КОКС БА “ЧУЛУУ”

Энэ жил коксждог нүүрсний зах зээлд муугүй хэтийн төлөв нээгдэж байна. Дэлхийн нүүрс, коксын зах зээлийг харахад 2011 онд үнэ өсөөд 2012 онд буураад одоо хэвийн болж байна. Энэ хэлбэлзлийг манайхаас бусад олон улс ашиглаж чадсан байна. Манайх л гэж лойчихсон юмнууд өр ширэнд орж байгаа юм байх аа. Дэлхийн хамгийн их баялагтай байж өрөнд ордог лаларууд гэж байдаг л юм байна. Иймээс манай усан тэнэгүүд энэ мэдээллийг ашиглаасай гэж үүнийг бичиж байна. Read more of this post

ХОЁР ХӨРШ НАЙЗАЛЖ БАЙНА

Дөнгөж өчигдөр Хятад-Оросын стратегийн аюулгүй байдлын талаарх наймдахь удаагийн уулзалт Бээжинд болов. Энэ уулзалтад оролцож буй ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николоай Патрушевыг ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Ципин хүлээн авч уулзжээ. Тэгээд Си Ципин: “Оростой стратегийн харилцаа хамтын ажиллагаагаа бүх талаар шийдвэртэй хөгжүүлэх явдал бол Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн” гэж мэдэгдэв. Read more of this post

ХЯТАД ХҮЧИРХЭГЖИЖ БАЙГАА

Баабар л ХКН-ын сүүлчийн өдрийг тоолж, Хятадыг амаараа сөнөөгөөд байгаа болохоос миний уншиж, мэдэж байгаа хэмжээнд Хятад аймаар хүчтэй болж байгаа. Тэд өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Баабарын хэлж байгаа шиг тийм ч амархан сөнөнө гэж би л лав бодохгүй байна. Юм үнэнээрээ дээр байдаг. Алив улсын хүч чадлын гол шалгуур нь батлан хамгаалах байдаг юм. Үүнийг жишээ болговол илүү ойлгомжтой гэж санана. Read more of this post

ХЯТАДЫН УРАН

Өвөр Монголын өөртөө засах орны төв хэсэгт байх Даин хэмээх газраас олсон ураны орд Хятадын хамгийн том, бас дэлхийн ангиллын томоохон орд газрын жагсаалтад орох юм гэж Хятадын Газар, Байгалийн нөөцийн Яамны дэргэдэх Геологи хайгуулын Төв Фондыг Удирдах Төвийн захирал Чэн Ливэй өчигдөр Синьхуа агентлагад мэдээлэв. Read more of this post

ИНГЭХЭД АМЬД УУ…

Саяхан буюу 2013 оны 1 дүгээр сарын 5-нд хоёр намын сайтыг үзэв. МАН нь nam.mn, АН нь demparty.mn хаягтай юм.
АН-ын сайт мэдээллийн харагдах байдлын хувьд хамаагүй дээр юм. Ядахдаа УИХ-ын зарим гишүүдийнхээ facebook, twitter хуудсуудыг холбочихоор чинь байнга “шинэ” харагдаж байгаа юм. Заль л байхгүй юу. Яг мэдээллийн чанар бол авах юм байхгүй л дээ.
Энд би үлэмж хоцрогдож арчаагаа алдсан МАН-ын мэдээллийн системийг ярих гэсэн юм.
Read more of this post

ХЯТАД ШИНЭ СИСТЕМД ШИЛЖИВ

Фьючерс гэдэг бол суурь активыг худалдах биржийн стандарт хугацаатай санхүүгийн хэрэгсэл юм. Энд худалдагч худалдан авагч нар зөвхөн үнийн түвшин, нийлүүлэх хугацаа хоёрыг л тохирох бөгөөд тоо хэмжээ, чанар, боодол зэрэг бусад параметрүүдийг биржийн гэрээгээр урьдчилан тохирсон байдаг. Хоёр тал биржийн өмнө фьючерс биелэх хүртэл хариуцлага хүлээнэ. Монголоор хэлбэл биржийн төвлөрсөн, алсыг харсан, удаан хугацааны, урьдчилсан гэрээний систем юм. Хятад коксждог нүүрсний зах зээлээ ийм систем рүү оруулж байна даа. Read more of this post

АЗ ЖАРГАЛ

Английн New Economics Foundation (NEF) дөрвөн жилд нэг удаа Олон улсын аз жаргалын индексийг тооцож гаргадаг юм. Аль 2006 оноос эхлэн Happy Planet Index гэдэг энэ сонирхолтой үзүүлэлтийг гаргадаг болсон юм. Яагаад сонин гэхээр хүн гээч амьтан их мөнгөтэй бол сайн сайхан, аз жаргалтай байдаг гэсэн төсөөллийг энэ судалгаа цаг ямагт няцааж ирсэнд оршино. Read more of this post

АЛТАЙН ХҮН ГЕНОМ

Дэлхийд алдартай шинжлэх ухааны хоёрхон сэтгүүл байх. Нэг нь Science, нөгөө нь Nature. Тэд тухайн жилийн шинжлэх ухааны салбарт гарсан тэргүүний ололт амжилтыг гаргадаг заншилтай. Science сэтгүүлийн гаргасан 2012 оны жагсаалтад манай Монголтой онц их хамаарал бүхий нэгэн нээлт оржээ. Энэ бол Денисовын агуйн хүн буюу Алтайн хүний олдвор юм. Read more of this post