Н.ЭНХБАЯРЫН ШИНЭЧЛЭЛ БА ТҮҮНИЙ ТӨГСГӨЛ

Одоо МАН-ын хувь заяаг яриад жигтэйхэн. Бараг л хүн толгойтой бүхэн анализ хийж байх шиг. Эрхэмүүд ээ, өнгөрсөн хойно одоо анализ хийх өмнө нь анализ хийх газар тэнгэр хоёр шиг ялгаатай байдаг юм. Ухаандаа ийм анализ хийгээд би “намын даргын нэр хүндэд халдсан” учир МАН-аас хөөгдөж байлаа. Ингээд “Монголын мэдээ” сонины 2004 оны 7 дугаар сарын 15-ны № 138 дугаарт нийтлүүлсэн өгүүллийнхээ хэсгээс дахин толилуулж байна. Тэр үед нам нь ч, төр нь ч, ард түмэн нь ч тэр бүгдээрээ намайг хуц л гэсэн ш дээ. Тэр үед системийн хэмжээний ийм дүгнэлт хийж чадсандаа би баярлаж байна. Одоо ч гэсэн энэ дүгнэлтийнхээ цэг таслалаас ч буцах сонирхол алга. Даанч тэр үед бүгдээрээ намайг “шизо”-той гээд “гудамжинд хаясан” л даа. Аль 1998 оноос хийсэн системийн хямралын санаа маань энхбаяризмд гишгүүлээд одоо хүрч байгааг хийгээд онолын дүгнэлт хуучирдаггүй гэдгийг олон жилийн дараа ойлговол сайн л байна. Тэр үед миний үгийг авсан бол “Үндэсний удирдагч”-ийн чинь “хөл гозойхгүй” л байсан байх… Read more of this post

Л.Н. ГУМИЛЕВ. НТӨ III-II ЗУУНЫ ХҮН-ХЯТАДЫН ДАЙН.

Л.Н. Гумилевын нэгэн суут өгүүллийг толилуулж байна. Шинжлэх ухааны анализ, хэвшиж тогтсон үзэл бодлыг оюун сэтгэлгээгээр ялна гэдэг юу байдгийн гайхамшгийг эндээс харж болно. Мөн Гумилев Монголчуудын төлөө ямар их гавъяа байгуулсныг мэдэрч болно. Сүүлийн үед Гумилевыг шүүмжлэх солиотнууд бий болж байна. Түүхээ мэдэхгүй мэдэмхий чалчаа мянган монголтой байснаас Гумилев шиг ганц гадаад хүнтэй байвал би ихэд баярлана. Энэ суут өгүүлэл академич В.В.Струвегийн дурсгалд зориулсан “Древный мир” эмхтгэлд 1962 онд анх Москвад хэвлэгдсэн юм. Read more of this post

ИСПАНИ БОЛОХОО БАЙВ

Би нэг юм гайхаад байдаг юм. Харсаад үзсээр байтал энэ капиталист эдийн засаг болохгүй байтал Ц.Элбэгдорж, Баабар нараас эхлээд зах зээл сайхан гээд “онолдоод” байгааг ёстой ойлгохгүй юм. Мэдээж би бүрэн төгс хариуг нь мэдэхгүй. Гэхдээ хариуг хайж байгаа хүний нэг. Тэгээд боломжийнхоо хэрээр энд тэнд болж байгаа онолын гэх үү, практикийн гэх үү, дүн шинжилгээ хийсэн зүйл, эсвэл болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй олон түмэндээ хүргэх санаатай. Ингээд саяхан капиталист эдийн засгийн гайхамшиг болж байсан Испани яаж сүйрч байгаа тухай өгүүлье. Read more of this post

МОНГОЛЫН ТӨМӨР ХҮН

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө нэрд гарсан Metoritics & Planetary Science сэтгүүлд гаргасан германы эрдэмтдийн монголын “Төмөр хүн”-ий баримал одоо дэлхийг шуугиулж байна. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

СУРГУУЛЬ БИШ, СИСТЕМ

Саяхан Өмнөд Солонгост баахан баячуудыг бөөнөөр нь баривчилжээ. Hyundai Motors-ын дэд ерөнхийлөгчийн хүү болон бэр, Doosan компанийн ерөнхийлөгчийн бэр зэрэг нийтдээ 60 орчим хүнийг гэр бүлээр нь баривчилжээ. Яалаа гэж ?! Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхдүүдээ элит сургуульд оруулах гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Манайд бол хуцваа л байхгүй юу. Хүүхдээ “сайн сургуульд” оруулж болохгүй юу, нөгөө “ардчилал”, “хүний эрх” энэ тэр хаа байна гээд л дайрах нь мэдээж ш дээ. Гэхдээ боловсролын системийн үндэсний шинж, шударга байдал, тэгш байдалд ардчилал, хүний эрх ёстой падгүй юм байна. Энэ тухай өгүүлье. Read more of this post

ЖОЛООНЫ АРДАХ АРХИ

Үүнийг би зүгээр л сонирхуулж байгаа юм. Олон улсад жолооны ард уувал яадаг тухай зарим мэдээлэл хүргэе гэж бодов. Read more of this post

АРДЧИЛЛЫН ОНОЛЫН ТУХАЙД

Манайхан юм л бол нэг их “онол монол” ярьдаг хууч өвчтэй. Сая америкийн гурван профессор ирсэн биш Ерөнхийлөгчөөсөө эхлээд “онолдож” гарч байна. Ерөнхийлөгч болоогүй байсан бол судлаач болох байсан гэнэ. Монгол судлаачийнхаа шүүхийн хилс шийтгэлийг цагаатгаж өгөхгүй “хатаачихаад” гадаад судлаачийн үгийг “сонсоно” гэдэг шог л асуудал байхгүй юу. Ц.Элбэгдорж тулдаа л ийм юм ярьж зүрхэлдэг байх. Ямар ч хүн “онол” ярихаасаа өмнө практикаа ямар байгааг харчих хэрэгтэй л дээ… Read more of this post

ЯАГААД “СОЦИАЛИЗМ” ГЭЖ ?!

Венесуэлийн Уго Чавес социализм байгуулна гээд түүнийг нь томоос АНУ, жижгээс Монголд ганц л хүн хараах. Уго Чавес солиотой хүн үү, ухаантай хүн үү ?! Яг нарийн үзэх юм бол Венесуэлийн үйл явдал нийгмийн баялгийн хуваарилалтын мөнхийн асуудлыг хөндөж байгаагаараа онолын ч, практикийн ч ач холбогдолтой юм. Ингээд бүгдээрээ шүүн хэлэлцэхэд зориулж зарим талаар нэлээд “өдөөн хатгасан” эрэгцүүллээ толилуулж байна. Харин битгий л нэг их онол монол яриад хадуураад балайраад алга болж үзээрэй. Баялаг “хуваарилдаг онол” байхгүй гэдгийг онцлон анхааруулж байна. Уг нь хараадаг баялаг гэж байхгүй, харалган эзэн гэж л байдаг юм ш дээ… Read more of this post