгийн хөгийн “онолд” хүн хууртдаг байсан бол одоо бол ёстой гонжгор нь гэдгийг тэр мэдэхгүй байна. Тэр монголчуудыг өөртэйгөө адилхан үлэмж хоцрогдсон гэж ойлгоод байх шиг. Тэр ингэж онолдож байхаар “ламаа” хийгээд явж байвал илүү дээр байхсан…
Лүндээ онолын хүн болох гэж ядаж байна. Гэхдээ тэр хэзээ ч онолын хүн байгаагүй, мөн хойт насандаа ч болж чадахгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Онолын хүн гэж аюул заналыг урьдчилан хараад үгүй ядаж над шиг сэрэмжлүүлдэг хүнийг хэлдэг юм. Энд би өөрөөрөө жишээ авахаасаа ичих юм огт алга, яагаад гэвэл асуудал МАН-тай холбогдож байгаа учраас. Лүндээ шиг насаараа нам дагаж далдганачихаад намаа сөнөөчихөөд өнгөрсөн хойно нь “онол” ярьж “хуцдаг” хүнийг хэлдэггүй юм.
Ямар ч гэсэн Их Хурлын өмнө МАН-аас “онолчид” гарахгүй бололтой. Лүндээгээс өөр хүн олддоггүй юм уу, хаашаа юм ?! Тэгж л таараа даа, бүгдээрээ “бичиг үсэг” мэдэхгүй, үзэл санааны гуйранчлалд орчихсон юм чинь…
Нэг их худлаа сүржигнэж, намаа шинэчлэнэ гэсэн баагийнууд саяхан болтол телевиз дэлбэлэх шахдаг байлаа. Одоо таг чиг. Хэрэв байвал (байвал шүү дээ-Х.Д.Г.) тэр онол монолоо одоо л ярьж таниулах цаг ш дээ. Гэтэл байдаггүй ээ, тэнэг лаларууд чинь “онолын” конкурс зарладаг байна ш дээ.
Тэгэхээр чинь Та нарыг хэн ч гэсэн “үхсэн баас” л гэнэ ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 9 дүгээр сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ҮЗЭЛ САНААНЫ ГУЙРАНЧЛАЛ

  1. zochin says:

    Aimar bichjee. MAH n umnuus bugs ulaital bichij

  2. Ganaa says:

    Үнэнийг хошног улайтал авлаа даа.Үүнээс илүү яаж бичих билээ дээ,ойлговол ойлгохоор л бичиж.Уурлаж бухимдах биш санаа авч ухаан суухаар л бичиж хэлж анхааруулах юм даа.Монголын эзэнт гүрний түүхийн үргэлжлэлийг сонирхвол …23 жил гайхамшиг бүтээх түүхэнд давтагдашгүй агуу боломжит он жилүүд байжээ.

  3. би says:

    МАНыг одоо шууд тараачих арга сэдэх хэрэгтэй байна. Баабар гэхэд МАНыг өмөөрөх янзтай байна лээ шүү. АНтайгаа зэрэгцээд МАНАНтаад явж байвал монголд хэрэгтэй ухааны юм ярьсан байна лээ.

    • Түвшин says:

      МАН-д нэг гайгүй хүчирхэг удирдагч гарч ирэх хэрэгтэй байна. Занданшатар шиг луйварчин биш, Энхтүвшин шиг унжуу биш. Хэн байхав гэдэг нь удахгүй тодрох биз. Тэгээд Ардчилсан коммунист намыг тарааж одой нарын засаглалыг дараагийн сонгуулиар эгнэгт авч хаях хэрэгтэй. Ганцхан жилийн дотор монгол улсыг элгээр нь гэвтүүлээд цадахгүй гүйцээж авах гэж байх шиг байна. Өи хувьдаа Ардын намаас арай илүү дүн нуруутай, хүчтэй төр босё ирнэ гэж боддог. Ардчиллынхан бол биш ээ. баабар биш. Энхболд биш, Алтанхуяг бол бүүүүр биш. МАН-ыг одоохон тараая гээд байгаа лалрууд бол гудамжнаас лааз өшиглөгчийн байр сууринаас ардчилсан нам ялсны дараа хурган даргын местэнд очсон нянгаруудын мөрөөдөл шүү дээ. Хүчин буурч сонгуульд ялагдах байтугай сураггүй хориод нам байдаг юм гэнэ лээ цаана чинь. тэднийгээ эхлээд тараачих, мөн горьдвоо. МАН–ын хувд маш зөв шдээ. сайд дарга болоод төрчихсөн юм шиг царайлдаг бас боддог өчнөөн хувалзнуудаасаа одоо салж байна шдээ. энэ бол хамгийн том ялалт. хэн нь хэн бэ гэдгээ тод хардаг болсон нь гол ололт одоо хүчирхэг лидер хэрэгтэй байна. эргээд чангарах бүх ирээдүй нь байна.

