Өнөөдөр УИХ төсвийн тодотгол, эдийн засгийн шинэчлэл хэлэлцэж байгааг харахад манайд санхүүгийн сахилга бат гэж үнэндээ алга. “Улсын мөнгө санхүү шамшигдуулагчид” улсын эдийн засаг, улсын төсөв ярихаар юу болохов ?! Тэгээд түүхээ бодов. 1929 он буюу одоогоос 85 жилийн өмнө МАН-ын YII Их Хурлаар сонгогдсон Төв Хорооны II Бүгд Хурал нэгэн хувьсгалт тогтоол гаргасан юм. Тогтоол их урт бөгөөд сүртэй. Энэ тогтоолын “Хүнд сурталтан ба мөнгөн санхүүг шамшигдуулагчид нар лугаа хэрхэн эсэргүүцэх тухай” хэсгийг энд сийрүүлэн толилуулж байна. Яагаад дахин сийрүүлээд байна гэвэл манай ажлаа хийж чадахгүй УИХ энэ тогтоолыг яг одоо хуулж гаргаад хэрэгжүүлчихвэл манай ажил үйлс ямар ч эргэлзээгүй урагшлана гэдэгт итгэхгүй байхын аргагүй. Өнөөдөр ч гаргаж болмоор тогтоол гэж Та ч гэсэн дүгнэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна… Read more of this post