УРУУГАА УРГАСАН МОД

МАН сүүлийн 10 гаруй жил дандаа хөгжлийн онол дэвшүүлдэг боловч биелж байсан нь ганц ч үгүй. Учир нь нэг шинэ дарга гарч ирээд 2-5 “онол” дэвшүүлж, өмнөх онолуудаа мартчихдаг хууч өвчтэй. Энэ л жишгээр МАН-ын дарга Сү.Батболд Бага Хурал дээрээ “онол-практикийн ланжгар” илтгэл тавив. Тэр нь “Хөгжлийн мод” нэртэй юм байна. Энэ тухай шинжилснээ өгүүлсү… Read more of this post

ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС № 2

Манайд Таван Толгойн тухай хэн дуртай нь юу дуртайгаа бурах боловч яг үнэндээ энэ талаар бараг юу ч мэдэхгүй гэж хэлж болно. Үүний нотолгоо нь “Таван Толгойн зураг тооцооноос № 1” өгүүллийг хамгийн олон хүн уншив. Уншив ч гэж дээ, хэдэн зураг үзэж байгаа ухаантай юм. Нийтдээ цуврал 6 “зурган өгүүлэл” байгаа боловч ганцхан Таван Толгойн зургийг үзэх. Цэцэрлэгийн хүүхэд ч ингэж тэнэгтэхгүй дээ. Тэгээд бараг төрсөн цагаасаа энэ талаар мэддэг байсан мэт мэдэмхийрч дэмийрч өгнө… Read more of this post

БАЯРЛАЛАА…

Хэд хоног юманд яваад ирсэн чинь намайг намд элсүүлээд дарга болгочихсон байх юм. Нэмээд баахан загначихсан байна. Би хийдэг ажлаа хийгээд байж л байна. Та нарыг ингэж сургаар тэнэгтдэг болохоор цаадуул чинь ингэж тоглодог юм. Одоо миний намын батлах, даргын цалин хоёрыг “Монголын мэдээ”-гийн Л.Нарантөгс, ТВ-9 хоёр авчирч өгөхийг хүлээж байна. Авчирч өгөхгүй бол мэдээж би тооцоо бодно. Надаар хэн ч тоглодоггүйг мэддэггүй л пацаан байна…

ЁСТОЙ ЯНЗТАЙ…

Өчигдөр Кувейтын сөрөг хүчин парламент руугаа дайран орсныг олон хүн харсан байх. Засгийн Газраа огцор гэж байгаа юм гэнэ. Кувейтыг замгүй баян гэдгийг мэддэг болохоос сүүлийн үеийн тоо баримт сонирхоогүй явснаа гэнэт анзаарав. Тэгээд хэдэн юм лавлаатахсан чинь хувьсгал бол мөнгөнөөс биш, баялгийн харьцаанаас гардаг нь үнэн болж таарлаа… Read more of this post

ХОР НАЙРУУЛАХ ЖОР…

Саяхан улс төрийнхөн бүрээ бөмбөр нижигнүүлэв. Тэр нь “үхсэн хойноо”, МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗН-д элсэж байгаа юм гэнэ ээ. Хэн нэгэн намд элсэх бол тун жижигхэн явдал нь мэдээж. Гэтэл энэ “ёслол” Төрийн Ордны “Г” танхимд болсныг хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл сурталчилж, ноён С.Дэмбэрэл ихэд “баясгалантай” ярилцлага өгч, зохион байгуулагчид нь ихэд хичээснээс харахад “ихээхэн том” үйл явдал болох нь илт байна. Монголын Төрийн Ордон намд гишүүн элсүүлэх ёслолын танхим болсноор энэ нь нотлогдож байна. Ингээд “Хамтдаа анализ хийе л дээ” өгүүллийн үргэлжлэл болгож ахин хамтдаа анализ хийвэл учир начир нь илүү ойлгомжтой болно гэж найдана… Read more of this post

ХОЁР ӨӨР ЗУУН ЖИЛ…

2010 оны 03 дугаар сарын 23-нд би “Эртхэн шиг хэлж байя” гэсэн өгүүлэл бичиж: “Ирэх жил бид 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хятадад ч бас Чин гүрнийг буюу манжийн дарлалыг халсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Чингэхдээ дэндүү өргөн цар хүрээтэй, ихээхэн том үзэл сурталтай тэмдэглэнэ. Харж л байгаарай…” гэж онцлон анхааруулсан билээ. Үнэхээр ч хятадууд Синьхуайн хувьсгалын 100 жилийн ойгоо ихээхэн даацтай, далайцтай тэмдэглэв. Үүнийг хараад манайхан шиг худал хоосон сүржигнэдэг тэнэг төр улс, удирдагч гэж хаана ч байхгүй гэдэгт дахин үнэмшив… Read more of this post

БАС НЭГ “НУУЦ” ГЭРЭЭ…

Сүүлийн жилүүдэд Монголын мэдээллийг гадаадаас олж үзсэн нь дээр гэдэгт би огт эргэлзэхгүй болсон. Манайхан Энхбаяр, Нямдорж хоёрын хэрүүлийг харж “баясаж” байх хооронд “манай аваргууд” бас нэг “нууц” гэрээ хийжээ. Дандаа яах гэж ингэж хулгайч царайлж байдгийм бол гэж дотроо бодох… Read more of this post

СҮЙРЭЛ БОЛГОНД ЧУЛУУНБАТ…

Америкийн Голдман Сакс банкны хуучин захирал Ражат Гупта-г Холбооны Мөрдөх Товчоо инсайдер худалдаа хийсний төлөө баривчилсныг Франс Пресс саяхан мэдээлэв. Манайхан банк ярихад огт тоодоггүйг би сайн мэднэ. Тоодоггүй болохоор чинь монголын банкны дээрэмчид гаардаг юм ш дээ. Read more of this post