ИСПАНИ БОЛОХОО БАЙВ
2012/10/02 14 Comments
Би нэг юм гайхаад байдаг юм. Харсаад үзсээр байтал энэ капиталист эдийн засаг болохгүй байтал Ц.Элбэгдорж, Баабар нараас эхлээд зах зээл сайхан гээд “онолдоод” байгааг ёстой ойлгохгүй юм. Мэдээж би бүрэн төгс хариуг нь мэдэхгүй. Гэхдээ хариуг хайж байгаа хүний нэг. Тэгээд боломжийнхоо хэрээр энд тэнд болж байгаа онолын гэх үү, практикийн гэх үү, дүн шинжилгээ хийсэн зүйл, эсвэл болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй олон түмэндээ хүргэх санаатай. Ингээд саяхан капиталист эдийн засгийн гайхамшиг болж байсан Испани яаж сүйрч байгаа тухай өгүүлье.
Сүүлийн хэдэн өдөр зах зээлийнхний уур цухлыг Испани барах болов. Тэнд төсвийн хэмнэлтийн эсрэг хүн ам нийтээрээ тэмцэж эхэлжээ. Улс орны тогтвортой байдлын үндсэн үзүүлэлт болсон үнэт цаасны орлого буурч, зах зээлд сөргөөр нөлөөлөн Испани тогтворгүй байдлын голомт болов.
Арван жилийн бондын үнэ унаж, түүний үнэ жилийн 6 хувь болон заагтаа тулж, улс орон зах зээлээ ашиглан өрийг нь удаан хугацаагаар хааж чадахгүй болжээ. Ингээд Испани олон улсын санхүүгийн институтуудэд хандаад байгаа юм байна.
Үүний дээрээс Испанийн банкуудаас хүн ам зугтах болжээ. Өмнөх саруудтай харьцуулахад наймдугаар сард банкны депозит 1,1 хувь болж буурчээ. Испанийн банкуудаас хөрөнгө урсах явдал бараг хагас жил үргэлжилж байна. Одоо энэ нь 2009 оныхоос хамгийн бага түвшинд хүрээд байгаа аж. Төв засгийн газраасаа нийт таван муж санхүүгийн тусламж хүсээд байна: Каталони 5 млрд евро, Андалуси (4,907 млрд), Валенси (3,5 млрд), Кастили-Ла-Манча (850 сая евро) Мурси гэх мэт.
Испанийн эдийн засгийн бэрхшээл түүний газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна. Каталонийн эрх баригчид засгийн газартаа татварын болон төсвийн бие даасан систем бүтээх боломж олгож өгөхийг хүссэн Татварын Пакт баталж өгөхийг хүсч, Испанийн татварын системээс гарна гэдгээ мэдэгджээ. Каталони бол донор бүс нутаг бөгөөд авах гэхээсээ улсын төсөвт 5 млрд доллар төлдөг юм байна. Испанийн ерөнхий сайд Мариано Рахой салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар сүрдүүлсэн Барселоны саналд (үймээнт автономит муж-нийслэл) татгалзсан хариу өгчээ. Гэсэн хэдий боловч энэ нь 7 сая хүн буюу Испанийн хүн амын 16 хувь, улс орны 2011 оны ДНБ-ний тавны нэг (200 млрд евро) юм.
Улс орны удирдлага, Европын Холбоо Испанийг Грекийн араас оруулчихгүйг хичээж байна. Испанийн 2013 оны хямралын эсрэг төсөв торхонд буй давирхайд халбага бал хийсэнтэй адил болсон гэнэ. Засгийн газар төсвийн хэмнэлтийн илүү хатуу арга хэмжээ авах арга замаар хүн амын дургүйцлийг нэлээд тайвшруулахыг оролдож, түүнчлэн макро эдийн засгийн түлхүүр үзүүлэлтүүд зохих түвшинд байгаа тухай зах зээлд ойлгуулах гэж ядаж байна. Энэ нь Испанийн облигацийн орлого шинээр өссөн үед багагүй чухал бөгөөд улс орны өрийн үйлчилгээний өртгийг өсгөнө гэсэн хэрэг юм.
Тухайлбал, Испанийн тэтгэврийг 1 хувь өсгөнө гэж байна. Ерөнхий сайдын орлогч Сорая Саянц Сантамария: Улс орны тэтгэврийн нөөц сангаас ойролцоогоор 3,06 млрд еврог “Сангийн яамны зарим хэрэгцээг хангах” болон тэтгэврийн баталгааг хангах зорилгоор гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Энэ санг өнгөрсөн зууны 90-ээд онд байгуулсан ба 2011 оны эцэс гэхэд Испанийн хөдөлмөрчдийн шимтгэлийн ачаар 6.,8 млрд евро хуримтлуулаад байгаа ажээ.
Засгийн газар төсвийн алдагдлыг 2013 онд ДНБ-ий 4,5 хувь болтол багасгах, 2014 он гэхэд үүнийгээ ДНБ-ий 3 хувиас доош болгож Европын Холбооны төсвийн тогтвортой байдлын Пактад нийцүүлнэ гэсэн төлөвлөгөөнийхөө тухай мэдэгдэж байна.
2011 онд төсвийн алдагдал ДНБ-ий бараг 9 хувь хүрсэн юм. Түүнээс гадна Сорая Саянц де Сантамария: Засгийн газар Каталонийн тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгыг зогсоох тухай арга хэмжээ авна гээд энэ нь үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг нотолжээ.
“Шууд ардчилал” болгож, орон нутагт “эрх мэдэл” өгөхөөр эцэстээ ийм болдгийг Монголын “онолчид” одооноос ойлговол зүгээрсэн.
Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээлийн гол асуудал бол испанийн банкнуудын тогтвортой байдлын асуудал байлаа, улс орны өөрийнх өр өнөөгийн хэмжигдэхүүнээр бол тийм ч их биш ердөө л ДНБ-ий 80 хувь юм. Өнгөрсөн ажлын долоо хоногийн эцэст хийсэн стрес-тестээс үзэхэд испанийн банкуудын хөрөнгийн хомсдол 59,3 млрд евро болж байгаа аж. Энэ нь шинжээчдийн үнэлж буй хэрэгцээний доод хязгаар 60-70 млрд-ын хавьцаа байна гэсэн хэрэг юм. Өмнө нь бол 100 млрд еврогийн хөрөнгө дутна гэж гэж мэдэгдэж байсан юм.
Түүнээс гадна банкны долоон бүлгийн зээлийн нийт цүнхэнд испанийн бүх банкны нийт зээлийн цүнхний 62 хувь ногдож байгаа нь нэмэлт хөрөнгийн хэрэгцээ байхгүй гэж стресс-тест явуулсан аудиторын Oliver Wyman компани мэдэгдэв.
Еврокомисс испанийн банкны стресс-тестэд баяр хүргээд үүнийг банкны хүрээний тогтвортой байдалд хийсэн чухал алхам гэж нэрлэжээ. Испанийн банкуудад үзүүлэх тусламжийг “дараагийн сард” тодорхойлох бөгөөд харин тэдгээрийг дахин хөрөнгөжүүлэх эхний үе шатыг энэ арван нэгдүгээр сард эхлэх юм байна.
Ингээд Евро бүсийн Санхүүгийн Тогтвортой байдлын Байнгын Механизмын тухай Гэрээг баталжээ. Энэ арван сарын сүүлчээр энэ байгууллагын ажлын бүтцийг баталснаар Европын Санхүүгийн Тогтвортой байдлын Түр Санг халах юм байна. Ингээд “асуудалтай орнуудын” өртэй зах зээлийг дэмжих байнгын хүчин зүйл бий болгоно гэнэ ээ.
2012 онд найман сарын дотор Испанийн банкнуудаас 187 миллиард евро алга болчихоор чинь эдийн засгийн сүйрэл бол гарцаагүй л дээ…
Харин Монголд бол “зах зээл мандтугай”, “ардчилал мандтугай” гэж хоосон орилсон “онолчид” дүүрэн байх бөлгөө. Манайд бол буруу ардчилал, буруу зах зээлийг засахын тулд буруу хүмүүсийг зайлуулж таарна байх…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 02.
Ёстой мэдэхгүй юм даа Ганаа ах минь. Мань мэтийн эдийн засаг, хууль, улс төр, нийгмийн байгууллын талаар мөхөс мэдлэгтэй нөхдүүдэд бол Баабар 1 юм бичихэд тэр нь зөв ч юм шиг, дараа нь таны бичсэнийг үзэхэд тэр нь бас ч зөв юм шиг. Ихэнх уншигчид ийм байгаа бөгөөд одоо ихийг мэдэгч төр засгийн эрх мэдэлтэнгүүд ч минийхээ өрөөсөн дугуй гэдэгт би 100% итгэлтэй байна. Хамгийн гол нь тэрийгээ мэдэхгүй нь харамсалтай юм даа. Нэг л их бүхнийг мэддэг мундаг улсууд. Юм мэдэхгүй би л өмнөөс нь ичиж үхмээр юм яриад байхийм даа энэ эрх мэдэлтэй баян тарган тарган нөхдүүд… Уг нь миний бодлоор хүн болгон өөр өөрийн мэддэг чаддаг болон мэргэжлийнхээ дагуу маш сайн ажиллацгаах юмсан.
Дэлхий нийтээрээ л эдийн засаг, нийгмийн байгууллын онол болон иргэншил хоорондын харилцааны хувьд зогсолт мухардалд орчихож гэж ойлгож болох уу Ганаа ах аа? Тэгээд магадгүй ард түмний санаа бодлыг өөр юманд хандуулах гээд түрүүчээсээ 1 арал булаацалдсан шиг асуудлыг өөр тийш нь залах гэж байгаа ч юм шиг. Манайхан байдал улам хүндрэнгүүт бас иймэрхүү хачин юм бодож олон, олон нийтийн санаа бодлыг өөр тийш нь залж байж ч мэдэх л гарууд… Муу юманд толгой нь хачин сайн ажиллана гээч…
Tanii urd orchuulj ugsun СУН ЯТ СЕН-ii niitleld
Орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны амжилт нь нэг хүн ийм ургац авахаас гадна мянга мянган хүн тэжээх боломж олгож байна, учир нь одоо хүн зөвхөн өөрийн гарыг биш, машин ашиглах болжээ. Gej bsan uunii ur dun odoo garj bna daa. 1000 hunii ajiliig 10 hun hiigeed 1 hun bayajaad 9 hun tsalintai uldsen 990 hun ajilgui. Odoo delhiigeer yu ih bna? Bayan hunii mungu tegeed eldev yanziin heregtei hereggui baraa. Delhii deer yu bhgui bna geheer ajil oldohoo bj bna daa. Tegeed odoo bid yaah ve. Shine ediin zasgiin salbar shine biznes neegeed yavahaas uur argagui yum shig sanagdaj bna. Tuunii tuld busdiig duuriah utga bhgui mongol hun mongol uhaanaaraa setgeed shine yum buteehgui bol amidrahad hetsuu ertunts bolj bna daa.
Сун ят сений санаа францаас гаралтай бөгөөд тухайн үеийн хятад тариачдын ухамсарт тохируулж хэлсэн юм. Одоо бол байдал хамаагүй өөр. Одоогийн дэлхий нийтийн дэг журам ерөөсөө мухардалд орж болохгүй болсныг хэн бүхэн мэдэж эрэл хайгуул хийж байна. Энэ талаар бүх дэлхий ярьж эрэл хайгуул хийж байхад ганц манайд л “капитализм мандтугай” байж болохгүй. Бас “социализм мандтугай” ч болохгүй…
Пол Кругман Европын Холбооны тэлээгээ чангалах бодлогыг судсаа ханаж амиа хорлохтой зүйрлэсэн. Бэлэн мөнгөгүй, доройтсон эдийн засагтай улсад төсвийн зардлыг танана гэдэг бол шууд өлсөж үх гэсэн үг гэсэн утгатай бололтой. Манай зарим улстөрчид нийгмийн халамжийг хавтгайрууллаа энэ тэр гээд орилоод байдаг. Нийгмийн халамжийн мөнгө эдийн засагт ямар их цус сэлбэж байгааг огт ярьдаггүй.
Onol monol geheesee tsalingaa l buulgachih l da. Delhiin dundjaas 10 dahin iluu tsalin avch ba sh dee. Hyatad ajilchin 200,300 US$, ted 5000-10000 US$, buteemj bol =. Huus tsalingaa buulgachih tegeed l OK. 500US$ bolood l ba, uursduu boditoos het undur tsalin avch baij gonshignood hereggui l dee. Yas yuman deer ted delhiin ediin zasgiig suiruulehdee busdiig tatah geed ba. Busad ni tednii huus tsalingiin hoinoos dagaj guij huld ni chiregdej bga baihgui yu. Baruuniihnii ( yalanguya ANU) boditoos het davsan mungu delhiig suiruuleh ni todorhoi l ba . Algiin chinee nuuree sonin deer tavisnii tuluu heden 10 saya dollar ch nehej baih shig. Galzuu soliotoi ch yum shig. Tegehed zarim ni 1000 US$-iin tuluu erhtnee ugch ba. Ediin zasgiin onolchid chini yag ene tentsvergui baidlaa hadgalj uldeh gesen onoloo l yarshigtai davtah yum. Minii sanal bol tedniig 500US$ amidraad uz. bolno l gej heleh ba. Magadgui ene engiin gargalgaa delhiig avarna daa.
Ene mini deed taliin setgegdel yldeesen hynd medehgyu yumaa medej buudahaa bolidoo gej helmeer baina. End lonhn ii araas bylterdeg garzraas chini shaal ondoo kkk. Enyyhendee gehed Bi sariin 1500-n deesh avdag spanuudtai hovorhon taaraldsan.
Ganaa ah neg l um heleed baigaa um- Oriin tolgoigoor oorsddoo taaruulj tohirson hogliin zamaar yawah, sarmagchin met zondoo gadnihnig sohor dagalaa shuu dee, 7 milliard hunii dund coohon bid tesej uldeh, bugd bish gehed OLONHI ni harc deeguur setgel duuren amidrahin tuhai yariad, bicheed baigaa um shuu dee
Эмиль Золя-гийн “Мөнгө” билүү нэг роман байдаг. Мөнгө босгоно хөрөнгийн зах зээлд оролцоно энэ тэр гэх ч яахав. Бусдаас мөнгөний хэт хамааралтай байх нь ер нь эргээд аюулд өртөмхий байдаг ч юмуу даа. Үүний хамгийн тод жишээ нь европийн холбоо болж байх шиг байна..
1890-ээд оны Францын сэтгэлгээний түвшинд очиж байвал би ихэд баярлах байна.
“Зах зээл, ардчилал сөнөтүгэй” юу, “ буруу” зах зээл, ардчилал сөнөтүгэй юу?
E.B-2ch neg ix gaj jum xiixgui ba bichixgui.jamarch baisan zöv l xumuus.Ganaa mini gol sanaa zovooj baiga jum MAXN-N.E-n xuviin nam bololtoi.tiim baidlaar xandaj baina.ter namd baiga zarim negen alban tushald amia zoliosloxoos butsxaa baisan nejgeed luivarchdiig jum jarix burd ni tevcheer baragdax jum da
Ганаа ах минь, Монгол “сүйрцийм” байна. АН гэж баас юм байна. Дэдүүд гэж зүгээр баас байдаг юм байна. АНыг хэрэггүй сонгож, Алцагнаад ч болтугай МАН тайгаа явж байдаг байж…. Яана даа яана
Сайн байна уу таны нийтлэл их таалагдлаа. Би өөрөө испанид амидардаг юмаа бас эдийн засаг ч санаатай юмаа, та испани талаар дахин нийтлэл бичээрэй. Гэхдээ ер ни л бол бас л бага ажиллаж их цалин авна ч гэх шиг сонин бодолтой хүмүүс нийтээрээ, зарим талаараа их дампуу талдаа юм шиг санагддаг шүү.