ТЭНЦВЭР ХЭТ ЭВДЭХЭЭР

Украины явдал өнөөдөр эхэлсэн юм биш л дээ. Аль 1990-ээд оноос эхэлсэн юм. Манайхан бас л мартчихсан байгаа. Ахиад л сануулах хэрэг гарч байх шиг. Орон гаран монголчуудад мартсаныг нь сануулсаар байтал ирээдүй ярих зав гарахгүй юм байна л даа… Read more of this post

АМЕРИК ЗАН

Украины байдал их сонин болж байна. Манай монголчууд дэндүү их мартамхай учраас саяхны үйл явдлыг сануулах гэсэн юм. Хоёр гуравхан жилийн өмнөх юмыг санахгүй бол улс төр, геополитик гэж солиорохоо болих л хэрэгтэй ш дээ… Read more of this post

ХЯТАД УХААН

Одоо Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний Үндэсний Хорооны ээлжит чуулган Бээжин хотноо болж байна. Тэд Засгийн Газрын газрынхаа тайланг сонсож, шинэ зорилтууд дэвшүүлэв. Энэ тухай ярих гэсэн юм… Read more of this post

ХЭРЭМ БА ХОХОЛЫН ТӨЛӨӨ…

Манайхан Украиныг яриад сүйд. Мэддэг цөөхөн нь дув дуугүй болохоор мэдэхгүй тэнэгүүд нь солиорч өгөх. Монголын геополитикчдийн толгой пивоны ширээний ард л ажилладаг болохоос өөр газар огт хэрэггүй л дээ. Ингээд Украины тухай ч гэх үү дээ, дэлхийн зөрчлийг жаахан ярих гэсэн юм…. Read more of this post

ЖОЗЕФ СТИГЛИЦ: ТЭГШ БУС БАЙДАЛ БОЛ СОНГОЛТ ЮМ

Америкийн нэрт эдийн засагч, неокейнсч, Колумбийн Их Сургуулийн профессор, Нобелийн шагналт Жозеф Стиглицийн нэгэн шинэ өгүүллийг толилуулж байна. Монголчуудыг уншаасай гэж бодсон юм. Одоо монголын “ардчилсан либералууд” Нобелийн шагналт Жозеф Стиглицийг “коммунист”, “алуурчин”, “МАН-ын гишүүн”, “онол мэдэхгүй” гэж загнахыг нь харъя л даа. “Сурвалжаа үзүүл” гэж дайрдаг усан тэнэгүүдэд хэлэхэд энэ өгүүлэл саяхан 2013 оны 10 дугаар сард Нью Таймс сонинд гараад дэлхийгээр нэг гарсан юм. Ер нь ингэхэд либерализм гэж орилсоор байгаад бүх юмаа “зах зээл” болгочихсон усан тэнэг газар Монголоос өөр энэ дэлхийд байгаа юм уу ?! Read more of this post

НИЙГМИЙН ИДЭВХИ БА МОНГОЛ

Нийгмийн идэвхи бол нийгмийн суурь ойлголтын нэг юм. Идэвхи нь ардчиллын тулгуур ойлголтод багтдаг бөгөөд голдуу оролцоо гэж томъёолох. Үүнийг монголоор “идэвхи оролцоо” гэж буулгахгүй бол болдоггүй юм. Аль ч үеийн аль ч нийгэм хүмүүсийнхээ идэвхи, итгэл үнэмшлийн төлөө зүтгэдэг, үүнийг цаг ямагт анхаардаг. Манайхан шиг амин хувиа хичээ, хар амиа бодоцгоо гэж уриалдаг ямар ч нийгэм, төр засаг энэ дэлхийд байхгүй. Ингээд нийгмийн идэвхийн тухай маш товч өгүүлье. Харин дэлгэрэнгүйг их олон жил анхааран судлах ёстой болно байх… Read more of this post

МОНГОЛ УЛС ТОМ УУ, ЖИЖИГ ҮҮ

Ер нь “гүн ухааны” хэдэн хичээл заахгүй бол монголчууд хэл амаа ололцох хөг өнгөрөх тийшээ хандаж байх шиг. Төстэй ойлголттой болж авахгүй бол хэл амаа олохгүй нь мэдээж хэрэг. Эхлээд хамгийн амархан мэт санагдах “Монгол Улс том уу, жижиг үү” гэсэн асуулт байна. Энэ асуултаас л хамаг юм эхэлнэ дээ. Энэ асуулт харсаар байтал гүн ухааны маягийн хариулт шаардана. Үүнд яаж хариулах нь нөхцөл байдлаас хамаардаг юм. Энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээс наад зах нь монголчууд бидний хэрүүл маргаан, цаад зах нь алдаа тэнэглэл гарч ирдэг юм. Энэ тухай асуудал дэвшүүлье. Read more of this post

АНХНЫ “ГАДААД” БИЧИГ

Энэ удаа нэгэн чухал түүхэн баримтыг бяцхан тайлбартайгаар толилуулж байна. Энэ бол 1911 онд Монголын хаад ноёдоос Оросын цагаан хаанд хандан тусламж гуйсан бичиг юм. Манай анхны гадаад жинтэй баримт бичиг, үндэсний сэргэн мандалтын эхлэлийг тавьсан нэн чухал баримт. Read more of this post