  4. bi says:

    goe bichjee

  5. ek says:

    Uursdiin buusiig alj diilehgui amisgaanuudaas onol neheed yah yum be? philosofien guiranchlal bol ednii suuder yum bn

  6. delgermaa says:

    Unen, bodit dur zurag bna daa…hoos zadrahad yu ch uldeggui shig…iim HOOSON uls toriin huchin baisain gej uu… niigmiin omno HARIUCLAGAa Uhamsarlaagui…

  7. би says:

    Түвшинд
    Би чиний хэлж байгаа шиг лааз өшиглөгчөөс хурган дарга болсон нь биш. Цагтаа МАНын гишүүн ч явлаа. Ерөөсөө сүүлийн 10 жилд монголд МАН шиг гай тарьсан улс төрийн хүчин байхгүй. АНтайгаа нийлээд жинхэнэ утгаараа МАНАНтаад байгаа юм. МАНыг тараачихвал АН нь ядаж МАНАНтахгүй байлгүй лдээ. Буруу ажиллавал МАНын араас явна гэдгээ ухаарах болно. Тиймээс МАНыг заавал тараах хэрэгтэй.

    • Түвшин says:

      Бүү ийм гэнэн чалч. МАН байхгүй болчихоор нөгөөдүүл нь ухаан ороод гэгээрчих юм гэнэ. тийм маанаг юм донгосох ямар хэрэг байна. Харин 2 намд байгаа “Алтангадас”, “Ардчилсан хүчний холбоо”, “Зүүний хүчний холбоо” зэрэг намын эрх мэдлийн төлөө, цаашлаад төрийн мөнгөний авдар луу зохион байгуулалттай зүтгэдэг мафийн гишүүдээс энэ намуудыг цэвэрлэх, дахин ийм гэмт хэргийн бүтэцийг гаргаж ирэхгүй байх хөрсийг бий болгох хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн гай дагуулсан гээд байгаа цаг хугацаа чинь одоо Ардын намд бага хамаатай юм шүү. Аль хэдийн хаяад явсан Энхбаяр, хамтраад хулгайлж байсан Ардчилсан нам одоо тэгээд чинийхээр энхийн цагаан тагтаа юу. чи тийм их нам тараах өвчтэй юм бол цаана чинь оюуны нам, жагаагийн нам, энхбаярын нам, эрдэнэбатын нам, энхсайхны нам гээд бие үнэлэгчдийн салаа, ротууд хог болоод байж л байна. наадуул чинь чамд тохирно.

    • Anonymous says:

      yawj yawj man l arai dunguur ni yum shig bgam an urd ni neg zasag bariad yag ingen dampiurch bsn. arai denduu tsulmusun. daraa man ii ued xumuus xaritsangui taiwan amgalan amidardag yadaj l tsalingaa tsagt ni awchixdag bolj bilee odoonii ene xed ch medq ballaj xayax bxda

  8. to_deegii@ymail.com says:

    Conkurs zarlaad shine uzel sanaa olj avch chadval MAN-d sain l biz. Haramsaltai ni heregjuulne gedeg looloo biz. Tertee tergyu sain duraaraa AN-d “shaalgaj” bgaan hoino.

  9. sukhee says:

    uzel sanaa , unet zuil baihgui bol tegeed l duusaa dampuurlaa shuud zarlaad mur muruu huuzguu

  10. дэмжигч says:

    МАН үнэхээр арчаагаа алдаж,шалдан болчихоод байгаа нь үнэн,түүнийгээ ч уралдаан зарлаж-ичмээр юм-харууллаа.АН-д өөрсдөөсөө болж хамаг юмаа луйвардуулчихаад,байдлаас яаж гарахаа мэдэхгүй мангартаж байна.Ганхуяг гашуун ч гэсэн үнэнийг нь хэллээ,үүнийг зөндөө олон хүн ойлгож мэдээсэй…

  11. Galdan says:

    Odriin mend Ganaa.mn-chuudee.
    Enenees iluu yaj bichih (heleh ve) dee. Unendee l “Onigoo” umaa MAN.
    – Neg talaas olon erdemten, sudlaachdaas sanaa avah gesen yadarsan arga.(Olontoigoo yariltsan , sanaa bodloo huvaaltcsan gej heleh baihdaa daraa ni hoorhii ineed hurmeer)
    – Nogoo talaas shuud l “Sanaa , Sudalgaa dugnelt ” guidag baina sh dee. Iim archaagui “amitad” gej baih uu daa. Bi bas ankh harchaad arai chdee gej bodoj baij bilee. Iim l bolovson huchintei nam gej bodohoor unendee l orovdoltei (Bi ch orovdood yah ve gej. Harin Mongol tumen , ovog deedes maani, MAXN -d “huuchin nereer” bolon eh orniihoo toloo unencheer hodolmorloj yavsan ta bidnii aav, eej, ahmaduud maani l jinhene buhimdaj bas orovdoj baigaa baih) um aa.
    – Bigdeeree niilj NMN (Negdmel Mongol Nam) gedeg ch um uu yamar negen nam uusgen baiguulj ene uls oron, ireedui hoichoo bodoh tcag uneheer l bolj baih shig sanagdah um. 2016 ond huvisgaliin tohiroo burdej ehleh?
    Zaluus sanalaa heleh bailgui dee

  12. Uhaartsgaay says:

    Үнэн шүү Монголд нам гэдэг ойлголт утгаа алдчихаад байна. Одоо жишээ нь би улс төрд хүчээ өргөе гэж шийдлээ гэхэд Монголд чухам аль намд нь элсэхээ үл мэднэ.Хэн нь ямар үзэл бодолтой, хэн нь юуны төлөө явж байгаа нь харанхуй тодорхой бус. Яагаад гэвэл тэр намуудад чинь энэ улс эх орны төлөө гээд байх юу ч байхгүй байхгүй юу, тэгээд би алийг нь илүү гэж хэнийг нь сонгохий. Одоо намд элсэж байгаа энэ гишүүд гээд байгаа хүмүүс чинь намд элсэхдээ аль намд хэн байна гэдгийг нь л харж элсэж байгаа, хүмүүсийг нь л харж шүү, энэ юу гэсэн үг үү одоогийн энэ намууд бол танил тал, эрх мэдэл, эд хөрөнгө горьдож нэгдсэн арчаагүй эх орон руугаа өлсгөлөн араатан шиг дайрах махчдын нэгдэл. Бид үмхийрсэн энэ хэлбэрээс салж үзэл бодол, оюун санаа, зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүсийн цоо шинэ намыг бүтээх хэрэгтэй байна ард түмэн минь… Нам гээд төрийг удирдаж байгаа тэр амьтад чинь юу юм бээ бид яагаад тэднийг байлгаад л байгаан, гүй одоо юу горьдож…нүдээ ширгэтлээ харлаа, ард түмэн бидний оролцох цаг боллоо, бид сул дорой байгаа болоод л эд энгэтлээ даварч байхгүй юу, өгсөн талхны үртсэнд нь хууртах эргүү тэнэг биш л юм бол бид босох цаг ирсэн, босохдоо бид зөв босох хэрэгтэй бид нурааж эвдэж, дэлбэлж тэслэхгүй, бид оюун ухааны хүчээр үзэх хэрэгтэй, бид үйлдвэр барьж өг гэж босох хэрэгтэй, бид бэлэн мөнгө авахгүй оронд нь эмнэлэг барьж өг гэж босох хэрэгтэй, ажлын байр бий болгож өгдөггүймаа гэхэд бидэнд зээл олгооч би өөрөө аж ахуй эрхэлье, ногоо таръя гэж босох хэрэгтэй,

  13. zochin says:

    vneheer l olon olon erdemtedteidee ted nar titem vg l tereld lam bolj zontog nagar junai yrij suudag manguunuud um bailgvi dee bvr 1yg zagtansan gazar maajiw gedegl ene baih daa ha ha ha

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: