БОДЛОГЫГ ИНГЭЖ ХИЙДЭГ

Зүүн Хойт Азид жинхнээсээ интеграци болж байгаа тухай цуврал мэдээлэл өгч байгаа боловч манайд ухаарч сэхээрч байгаа юм огт алга. Интеграци буюу монголоор “ойртон нягтрах” гэж орчуулж байсан энэ үйл явцыг зүгээр нэг худалдаа наймаа мэт ойлгох нь дэндүү өрөлдөлтэй. Тэрийг чинь шинжлэх ухааны тооцоо судалгаатай асар олон эрдэмтдийн хүч оролцоотойгоор хийдэг юм. Манайхтай адил улс төрд дөнгөж орсон саяхны Эрээний наймаачингууд хийдэггүй л байхгүй юу. Бүр аргаа бараад бодлогыг яаж хийдэг, түүнийгээ яаж хэрэгжүүлдэг талаар өгүүлэх гэсэн юм.
Кокошины судалгаа
Оросын ШУА-ын Нийгмийн Ухааны салбарын нарийн бичгийн дарга, Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Дэлхийн улс төрийн бодлогын факультетын декан, ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга байсан, академич Андрей Кокошины удирдлагын дор “Ази-Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн динамикийн дэвсгэр дээр Оросын Сибирь, Алс Дорнодыг 2030 он хүртэл хөгжүүлэх хувилбарууд (сценари)” гэсэн аналитик илтгэл саяхан гаргасан юм.
Энэ ланжгар илтгэлийг бэлтгэхэд оросын ШУА-ийн Нийгмийн салбарын бүх институт, мөн ШУА-ийн Сибирийн болон Алс Дорнодын салбарын бүх хүрээлэнгийн судалгаа шинжилгээний үр дүнг ашиглажээ. Түүнчлэн уулын-металлургийн цогцолбор, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, машин бүтээлт, хөдөө аж ахуй, ой болон мод боловсруулах аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой бүх үндсэн төслүүдийг авч хэрэглэжээ. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёлын холбогдолтой бүх төслүүдийг хамж үзсэн байна. ИЖ БҮРЭН гэж үүнийг хэлдэг юм.
Ингээд тэд “Инерцээс сааталд” гэсэн хамгийн энгийн хувилбар, “Хавцалд унах нь” гэсэн хамгийн муу хувилбар, “Шинэ боломж” гэсэн хөгжлийн хувилбаруудыг боловсруулсан байна.
С.Баярцогтын “хэлээр” бол ёстой жинхнээсээ 20.000 хувьсагчтай матриц бодсон байна. Ингээд 2030 он гэхэд Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн ДНБ 5-6 дахин өсгөж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 48 мянган ам.долларт хүргэж, хүн амын тоог 16,8 сая болгоно гэжээ.
Оросууд шинжлэх ухааны ийм нарийн тооцоотой учраас Орос Сибирь, Алс Дорнодоо хөгжүүлнэ гэж яриад байгаа юм. Тэгээд аль хэдийн эхэлчихлээ.
Гэтэл манайхан, манайхан ч гэж дээ, Баабар үүнийг өдөр болгон харааж загнах бөлгөө. Баабарт ямар тооцоо судалгаа байгааг би мэдэхгүй. Би л хувьдаа Баабарыг эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллуулсан гэж сонсоогүй.
Алс Дорнод, Сибирь бол Хятад, Япон, Солонгос, Америкийн “ирээдүйн нутаг” гэж Баабар “нотолж” байгаа. Гэтэл Оросууд тэр нутаг дээр ирээдүйн сансрын буудал барьж байна. Оросууд бусдад зориулж сансрын буудал барьж байгаа хэрэг үү…
Давхар хийх нь
Оросууд ганцхан Кокошины үгэнд ороод Сибирь, Алс Дорнод руугаа давхиад байна уу гэвэл тийм биш л дээ. Оросын МГИМО буюу Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль гэж нэг том сургууль байх. Дэлхийд нэртэй сургууль л даа. Манай нэлээд олон дарга нар төгссөн юм.
Тэнд “Евроазийн клуб” гэж байх. Тэд евроазийн чиглэлээр ажиллаж евроазийн интеграцийн улс төр, эдийн засгийн онолын асуудлыг судлах. Крупнов гэж нэг аварга байх. Энэ талаар тэр мөн ч их юм хийж байна.
Путин сүүлийн үед Евроазийн хамтын ажиллагаа, интеграци гэж их яриад байгааг олон хүн анзаарч байгаа байх.
Путин манай аваргууд шиг толгойдоо орсныг донгосчихоод тэрийгээ “төрийн бодлого” гэдэг мангуу амьтан биш л дээ. Тэр эрдэмтдийнхээ боловсруулсан үндэслэлийг л төрийн бодлого болгон ярьж байна.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан Кокошины төсөл, Евроазийн үзэл санаа хоёрыг нийлүүлж төрийн бодлого болгож байна. Үүнийг давхар хийж буй жинхэнэ төрийн бодлого гэдэг юм.
Хятадын мэдээлэл их хомс. Гэхдээ л хэсэг бусаг мэдээллээс үзэхэд тэдний бодлого боловсруулах систем ёстой “галзуутай” юм билээ. Ер нь бол тооцоо судалгаагүй манайх шиг харанхуй шаадаг улс гэж хаа ч байхгүй л дээ…
Манайх
Энэ талаар ярих ч ичмээр л дээ. Манайд үнэн хэрэг дээрээ эрдэм шинжилгээ, зураг төслийн ганц ч хүрээлэн байхгүй. Нэрэн дээрээ бол байгаа л байх. Нидэр дээрээ худал чалчдаг нь байна уу гэхээс ажил хийдэг нь байхгүй.
Хүн харахад телевизээр дүүрэн эдийн засагч, бодит байдал дээр бол монголоо мэддэг эдийн засагч гэж бараг байхгүй дээ.
Улс төрчид нь бүгдээрээ эдийн засаг мэддэг юм шиг ярих боловч тэдний мэдлэг Итгэлт баянаас ч долоон дор. Итгэлт баян ядахдаа цээжний бан сайтай байсан…
Эрдэм шинжилгээний хүрээлэн байхгүй, судалгаа шинжилгээ гэж байхгүй, бүх тоо нь “буруу” болохоор монголын улс төрчдөд цээжээрээ буудахаас өөр арга байдаггүй юм. Ингээд “төрийн бодлого” гэж юм нь лөөлөө болдог юм.
Жишээ бол үй түм: Манайх 2005 онд Мянганы Хөгжлийн Цогц бодлого боловсруулав. Гэтэл Н.Энхбаярын сонгууль дөхсөн тул “Мянганы хөгжлийн цогц бодлогод суурилсан Үндэсний Хөгжлийн Үзэл Баримтлал” 2008 онд нэмж боловсруулав. Ингэх ямар ч шаардлага байгаагүй атал 360 мянган ам.доллар салхинд хийсгэв. Мань мэт хэлэхээрээ нэг болсон боловч нохой хуцсан чинээ тоохгүй байгаа юм чинь. Энэ ажилд Хан-Уулын IQ Дэмбэрэл, Батмэнд, Цэдэндамба нарын “агуу эрдэмтэд” оройлон зүтгэсэн юм.
Тэгээд тэд энэ баримт бичигтээ “Хүн бол оюун ухаан, сэтгэл хөдлөлийн нийлбэр мөн” гэсэн тодорхойлолт энэ дэлхийд анх удаа хийсэн билээ. Энд хүн гэдэг амьтныг биегүй болгосонд тэдний “ид шид” оршиж байгаа юм. Би тэр хэдээс биеэ нэхсэн чинь “философийн хүрээлэн”-ээс “асуух” болж таараад салсан юм. IQ нь хэтэртлээ хөгжихөөр ийм “аймаар” болдог юм билээ л дээ…
Өнөөдөр энэ сүрхий баримт бичгээ бүгдээрээ хоолтойгоо холиод идчихсэнд монголын эмгэнэл байдаг юм…
Тэд өөрсдөө ердөө л “оюун ухаан, сэтгэл хөдлөл хоёр” байдаг болохоороо өвддөг, өлсдөг бие махбодтой ард түмнээ ойлгодоггүй байх…
Манай төрийн бодлогын баримт бичиг гэж нэг иймэрхүү юм байдаг, манайд бодлогыг ингэж хийдэг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to БОДЛОГЫГ ИНГЭЖ ХИЙДЭГ

  1. lkhavga says:

    one. kkk

    • Anonymous says:

      Odoogiin bgaa zasag mash zuw bodlogo barij yum hiij bga gj bodogddog…umnuhvvd n bvgd nohoin baas…tani yariad bgaa ereenii naimaachid gdgt hen hen orood bgag medkv yum,Battulga saidig terende oruulj bga bol ta mash buruu yumaar hvmvvsiin tolgoig ergvvleh gj bndaa. Ter hvn chn harin ch Mongolig ireedvig awrah hamgiin zuw bodlogig batluulj terende hvreh gj yawaa hvn shvv,ajild ni bitgii saad boloh yum hii!!!

  2. Болд says:

    Ямар гайхалтай юм бээ… тэсэлгүй заримд нь инээгээд тэсвэрлэлгүй хааяад нь гуниглаж халаглаад бид хүн? хүн хүндээ МОНГОЛЧУУД ингэж мөлхөж амьдрах гэж дээ гэж бодохоор элэг эмтэрч бноо. Энд би монгол гэж товойлгон бусдыг үгүйсгээгүйг ойлгон хэмээн найдлаа. Ямартай ч Ганаа ахаа БАЯРЛАЛАА бидэндээ залуусд санаа, сэдэл, оноо өгдөг тань шиг ХҮН, улс үй түм болоосой, сайхан МОНГОЛ нутаг орон минь дэгжин, цэцэглэх болноо.

  3. tsogoo says:

    odoo negent bodlogo hiij chadadgui ym chin hunii bodlogod baigaa uursdiin oroltsoo ym yu baina tuund n erthen shig zohitsoj chigee olood lyawsan n deer ym bn daa. yadaj biyteigee baih n.

  4. tushig says:

    Ter Kokoshinoos mongoliig herhen hugjuuleh tuhai asuuval unen setgeleesee bodoj baigaagaa helj ugoh bolov uu?

    • Ганаа says:

      Ойр зуурын юм хэлэх л байх. Гэхдээ тэр чинь Орос хүн ш дээ. Ер нь ямар ч гадаад хүн мэргэжил мэдлэг нь байсан ч сэтгэл зүрх нь монгол хүнээс илүү байхгүй л дээ. Гэхдээ урвагч монгол гэж нэг аймаар юм бас бий ш дээ…

  5. Azzaya says:

    Bi tsahilgaan erchim huch tugeehi hogjliin zagvar bodlogo bolovsruulah geed neleen uzeed bn tand tsag zab baidag bol yag yunaas ehelj bodlogoo bolovruulah talaar zovlomj chig gargaj ogch bolohuu

    • Ганаа says:

      Өөрийнхөө диплом, диссертацийг хийж “зугаацах” гэж байгаа бол чадахгүй, харин яг сэтгэлээсээ болгоё, бүтээе гэж ажил хийж байгаа бол бололгүй яахав…Ямар ч тохиолдолд чи системийн ерөнхий онол жаахан үз…

    • Azzaya says:

      Kkk diplom havtas hootsolddog uee duusgasaan tsahilgaanii engineer uchraas ene taldaa dutagdal bn . Eronhii systemiin noloo onol tootsoogoo tovoggui hiicheh bolvyy . Tsahilgaan tugeh processoo mongoliin onoogiin ediin zasagtai uyad dorvilog dara ni minii orond irsen erchim huchniihen haraagaad bhaargui yum hiie gej bodood bn

  6. tugs says:

    Сайн эдийн засагч, сайн эрдэмтэд монголд байхгүйдээ биш ээ. Хэчнээн сайхан үүх түүхтэй эрдмийн ажилдаа өчнөөн амжилттай залуучууд, гадаадад тэдэнд амалж буй өч төчнөөн сайхан боломжуудаа орхин зөвхөн монголыгоо гэсэн сэтгэл мөрөөдлөөрөө дэнслэн монголдоо эргэж ирэвч даанч зөв хүн нь зөв байрандаа байж чаддаггүй бэртэгчдийн нийгмээс болоод эцэс төгсгөлдөө тэд амьдрахын тулд мөрөөдөл зоригоо уландаа гишгэн гишгэн, өчүүхэн мөнгөний төлөө хэн нэгэн луйварчин баяны бөгсийг долоож амьдрахаас өөр аргагүй хөөрхийлөлтэй амьтад болон хувирч байгааг хараад даанч сэтгэл дэндүү өвдөх юм. Тийм зориг гаргасныхаа төлөө шийтгүүлж байгаа юм шиг бүрэн золиосонд явчихаад байгаа олон ч жишээ эргэн тойронд минь байна даа. Монголд минь сүүлийн 20 гаруй жил “эрдэмтэд” гээчид нь хүртэл өөрсдийгөө “эрдэмтэн” гэж хэлэхээсээ ичихэд хүрсэн хараагдсан давхарга болсон гэлтэй.

  7. МАН-н удирдагчдийн зүгээс “төрийн дархлаа” гэж нэг юм ярьж байсан санагдана. Таны нийтлэлийг уншиж байхдаа Монголын төрийн дархлаа гэдэг ард түмнийх нь боловсрол, төлөвшил, сэтгэл юм байна даа гэж бодох юм. Зөв юм болов уу?

  8. otda says:

    Монгол гэж ямар ч зүг чиггүй, зүгээр л салхины аясаар хийсэх хамхуул шиг улс байх юм. Зүг чиг заадаг шинжлэх ухаан гэж байхгүй харин Баабар, Арго, Давааням мэтийн цээжний пангууд шинжлэх ухааныг орлож байх шив. Энэ балайрлаа нэн даруй зогсоох хэрэгтэй байна.

  9. Би бас Болд says:

    Энэ блогт Болд гэж нэг долдой байнаа. Монгол муу, Америк бүр муу, Хятад сайн, Орос бүр сайн … айн

    • Ганаа says:

      Би “өөрийнхөө” Болдыг мэднэ л дээ. Та нар над руу дайраад “чадахгүй” болохоороо Болд руу дайрч байгаа юм биз дээ. Тэр америк “хамгийн муу” гэдэг нь буруу юм уу ? Би зөвшөөрч байна.

    • Болд says:

      Хөгшөөн арай манийгаа хэлээгүй гэж найдая кк, нэр нэгтийн чих нэгээ гэж. Би л хувьдаа МОНГОЛ тансаг, америк муугүй, хятад давгүй, орос дажгүй гэж санадаг даа хэхэ.

  10. Ganaa.D says:

    Гайхалтай нийтлэл байна.Нэг нөхөр цахилгаан эрчим хүч түгээх хөгжлийн загвар бодлого гэнэ үү юм зохионо гэж сэтгэгдэл дотор бичиж.Ингээд л шинжилгээ судалгаа байхгүйгээр хүн ойлгохгүй юм хийсэн болж нөгөөдүүл нь баахан мөнгө салхинд хийсгэж нүгэл хийх нь л дээ,хэ хэ
    Ганц хүн хийдэг ч ажил биш дээ, тэр тусмаа судлаачаас шипи аваад…

    • tushig says:

      Negiigee untraah ch muuhai mongol hunii zan shuu.

    • Oyun says:

      Хамтарч дэмжиж туслахаа л бод л доо. Хэрэгтэй юм хийчих юмсан гэсэн нэгнийгээ унтраагаад байхаар энэ монгол оронд хэн юу хийж огох бэ?

  11. Ганаа says:

    Хэдхэн жилийн өмнө Монголд соликоны хөндий байгуулах гээд ам руугаа алгадуулаад буцсан эмэгтэйн тухай би уншиж байсан юм. Би түүнийг хайгаад олоогүй. Одоо би түүнд өвдөг сөгдөн гуйж байна. Адгийн тэнэг ард түмнээ өршөөгөөч гэж…

    • Anonymous says:

      Цахиур судлаач уу? Канадад байгаа

  12. Munkhtur says:

    Ha ha ha! Bi biyegui hun gedgee genet olj medewj! ha ha ha!
    Zolig gej!

  13. Б.Хүрэлтогоо says:

    Баярлалаа…

  14. Anonymous says:

    http://mne.mn/v3/?p=1692#.UXDFG5Nmz2s линкнээс МХЦБСҮХҮБ гээчийг харлаа, “Хүн бол оюун ухаан, сэтгэл хөдлөлийн нийлбэр мөн” гэсэн тодорхойлолт хайгаад олсонгүй. Үүнийг юу гэж ойлгох вэ?

    • Ганаа says:

      Дэлхийд байхгүй юм хийгээд ичсэндээ аваад хаячихсан байлгүй дээ…

  15. lkhagva says:

    Та уг нь их мэдлэгтэй, эрудит маягийн хүн юмаа таны блогоос олон мянган залуус юм сурч мэдэж байгаа би ч тэдны нэг гэхдээ та яагаад уурлаад бичээд байдгийн тэгдэг ингэдэг юм тэрны мэдэх гэж юу байсын энэ чинь ийм юм байхгүй юу гээд л уурлаад байх юм зүгээр л тайван сайхан бичвэл таньд ч амар бидэнд ч түгшүүртэй бус байхсан эрдэмт хүн даруу гэдэг шүүдээ Ганаа ахаа

    • tushig says:

      Medehgui dur esgesen tuunii ner suriig darah gesen humuus baidag. Tedgeer humuusiig urgeeh gej tiinhuu hurts shiruun baidal uzuuldeg bololtoi. Uur arga baihgui baih.

    • Болд says:

      Дүүгээ хэлэх амархан хийх хэцүүшд, чи нэг оролдож үзчихээд дараа нь цэцэрхвэл яасийн?!? олон түмэн ааштуудад тааруулах албагүй амлаа ч үгүй, тэгэх тусмаа санаа муутад тэр байтугайг хэлэх ч багаддаг юмоо. Угаасаа үүгээр зочлогсод “дундаас дээш түвшний” гэсэн төвшинг ойлгож унших л хэрэгтэйл дээ.

  16. Anonymous says:

    Сайn байна уу Ганаа ахаа. Бодлого төлөвлөлтийн чадавхи байх нь байгаа гэж бодоход, систем нь байхгүй. Энэ мухардлаас үндэсний удирдагч л гаргана биздээ.

  17. Naran says:

    Би бүр буцмааргүй санагдчихлаа.

  18. Би бас Болд says:

    ӨАБНУ, Солонгос, япон, синга, хонг-конг, Саудын араб, Эмират, Кувейт…, Канад, Панам америкийг дагаагүй орнууд хөгжөөгүй гэх үү, тэгээд Орос, хятад хэнийг “хөгжүүлчсийн”…, үнэндээ бол иракууд америкийг дагаагүй л байхгүй юу…

    • Suren says:

      Санал нийлэхгүй байна. “Америкийг дагасан” гэж ер юуг хэлээд байгаамбэ? Мөн орос, хятадыг сохроор “дага” гэсэн санаа хаанаас олж уншив?

      Солонгос, Япон хоёр цэрэг хамгаалалт, аюулгүй байдлын асуудлаа л америкаас дэмжлэг авч шийдсэн. Улс орныхоо эдийн засгаа харин өөрсдөө хөгжүүлсэн улс. Пүүс компаниудыг улс дэмжиж, бодлогоор зохицуулж ирсэн. Япон өдийг хүртэл хөдөө аж ахуйн салбараа хамгаалж гадны цагаан будаанд 500% орчим татвартай хэвээр. Америк зах зээлээ нээгээч гэж мянга тулгасан нь “ноү шүү дээ” гээд л сууж байна. 80-аад онд япон зах зээлээ нээхгүй байна гэдэг нь америк япон хоёрын маргах гол асуудал болж байна. Манайх шиг олигтой үйлдвэрлэлгүй байж чиний магтах америкийг дагаж (гар хөл нь болсон олон улсын санхүүгийн байгууллагуудын шахалтанд автаж ) хамаг юмаа далан задгай нээж өгсөн орон хаана байна? Солонгосын хувьд ч улсын зохицуулалт, бодлого ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж буй.

      Саудын араб, Кувейт, Эмират бол газрын тосны ачаар улсаа хөгжүүлсэн. Ардчилал мардчилал гэж олон юм донгосоогүй. “Хаант” төртэй, хатуу цензуртэй, хатуу хууль журамтай.

      гэх мэт чиний нэрлэсэн бүх улсуудын тухай төр нь хэрхэн ажиллаж зохицуулсан тухай хэлж болно.

    • Болд says:

      Чи “гадгаад” хэл, орон сүрхий сүрхий мэдэх гээд өөрийгөө матарлахаас урьтаж монгол хэл соёлдоо суралцаа хө. Галсан мээрэнгийн хатан гэж шаал хөгшин чавганц байдийн гэдэг шиг Орос Хятад АНУ гэж бүлтэрхээсээ өмнө өмдөө татаж сур оо кк.

  19. Nergui says:

    Olon ulsiin ediin zasag uls toriig uridchilan taahad hetsuu.yagaad gevel neg uls delhii deer orshin togtnoogui tsagt ene heveeree baih bolov uu. Medeelel mash hurdan tarhaj baigaagaas shaltgaalan bid busad ulsiin barimtalj bui bodlogo chigleliig eronhiid ni bagtsaalj hariu arga hemjee avch baigaagaas shaltgaalan busad gadaad etgeediin bodlogo buren heregjih magadlal ugui um. Oros Hyatadiin huvid odort heden myangan niitlel medeelel garch baigaa tul bid sudlah bolomj homs harin esregeeree ted bidniig sudlah ni hyalbar. Herev tedniig uls toroor barahgui um bol ulsiinhaa huchin chadliig undesnii huviin companiudad shiljuulj tednii companiudtai tulalduulah heregtei. Bidnii tor zasagiin sudalgaa tednii sudalgaatai tenger gazar shig zoruutei baina. Baterdene avargatai surguuliin huuhed barildaad nemerguin adilaar tor zasgiin hemjeend horsh ulsuudiig bid barahguin notlogdloo shuu dee. Tiimees bid chiglelee oorchilj undesnii tom companiudiig bii bolgoj ter ulsiin companiudtai naimaaltsuulah heregtei. Uu gevel Yapon solongosiin turshlagiig shuud huulbarlah sanaltai baina.

  20. Tuya says:

    Tootsoo sudalgaagui shiidver gargaj baigaa ni busdiin doog “ineediig” barj baigaa bh daa. Hamgiin hetsuu ni sudalgaanii arga zuig odoo surch bui ireeduin bolovson huchindee zaahgui baigaa ni. Ene l jinhen gamshig boloh ni ee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: