Сүүлийн үед би их загнуулж байна. “Аналийз” хийсэнгүй гэнээ. Бичихээр загнана, бичихгүй болохоор бас загнана. Бүгдээрээ улс төр сонирхоно. Яг улс төрийн “юм” бичихээр огт сонирхохгүй. Ухаандаа кино үзээд тайлбарлуулж байгаа маанагдуу хүнтэй төстэй юмуу даа, манай монголчууд. Тэгээд “киногоо” мартчихна, ахин дахин тайлбарлуулна, үнэнээ хэлэхэд би залхаж байна шүү. Дүлзэнг буудах орос цэрэг хүлээж байх хооронд чинь энэ төр засаг чинь дүүрэн Дүлзэн болчихоод байна, Ардын элч нараа.
Энд би анализ хийгээгүй, зүгээр л өнгөрч буй жил болсон болсон явдлыг жагсаан бичиж байна. Яагаад гэвэл үйл явдал маш хурдан болсон учраас манайхан “бодож” амжаагүй, тэгээд “мартчихдаг” зантай, тэгээд намайг “загнаад” байгаа учраас ингэж байна л даа… Read more of this post