КРЕАЦИОНИЗМЫН БОЛОВСРОЛД УЧРУУЛАХ АЮУЛ

Энэ үгийг манайхан сайн мэдэхгүй биз. Энэ бол “бүтээгч” гэсэн латин үгээс гаралтай бөгөөд шинжлэх ухаан хийгээд түүний тулгуур зарчмуудыг үгүйсгэдэг, түүний орыг эзлэхийг оролддог, тэгсэн атлаа шинжлэх ухааны нэр томъёог зээлдэж, оронд нь далд, нууц, шашинлаг үзлийг номлодог янз бүрийн сургааль номлолын ерөнхий нэр юм. Сүүлийн үед “шинжлэх ухааны креационизм” хүртэл гарсан. Үүнтэй соёлт хүн төрөлтөн тэмцэж эхэлжээ. Жишээлбэл, 2011 оны 4 дүгээр сард АНУ-ын Нобелийн шагналтнууд, тухайлбал, химийн 17, физикийн 17, анагаахын 8, нийт 42 алдарт эрдэмтэн креационизмын эсрэг нээлттэй захидал бичсэн юм. Энд толилуулж буй Европарламентын 2007 оны тогтоол бол энэ тэмцлийн агуулгыг илэрхийлсэн албан ёсны баримт болно. Энэ тогтоолын агуулга, зарчим, үзэл санаа манай хувьд ихээхэн ач холбогдолтой.
Учир нь манай Монголд креационизм ихэд газар авч төр засаг, нийгэмд шууд нөлөөлөн, хэвлэл мэдээллийн салбарыг бүрэн эзлээд байна. Тэд монголын ШУА болон зуу гаруй их дээд сургуулиас бүрдсэн дээд боловсролын системийг өдөр болгон улаан нүүр рүү нь нулимж байна. Тэд “хоцрогдсон”, “мухардалд орсон”, “юу ч хийх чадваргүй”, “хуучин” шинжлэх ухааны өөдөөс “шинэ”, “орчин үеийн”, “изотерик”, “синергетикжсэн” “бөөгийн шинжлэх ухааныг” сөргүүлэн тавьж байна. Гэтэл шинжлэх ухааныг хөгжүүлэх, хамгаалах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий монголын шинжлэх ухааны систем “засуулсан тайган” шиг дув дуугай суугааг харахад нүд халтирам. Хэлтэй амтай хэдхэн авгайд нам шаалгуулж, шороо тоостойгоо хутгалдан унаж, нүдний булай болох байсан юм бол ямар элэнцгээ хийж хүн даахын аргагүй эрдмийн зэрэг, цол, гуншин, албан тушаал авдаг байна аа.
Ийм арчаагүй байх ахул монголын ШУА-ыг татан буулгаж, бүх их дээд сургуулийг хаах нь зүйд нийцнэ. Манай уншигчид соёлт хүн төрөлхтөн креационизмтай хэрхэн тэмцдэгийг энэхүү тогтоолоос ойлгоно гэж найдаж байна.
Европын Холбооны Парламентын Ассамблейн тогтоол № 1580 (2007)
Креационизмын боловсролд учруулах аюул

1. Энэхүү тогтоол нь шүтлэг бишрэлийн эсрэг тэмцээгүй, шүтэн бишрэх эрх чөлөөний эрхийг хаагаагүй. Үүний зорилго бол шинжлэх ухааныг сүсэг бишрэлээр солих гэсэн тодорхой хандлагаас сэргийлэх явдал мөн. Шинжлэх ухааныг сүсэг бишрэлээс салган зааглах ёстой. Эдгээр нь антогонист харилцаанд байдаггүй бөгөөд зэрэгцэн оршиж болно. Шинжлэх ухаанд сүсэг бишрэлийг сөргүүлэн тавьж болохгүй, гэхдээ сүсэг бишрэл нь шинжлэх ухааныг өөрийн эсрэг тавих явдлыг гаргуулж болохгүй.
2. Зарим хүмүүст Бурхны бүтээл нь шашны итгэл үнэмшлийн зүйл болж оршихуйн утга санааг өгдөг. Хэдий ийм боловч Парламентын Ассамблей креационизмын үзэл санаа манай боловсролын системд нэвтэрч, улмаар манай ардчилсан улсуудад тархах эрүүл биш үр дагаварт сэтгэл зовж байна. Хэрэв бид зайлшгүй арга хэмжээ авахгүй юм бол креационизм Европын Холбоонд байгаа хүний эрхэнд аюул занал учруулах амин чухал ач холбогдолтой болох нь байна.
3. Байгалийн шалгарлын явц дахь хүн төрөлхтний хувьслыг үгүйсгэж үүссэн креационизм нь урт удаан үеийн турш цорын ганц америкийн үзэгдэл байлаа. Өнөөдөр креационизмын үзэл санаа Европ тийш замаа засч түүний тархалт нь Европын Холбооны гишүүн зарим улсуудыг бүхэлд нь хамраад байна.
4. Ихэнхи нь христ буюу исламчууд номлодог орчин үеийн креационистуудын гол бай нь боловсрол болж байна. Тэд үзэл санаагаа сургуулийн боловсролын хөтөлбөрт оруулахын тулд боломжит бүхнийг хийж байна. Гэхдээ креационизм нь шинжлэх ухааны салбар болон өрсөлдөж чадахгүй юм.
5. Креационистууд мэдлэгийн тодорхой салбарын шинжлэх ухааны шинж чанарт эргэлзэж, хувьслын онол бол бусадтай адил тайлбарлалуудын нэг л гэж баталж байна. Тэд хувьслын онолын шинжлэх ухаанч чанарыг үндэслэсэн илт баталгаа байхгүй гэж эрдэмтдийг буруутгаж байна. Харин ч эсрэгээрээ креационистууд өөрсдийнхөө баталгааг шинжлэх ухааных гэдгийг хамгаалж байна, гэтэл тэдгээрийн нэг нь ч бодит анализыг давж чадаагүй юм.
6. Бид бүхэн байгаль, хувьсал, орчлон ертөнц дэх бидний үүсэл хийгээд байр суурийн талаарх найдвартай тогтоосон мэдлэгт дуудлага өгч буй сэтгэлгээний хэв маяг тарж байгаагийн гэрч болж байна.
7. Сурагчдын толгойд шинжлэх ухаан гэхээсээ илүүтэйгээр янз бүрийн эрхэмлэл, итгэл үнэмшил, шашин шүтлэгийн дунд яаж харьцах гэсэн будлиан үүсэх бодит аюул орших болов. “Бүх зүйл тэгш” гэсэн зарчим сонирхолтой, төвийг сахисан мэт байж болох боловч бодит байдал дээр аюултай юм.
8. Креационизм бол дотооддоо ихээхэн зөрчилтэй. “Ухаант санааны” онол бол (intelligent design) креационизмын шинэхэн, боловсронгуй хэлбэр бөгөөд тодорхой хэмжээний хувьслыг зөвшөөрдөг. Гэхдээ л “ухаант санааны” онол нь илүү нарийсгасан хэлбэрээр өөрийгөө шинжлэх ухааны хандлага мэт харуулдаг, чухам үүнд түүний гол аюул байдаг.
9. Парламентын Ассамблей шинжлэх ухааны тэргүүн зэргийн чухлыг байнга тэмдэглэж байна. Шинжлэх ухаан нь амьдралын үйл ажиллагааны хүрээ, хөдөлмөрийн нөхцөл дэх ихээхэн ололт амжилтыг боломжтой болгож, эдийн засаг, технологи, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болж байдаг. Хувьслын онол бол бурхны нээлттэй ямар ч хамаагүй бөгөөд баримтад үндэслэж байдаг.
10. Креационизм бол шинжлэх ухааны дэг жаягт үндэслэдэг гэж баталдаг. Гэтэл хэрэг дээрээ тэд цэвэр догматик, шинжлэх ухааны үндэслэлүүдийг зориудаар гуйвуулан, заримдаа хачин сонин зураг хөрөг үзүүлж, ихэнхдээ тухайн салбарынхаа мэргэжилтэн бус хүмүүсийн санааг ашиглах зэрэг гурван төрлийн баталгааг ашигладаг. Креационистууд ийм аргуудыг ашиглан шинжлэх ухаан гадарлахгүй хүмүүсийн анхаарлыг татаж, тэдний толгойд эргэлзээ суулгаж, будлиан хутгаж байдаг.
11. Хувьлын онол зөвхөн хүн төрөлхтөн, түүний бүлийн хувьсалд хамаатай зүйл биш юм. Түүнийг үгүйсгэх нь манай нийгмийн хөгжилд ноцтой сөрөг хор уршиг тарьж болох юм. Хэрэв хувьслын зарчмыг үгүйсгэвэл ДОХ мэтийн халдварт өвчинтэй тэмцэх зорилго бүхий анагаах ухааны салбарын ололт амжилт боломжгүй болно. Хувьслын механизмыг ойлгохгүйгээр бид биологийн олон янз байдал багасах, цаг агаарын өөрчлөлтөөс болсон эрсдлийг бодитой үнэлж дүгнэж чадахгүй.
12. Манай орчин үеийн ертөнц шинжлэх ухаан, технологийн хөгжил нэг хэсэг нь болсон урт удаан жилийн түүхтэй. Гэхдээ шинжлэх ухааны хандлагыг одоо болтол бүрэн тайлж, ухаарч чадаагүй байна, энэ нь тулгуур үзэл (фундаментализм), хэт туйлшрагч (экстремизм) зүсэн зүйлийн хэлбэр хөгжихөд хүргэж байна. Шинжлэх ухааныг оргүй үгүйсгэнэ гэдэг бол хүний эрх, иргэний эрхэд учруулж буй хамгийн ноцтой аюулын нэг болох нь тодорхой.
13. Хувьслын онолын эсрэг дайны хийгээд түүний талынхан голдуу шашны хэт туйлшрагч хэлбэртэй болж, баруун радикал экстремист хөдөлгөөнүүдтэй холбоотой болж байна. Креационист хөдөлгөөн нь бодит улс төрийн хүч болж байна. Креационизмыг хамгаалагч зарим хүн ардчиллыг теократ засгаар солиход бэлэн байгаа нь үүний нотолгоо юм. (энд теократ гэдэг нь ганц хүний засаг бөгөөд феодалын засгийг голдуу ингэж хэлдэг- Х.Д.Ганхуяг)
14. Гол гол монотеист шашны бүхий л тэргүүний төлөөлөгчид илүү хүлээцтэй байр суурь баримталж байна. XYI Пап Бенедикт өөрийн өмнөх II Ионн Павелын жишээг дагаж, хүн төрөлхтний хувьсал дахь шинжлэх ухааны үүргийг хүлээн зөвшөөрч, хувьслын онол бол “жирийн таамаглалаас илүү зүйл мөн” гэж дүгнэж байна.
15. Шинжлэх ухааны суурь онол болсон хувьслын онолыг заах явдал нь манай ирээдүйн нийгэм, ардчилсан улсуудын түлхүүр агшин мөн. Ийм учраас хувьслын онол нь манай сургалтын төлөвлөгөө, нэн ялангуяа шинжлэх ухааны хичээл заах хөтөлбөрт голлох байр суурь эзлэх ёстой. Учир нь энэ онол шинжлэх ухааны бусад онолын адилаар шинжлэх ухааны нарийн шалгалтыг даван туулах чадвартай юм. Хувьслыг газар сайгүй ажиглаж болно, антибиотикийг хэт их хэрэглэхэд түүнд тэсвэртэй бактери бий болж байна, хөдөө аж ахуйд хорыг хамаагүй ихээр хэрэглэхэд ямар ч хоронд үхдэггүй шавьжны мутаци бий болж байна.
16. Европын Холбоо соёл, шашныг заахын чухалд ихээхэн ач холбогдол өгч байна. Креационизмын үзэл санаа теологийн бусад үндэслэлийн адилаар үг хэлэх эрх чөлөө, хувийн итгэл үнэмшлийн нэрийн өмнөөс соёл болон шашны боловсролын нэмэлт байдлаар байж бүрэн болно. Харин шинжлэх ухаан гэж өрсөлдөж, зүтгэж болохгүй.
17. Шинжлэх ухаан биднийг сэтгэлгээний хатуу чанд эмх цэгцээр хүмүүжүүлдэг. Шинжлэх ухаан “юмс яагаад оршин байгааг” тайлбарлахыг сонирхдоггүй, харин яаж оршин байгаа тухай ойлголт өгдөг.
18. Креационизмын нөлөөний өсөлтийг судлаад үзэхэд креационизм, эволюционизм хоёрын маргаан оюун санааны маргаан мэтгэлцээний хүрээнээс хамаагүй халин гарсан байна. Хэрэв бид зайлшгүй арга хэмжээ авахгүй юм бол Европын Холбооны түлхүүр үнэт зүйлс креационист тулгуур үзэлтнүүдийн шууд аюул занал дор ороод байна. Европын Холбооны парламентчдын нэг чухал зорилт бол хэтэрхий хожимдохгүйн тулд хариу үйлдэл хийхэд оршино.
19. Парламентын Ассамблей Европын Холбооны гишүүн улсууд, нэн ялангуяа боловсролын салбар дахь удирдагчдаас дараах зүйлсийг хичээнгүйлэн уриалж байна:
19.1. Шинжлэх ухааны мэдлэгийн хамгаалж, урагш хөгжүүлэх
19.2. Шинжлэх ухааныг үндсийг бэхжүүлэх, шинжлэх ухааны бодит мэдлэгийг судлахын хамт түүнийг түүх, танин мэдэхүйн онол, арга зүйг хамт судлах
19.3. Шинжлэх ухааныг ойлгомжтой, сонирхолтой болгож, түүнийг орчин үеийн ертөнцийн бодит байдалтай холбоотойгоор үзүүлэх
19.4. Креационизмыг хувьслын онол шиг шинжлэх ухааны статус бүхий хичээл байдлаар заахын эсрэг хатуу зогсох, ер нь бол креационизмын үзэл санааг шашны бус гэсэн хичээл байдлаар тайлбарлах явдал гаргуулахгүй байх.
19.5. Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд хувьслын онолыг шинжлэх ухааны суурь онол байдлаар заах явдлыг хөхиүлэн дэмжих.
20. Парламентын Ассамблей 2006 оны 6 дугаар сард хувьслын онолыг заах Тунхаглалд гарын үсэг зурсан Европын Холбооны гишүүн 27 орны Шинжлэх ухааны Академид баяр хүргэж байгаа бөгөөд одоо болтол үүнийг хийгээгүй байгаа улсуудыг энэ жишээгээр энэхүү Тунхаглалд гарын үсэг зурахыг уриалж байна.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

53 Responses to КРЕАЦИОНИЗМЫН БОЛОВСРОЛД УЧРУУЛАХ АЮУЛ

  1. Uuganaa says:

    Uneheer heregtei tunhahgal baina,

    • Batkhuyag says:

      Тун хэрэгтэй мэдээлэл байна. Танд талархаж байна. Ер нь таны бичдэг зүйлүүд хүнд их л юм бодогдуулмаар байдаг шүү. Үүнийг боловсролынхон уншаасай.

