АЛЕКСАНДР РАР: СМОЛЬНЫЙН БҮЛГИЙН ЦААНА ХЭН БАЙДАГ ВЭ…

Германы олон улсын нэрт сэтгүүлч Александр Рарын номын орчуулгын хэсгээс өмнө хүргэсэн билээ. Одоо өөр бас нэг зүйлийг (параграф) орчуулан хүргэж байна. Бас л ихээхэн сонирхолтой гэдэгт эргэлзэх зүйлгүй… Read more of this post

АЛЕКСАНДР РАР: КОММУНИЗМЫН ДАРААХ ОРОС- ХААШАА ЯВАХ ВЭ?

Саяхан 2012 онд Александр Рар “Путин хаашаа явах вэ ? Хятад Европ хоёрын дундах Орос орон” (Куда пойдет Путин ? Россия между Китаем и Европой. ОЛМА. М. 2012) ном бичсэн юм. Энэ ном Европ болон Орост тэр дороо л бестселлер болж билээ. Тухайн үед нь би энэ номыг олж аваад орчуулах тухайгаа хэд хэдэн хүнд хэлсэн боловч зохиогчийн зөвшөөрөл авах, ивээн тэтгэх хүн олох гэхчлэн олон бэршээлтэй тулгараад чадаагүй юм. Энэхүү Александр Рар бол оросын цагаач гаралтай, Германы иргэн, олон улсын сэтгүүлч хүн юм. Тайваньд төрсөн гэж байгаа. Оросын асуудлаар мэргэжсэн Германы нэртэй сэтгүүлч юм. Миний ойлгож байгаагаар А.Рар Путинд бодит үнэлгээ өгөхийг оролдсон барууны цөөн мэргэжилтний нэг юм. Гэхдээ Рарын дүгнэлт Оросын албан ёсны болон орос дүгнэлтээс нэлээд өөр байх нь мэдээж хэрэг. Барууны хүн бол барууны л хүн байдаг. Гэхдээ Рар алд дэлэм алдаагүй, голч дүгнэж чадсан. Харин тэр номонд дундаа өөрийн үзэл санааг хавчуулахад юу нь буруу байх билээ. Уг нь Александр Рарын эл ном маш сонирхолтой ч энэ удаад номын 2 дугаар бүлгийн ганцхан зүйлийг (параграф) орчуулан хүргэж байна. Read more of this post

РЕСУРСЫН НАЦИОНАЛИЗМ БА МОНГОЛ

Сүүлийн үед Монголчуудын баялгийн талаарх үзэл төөрөгдөлд оров. Төөрөгдөл юу байхав, бараг солиорлын хэмжээнд хүрэв. Энэ нь нэг талаас албаар, санаатайгаар ийм байдалд оруулсан, нөгөө талаас энэ талаарх дэлхий дахины хандлагын талаарх мэдээллийг бараг мэдэхгүй, сонирхохгүй болсонтой холбоотой. Сүүлийн үед дэлхий дахинаа ресурсын национализм ихээхэн дэлгэрэх болов. Энэ талаар өгүүлэх гэсэн юм. Дашрамд дурдахад энэ нэр томъёог орчуулахгүй байхаар шийдэв… Read more of this post

ҮХЭГИЙН ГҮНЖИЙН ТУХАЙ

Энэ удаад иж бүрэн судалгааг яаж хийдэг, түүхэн олдворыг яаж олдог хийгээд тэр нь манайтай хэрхэн холбогддог тухай өгүүлэх гэсэн юм. Монголын түүхийг түүхчид архивт суугаад бичдэг юм биш л дээ. Маш олон шинжлэх ухаан хавсарч, маш олон жил судалж байж шинжлэх ухаан, түүний дотор түүхэн судалгаа амжилт олдог юм. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

ДЭЛХИЙН ОНОЛ БА “МОНГОЛ ОНОЛ”

Манайхны эдийн засгийн төсөөлөл дундад зууных. Харин эдийн засгийг удирдах тухай төсөөлөл бүр балар эртнийх. Бүр төр удирдаж байгаа нөхдүүд хүртэл “төр эдийн засагт оролцох эсэх” талаар лаг сүртэй “онолын” маргаан хийнэ. Өөрсдөө л онол гэж гэж бодож байгаа болохоос тэдний маргаанд онолтой хавьтах юм юу ч байхгүй. Тийм болохоор л практик нь хамгийн утгагүй, үр дүнгүй байдаг юм. Манай эдийн засгийг харахад энэ бүхэн дэндүү ойлгомжтой. Усан тэнэгүүд төр барьж, удирдаж болдоггүй гэдгийг Монголын эдийн засаг, нийгмийн өнөөгийн үхээнц байдал хангалттай харуулав. “Нийгмийг удирдахын тулд нийгмийн дунджаас илүү боловсролтой байх ёстой” гэж ноосферийн онолыг үндэслэгч, академич В.И.Вернадский хэлж билээ. Ингээд энэ талаар зарим асуудал хөндөх гэсэн юм… Read more of this post

RIO TINTO ЮУ ХИЙЖ БАЙНА…

Бид нар ч яахав, мөнгө алга болгосон, болгоогүй, огцор, огцрохгүй гэж уламжлалт хэрүүлээ хийж байна. Энэ хооронд нөгөө Rio Tinto юу хийж байна гэдгийг олон хүн бодоогүй л болов уу. Тэгээд хувийн дүгнэлт хийлгүй “Rio Tinto юу хийж байгаа” талаар зарим мэдээ хүргэх гэсэн юм… Read more of this post

ХЯТАДЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Хүн болгон Си Цинпины айлчлалын тухай ярьж байна. Харин энэ удаад түүний гэргийн тухай ярих гэсэн юм. Ингээд Оросын lenta.ru сайтад бичсэн Игорь Денисовын “Үндэстний эх” (Мать нации) өгүүллийг товчлон орчуулав. Read more of this post

GLOBAL FIREPOWER INDEX РЕЙТИНГ БУЮУ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ АРМИУД

Манай монголчууд геополитикдээ “дэндүү сайн”. Сүүлийн үед бүр ч “сайн” болж байгаа. Төмөр зам барьвал танк зөөгөөд оруулаад ирнэ гэдгийг нэг муухан мэдэхтэйгээ. Ямар ч гэсэн “дэлхийн хамгийн хүчирхэг армиуд” гэсэн тойм өгүүллийг орчуулан хүргэж байна. Оросын “Военное обозрение” сэтгүүлд Кирилл Рябов гэж нөхрийн бичсэн өгүүллийг орчуулсан юм. Сонирхолтойгоос гадна манайхны геополитикийн “агуу их сэтгэлгээнд” хэрэг болж магадгүй гэж бодсон хэрэг шүү дээ… Read more of this post