“НУУЦ” ШИНЭЧЛЭЛ
2013/10/15 5 Comments
МАН-ын шинэчлэл гэж “нэг их нууц” юм байна. Хөтөлбөр боловсруулж байгаа, өргөн барьж байгаа гэж ярина. Тэрийг нь мэддэг хүн байдаггүй ээ. Дүрэм боловсруулж байгаа, өргөн барьж байгаа гэж ярина. Тэрийг нь мэддэг, ямар чиглэлээр өөрчилж байгааг тайлбарлах хүн байдаггүй ээ. 7 ажлын хэсэг өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж ярина. Ажлынхаа зах зухаас ярих таниулах ганц ч хүн байдаггүй ээ. Би “танилцах” гээд байгаа юм биш л дээ. Учир нь надад хангалттай мэдээлэл байдаг. Харин наад гишүүд, дэмжигчид чинь мэдэж байх ёстой биз дээ. Тас харанхуй, ямар ч бэлтгэлгүй Их Хуралдаа орохоор төлөөлөгч нар чинь мал болоод Намын Шинэчлэл чинь лөөлөө л болдог байхгүй юу… Read more of this post