  2. Пүүжээ says:

    Эсрэгээр, хүний натураль Бүтээгчид тэмүүлсэн хандлагыг шинжлэх ухаан эзлэх гээд оролдоод байвал яах уу? Тэдний багагүй хэсэг нь Христийн сүмд хамрагддаг. Тэд тэгээд европын холбооныхон биш юм уу? Креационизм бол шинжлэх ухаан гэж бодохгүй байна. Гэхдээ шинжлэх ухаан эцсийн хэмжүүр гэж хэлэхэд ч эргэлзээтэй. Таны өмнөх нийтлэлд хэлж байснаар шинжлэх ухааны олдвор өмнөхөө үгүйсгэдэг “зовлон”той гэж байсан шиг өнөөгийн хэмжүүр (ШУ) маргааш өөрчлөгдөх биш үү? ШУ хамгийн оргил нь гэдэг ШУ өөрөөсөө агууг нээвэл яах уу?
    Дээрх тунхагаас Европ ямар анти-креационист болсныг харуулж байна. Нөгөөтэйгүүр, яг адилхан жишгээр лалын орнууд анти-вест байгааг юу гэж тайлбарлах бол? Тэд бас ШУ-чид л даа…

    • Болд says:

      Пүүжээ натураль нь буюу анхдагч “нарийндаа МОНГОЛООР унаган буюу оршихуйн нэгж гэдэг юмоо кк” гэж хэлж дөнгөхгүй атлаа бүтээгчид гэх шиг СОЛИОРОГЧИД шашныхаа бодол, тэмүүлэлээ өөр газар, өөр зүйлд хэлэл дээ хэхэ. “ШИНЖЛЭХ УХААН” угаасаа оршихуйн нууцыг ил болгогч, судлаач ухаан тул: анхдагч ч биш анхныг заагч ч биш! ГАНХУЯГ ахын хэлдэгчилэн?! үүсгэлийн бус үүслийн тайлдаг мэдлэгийн салбар бхад “ШУ”-г өөрчилнө гэж бодож болдог чам зэргийн нусгай арай амжихгүй, дүгнэхгүй бхаа хө кк. К-изм шинжлэх ухаан биш шашин биш болбол шинэ ухаан гэж хэлэх гээгүй байлгүй дээ??? өөрөөсөө агууг нээж төрүүлж чи бидэнд боломж олгон “ЭНЭ ЦАХИМ ЕТРТӨНЦ Ч ТҮҮНИЙ ОЛОЛТ ХӨ” буй бөгөөд хүн төрөлхтөний дэвшил хөгжил чухамдаа энэ шинжлэх ухаанд дулдуйдан даган бгааг ухамсарлаж, АНТИ-ШИНЖЛЭХ УХААН дэгдээд бгаа ойлголдоо хө. ШУ-д зарим талаараа анти байдагч нээлт ололт баримт судалгаанд тулгуурлаж аливааг нотлохыг БҮГДЭД “чамайг ч, хэнийг ч алагчилж үздэггүй, үгүйсгэдэггүй” хүсдэг ба хорвоог, аливааг өнөөгийн шинжлэх ухааны арга барил, технологиор танин мэдэж боломгүй гэдгийг бол монгол зөнгөөрөө хэлсэн байж болох хэмээн мунхаглав. Харин шашин, шинжлэх ухааныг зэрэгцүүлж өрсөлдүүлэх гэдэг нь эрүүл хүний санаа биш бхоо.

  3. Ганаа says:

    Энийгээ Европын Холбооноос асуу. Наана чинь Ромын папуудын үзэл санааг хүртэл биччихсэн байна лээ ш дээ. Ямар би зохиочихсон биш. Чамд сануулахад юмыг гүйцэд уншиж, ойлгож байгаад эсэргүүцэхгүй бол фанатик ангилалд ордог. Шинжлэх ухаан юм олбол нээлт гэдэг юм. Нээлтийг ганцхан шинжлэх ухаан л хийдэг. Энэ утгаараа эцсийн хэмжүүр болдог. Ухаандаа шашинд ямар ч нээлт байхгүй…
    Энэ тогтоолд шинжлэх ухаан шинжлэх ухаанаараа, шашин шашнаараа байя, харин шашин шинжлэх ухааны байр суурийг булаацалдах ёсгүй л гэж байгаа ш дээ. Энд чинь шашин “уурлаад” байх юм байхгүй л баймаар…

    • Пүүжээ says:

      Таны зөв.

    • Шинжлэх ухаан юм олбол нээлт гэдэг юм. Нээлтийг ганцхан шинжлэх ухаан л хийдэг. Энэ утгаараа эцсийн хэмжүүр болдог. Ухаандаа шашинд ямар ч нээлт байхгүй… bi sain oilgohgui bn ldaa umnu ni shashnii hureend meddeg baisan zuiliig bi ta hedees turuulj medeed neelt gej nerelvel ene neelt munuu umnu ni hun olon zuun jil hereglej bsan zuiliig Shinjleh uhaan neelee geh ni zov uu тахийг прежвалскийн адуу гэдэг шиг өмнө нь хүмүүсийн мэддэг зүйлийг өөрөөр нэрэдчээд нээлт гэх нь сонин л юм би сайн ойлгоогүй байж магад шүү

    • Ганаа says:

      Шашин ямар нээлт хийсэн юм ?! Шашны хүрээнд юу мэддэг байсан юм ?! Шашин саран дээр бууж байгаагүй, шашин алс холын сансарт нисэж байгаагүй, шашин эсийн нууцад орж байгаагүй, шашин радио долгион ашиглаж байгаагүй гэх мэт, гэх мэт. Харин энэ бүхнийг Та ашиглаж байгаа. Надад итгэхгүй байгаа бол гар утас, компьютер, телевиз гэх мэтийг бүгдийг нь хаяад урьд нээсэн “юмаа” хэрэглэхгүй юу. Юунд ингэж шал утгагүй дэмий юм чалчиж байдаг юм ?!

  4. enkhee says:

    100% demjie zarimdaa ene shashnii munhag nuhuduuded heleh zuil uneheer olddoggui hetsuu ue suuliin ued ulam ihseed baigaa saihan hariultuud end baina bayarlalaa

  5. Тошилоо says:

    Мэдүүштэй..

  6. Маш хэрэгтэй мэдээлэл авлаа. Заримдаа нээрээ ч тийм юм болов уу гэж эргэлздэг байсан юм. /Шинжлэх ухаан “юмс яагаад оршин байгааг” тайлбарлахыг сонирхдоггүй, харин яаж оршин байгаа тухай ойлголт өгдөг./

  7. Болд says:

    К-ИЗМ ийг үнэхээр сонсоогүй дуулаагүй мэдэхгүйн бноо, гэхдээ ахын хэлсэн, бичсэнтэй адилтгавал МОНОЛЧУУДЫН “амьдрах ухаан нь шинжлэх ухаан, амьдрахуй оршихуйн ухаан нь билгийн ухаан” үүнийг гуйвуулсан нь өчүүхэн бодол буюу К-изм шигээ. Товчдоо бид арга, билгийг хослуулсан аугаа нэгэн шүү дээ. Бид хэдий болтол гадны хэлсэн бүгдийг үнэн гэж туйлшран, өгсөн болгоныг хишиг гэж хүртэн МОНГОЛ ОЮУН, УХААН, СЭТГЭЛГЭЭГЭЭ эвдэн өөрийн бодол, өвгөдийнхөө сургаалийг гээж өнөө маргаашаа аргацааж явах билээ????? “БИЕ ЭЭ МЭДВЭЛ ХҮН, БЭЛЧЭЭРЭЭ ТАНИВАЛ МАЛ” , “ЭЗЭН ХИЧЭЭХЭЭС ЗАЯА ХИЧЭЭХГҮЙ” гэхчлэн аргаар ухааран таних, шинжлэх судлахтай зэрэгцэн “САНАА ЗӨВ бол ЗАЯА ЗӨВ” “АМНЫ БИЛИГЭЭС АШДЫН БИЛЭГ” гэх мэтчилэн оршихуйгаас ангид хөөрлөн хэлцдэгээс үзвэл МОНГОЛЧУУД бидэнд ШУ, К-измээс илүүтэй ОНЧ ухаан, танин мэдэхүй оршсоор ОНОГДСООР бгаам шигээ. Харамсалтайн эдүгээ хүмүүн биднийг жолоодогч шинжлэх ухаан нь? хөрстийг танин мэдэхийг ч хүсэхгүй, хийхгүй!!! К-измтэй холилдоол хүн төрөлхтнийг самууруулж, эргүүтүүлээл зогсохгүй хөвчин дэлхийг шалбаагт хутгаж бнаа гэж дээрхи тогтоол АНХААРУУЛЖ СЭРЭМЖЛҮҮЛЖ бна даа.

  8. Lkhagvaa says:

    Evrop moholruugee oirtoj baigaagiin neg heseg bol yos surtahuungui bolj baigaad yum. Zov buruu, sain muu gesen oilgolt tedend hamaagui, uunii tod zhishee bol Ungart bolj baigaa asuudal. Yu hevel, ungarchuud shine undsen huulindaa Ger Bul bol eregtei emegtei hunii negdel geed todorhoiltol Evropiin holboonoos naadhaa avch haya gesen baina. (nogoo ard tumnii zasaglal haana baina?!) Ugui getel tegvel tanai uls zeel avahgui gej baina. evrop bol sunutsun gazar, goomoonuud elbegtei, udahgui lal shashintai bolj shariagiin huuli heregjih gazar. Evropiuud zov tiimees Mongold sain geh chiglelees tatgalzaya. Kreatssonism bol Burhan amidraliig herhen buteesniig tailbarladad baigaliin uhaanii neg chiglel. Enend itegdeggui yum bol taanuus zugeer l neg muu bichnuudiin sureg.

  9. dk says:

    Хэлтэй амтай хэдхэн авгай, шинжлэх ухааны нэр зээлдсэн шунахай этгээдүүд, сар жилийн хуанлитайгаа хутгалдсан хэдэн лам нар, үздэг хардаг бөөлдөг нэртэй хэдэн луйварчдад нам шаалгуулж, шороо тоостойгоо хутгалдан унаж, нүдний булай болох байсан юм бол ямар элэнцгээ хийж хүн даахын аргагүй эрдмийн зэрэг, цол, гуншин, албан тушаал авдаг байна аа!!!

  10. uugii says:

    Одоо манай их дээд сургуулиудад кр-зм хэдийнээ байр сууриа эзэлсэн байгаа шүү дээ. Насныхаа ихэнхийг шуко дагаж амьдарсан хүмүүс чинь нөгөөх нь бүдэгрээд ирэхээр өөр юмнаас зуураад авахаас өөр яахав. Тэр нь энэ кр-зм юм.

    Юун эсэргүүцэх бараг хичээлийн хөтөлбөрт орчихоод байхад чинь.. Нөгөөхийг нь хэдэн оюутнууд хүлээж аваад жигтэйхэн баяртай. Хамгийн гол нь ш.у судлаж толгойгоо гашилгаж суухгүй амар байхгүй юу даа. Энэ талаар Лу гүний Гантөмөрт захиа бичье гэж бодовч үр дүн байна уу даа..

  11. Эрдэнэ says:

    Оросод “зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг хаах хэрэгтэй гэж ярьж байгаа. Учир нь маш хорт нөлөөтэй нэвтрүүлэг. Тэр шинэ креационист гэгчүүд нь сүүлдээ бүр дэлхий хавтгай, дэлхийн зах уруу экспедици хийнэ энэ тэр гэж солиордог болсон байсан. Энэ дэлхий даяарх нийтлэг үзэгдлийн тусгал нь одоо манайд өмнөх сүсэг, бишрэлтэйгээ холилдоод бүр илүү гажуудаж илэрч байх шиг байна. Тэгэхээр асуудалд шинжлэх ухаанчаар хандах, баримт материал, фактуудыг шинжлэх ухааны зарчмаар задлан шинжилж дүгнэхийн үндсийг зөвхөн эрдмийн зэрэг цол горилогсод судлаачдаар тогтохгүй, дунд сургуулийн ахлах анги, их дээд, сургуулийн эхний курсуудад заавал орох хичээл болгомоор байна.

    • Эрдэнэ says:

      Одооноос идэвхтэй уншигч болж эхэлж буй тул 2 нийтлэлийн өмнө яг энэ талаар санал бодол гаргаж хэлэлцүүлж байсныг харалгүй, давтсан маягтай юм бичсэнд хүлцэл өчье.

  12. Монголд газар авчихсан мүүн тэргүүтэй олон замбараагүй шашин биш гэж өөрсдийгөө нэрлэж шинжлэх ухаан, амьдрах шинэ дэвшилтэт онол гэж нүүрээ халхалсан гаруудыг хүчтэй эсэргүүцэх цаг нь болчихсон.
    Англи хэл үнэгүй заах нэрийдлээр дунд сургуулийн олон хүүхдийг гэнэн итгэмтгий, бусдын тусыг авсан бол хаяж чадахгүй бүх насаараа олзлогдох төлөвшөөгүй оюун ухааныг нь хордуулж миний олон найзыг ийм зүйлд урвуулсан байдаг.

    • Болд says:

      Тийм шүү үнэхээр хүүхэд залуусыг хордуулж бгаан тэсвэрлэшгүй бөгөөд төр засаг дахь гарууд хүртэл олзлогдоод дагаж намирчихсан яваан гутамшиг ба Ганаа ах энэ талаар л бидэндээ сэрэмжлүүлж бгааг зөв ойлгон дэмжсэнд тань талархая.

  13. Naran says:

    Энэ евро тогтоолын гол зорилго нь криэшнизмийн эсрэг гэж харагдаж байгаа ч цаад санаа нь өрнийн засаглал өөрсдийн албан ёсны байр суурь буюу эрх мэдлээ алдах айдсаас үүдэлтэй юм бнлээ. Сүүлийн үед англи, америкийн төв банкны луйврын асар том систем,хорлонтой үйл ажиллагаанууд зах зухаасаа илчлэгдэх болсон нь ийм тогтоол гаргахад хүргэсэн. Наагуураа шинжлэх ухаанч сэтгэлгээг хамгаалаад бгаа шг мөртөө цаагуураа тогтолцоогоо хамгаалж, хүмүүсийг дээрээс өгсөн албан ёсны мэдээлэл, мэдлэгт л барих гэсэн санаа харагддаг. Интернэтээр мэдээлэл чөлөөтэй болмогц тогтолцооных нь нууж хааж байсан гажиг илэрч, өрнийн тогтолцоог удирдагчид элдэвийг л сэдэж байна доо.

  14. Anonymous says:

    Бөө, удганы тоогоор дэлхийд тэргүүлж Гиннесийн номд бичигдэх цаг ойрхон байна.

  15. Naran says:

    Цаад санаа нь ийм ч манайх шиг сэтгэлгээний галзуурал, гажигт баригдаад бгаа улсад бол цавхийтэл нийцнээ.

  16. Ганаа says:

    Эрхэм Нараан. Өрнийн засаглал хийгээд тогтолцооны хямрал нь шинжлэх ухаан, шашны танин мэдэхүйн асуудалтай огт хамаагүй гэж санана. Ухаандаа Төв банкны хямрал болоход онолын физикчид, генетикчид ч юмуу, сүм хийдүүд огт падлийгүй. Ингэж огт холбоогүй юмыг хүчээр холбож болохгүй ш дээ. Таны “онолын хийсвэрлэл” арай хэтэрч байна…

  17. erdem says:

    Өмнө хүн бичиж байсан юмбишүү уншиж байснаа санаад хайтал ийм нийтлэл олдлоо, илүү сонирхолтой бисэн шиг, дутуу л юм шиг байна http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=5997:2011-05-26-15-40-44&catid=82&Itemid=97

  18. Ганаа says:

    Эрдэм ээ. Нэг лам аль нэг эрт эрэгцүүлэл бичсэнээр энэ сэдвээр бичих миний эрхийг хааж чадахгүй. Би Та нарын зүгээс дайралт ирнэ гэдгийг дэндүү сайн мэдэж, бараг хүлээж байлаа. Харин миний өөдөөс лам тавьдаг чинь л инээдэмтэй байна. Гэхдээ хулгайч царайлчихаад коммент бичээд дүлэгнээд байх хэрэг байхгүй. Шууд л үзэлцэе. Та нар ёстой дэмий л байна. Би шинжлэх ухаан шинжлэх ухаанаараа, шашин шашнаараа л байя гэсэн. Хэрэв энэ зарчим таалагдахгүй бол надад айх юм байхгүй. Хэдийдээ шашин шинжлэх ухааныг дийлдэг болчихсон юм. Намайг шашны гүн ухаан, шашны түүх мэдэхгүй гэж бодож байвал Та нар тун их эндүүрч байна…
    Европын Холбооны нэг тогтоол орчуулахад ингэж байгаа юм чинь цаашаагаа бол сүйд болох нь л дээ. Би одоохондоо бичээгүй байгаа. Харин Та нарын шинжлэх ухааны эсрэг 20 жилийн номлолын үр дүнд Монголын ард түмэн, залуу үе ямар зэрлэг бүдүүлэг, харанхуй мунхаг болсныг бүгдээрээ харж л байна…

  19. Aldaraa says:

    Нэг ийм хаанаас гарсан бүү мэд зүйр үг юм уу хэлц үг юм уу. “Бурхан удвал буг болно, буу удвал бурхан” болно. Малчны сэтгэлзүйгээр бол, хээр малчин айлд элдэв аюулаас буу л аварна, бурханд найдаад хэрэггүй гэж ойлгож болохоор. Энэ үнэн. Буу тэр үед ШУ-ны сүүлийн ололт байсан. Одооны ойлголтоор бол, шашнаа дагавал мөхөнө, ШУ-аа дагавал хөгжинө гэж ойлгохоор. Одоо хэт шашинжихаа болимоор юм. Бид интернет Ipad, холбоо утас онгоц, машин мэт алхам бүрт ШУ-ыг хэрэглэдэг хэрнээ оюун ухаандаа ШУ-ны эсрэг зүйлийг бодох дуртай. Суварга, хийд, сүм сэргээх, лам ном залахад улс, орон нутгийн төсвөөс хандив тусламж, хөрөнгө гардаг. Харин туршилтын лаборатори тоног төхөөрөмж гэвэл ойлгомжтой. Бид газраасаа байгалын баялаг хайж байхад ШУ хөгжсөн орон бүүр сар, өөр гаригаас хайх юм ярьж байна. Одоо бүүр АНТИМАТЕРИ гээд ярьж байна. Залуу лам нар тэр сайхан логик сэтгэлгээгээ ингэж балай зүйлд зориулж зөв бодолтой хүмүүсийн өөдөөс сөрөх юм. Ахмад хүнээс доор хөгшин сэдэв бодож суухаа болимоор юм. Ядаж ливийн дайнд хэрэглэсэн үл үзэгдэх онгоцны талаар судлаач. Францийн тэр хэдхэн онгоц дайны санаачлагыг өөрчлөлөө. Унших судлах юм дүүрэн байна даанч энэ хэдхэн зөв бодолтой хүмүүсийн тоо цөөдөөд байна даа.

  20. erdem says:

    hye, тайвандаа ах минь, юуун үзэлцэх нтр вэ? юуун та нараас дайралт ирнэ гэж хүлээсэн болчихов доо, нийтлэлийг чинь уншаад энд бас ижил төстэй юм байнаа гэсэн юм, та уншаад үз лдээ, харин шашны онол тэр тусмаа Буддын онол мэдэх эсэхийг тань мэдэхгүй юм, одоо ч мэдэхгүй юмаа мэдэмхийрэгчид олон болсон цаг даа, за эцэст нь тайван, юм болгоныг conspiracy theory-дохгүй шүү

    • Ганаа says:

      “conspiracy theory” гэж энэ ертөнц дээр байхгүй. Сонссон нэр томъёогоо донгосоод явахаар шинжлэх ухаан болдог юм биш. Шинжлэх ухаан бол хувцасны моод шиг юм биш, дураак аа. Чи дор хаяж хоёр дээд сургууль онц төгсөж байж надтай яриарай…

  21. erdem says:

    мартсанаас шашныг таны өөдөөс тавиАГҮИ, креоционизмын тухай л өөр нэгэн нийтлэл уншиж байсан тухай комент юм, за за ингэж тайлбарлаж байгаадаа гутчлаа бна

  22. Adonis says:

    Shinjleh uhaan het hogjsonoos bolj humuus baigali delhiigeesee holdson… surgeeree tsementen shuguid amidarch bna…baihgui bolson oron zaigaa nohohiin tuld l lam boo shashind avtagsad olshirch bga bh…iimerhuu togtool mynga myngaar ni gargasan ch gesen hunii baigalia gesen ter husel temuuleliig zogsooj chadahgui…ediin zasgaar ni zogsooloo gehed lam boo luivarchdiig ene tom zah zeelees gargah bolomjgui…ih saindaa l gehed setgel zuichideer orluulah bh…teglee geed setgel zuichidiig l mungutei bolgono…tiimees bish ene baidal ni zasagdahgui…boo lam nar chine harin ch humuusiin uur buhimdaliig arilgahad tus dem bolj bga sain setgel zuichid bga ym…olshirch bna gedeg bol niigmiin setgel zui her ih buhimdaltai az jargalgui bgaagiin l ilrel…tiimees humuus zovoogui uedee genet lam boo gehgui…ter shinjleh uhaanii huvid unen hudal bh ni ogt hamaagui …humuus taivan amar amgalan bhiig l husej bga ym…tal deeguur malaa belcheegeed bodoh sanah zuilgui amar amgalan amidrah ni l nuudelchin ard tumen bidnii husel tiimees bish daraagiin omnod solongos, ypon boloh ni bidend az jargal avchrahgui…medeej tsoohon heden hun jargah bh gehdee haana jargah ve gevel baigaltaigaa oirhon gazar l jargana

  23. puuje says:

    шинжлэх ухааны үүднээс бүх зүйлийг тайлбарлах боломжтой юу?

    • Бүх зүйлийг тайлбарлачих санаатай хүмүүс их байх юм аа. Шинжлэх ухаанаар ч, шашнаар ч тайлбарлагдахгүй юмс, үзэгдэл зөндөө л байна. Мэдэхгүйгээ мэдэж авах, мэдсэнээ илүү сайжруулах, сайжруулсанаасаа алдаагаа олж улам ахиулах хүсэлтэй хүн төрөлхтний олж аваад байгаа, хамгийн бодит байж болох арга зам нь шинжлэх ухаан юм гэсэн санаа байгаа болохоос биш Шинжлэх ухаан бүхнийг тайлбарлаж чадна, харин танай шашин чадахгүй гэсэн санаа хаана ч илэрхийлэгдээгүй байна. Тэгээд ч хурдхан шиг бүх юмыг худлаа ч хамаагүй тайлбарлаж аваад нэр алдарт хүрэх гэсэн хэдэн залхуу хүмүүс креационизмыг бий болгоод яваад байгааг л өгүүлж байх шиг санагдах юм.

  24. enkhee says:

    shinjleh uhaanii uudnees bugdiig tailbarlah bolomjtoi daan ch bugdiig tailbarlah shinjleh uhaanii medleg chamd baihgui baigaad l gol uchir orshood baigaam daa

  25. Ганаа says:

    Энхээ. Чам шиг дураакын түвшинд болон манай нийгмийн дунджаас ихээхэн дээш хэмжээнд БИ БҮХНИЙГ тайлбарлаж чадна. Чи чаддаг юм бол асуудлаа томъёолоод хэл. Чи бол асуудлаа ч томъёолоод хэлж чадахгүй. Би чамайг болон чамтай адил түвшний мал шиг болчихсон шинжлэх ухаанаас хол хөндий тэнэгүүдийг ёстой басч байна, доромжилж байна. Тэгээд Та нар асуудлаа хэл л дээ. Та нар шиг малууд, хүй нэгдлийн хоцрогдсон лаларууд чаддаггүй л байхгүй юу. Наана чинь хүн төрөлхтөн Ангараг дээр буучихаад, галактикийн мурайлт, цаг хугацааны хазайлтыг тооцоолоод сууж байна. Хүн төрөлхтөн бид орчлон ертөнцийг шинжлэх ухааны хүчээр, оюун ухааныхаа хүчээр эзэгнэх гэж байхад Та нар битгий солиороод бай. Та нар шашны хийсэн нэг ч болсон нээлтээ үзүүл л дээ… ..

  26. Ганаа says:

    Та нар “гүн ухаантан” болох гэж ядаж байх шив. Ер нь ингэхэд Та нарын гүн ухаан гэж хаашаа харсан юм байсийм. Их л сайндаа Та нар зүйр цэцэн үгийг гүн ухаан гэж балайрна биз. Та нарт ямар ч “гол учир” байхгүй. Зүгээр л чалчаа новшууд. Нотлох уу. Амархан ш дээ. Гүн ухаанаар бичсэн “нэг ширхэг” бүтээлээ үзүүлчих. Тэгээд л болоо. Үүнээс илүү нотолгоо гэж үгүй. Гэв гэнэт комментоор “гүн ухаантан” болох бол солиотой хүний ажил байдаг юм. Харин надад бол байгаа, тэрийг гадаадад орчуулж уншдаг юм, чам шиг ганц коммент биччихсэн юм биш шүү дээ…
    Одоо бүр ч амархан нотолгоо би чамд санал болгож байна. Хоёулаа уралдаад юм бичье. Би хөгшин, чи залуу, долоо хоногт нэг нэг өгүүлэл бичье. Бодвол чи түрүүлэх байлгүй. Хэн чадахгүй нь хоосон чалчаа, тийм үү.
    Нийгмийн дунджаас доош боловсролтой бол энэ блог руу шагайх ч хэрэггүй гэж би мөн ч олон хэлж байна даа…

  27. Aldaraa says:

    Таны саналд би өөрийн саналаа нэмэрлэе:
    1/ Ер нь “ШУ”-ТИС, ЭМ-”ШУ”-ИС мэт ШУ-аар овоглосон сургуулийг төгссөн нөхдүүд бөө будда болсон, сурталчилсан, бүүр шашны ном бүтээж, хэвлэж бизнес хийгээд явж байна гэсэн. Эдгээр сургуулийн Удирдах болон Эрдмийн зөвлөлүүд анхаарах цаг болсон. Тийм төгсөгчдөөс диплом, академийн зэрэг, цолнуудыг хураах, хүчингүй болгох, нийтэд зарлах хэрэгтэй.
    2/ Төр Боловсролын зарчмаа оновчтойтодорхойлж эргэж харах хэрэгтэй. Тухайлбал, Боловсролын хуульд ШУ-д тулгуурлана гэж заасан. Төр иргэдээ эргэж буцалтгүйгээр зардал гаргах үүрэг хүлээж, ШУ-ын мэдлэгийг бага наснаас нь албадан заадаг. ШУ-ны бүрэн дунд боловсролд тэнцсэн гэж үзэж, ШУ-ны дээд боловсрол олгох эрхийг өгч гадаад дотоодод сургасан кадрууд олон байгаа. Гэтэл ингэж бэлтгэгдсэн хүн ШАШИН яриад, төрийн зорилгыг саармагжуулж болохгүй. Ерөнхий боловсролыг нь шашны эсвэл ШУ-ны боловсролын тогтолцооны альд нь ордогоо хуульчлах хэрэгтэй.
    3/ Үндсэн хуулийн 7-р зүйлийн 1-д ШУ төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Уламжлалаа сэргээх, сүсэг бишрэлийг хүндэтгэх давалгаа доор 20 жилд, шашны элементүүд ШУ-ны эсрэг төрийн бүтэц, бодлогод өөрийн байр сууриар бэхжүүлсэн. Зарим хамба лам нар бурханы шашныг тэргүүлэх статустай болгох санааг ярьсан. (Буддагийн БН Монгол улс гэсэн төрийн бутэц рүү чиглүүлж байна.) Төр шашнаа хүндэтгэх, шашин төрөө дээдлэх заалт, төр сүм хийдийн тухай хуульд төр шашны хоорондын харилцааг илүү нарийвчлан заах хэрэгтэй. ШУ-ыг дэмжсэн иргэдийн үг дуу хоолой, холбоо байгууллагыг дэмжих.
    4/ Шүтэх эс шүтэх эрх чөлөөний асуудалд Төр өөрийн оролцох үүрэгтээ тодорхой бодлоготой байх хэрэгтэй. Заавал шашин хөгжүүлж, нийгмийн харилцааг эрүүлжүүлэх гээд байгаа бол Бурхантай харилцахдаа бөө, лам, бошиглогч, пастор мэтийн зуучлагчаар дамжуулдаг биш, сүсэгтэн олон өөрсдөө тодорхой зан үйлээр шууд харилцдаг, өөрсдөө ном судраа уншиж мэдэрдэг тийм хэлбэрийн шашныг урамшуулж байх хэрэгтэй. 90 оноос өмнө Монголын төр бодлоготойгоор зориуд сурлагатай хүүхдийг шашны дээдэд оруулдаг байсан.

  28. anxaa says:

    Буруу зөв нь хамаагүй бур ам загатнатал сэтгэгдлүүд бичих юм аа энэ хүмүүс хэхэ. Яг гол нийтлэлийг уншиж дуусаад л араас нь сэтгэл тайвшруулах маягаар коммэнтийн хэсгийг хардаг боллоо шд. Тэр Наран одоо юун хөөрхөн юм бичдгийн..Судлаач уул нь залуусаа сэрээх гээд байдаг, толгойд нь юм бодогдуулах гээд байдаг, өнөөдүүл нь бүр балайраад явчих юм. Richard Dawkins, Bill Nye, Christopher HItchens эд нар одоо улс төр, эдийн засгийн далд, хар санаатай явуулга болж таарлаа Нарангийнхаар бол. Тэнд нэг нөхөр Creation -ism VS Evolution гэсэн холбоос тависан чинь нэг ламба гуайн яриа байх юм. Тэгснээ гэв гэнэт геополитик энэ тэр болоод л, аймар тал засаад л нэг гайгүйхэн шиг доль үсэрчихий гэнгүүт буруу яриад “аавдаа” ёстой бут ниргүүлж байгаа ч хүүхдүүд харагдах юм. Тэр англиар лаг шинэлэг зүйл “conspiracy theory” гэсэн найздаа сануулахад бас нэг “wtf” гээд үг байдгийг хэлчий. Энэ судлаачийн дээхэн үеийн бичвэрүүд дунд нэг залуу судлаачдад билүү, өөрийн залуугийн өвчин энэ тэрийн талаар бичсэн байснийг уншаад дараа нь сэтгэгдэлээ анхаарвал хаха, ингэж аймар асч уурлахгүй байх даа өөдөөс чинь. Аан тийн хэхэ, энэ хүн чинь өөрөө ганц библ, коран, бөө шашиний ном үзэлгүйгээр элийрээд суудаггүй л байлгүй дээ. Ийм юм асуухаар өөрөө ганц Дарвин, Эйнштэйний бүтээл гуйлгэж харчаад бичээч. Ойрдоо иймэрхүү чиг хандлагатай бухимдал маягийн нийтлэлүүдээс чинь харахад Монгол дахь бурхан шашины тэргүүлэгчдийг оролцуулсан халз мэтгэлцээн шиг юм хийгээд нэг тийш нь болгочихвол яасын гэсэн бодол төрлөө…Лам нар юм уу, бөө нар хаанаас гар утас олж авсан, зурагт үзэхдээ, Land Cruiser унаад явж байхдаа яг юу боддог эсвэл мөн хүүхэддээ хаанаас ирснийг нь яаж тайлбарладаг гэх мэтчилэн асуултуудад хэрхэн хариулдаг тухай нь сонирхмоор байна.

    • Нэг тийш болгох чинь л асуудал байна даа. Ингэж тодорхой, баримт нотолгоотой бичиж байхад ойлгохгүй өмнөөс нь тэс өөр юм яриад байдаг хүмүүс ийм олон байхад энэ нийлтлэлээс арай илүү дэлгэрэнгүй, ойлгоход хэцүү байдлаар бичигдсэн, хэвлэгдсэн илэрхийлэгдсэнийг нэг мөр ойлгох цаг арай болоогүй шиг санагдах юм. МИНИЙ БОДЛООР.

  29. anxaa says:

    Нийтлэл болон бичигддэг сэтгэгдлүүд дундаас тань тодорхой хэмжээнд бодрол, дүгнэлт, шинэ, хуучин санаа авч, заримдаа бас хэрүүлүүд уншиж хөгжилддөг хүний хувьд “Баярлалаа” гэх нь зүйтэй байх. Баярлалаа! Залуустаа хандаж хэлэхэд, уншсан бур ухаантай байдаггүй, ярьсан хүн бүр мэдлэгтэй байдаггүй, энд тэндээс аливааг олж мэдэхдээ, ганц эх үүсвэрээс, ганц хүний үзэл номлолоор биш, бас зөвхөн интэрнэтэд найдаж, боловсрохгүй байхийг адилхан залуу хүний хувьд хүсье. Be rational.

  30. Ul medegch says:

    Sain bn uu ta,

    Ta Bat-Otgon gej hunii unshdag lektsiin talaar yu gej uzej bn ve? Ter hun helehde bol mash olon jiliin tursh tuuhen sudar zerguudiig mongol bichgeer unshij sudalsni ur dun gej yaridag. Ta zaaval hariulaarai. Hervee utgagui zuil asuusan bol bitii uurlaj buhimdaarai. tanii uuriig hurgeh gesende asuugagui ym shu.

    Hundetgesen,

    Suuliin uyed idevhiilen tani blogiig unshigch

  31. Ганаа says:

    Тэр хүн ямар судар уншаад юугаа ярих нь надад хамаагүй. Тэр хүн бөөгөө хийх нь надад бас л хамаагүй. Харин нэг л зүйл хамаатай. Энэ бол шинжлэх ухаан мухардсан, би синергетик шинжлэх ухаан хөгжүүлж байгаа, синергетик бол нууцын тухай шинэ шинжлэх ухаан, синергик бол изотерик юм гэсэн үндэслэл бол огт худал, заль мэх. Синергетик бол шинжлэх ухаан дундын ерөнхий арга зүй болохоос далдын хүч ид шидтэй ямар ч холбоогүй. Та үүнийг орчин үеийн эрдэмтдийн, түүний дотор Нобелийн шагналтнуудын бүтээлээс хялбархан мэдэж болно.

  32. Aldaraa says:

    Шашин ШУ хоорондын тэмцэл их хүнд үеэ өнгөрүүлсэн. ШУ Христ Будда дэлгэрсэн оронд зарчмаараа ялсан тулд Шашны асуудлаар одоо чөлөөтэй мэтгэлцдэг. Ислам буюу лал одоо хөгжлийнхөө тодорхой шат үе дээрээ байгаа. Ер нь судлаач Ганхуяг гуайн хэлсэн ШУ өөрийгөө үгүйсгэж явдаг. Ньютоны онол Энштейны онолд няцаагдаж, Энштейны онолыг одоо Антиматри-ийн судалгааны үр дүнд няцаах бололтой. Евклидийн гоеметр Лобачевийн геометр няцаагдах гээд процесс үргэлжилдэг. Бас хуучнаа няцааж чадахгүй хэрнээ шинэ нь өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн онол байна. Жишээ нь: Гэрлийн бөөмлөг онолыг шинэ долгионы онол няцааж чадаагүй. Сүүлд энэ 2-ыг гуанимзлаад Квантийн онол гарсан. Ийм процессоор Дарвины онолыг өөр ШУ-ны онол няцаах байх. Гэхдээ энэ нь ШУ-ны доторх хөгжлийн үйл явц болохоос Шашин ялсан гэсэн үг биш. Анти-ШУ-ын дотор шашны фундаментууд том жин дардаг. ШУ-ыг хөгжилд Шашин их эсэргүүцэн тэмцэж байгаад өөрсдөө дотроо задарсны хүчинд сая нэг ШУ ялж гарсан. Зүгээр үгээ хэлж, хэвлэсний төлөө ШУ-ны талынхныг шатаах, эд эрхтнийг нь гаргах, тамлах, улс үндэстнээр нь хүйс тэмтрэх,олон зуун жилийн дайн гээд хүмүүнлэг ёсноос гажууд аргуудыг хэрэглэж байсан. Ялагдсны дараа шашин өөрөө хувьсан өөрчлөгдөх, задрах, ШУ-тай зохицох, соёлын хэсэг болох, төрийг дарамтлах зэргээр одоо оршин тогтнодог.

  33. Ганаа says:

    Шинжлэх ухааны хөгжил их зовлонтой. Одоо ч гэсэн квантын механикийг “няцаах” онолын хэд хэдэн гипотез байна. Энийгээ шалгаж байна. Асар их хөрөнгө мөнгө зарцуулж туршилтууд хийж байна. Энэ нь шинжлэх ухааныг нулимах үндэслэл болохгүй л дээ. Чамтай санал нэг байна. Би удахгүй Европын Холбооны Цөмийн эрчим хүчний Агентлаг Хигссийн (хүний нэр) бозон (онолын хувьд бодож олсон эгэл бөөм ) хайж байгаа зургууд үзүүлнэ. Энийг олбол квантын онол эсвэл батлагдана, эсвэл няцаагдана. Тэд ёстой өдөр шөнөгүй ажиллаж байна. Шинжлэх ухаан ингэж л хөгждөг. Тэрнээс биш, хэнгэрэг барьчихаад тэнгэр хараад орилоод байдаг юм биш…

  34. bazarragchaa mongol ulsiin ih surguuli says:

    ер нь бол гол санааг нь ойлоглоо шашин нь шинжлэх ухааны гол гол ойлголтыг үгүйсгэж өөрийн нотлолоо зөв мэтээр тайлбарлаж байхыг КРЕАЦИОНИЗМЫН гээд байгаа юм байна.
    за тэгвэл шашин нь шинжлэх ухааныг үгүйгэж байгаа юм бол шашин өөрийгөө үгүйсгэж байгаатай ялгаа юу байна аа хүн анх үүссэнэс хойш энэ 2р ухагдхуун 2лаа хамт хөгжиж ирсэн бишүү шинжлэх ухаан бол минийй бодлоор бол альваа зүйлийг шинжлээд ухаж ойлгох явдлыг хэлж байгаа юм бишүүү тэгвэл бид шашныг басал судлаж ухаж ойлгож тодорхой нэг арга техникээр судалдаг бишүү, шинжлэх ухааныг үгүйсгэх юм бол хүн төрлөхтөн мухардал орж ёстойл анирх ёс ноёрхох байх даа. тэглээч шашны үүсэл нь хүн шинжлэх ухаанаар таалж чадаагүй байгаа зүйлийг ямарваа нэгэн далдын зүйлтэй холбож ойлгож байгаа нь шашин болж байгаа юмшдээ эрт дээр үед тэнгэрт цахилгаан цахихииг +- цэнэг мөргөлдсөнөөс болоод цахилгаан цахиж байна гэж ойлгохгүй харин луу гэж амьтан тэнгэрт байдаг тэр ингэж байна гэж ойлогдог байсан ба үүнийг шинжлэх ухаанл анх хүнд йим зүйл болж байдаг гэдгийг анх таниулсан бишүү бас нэг үндэслэл нь шашин яагаад шинлэх ухааныг үгүйсгэх болов гэхлээр шинжлэх ухаан улам бүр хөгжиж буй өнөө үед шашнаах тайлбарлагддаг бүхэн нээлт болон хүн төрлөхтний өмнө дэлгэгдэж байна тийм болхоор шашны эхлэх байр суурь нь улам бүр хумигдаж байгаа нь шашныг ийм байдалруу оруулсан байж магад юм.

  35. bazarragchaa mongol ulsiin ih surguuli says:

    ер нь бол шашин бол арчаагүй хүний суга таяг

  36. enkhee says:

    kkk enhee geed nadad handaj heleed bna uu ta kkk bi uuriinhuu bichsen comment-iin deerhi nuhur boloh puuje gedgiin шинжлэх ухааны үүднээс бүх зүйлийг тайлбарлах боломжтой юу? gedeg asuultand hariulj bichsen yum l daa bi shashin shutdeggui tedniig oilgodoggui hun ene shashin buu geh met nuhdiig bol galzuuchuud gej boddog hun l dee ta aimaar uurtai esbel humuust notsuulsaar baigaad mash ih hartai bolchihson hun yum aa daa yum bolgoniig tiim untsuguus harah ch setgetsed neeh sain zuil bish shuu dee biee bodooroi ta

  37. Ганаа says:

    Тийм байна. Уучилж үзэхийг хүсье. Би сард 8-13 өгүүлэл бичиж, өдөрт 30 орчим комментод хариулдаг. Энд ямар нэг алдаа гаргаж болно биз дээ. “Энхээд” өгсөн хариулт санамсаргүй байдлаар харин ч креационизмд их сайн цохилт болсон юм биш үү. Та нар нэг өгүүлэл уншаад нэг алдаа олчихвол жигтэйхэн их “баярладгийг” би сайн мэднэ. Тэгээд “сургамж” өгнө. Чи өөрөө ийм ачаалалтай ажиллаж байна гээд нэг төсөөлөөд үзвэл би их баярлах л байна. Чи ч бас бодоорой. Уг нь би өгүүллээ л бичих ёстой атал тайлбарт их цаг алдах юм. Надад минут, секунд бүр үнэтэй байдаг.

  38. enkhee says:

    ok oilgoloo end minii hajuud neg jinhene Creationism-d barigdsan creationist nuhur neg bainaa yum buhniig esus-ee hiisen esusiin buteel hair geed demiireh tanii bichseniig unsh gesen unshij ugduggui suuldee harahaas uur hureed baij bna daa huu iim humuusiig yah be?

    • DN says:

      Зарим хүмүүстэй харилцаж, өөрийгөө ойлгуулахад цаг хугацаа маш их шаардагддаг. Харин танд наад хүндээ гаргах хангалттай цаг хугацаа байна уу? Хайран цаг шүү дээ.

  39. red Mars says:

    Хичнээн сар жил өнгөрсөн ч бай, хэзээ ч няцаагдах нь үгүй. Шинжлэх ухааны онолууд шиг цоо шинэ онолоор солигдох явдал ч гарахгүй. Ямар ч Изм үзэл, сайн муу, улс төр, дэлхийн сүйрлээс үл хамааран, хамгийн адгийн новш олж нээсэн ч бай Математик баталгаа бол хэзээд үнэн л байдаг.

    – Зөвхөн математик баталгаа л хэзээд үл хувирах, туйлын абсолют үнэн байдаг.

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.