ЯАГААД “СОЦИАЛИЗМ” ГЭЖ ?!

Венесуэлийн Уго Чавес социализм байгуулна гээд түүнийг нь томоос АНУ, жижгээс Монголд ганц л хүн хараах. Уго Чавес солиотой хүн үү, ухаантай хүн үү ?! Яг нарийн үзэх юм бол Венесуэлийн үйл явдал нийгмийн баялгийн хуваарилалтын мөнхийн асуудлыг хөндөж байгаагаараа онолын ч, практикийн ч ач холбогдолтой юм. Ингээд бүгдээрээ шүүн хэлэлцэхэд зориулж зарим талаар нэлээд “өдөөн хатгасан” эрэгцүүллээ толилуулж байна. Харин битгий л нэг их онол монол яриад хадуураад балайраад алга болж үзээрэй. Баялаг “хуваарилдаг онол” байхгүй гэдгийг онцлон анхааруулж байна. Уг нь хараадаг баялаг гэж байхгүй, харалган эзэн гэж л байдаг юм ш дээ…
Баялаг хэрхэн бүтээдэг, хуваарилдаг тухай
Энэ асуултад бүх онол, бүх хүн хариулж чадах боловч сайн мэддэггүй юм. Баялаг бүтээх, олох хоёр л зам бий. Нэг нь дотооддоо бол үйлдвэрлэл буюу эдийн засгийн аргаар хүний хөдөлмөрийг “шулж” олох ёстой. Энэ талаар К.Марксын хамгийн сайн онол бий. Үүнийг хэн ч бүрэн няцаагаагүй. Нөгөө нь бусад улс орныг дээрэмдэх арга. Үүнийг колоничлол гэх. Одоо бол шинэ колоничлол. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Энэ хоёр арга зэрэгцэн оршиж, үндэстэн дамжиж, хөгжиж ирсэн боловч мөн чанар нь огт өөрчлөгдөөгүй.
Ямар орныг колоничлох вэ, мэдээж ядуу буурай жижиг орныг. Энэ бол одоо болтол явж ирсэн зүй тогтол, жам ёс. Энэ дундаас сөрөн зогсож, цойлж гарч ирсэн улс орон тун цөөн. Нефтээр баян арабын орнууд, азийн хэдэн бар, сүүлийн үед латин америкийн хэдэн орон. Энэ жагсаалт арван хэдээс нэг их хэтрэхгүй.
Уго Чавес “социализмд хурдасгасан шилжилт хийнэ” гэж байгаа. Яагаад ЗХУ болон социалист бусад орны гашуун туршлагыг харсаар мэдсээр байж энэ рүү зүтгэнэ вэ ? Энэ бол баялгийн хуваарилалт юм байна. Энд бэлэн баялгийг хуваарилах асуудал гарч байна.
Венесуэльд сүүлийн хэдэн жил нефтийн асар их нөөц олжээ. Тэнд дэлхийн нөөцийн 19 хувь олдоод байна. Энэ бол Орос болон АПЕК-ийн орнуудаас хамаагүй илүү гэсэн хэрэг.
Ингээд бараг гүн ухааны асуудал үүсч байна. Энэ “мангар” их баялгийг “цөөхүүлээ идэх үү, олуулаа идэх үү”. Цөөхүүлээ иднэ гэвэл “капитализм” болох ба миний ойлгосноор ядуу Венесуэлийн капиталистууд “иднэ ууна” гэдгийг ёстой үзүүлээд өгсөн байна. Ердөө л 3000 гаруйхан “иддэг” нөхдүүд байжээ. Ийм л “капитализм” байж. Их түгээмэл сонгодог жишээ л дээ. Харин Уго Чавес “олуулаа иднэ” гэжээ. Ингээд “социализм” болчихож байгаа юм. Ямар ч гэсэн төрийн мэдлийн нефть хийн “Петролеос де Венесуэла” концернид хяналт тавихийн төлөө улс төрийн ширүүн тэмцэл болжээ. Ингээд Уго Чавес түүнийгээ мэдэлдээ авах нь тэр. Бусад эдийн засаг нь “туслах” шинж чанартай юм.
Өнгөрсөн онд венесуэлийн нефть 101 доллар байж эдийн засгийн өсөлт нь 4,2 хувь болж нефть хийнээс 127,977 млрд долларын ашиг олжээ. “Петролеос де Венесуэла” дэлхийн хамгийн том, тэгээд санхүүгийн хувьд хамгийн тогтвортой компани болж чадсан байна. Гэхдээ Венесуэлийн асар их баялгийг ашиглахын тулд бас л асар их нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна.
Социализмын “зовлон” тэр дороо л гараад иржээ. Сүүлийн 4 жилд “Петролеос де Венесуэла”-ын ажилчдын тоо 27 хувь өссөн боловч нефть олборлолтод нэг их нөлөөлсөнгүй. Бас гадаад өр ихээхэн өсчээ. Засгийн Газрын өр 94,6 миллиард доллар хүрч, өнгөрсөн жилээс 21 хувь өсч, ДНБ-ий 54 хувь болжээ. Энэ үед нь Хятад, Япон, Орос гэж “найзууд” гараад ирэх нь тэр. Тэд хөрөнгө оруулалтаар тусалж гарч. Ийм байхад Америк уурлаад яадгийм.
Венесуэлийн социализм
Хуучин 617 мянган компани байсан бол одоо тэдний 170 мянга нь хаагдсан байна. Лавлаад үзсэн чинь барууныхантай их холбоотой, тэдэнтэй “нийлж иддэг” байсан нөхдүүдийг хаагаад хаяж. Харин ч гайгүй өнгөрч.
Сөрөг хүчин Уго Чавесыг 131 миллиард доллар гадагш алдсан гэж шүүмжилдэг байна. Венесуэль өнгөрсөн жил 5,3 миллиард долларын хөрөнгө оруулалт татаж чадсан нь бага гэж үздэг байна. Үнэхээр ч тийм юм байна. Учир нь Латин Америкийн бусад орнууд үүнээс ихийг татаж чаджээ. Жишээ Бразиль гайхалтай хөгжлийн жишээ болж байна. Энэ нь эсрэг сайн жишээ хэдий ч их өртэй хөгжсөн учраас тэнд уналт эхэлж байна. Ер нь бол сайн удирдвал хөгжил капитализм, социализмаасаа үл хамаардаг байна.
Өнөөдөр Венесуэль нь Хятад, Орос, Куба, Вьетнам, Бразиль, Испанитай ярина уу гэхээс биш бусадтай нь “тоож” ярихаа байжээ. Хамгийн сайн найз нь Куба юм байна. Кубын 25.000 эмч, багш голдуу мэргэжилтэн тэнд ажиллаж байна. Тэд үзэл санаа, ёс суртахууны үлгэр жишээ болдог байна.
Уго Чавес ёстой гандан буурахгүй байна. Тэр саяхан нийгмийн хөтөлбөрт 120 миллиард (27,9 млрд долл.) боливар зарцуулна гэж амлажээ. Тухайлбал “Венесуэлийн хүүхдүүд” хөтөлбөрт эцэггүй 1,2 сая хүүхэд, өмнө тэтгэвэр авдаггүй байсан 1,1 сая ахмад хүмүүс тэтгэвэр нэмж авах аж.
“Орон сууцны агуу их үүрэг” хөтөлбөр нь манайхтай адил 100 мянган орон сууцны хөтөлбөр аж. 2019 онд гэхэд орон сууцгүй нэг ч гэр бүл байхгүй болгоно гэнэ. Харин энэ бол тодорхой шалгуур бөгөөд орон сууц эдийн засгийн “хоёр дахь мотор” болсон гэж дүгнэж байна. Энэ нь тэд эдийн засгийн ямар нэг механизм олсон гэсэн хэрэг юм. Учир нь барилгын материалын үйлдвэрлэл их дутмаг хөгжилтэй байсныг засч чаджээ.
Чавес доод цалинг 32 хувь өсгөнө гэжээ. Энэ нь нийт 4 сая хүнийг хамрах юм байна. Өнгөрсөн жил тариачдын хоршоололд 1 сая га 32.000 эзэмшил газар тараажээ. Чавесын засаглалын жилүүдэд нийт 3,6 сая га газрыг тариачдад олгожээ. Хулгайлсан зүйлийг нь буцаан өгч байгаа нь тэр гэнэ. Энэ бол үнэн л дээ.
Энэ жил “шударга үнийн” тухай хууль гаргаж дамын наймаатай тэмцэж эхэлжээ. Зайлшгүй хэрэгцээт 19 төрлийн бараанд хатуу үнэ тогтоож үүнд хяналт тавих төрийн байгууллага байгуулжээ. Энэ оны 4 дүгээр сараас эдгээр барааны үнийг 5-25 хувь бууруулахаас гадна “шударга үнийн” барааны нэр төрлийг олон болгох аж.
Үүнийгээ Уго Чавес: “Чөлөөт зах зээл бол ард түмнээс хулгайлах, хөдөлмөрчдөөс хулгайлах замаар баяжих гэсэн хөрөнгөтөнд л хэрэгтэй. Ямар ч чөлөөт зах зээл байж болохгүй” гэж тайлбарласан байна. “Шударга үнийн” хуулийг зөрчсөн компанийг үндэсний болгон оронд нь Хятад, Орос болон Бразил, Аргентины компаниудыг оруулж ирнэ гэдгээ Уго Чавес шуудхан хэлжээ.
Уго Чавесын засгийн үед 3,4 сая ажлын байр бий болжээ. Түүний засгийн газар төсвийнхөө 61 хувийг нийгмийн хэрэгцээнд зарцуулдаг байна. 14 жилийн хугацаанд туйлын ядуу венесуэльчууд 12 хувиас 7 хувь болтлоо буурч одоо 2,5 сая хүн байгаа юм байна. Нийт хүн ам нь 30 сая гэхэд их амжилт л даа.
Венесуэльчуудын 90 % гар утас, 80 % угаалгын машин, 75 % төлбөрт телевизор, 64 % суурин телефон, 56 % компьютер, 51 % интертетэд холбогдсон, 64 % богино долгионы зуух, 64 % дискен тоглуулагч, 83 % дискен видео тоглуулагчтай байгаа аж.
Энэ нь “Сайн төхөөрөмжтэй байр” гэсэн Уго Чавесын хөтөлбөрийн үр дүн гэнэ. Их ухаантай байна аа. Латин америкуудыг эхлээд хөгжмөөр хангахаа мэдэж байна. Бүжиглэхээс өөр олон хүсдэггүй шахам “гарууд” л даа. Гэхдээ зовлон их байна лээ. Инфляци ихтэй, дотоод өр ихэссэн гэх мэт. Гэхдээ л удахгүй Оросоос 4 дэх үеийн нисэх онгоц авна, Хятадтай нийлж хоёр дахь хиймэл хиймэл дагуулаа хөөргөнө гэдгээ мэдэгдэж томорч өгч байна.
Их баялгийн асуудал
Одоо Чавес яагаад ингээд зүтгээд байгаагийн учрыг тулхтай бодоод үзье.
Сүүлийн 200 жилд хөгжингүй орнуудын зөрчил дунд тэдний аль нэгний нөлөөнд орж, стратегийн хувьд тэднийг дагаж өөрийн боломжийг ашиглаж хослуулсан нь хөгжиж ирсэн. Ийм орны тоонд АНУ-ыг “дагаж” хөгжсөн Япон орно. Мөн ЗХУ-ыг дагаж хөгжсөн Монголыг оруулж болно, харин манай энэ хөгжил түр зуурын байсан. Гэх мэтчилэн бусад орнуудыг дурдаж болно. Гэхдээ энэ тоо нэг их олон биш. Энэ хөгжлийг капитализм, социализм болон түүний зөрчлөөр тайлбарлаж болно. Цаг үе нь ч тийм юм.
Тэгвэл улс орон асар их баялагтай бол яахав ?! Энэ хөгжил их зовлонтой. Учир нь бэлэн юмыг хуваарилах асуудал үүсдэг. Бүтээх тухай асуудал энд бага яригдана. Жишээ нь Венесуэль. Тэр “мангар” их баялгийг яаж хуваарилах юм ?! Дэлхийн нефтийн 19 хувийг хөгжил багатай 30-хан сая хүнд яаж хуваарилах ёстой юм ?! Тэд дээр дурдсан байдлаар хуваарилж байна.
Энэ бол бидний “сайн мэдэх” капитализм, социализм ангилалд орохгүй, багтахгүй шууд практикийн асуудал юм.
Эхлээд тэнд урсгал байдлаар капитализм тогтжээ. Тэр дороо л капиталистууд төрж гадаадын капиталистуудтай нийлээд баялгийг ёстой “идэж” өгч. Өөрөөр хэлбэл 3000 орчим “олигархи” гарч ирээд улс орныг хөгжүүлэх биш, баялгийг гадаад руу зөөдөг ажилтай болж.
Өөрөөр хэлбэл үндэсний капиталистууд төрсөнгүй, харин компрадор буюу гадаадын эрх ашгийг хамгаалсан хөрөнгөтөн анги бий болж. Яг “онолын” утгаар энэ бол капитализм ч бас биш юм аа. Учир нь капиталист ч гэсэн үндэсний эрх ашгийг илэрхийлэх ёстой. Гэтэл ингэсэнгүй. Улс үндэстнээ бодох нүнжиггүй гадаадтай нийлж байгаад шулан мөлжигч, хамаг юмыг нь гадагш зөөгчид бий болж.
Ингэхээр мэдээж хэрэг түүний эсрэг тал “социализм” хар аяндаа гараад ирж байгаа юм. Уго Чавест тэр 3000 нөхөртэй нийлээд “цөөхүүлээ идэх” боломж мэдээж байсан. Гэвч “идээд идээд” барагдахгүй тэр их юмыг “цөөхүүлээ идэж” ард түмний хараал хүлээж суухыг буруу гэж тэр үзсэн байна. Ингээд тэр “бүгдээрээ иднэ” гэжээ. Үүгээрээ тэр хамаагүй илүү эх оронч гэдгээ харуулж чадсан.
Нэгэнт хэт буруу явсан зүйлийг засахын тулд нөгөө тийш нь нэлээд “чанга мушгих” хэрэг гарч. Энэ нь “хамт идэлцэж” байсан гадаадын, ялангуяа америкийн баячуудад таалагдаагүй. Ингээд Уго Чавесын “социализмын” домог үүсэх нь тэр. Тэр өөрөө ч гэсэн үүнийгээ социализм гэж ойлгож нэрлэдэг, тэгж ч үзэж байгаа. Гэтэл үүнийг нь нарийн аваад үзвэл яг социализм хараахан биш юм. Учир нь социализм бол ямар нэг хэмжээгээр бүтээдэг. Энд зүгээр л хуваах тухай ярьж байна.
Гэхдээ түүний дээрх үйлдэл хэрээс хэтэрвэл ихээхэн аюултайг дурдах нь шударга хэрэг болно. Аюулын зарим нэг шинж тэмдэг ажиглагдаж л байна. Одоохондоо “капитализмын” аюулаас илүү гарч чадаагүйдээ л байх шиг байна. Ер нь аюулгүй нийгэм гэж байхгүй л дээ.
Ингэхээр гол асуудал үндэснээ хөгжүүлэх үзэл санаа гаргаж чадсан эсэх, түүнийгээ хэрэгжүүлсэн бодит үр үр дүнгээр л хэмжиж шалгах хэрэг болж таарна байх.
Ер нь энэ бол капитализм, социализмын тухай асуудал биш, харин байгалийн асар их баялагтай, хөгжиж эхэлж буй ядуу орон түүнийгээ хэрхэн хуваарилах тухай зарчмын асуудал юм.
Ухаандаа манайх шиг уул уурхайн баялгаар дэлхийд эхний аравт орж байгаа улс орон үүнийгээ 2,7 сая хүн амдаа яаж хуваарилах тухай асуудал бол одоогийн улс төр, эдийн засгийн ямар ч онол номд байхгүй гэдгийг би баталгаатай хэлэх байна.
Манай сүүлийн хорин жилийн нийгмийг бодвол капитализм л гэдэг байх даа. Хүн болгон л “капитализм” л гэдэг ш дээ. Гэтэл энэ жилүүдэд бүтээн байгуулсан юм юу ч байхгүй. Энэ нь монголчуудын “залхуугаас” болсон л байх. Гэхдээ гадаад капиталистуудын ашиг сонирхлоос болсон. Учир нь саяхан болтол тэд Монголыг байгалийн асар их баялагтай гэдгийг “мэдээгүй” байсан. Энэ нь 2000 оны эхэн болтол гэсэн үг. Энэ болтол тэд биднийг тоож байгаагүй. Хувхай хоосон улсыг чинь хэн тоохийм ?!
Одоо бол тоож эхэлж байна аа. Харин хэтэрхий их тоож байна. Тэгэхдээ манай эрх баригч олигархуудтай нийлж байгаад “идэх” нь ойлгомжтой. Үүнийгээ тэд чөлөөт зах зээл болон либерал ардчилал гэж нэрлэнэ. Үүнийг нь шүүмжилбэл “социализм” болж байгаа юм.
Энд их том зовлон бий. Олигархууд идсэн юмныхаа үртсийг “тарааж амсуулах” адгийн аргыг бас “социализм” гэнэ. Энэ хоёр чинь их ялгаатай л даа. Энэ хоёрыг холиод загнаад байвал монголын “ардчилсан онол” гарч ирнэ. “Цэвэр капиталист” онол байгаа юм. Үзэл сурталчийг нь бүгдээрээ сайн мэднэ.
Би бол “үртсээ тараах” социализмыг нь шүүмжлээд “баялаг хуваарилах” тухай ярих гэдэг юм. Тэхээр “социалист, коммунист” нэр хаяг зүүх нь мэдээж хэрэг. Уг нь бол нийгмийн баялгийн хуваарилалтын мөнхийн асуудлыг хөндөж байгаагаараа зарчмын ялгаатай юм.
Дотоод капиталистын хувьд манайд үндэсний хөрөнгөтөн гэж үндсэндээ байхгүй. Учир нь өмнөх нийгмийн баялгийг хулгайлагсад, мөн байгалийн баялгийг зүгээр завшигчид гэж л байгаа. Нийлбэр дүнгээрээ гаднын эрх ашгийг илэрхийлэгч компрадор хөрөнгөтөн буюу олигархи гэж л байгаа.
Гадаадын эрх ашгийг шууд илэрхийлж байж үндэсний гэсэн нэр хаяг зүүх эрх хэнд ч байхгүй, тэр тусмаа хувийн өмчийн халдашгүй байдлын онолоор халхавчлах ямар ч үндэслэл байхгүй. Уг нь олигархи, хувийн өмчтөн хоёр чинь тэс өөр ойлголт. Олигархийг шүүмжлэхээр саяхан өмчтэй болсон нийт хувийн өмчтөнгүүдийг Та нарын өмчийг хураах гэж байна гэж “айлгана”. Олигархууд урсгалаараа бий болсон хувийн өмчтөний ард удаан нуугдах боломжгүй. Энэ үзэл суртал чинь явцгүй, америкаас ирсэн профессорууд ч үүнд тусалж чадахгүй.
“Олуулаа идэх үү, цөөхүүлээ идэх үү” гэсэн асуулт нь цаашаа хэн хэнтэй хамт идэхэв, яаж өөртөө аюул багатай идэхэв, монгол үндэстэн яаж зөв идэхэв гэхчлэн зарчмын олон чухал асуудал болон салаалахаас биш, капитализм, социализмын асуудал огт биш гэж баттай дүгнэж болно.
Онолын хувьд ч, практикийн хувьд ч “найзан дундаа хуваадаг” социализм, “цөөхүүлээ булагнаж иддэг” капитализм хоёрын аль аль нь болж өгдөггүй нь тодорхой байгаа. Харин бүтээсэн биш, бэлэн байгаа асар их баялгийг ямар нэг байдлаар хуваарилах гарцаагүй шаардлага манайд үүсээд байна.
Харин зүгээр тарааж л болохгүй байх. Гэхдээ хуваарилалт нь алсын үр ашигтай байх ёстой. Үүнийг улс үндэстнээ бодсон олон янзийн загварчлалаар хийж болно.
Ард түмэнд “үртэс” өгч дасгах бол тэднийг зүгээр суух залхуу өвчтэй болгож байгаа хамгийн адгийн хорлогчинт арга юм. Ингэж үртэс тараахыг манайд “социализм” гэж харааж байна, гэвч энэ бол “социализм” биш, ард түмнийг алгуур хөнөөж буй аллага юм. Хэрэв социализм байсан бол ард түмнийг хуаранд суулгаж байгаад ажил хийлгэдэг юм. Нарийн аваад үзэхэд “социалист амлалтыг” АН дандаа эхлэн санаачилж, харин дараа нь “шүүмжилж” байгаа. МАН нь уулгамч юм шиг “хуваана”. Энийг “феокапсоц жонхуу” гэдэг юм…
Ер нь Монгол төрийн нэг гарт буяны аяга, нөгөө гарт нь хуулийн ташуур байж л хөгжиж чадна гэдэгт эргэлзэх зүйл огт үгүй.
“Ташуурдаж” ч чадахгүй, “хоол тарааж” ч чадахгүй арчаагүй төрийг социализм гэх нь хэт хүндэтгэсэн хэрэг мөн. Яагаад гэвэл социалист төр ажил хийж, хийлгэж чаддаг байсан юм. Үгүй ядаж 5 жилийн цаадахыг харж бүтээж чаддаг байсан юм. Үүнийг социализмыг магтсан гэж хэн ч хэлэхгүй л байх. Үнэн нь ийм юм чинь…
Венесуэль болон Монголын тохиолдолд байгалийн “бэлэн” баялгийг хуваарилах тухай ярьж байгаа болохоор энд капитализм, социализм ямар ч хамаагүй.
Нэг зүйлийг онцлон дурдаж байна. Энд “хуваарилах” гэсэн үг хэрэглэж байгаа. Энэ бол нийгмийн баялгийг нийгмийн ашиг тусын тулд үр ашигтайгаар бүтээн байгуулах, үр ашгаа өгөх, ирээдүйтэй зүйлд зарцуулах тухай ярьж байна. Харин үүнийг манайхны ихэд таашаадаг идэж уугаад дуусгадаг “хуваах” гэснээс огт өөр үг гэж бодож байна.
Би бол зарим нэг хэтрүүлгийг эс тооцвол Уго Чавесын зөв гэж л хэлнэ. Тэгээд тэр хэдхэн олигархуудтай нийлж “цөөхүүлээ идэх” байсан юм уу. Учир нь цаад баялаг нь хэдэн үеэрээ идээд ч барахааргүй асар их юм.
Бэлэн баялгийг зөв хуваарилахын тулд онол биш, зүгээр л ёс суртахууны зарчим, хэм хэмжээ хэрэгтэй. Бараг сайхан сэтгэлтэй эмээ байсан ч “хуваачихаж” чадах юман дээр нэг их онол монол болох хэрэггүй л байхгүй юу. Зүгээр л өм цөм хулгай хийхээ болих хэрэгтэй…
Өөрсдөө чадахгүй хэвтэж америк профессорууд авчирч яаж “зөв хуваах”, яаж “шууд ардчилсан” болохыг заалгаж байвал төр барихаа болих л хэрэгтэй ш дээ. Хорин жил явж явчихаад онол монолыг нь сурж хэвтэхгүй одоо заалгаж үхснээ хийнэ…
ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХГҮЙ БОЛ ЯАГААД Ч СУРАХГҮЙ Л ДЭЭ…
Одоо баялгийн хуваарилалтын болон төр барих монгол онол гаргах хэрэгтэй. Харин хулгай хийхээ ардчиллын “шинэ онолоор” халхлах гэж байгаа бол тэрийг чинь би хийлгэхгүй…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

39 Responses to ЯАГААД “СОЦИАЛИЗМ” ГЭЖ ?!

  1. deaglefx says:

    nice

  2. Ёстой янзтай бичлэг. “Хуваарилах” гэдэг тодорхойлолт ч, “феокапсоц жонхуу” гэдэг үг ч тансаг болжээ. Феокапсоц гэдгийг гүүглэдэхгүй л бол ойлгохгүй юм байна. Таньд амжилт… тун ч гүнзгий, бас хүмүүст ойлгомжтой, сайхан нийтлэл болжээ. Соён гэгээрүүлсэн эд

  3. Tsoomoo says:

    Bayarllaa… Tanii niitleluudiig unshihad mash ih eregtsuuleld oruuldag uneheer saihan baidag shuu.

  4. Anonymous says:

    uneheer ekh oron ch hun. Tanyg hundetgej baina.

  5. Erdene says:

    Feudalism + Kapitalism + Socialism = feukapsots = jonkhuu
    xaxaxa yostoi tasarhai heljee

  6. uugii says:

    Харин тиймээ үүнийг ялгаж салгах хэрэгтэй юм шиг байгаам. Баабар гуайн Дори идэр дүү болж хууртаж бас хуурах ажилд дунд хэсгээс нь оролцсоон кк.

  7. мөнхболд says:

    Эх орондоо тохирсон под хийсэн эдийн засагтай болох юмсан. Венесуэль, Кувэйтийг дуурайж олны шуналыг хүргэхгүй, орчиндоо тохирсон дэд бүтэцтэй, “хөл таасан гутал” мэт нийгэм, эдийн засгийн МОНГОЛ бодлогтой болохсон

  8. enh says:

    Ёстой лаг нийтлэл болжээ. Ярих юм алга.

  9. Anonymous says:

    Тийм үү? Болж л байна ш дээ. Хятадыг манайхан коммунист энэ тэр гээд л байсан. Шороон түмэн хүмүүсээ хооллоод, улс орон нь хөгжиж дэвжээд Америкийг айлгах боллоо. Тэр жил Очирбат Ёшидо Шигэрү, Лее Куан Ю нарыг дууриаж дөрвөн жилийн дотор Монголыг бар улс болгоно гэж бүлтрэв дээ. Өөрөө л Чехийн элчингийн байранд бар гэр бүл болсон байх. Манай улс төрчид ч ялгаагүй олигтойхон хадаас ч хийлгэж чадахгүй байж хорин жил бүлтэрлээ, хойшид ч бүлтрэх биз. Өөр хийж чадах юм байх биш.

  10. Mogo says:

    Тун сайхан хэллээ. Яг өнөөдөртөө АН-д ямар ч бодлого алга, үгийг нь өөрчилөөд өмнөх үеийн луйврыг үргэлжлүүлэх санаа л байна. Үнэхээр засаглалыг зөв шудрага, урт хугацаанд хэрэгжүүлэх санаатай юм бол энэ мэт нийтлэлээс санаа авч зөв “хуваарилалт” хийгээсэй.

  11. bi says:

    laitai bichjee oluulaa ideh tuhai gants ulstorch l ovoo eh oronchoor duugaraad bn gej hardag moahiin darga h.battulga ter arga zamaa mongoliin shine ueiin zaluuchuudtai hamtran todorhoilood bn ard tumnii huchtei demjleg ch bii daanch udirdagchiin gart erh medliig buyu yaliig ni yambatai ni hamt ogchih l dutuu baih shig mongol shig orond eronhiilogchiin zasaglal buyu huchtei udirdagchiin dor negtgegdsen negdmel huch l tohirno

  12. bataa says:

    яг зөв хэлж дээ. Төриййн томчуудын зөвлөх нь ядаж энийг уншаасай

  13. Odloi says:

    Биднийг 4 мянганы туршид эх орны туурга тусгаар, энэ биений эд эс тусгаар оршуул ирсэн агуу их Монгол соёл, Монгол иргэншилээ өнөө ийнхүү “хоцрогдсон” хэмээн адлах нь яав ч эрүүл хүний ухаан бишээ. Өнөөгийн өөрсдийгөө “боловсролтой” хэмээн цоллож, барууны онолыг толгойдоо “чихсэн” хүмүүс нэгийг бодож аль болохоор монгол хүнд наалдах тйим шинийг олж хараасай билээ. Мөнгө улаан, нүд цагаан болсон энэ үеийг хожмын түүхнээ хэн нэгэн мэргэн “АЙМШИГТ ЭРИН” гэж нэрлэнээ гэдэгт би итгэн, тэр цагийн адлалтанд одоо эндээс “жихүүцдэг” дээ

  14. Гүнээ says:

    Цаг үеээ олсон маш хүчтэй нийтлэл байна. Венесуэлийн шинэ хуулиар, гадаадын компани тус улсад нефть олборлохоор бол 60хувь/залуучуудаа, үүнд манайх шиг өөрсдийнхөө баялгаа өгч ашиглуулаад 30 орчим хувиа худалдаж аваад 30-40 жилийн дараа 50 орчим хувьд хүргэдэг тэнэгүүд биш/-ийг нь Венесуэлийн нефтийн компани эзэмшинэ, нефтийн үнэ 70 ам.доллараас өсвөл 50 хувийн татвар ногдоно гэж заасан. 20-30 гадаадын компаниудаас 2-3 нь зөвшөөрөөгүй гарсан, бусад нь бүгд гэрээ байгуулсан!!!!! Энэ талаар эрхэм ах Танд судалгаа байвал дахин Венесуэлийн талаар нийтлэл бичихийг хүсч байна. Дотоод, гадаадын дарамт шахалт, хилийн будлиан маягтай өдөөн хатгалга, гадаад улсын цэргийн интервенци бодитой байсан учраас зэвсэглэсэн. Агаарын эсэргүүцэн хамгаалах хүчнээ хүчтэй болгосон учраас ямар ч тэнэг энэ бол ИРАК биш гэдгийг ойлгосон. Тэнд 30 гаруй сая иргэдээ хооллож, ундалж, хувцаслаж, орон байртай болгох, хүн шиг амьдруулах асуудал яригдаж байна. Иргэд нь маргаашдаа итгэлтэй амьдрах асуудал яригдаж байгаа юм. Манайх уг нь 2,7 сая хүн амтай шүү дээ. Тэгсэн мөртлөө хаа холын Уго Чавесыг Хөгийн Чааваас гэж хэдэн хүн хараана. Тэд Монгол Улсыг хогийн тантангаас долоон дор болгосон үүнээс дор болгоно уу гэхээс хэзээ ч дээрдүүлэхгүй. Ард түмэнд анд нөхөр гэж үгүй, мөнхийн эрх ашиг гэж бий гэсэн үг байдаг даа. Монголд гадаадын хөрөнгө оруулалт байхгүй бол Монгол Улс сүйрээд үхчихгээд байгаа юм огт байхгүй. Яагаад электрон, машин, хүнд үйлдвэр, боловсруулж бүтээгдэхүүн гаргах үйлдвэр, дор хаяж бэлэн байгаа арьс ширийг боловсруулж бүтээгдэхүүн хийх үйлдвэр 1-ийг ч байгуулахгүй байгаа юм бэ гадаадын хөрөнгө оруулалгч нар???? Тэдэнд огт ашиггүй, ашигтай ганц зүйл нь байгалийн баялгийг ухаж гаргаад Хятад руу зөөх. Тэгвэл бид бусдаас мөнгө зээлээд өөрсдөө зөөе л дөө. Үүнд ухаан зараад байх зүйл огт байхгүй, тэртээ тэргүй монгол улсад орчин үеийнх биш юм аа гэхэд уул уурхай үүсэн бий болоод олборлоод хэдэн 10-н жил болсон шүү дээ. Эрдэнэт г.м.

  15. Гүнээ says:

    Одоо өөрсдийг нь Хөгийн Чааваас гэж нэрлэж дуудацгааж байя залуучуудаа.
    Нөгөө талаар, залуучуудаа Та бүгдээс гуйж хүсэх зүйл байна аа. Та бүгд ажигласан байх, sonin.mn сайтад Ганаа ахын нийтлэлийг тавьдаг болсон. Зарим нэг сэтгэгдлийг нь уншаад энэ монгол хүн үү гэж эргэлзэх юм. Та бүгд энд үлдээсэн сэтгэгдлүүдээ, sonin.mn сайтын нийтлэлийн сэтгэгдэлд үлдээж байна уу. Учир нь бусдын толгойг эргүүлж хоолоо олж амьдардаг бүлэг хүмүүс байдаг, үүнд нь нөгөө сэтгэдэггүй залуучууд нь дагаж хошуурч бараг л БРАВО гэж хэлэх нь холгүй байх юм аа. Бид бусдын толгойг эргүүлж хоолоо олж амьдрагчдад “Энэ тийм биш ээ хөө…” гэж хэлцгээж байя. Хүндэтгэсэн,

  16. Гүнээ says:

    “Венесуэльчуудын 90 % гар утас, 80 % угаалгын машин, 75 % төлбөрт телевизор, 64 % суурин телефон, 56 % компьютер, 51 % интертетэд холбогдсон, 64 % богино долгионы зуух, 64 % дискен тоглуулагч, 83 % дискен видео тоглуулагчтай байгаа аж.” Манайд энэ түвшин ямар байгааг хэрхэн мэдэх вэ залуучуудаа? Энэ талаар судалгааны эх сурвалж байвал хэлж өгнө үү. Баярлалаа. Хүндэтгэсэн,

  17. Ганбаа says:

    Сайхан бичжээ. Нээрээ л манайд “өмнөх нийгмийн баялгийг хулгайлагсад, мөн байгалийн баялгийг зүгээр завшигчид гэж л байгаа” үндэсний хөрөнгөтөн сонгодог утгаараа бий болох хугацаа ч, боломж ч байгаагүй.

  18. Наран says:

    Ашгүй дээ. Одоо л нэг жинхэнэ онол гарч ирэх үүд хаалга нээгдэж байна. Ер нь бол баялгийг хуваарилах олон арга замуудыг судлаач эрдэмтэд цухуйлгаж л байсан. Харамсалтай нь социализмын үед өөрийнхөө арга замаас бусдыг нь капиталист гэсэн гарчигт хамруулаад цавччихсан шиг өнөөдөр хэдхэн сувдагууд сорж мөлжихөөс бусад бүх арга замыг социалист гэсэн хадуураар тас хяргаад л байна. Зарим онцлог, овжин санаануудыг зүгээр л дарж хаяад байгаа юм. Олон онол гарч ирээд цавчуулж, мартагдсан ч зөвхөн энэ хоёрыг уралдуулбал социализм нь хамаагүй дээр зам. Мэдээж Марксынхаар шүү дээ. Эрх мэдлийн донтой Пост коммунист гэх орны хэдэн зөнөгүүд нийлээд л энэ замыг гутаачихсан хэрэг. Өөрөөр хэлбэл яг онолоор нь яваагүй, улс төрийн дайны золиос болгоод даший шог болгочихсон хэрэг. Ганаа судлаач энэ хоёр арга замын алийг нь ч авч хэрэгсэлгүй, шинэ зам мөрийг мөрөөдөж чадсанаараа Монголын бусад тэнэг үзэл сурталчидаас хол алхчихаж байна. Өрнийн хэдэн сувдагуудын ашиг сонирхолд нийцээгүй бүхнийг өмхий шүлсээрээ нулимж гутаахаас өөрийг мэддэггүй баабар энэ тэртэй харьцуулшгүй. Нөгөө Чавес нь өрнийхний сувдаг хүслийг хангаж өгөөгүй болохоор баабар уйлах нь наагуур болж Чааваас энэ тэр гэж хараахаас хэтэрдэггүй. Нөгөө тэнэг Чааваас нь соць, кап хоёроос өөр зам мэддэггүй болохоороо баабар энэ тэрийн шоглолын бай болчихож байгаа хэрэг. Баабар өрнийхэнд үнэнчээ харуулах гэж ингэж улайрч байгаа, эсвэл тархиа зад угаалгасан тэнэг хоёрын аль нь болохыг би мэдэхгүй. Ер нь ямар боловч хамгийн адгийн зам мөр нь капитализм. Үүнийг олонх нь өлсгөлөнд орж, цөөн хэдхэн нөхдүүд баяжсан өнөөөгийн дэлхий тов тодорхой нотолчихно. Дээрээс нь өнөөх хэдэн цөөн баяжигсад нь дэлхийг ямар хорон арга замаар улам завхруулж, банк санхүүгийн систем ямар аймшигтай зам мөрт орчихоод байгааг мэдвэл бүүр ч аймшигтай. Зөвхөн банк санхүүгийн мөлжлөгийн хуншгүй системийг нь үзвэл бүтэн ном болно.

  19. Lunyak says:

    Өмнөговь аймгийн Гурван сайхан сумын хүн байна уу? Танд нутаггүй болсныг чинь дуулгая. Жавхлант Од гэгч Хятадын 100% хөрөнгө оруулалттай компани энэ сумыг тэр чигээр нь худалдан авчээ. Тэгээд энэ сумын бүх малчид ард түмнийг хөөж байгаа ба явахгүй бол хүч хэрэглэж зайлуулна гэж байгаа юм байна. ТВ 9-р л бараг 3 орой Монгол хүмүүс нь яриад уйлалдаад байх юм. Тэр тухай санаа зовж байгаа эрхтэн дархтан ч алга. Энэ Луйварчидыг яах вэ? http://www.nytimes.com/2012/09/14/world/asia/oyu-tolgoi-mine-in-khanbogd-is-transforming-mongolia.html?_r=2

  20. Lunyak says:

    18-d onoodor mongol seheeten hun ene sanhuugiin systemiig ilchilj, enend orohgui, negdehgui baihiig urialj, ulamjlalaa hundetgen uzej ene systemiig tejeehguin tuld temtseh yostoi. Getel manaihnii ihenh ni self-marketing hiideg l boljee. Dotoodin niit buteegdehuun, ediin zasgiin osolt geed baigaa chin bugd l gadnii zaavaraar hiigdsen tednii hemjees shuu dee. Enenees tatgalzah uhaantai hun Ulaanbaatart lav baihgui. Bolorbold geh met Gants 2 hun l yag yariad yavaa, daanch sonsohgui baina. http://www.ubman.mn aar zaaval orooroi.

  21. Дэрф says:

    Баабарыг ёстой байхгүй болгож байнаа. Баабарт тархиа угаалгацан бацаанууд бүгд уншиж ойлгоосой.

  22. enkh says:

    Юуны өмнө сайхан нийтлэл бичсэн танд баяр хүргэе. Уг нь төр бий болсон гол шаардлагуудын нэг нь улс оронд бий болсон баялгийг хэрэгтэй юманд, зөв, тэгш хуваарилах явдал байсан, мэдээж үүний зэрэгцээгээр туурга тусгаар байх, бусдад дээрэлхүүлж, зодуулаад байхгүй байх, улс дотор хэн 1 нь, эсвэл хэсэг бүлэг нөхөд давраад байвал хашраах гэх мэт олон л юм бий байх л даа… Өнөөдрийн Монголын төрд эдгээр зүйлсээс хийж чадаж байгаа бүү хэл, хийхийг хүсч байгаа юм ч байхгүй гэхэд хилсдэхгүй болж. Дандаа гадныхныг тэр тусмаа янкуудыг үлгэр дууриалаа болгоно, Монгол хүн зөв юм хэлж, яривал харь гаригаас ирсэн мэт үзнэ… Гадны увайгүй луйварчдын гар хөл болсон, унасан газар, угаасан усаа зарсан, олж долохын дон туссан, ов заль гэж үнэг ч атаархмаар ийм л нөхдүүд өөрсдийгөө төр, засаг, нам гэж нэрлэчихээд тоглож байна.
    Гурван сая ч хүрэхгүй хүнтэй бидний хувьд дахин хэзээ ч бий болохгүй байгалийн баялгаа хайр гамгүй ухаж зүгээр шахуу бусдад өгөх, түүнийгээ ашиглах гэж өрөөлд өр тавих ямар ч шаардлага баймааргүй, жил бүр алж иддэг энэ олон сая малынхаа бид нарт зүгээр л ороод ирдэг баялгийг дэлхийн түвшинд боловсруулаад зарчихдаг хэдэн үйлдвэртэй болохын тулд багахаан баялгийг үнэд хүргээд худалдчихвал энэ хэдэн хүнийг аятайхан амьдруулчих арга эв нь олдмоор. Дээр нь Монгол орныг гадны олз хайсан гарууд биш Монгол хүн л жинхэнээр нь хайрлаж, хөгжүүлнэ гэдгийг энэ төр хэзээ ойлгох юм бүү мэд дээ.

  23. gankhuyag says:

    Надад ийм нэг мэдээ ирэв.
    Би та бүхэнтэй Баадай нэрээр танил болсон Батбаатарын гэр бүлийн хүн байна. Бид жирийн л нэгэн монгол гэр бүл Норвегид байж байгаад 8 сард Монголдоо ирсэн юм. Норвегид байхдаа судлаач Ганхуягийн байнгын уншигч болсон билээ. Нөхөр маань сэтгэлийн маш хөдөлгөөнтэй, заримдаа сайтад ширүүн гэмээр коммент бичихэд нь ирмүүн сэтгэлийг нь хүндэтгэсэндээ би хориглодоггүй байлаа. Миний хувьд гэр бүлд арга билэг гэдгийг тэнцвэржүүлэх зорилготой. Нөхөр маань улс орны тухай, би бясалгал иог ярьдаг дүр зурагтай. Бид Kundalini2011.bogspot.com ажилуулж хүмүүст сэтгэлийн гэгээ өгье гэсэн санааг судлаач Ганхуягийн сайтаас санаа авсан юм. Амьдралд аргын энерги болж явсан нөхөр маань зуурдаар өнгөрлөө. Та бүхэн манай нөхрийг эмгэнэж дурсаж байгаад талархая. Алтанцэцэг

  24. Adonis says:

    Ypon bol galt uuliin idevhitei bused bdag nariig bilegdsen gal undesten,solongos bol bileg uhaan buyu alivaa zuiliin mun chanariig tanin medehdee garamgai Mod undesten, hytad bol dundad uls gej oorsdiigoo nerelsen eh gazariig bilegdsen shoroon undesten, Tuvd, shinjan uigar bol baruun zugiin uularhag ondorlog gazar orshdog omog ihtei uhaan saruul tomor ard tumen…huh Mongol gedeg ni togtmol eserguutseleeree ymarch dovtolgoog darj chadah 5n mah bodios zovhon usiig Chandmani erdene gej orgomjilson, gol usand suu hiihiig hurtel horigoldog Huh usan tamgatai ard tumen…usiig udirdaj chadval usan bienees burdsen huniig udirdah amarhan…hot tsaizuudiig Mongolchuud ezlehdee usnii sudaliig ni booh, goliin golidorliig ni oorchilj bsan tuuh olon bii…tegeheer yunii omno ulsiinhaa bilegdelee hurtel zov oilgoh heregtei bga ym…Mongol ysolgoo geed narand yslood bh ni zov uu buruu yu?…ardchilal, socialism gedegtee gol ni bga ym bish…hytadiin togtoltsoo, yponii togtoltsoo, solongosiin togtoltsoo, baruunii togtoltsoo ali ni ch tus demee ogohgui…uneheer l gol usaa shirgeen bj uul uurhairuu zutgej bga ym bol tuuntei duih zuilruu l ter horongiig dangaar ni zutgah heregtei…undsen huulindaa nemelt neg huuli nemhed l manai uls huh Mongol bolno…ene ni gazariin baylagaas orj ireh orlogiinhoo tsever 70%iig Bolovsrol bolon tuunii ded buttsed zartsuulna gesen huuli batlahad l…hun am ni ter chigeeree barag lam bsan ueruugee dohoj ochno…sum hiiduudeer duuren bsan shig ih surguuli erdem shinjilgeenii gazaruudaar elbeg uls boloh ystoi…delhiid terguuleh erdemttei bhad delhiig udirddaggui ymaa gehed chigluuleh l bolno…tuvdees shariin shashing oruulj ireed togs togoldor boltol ni ezemshij bsan humuus gadnaas shinjleh uhaaniig erdemtedtei ni oruulaad irehed chadahgui geh gazar bhgui…olon zuun gol gorhi bulagaa shirgeen baij olson mongoo oor zuild zartsuulna gedeg undestnii esreg hiij bga gemt hereg

  25. Ганболд says:

    Гайхалтай бичжээ Ганаа ахдаа талархаад баршгүй дээ. Үнэхээр цаг үеээ олсон нийтлэг төдийгүй “америк профессорууд авчирч яаж “зөв хуваах”, яаж “шууд ардчилсан” болохыг заалгаж байвал төр барихаа болих л хэрэгтэй ш дээ” гэж хэлж чаддаг чинхүү эх оронч эрдэмтэн, “ухаандаа манайх шиг уул уурхайн баялгаар дэлхийд эхний аравт орж байгаа улс орон үүнийгээ 2,7 сая хүн амдаа яаж хуваарилах тухай асуудал бол одоогийн улс төр, эдийн засгийн ямар ч онол номд байхгүй гэдгийг би баталгаатай хэлэх байна” гэж сэхээрүүлдэг эрхэм судлаач хэмээн бахархаж бноо.

  26. Ганболд says:

    Нийгмийн баялагын хуваарилалт гэдэг өөрөө тухайн нийгмийн оршин тогнох үндсэн арга төдийгүй ямар нийгэм юм гэх тодорхойлолт гэж санадаг. Соц үед судлаач ахын хэлдэгчилэн албадаад ч болов баялаг үйлдвэрлээд тэгшитгэн зарцуулдаг байсан бол хүмүүсийн бүтээсэн баялагын ихэнхийг хэсэгхэн хүн эзэмшээд эргээд дахин уг баялагаар нь баялаг бүтээгчдийг олзлон мөлжих замаар их капитал нэмүү өртөг бүтээх гэхчлэн нүдэнд ил бус аргаар нийгмийг удирдагч капиталт нийгэмд орчих гэж сүүлийн 22 жил зүтгээд болохгүй бгаа тул Монголд тохирсон 18д Нарангийн бичсэнчлэн баялагын хуваарилалтын “жинхэнэ онол” гарах зайлшгүй нөхцөл тулгарч бна даа. Энд судлаач ах хэлсэнчлэн эхлээд ядахдаа бүтээсэн баялагаа биш бгаа баялагаа зөв хуваарилах тухайл хэлж бхад ойлгодог сонсдог төр гэгч алга тул хэдүүлээ санаа оноогоо хэлцэе гэж бодож бноо. Ер нь өнгөрсөн 22 жил бол чиглэл, үнэт зүйл, үзэл суртал, бодлогогүйгээр, гадны захиалгат жүжгээр амьдарсан хар дарсан хоосорлын он жилүүд буюу балайризм гэгч нийгэм гэж нэрлэмээр мэт.

  27. Ганболд says:

    Миний мэдэхээр нийгмийн баялаг гэгчид бодит төдийгүй оюун санаа, өвлөгдөж ирсэн соёл, хүмүүжил гэхчлэн бодит бус мөн эх орон газар нутаг гэхчлэн үнэлшгүй үнэт маш олон зүйл багтах хэдий ч одоогоор ашиглах гээд бгаа уул уурхайгаас орох хөрөнгө санхүү, ажил үйлчилгээгээ олон түмэндээ зөв хуваарилан улс нийгмээ хөгжүүлэх талаар бодлоо бичих гэсийн. Эхний ээлжинд ЮУГ, ХЭЗЭЭ, ЯАЖ хуваарилан ЮУ ХИЙВЭЛ зохистой талаар олон нийтийн саналыг зөвөөр тусгасан мэргэжилийн хүн, мэдэл бүхий байгууллагын СУДАЛГАА, ДҮГНЭЛТ-тэй болмоор байна даа. Минийхээр ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ДЭД БҮТЭЦ-ээр баримжаалсан НИЙГМИЙН ШУДРАГА ХУВААРИЛАЛТЫН ЗАРЧИМ-аа тогтоох нь зүйтэй. Энд өнөөгийн эмийн бизнес, өвчнийг дэлгэрүүлэгч эрүүл мэндийн хулхи тогтолцоо!!! хүүхдээсээ эхлээд үүхдээ хүртэл тархиа угаалгагч боловсролын тогтолцоо!!!, асар их нийгмийн баялагыг устган идэгч мафи болсон тендерлэгч гаруудын хэдэн зам, цахилгааны хэдэн шонгоор нэршсэн дэд бүтэцийн тухай яриагүйгээ тодруулж хэлье.

  28. Ганболд says:

    Хийх хүн аргаа олдог хийхгүй хүн шалтаг хайдаг гэдэгчлэн одоогийн төрд бгаа эрхэмүүдээс энэ талаар дуугараад хийгээд оролцоод өгөх нь юу л бол??? бичээд зогсохгүй өөрсдөө хэдүүлээ жаахан ажил хэрэг болгох гэж санах юм даа. Энэ санаагаар Ганхуяг судлаач ахтай уулзалт хийж ярилцах гэж бгаа тул дэмжигч хийгээд оролцох улсууд 94849030 ganbold55@gmail.com хаягаар хандана уу.

  29. delgermaa says:

    Altanceceg Tand bolon tanai ger buld gun emgenel ilerhiil*e…

  30. delgermaa says:

    Ganaa ahin ene niitlel mash huchtei boljee, bayarlalaa

  31. Зоригоо says:

    Алтанцэцэг танд гүн эмгэнэл илэрхийлье! Сайн танилцаж амжаагүй ч гэсэн итгэмээргүй хачин санагдаад байх юм. Үнэн л байдаг байгаа даа гэмээр….

  32. Наран says:

    20-д. Болорболдын орчуулсан номнуудыг бүгдийг нь үзсээн. Номнууд нь ч нийгэмийг урагш түлхэхэд ихээхэн дэм болж байгаа. Гэхдээ Эдийн засгийн алуурчдын өчил, Эрин цагийн дуудлага гэх мэт номууд нь мэрэгжлийн банкир, санхүүч хүмүүс бичээгүйгээс ихээхэн дайрлагад өртөж байгаа. Уг нь замыг яг л туулсан хүмүүсийнх нь өчил. Гэхдээ л өнөөдөр Мэрэгжлийн гэх тайлбарыг шаардах болтол нь хүмүүсийг манкуртчилсан. Манкурт бэлэн болчихсон гэсэн үг. Гэхдээ чам шиг цаг үеийн тоглоомыг ойлгох хүмүүс байгаа нь бүр найдвар тасарчихаагүйг харуулж байгаа юм. Өрнийн санхүүгийн системийн нарийн чамбай луйврыг яг санхүүч, банкирынх нь талаас нотолж харуулж буй бүтээлийг Монгол хүмүүс хийгээд эхэлсэнийг хэлхэд таатай байна.

  33. anon says:

    Манай улс бол Социалист ч биш, капиталист ч биш нэг дундын улс болж хувираад байна.
    Судлаач ах аа, таныг одоогийн ЗГ-т Economic талын зөвлөх болооч ээ гэвэл та яг юунаас ажлаа эхлэх вэ? тэр их сонирхолтой байна.
    Ер нь манай улсад зөв тийшээ яваад байгаа юм байна уу? Дахиад 5 жилийн дараа та мөн л адил болохгүй байгаа юм дүүрэн байна гээд бичээд суугаасай гэж хүсэхгүй байна. Өөрчилмөөр байна шүү дээ.

  34. smsr says:

    Altantsetseg tanid gun emgenel ilerhiilye. Setgeliin tenhee buhniig davan tuuldag. Setgeliin ih tenheetei bgaarai.

  35. Anonymous says:

    bid chin ug ni 3 say ch hurehgui shuu dee. saihan amidarmaar bn sh dee. yadaj ee l oroh orontoi unah unaatai baimaar bn shuu dee. ajil hiigee l baidag yamarch uudulj devshih ni haragdahgui bn daa. yostoi l 2 idehgui hooson honohgui l guriij bn daa. SAIHAN NIITLEL BN BAYARLALAA

  36. sansaraa_p@yahoo.com says:

    bugdeeree tarhi tolgoigoo tsenegletsgeeye, oorsdiin erh ashgiin toloo shaardlaga tavij surii, hariutslagatai songolt hiiye. hen negen oorchilnuu geed suuh bus, hen negen udirdahcg garch irnee gej naidah bus bid oordsoo oorchlogdoh uhaarah tsag bolson sh dee. zuvhun bid.

  37. Ganaa says:

    Баярлалаа эрхэм судлаач танд.Танд болон таныг ойлгодог хүн бүрт хүн чанараа улам тэлж, жилээс жилд улам боловсорч,үргэлж нийгмийн алтан сор нь байхыг хүсэе

  38. sodoo says:

    баярлалаа.даацтай сайхан нийтлэл байна. амжилт….

  39. Anonymous says:

    Одоо тэр венүэсэлийнх нь бж бгааг хар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: