“ЦЭВЭР” СОЁЛ ХИЙГЭЭД МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ТУХАЙД

Сүүлийн үед Монгол хэлний тухай хууль батлахтай холбогдон монгол “соёлын онолын” асуудлууд хөндөгдөх болов. Энэ ч муу хэрэг биш байх. Гэхдээ нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь урвагч болж болмооргүй. Эсвэл хэт хөөрч, эсвэл хэт хаширлаж асуудлыг шийдэх болохгүй. Ямар ч гэсэн “хэл бичгийн асуудал” монгол соёлын амин чухал асуудал болох нь ямар ч эргэлзээгүй юм. Монгол соёлыг үндэсний гүн ухааны системийн үүднээс сэтгэж бодож түүний мөн чанарыг ойлгоогүй тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлэхэд нэн түвэгтэй. Иймд үүсэн буй маргааныг шийдвэрлэхэд нэмэр болох үүднээс монгол соёлын онолын зарим асуудлыг хөндөн тавихыг өөрийн үүрэг гэж үзэв. Read more of this post

ХУВЬСГАЛД БЭЛТГЭХҮЙ…

Засгийн Газрын асуулгын дүн гарчээ. Монголын ард түмэн энэ асуулгад оролцож, “Оюу Толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг дэмжих” гэсэн нэгдүгээр “замыг” 56,1% нь дэмжсэн аж. Энэ бол сайтар бодож хэрэгжүүлж буй хорон төлөвлөгөөт үйл ажиллагааны тун өчүүхэн хэсэг юм. Энэ хорон үйл ажиллагааны цаад далд “тооцоог” илчлэн өгүүлсү… Read more of this post

ПАВЛОВЫН БАЙШИН БУЮУ ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ

Энэ 2 дугаар сарын 2-нд Сталинградын тулалдааны агуу их ялалтын 72 жилийн ой болж байна. Сталинградад Зөвлөлтийн 1.129.600 цэрэг, Германы талаас 1500.000 цэрэг амь үрэгдсэн байдаг. Дэлхий II дайнд амь үрэгдсэн 4 герман цэргийн 1 нь Сталинградад амь үрэгдсэн тооцоо ч байдаг. Эндээс дэлхийн хуурай газрын хамгийн том Сталинградын тулалдааны аймшигт цар хүрээг төсөөлж болно. Манайхан саявтар Фёодор Бондарчукын найруулсан “Сталинград” киног амтархан үзсэн билээ. Сталинградын тулалдааны аймшигт, эмгэнэлт хийгээд бас агуу баатарлаг агшнуудыг өнөөгийн бидэнд нүдэнд харагдтал дүрслэн харуулж чадсанд энэ киноны гайхамшиг оршино. Энэ кино үнэхээр болсон үйл явдлаас сэдэвлэсэн юм. Кинонд гарах байшинг “Павловын байшин” гэж нэрлэдэг ба үүнийг Орос хүн болгон мэддэг юм. Энэ тухай товч өгүүлсү… Read more of this post

ШИЙД ГЭСЭН ЧИНЬ АСУУДАГ БАЙНА Ш ДЭЭ…

Ч.Сайханбилэг ард түмнээсээ “асуухаар” шийдэв. Уг нь түүнийг шийд гэж Ерөнхий сайд болгосон билээ. Тэр өөрөө ч гэсэн шийднэ гэж Ерөнхий сайд болсон биз. Тэгсэн чинь маниасаа асуудаг байна ш дээ. Энэ бол ердөө л хариуцлагаас зугтах гэсэн заль мэх юм. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

УНААТАЙ ХӨХ ХОТ

Дээхэн би Хөх хот яваад ирэв. Хөх хотод нэг ижил унадаг дугуй их олон болж. Би хятадууд дугуйнд дуртай болоод л тэр биз гээд эхэндээ нэг их тоосонгүй. Гэтэл тэд хотынхоо тээврийн асуудлыг үнэн ухаалаг шийдэж байна. Энэ туршлага манайд нэн хэрэгтэй учраас энэ тухай өгүүлэх гэсэн юм… Read more of this post

Г.УЯНГА: ХУВЬСГАЛААС ӨӨР ГАРЦ БАЙГАСАЙ ГЭЖ ЯМАР ИХ ХҮСЭЖ БАЙНА АА…

УИХ-ын гишүүн Г.Уянгын “Масс.мн” өгсөн ярилцлагыг уншигчдад хүргэж байна. Учир нь энэ ярилцлага манайд тулгамдсан зарчмын суурь асуудлуудыг хөндөж чадсан юм. Read more of this post

И. В. СТАЛИН. МАРКСИЗМ БА ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН АСУУДЛУУД. Марксизм хэл шинжлэлд хандах нь.

И.В.Сталины 1950 оны 6 дугаар сарын 20-нд “Правда” сонинд бичсэн “Марксизм ба хэл шинжлэлийн асуудал. Марксизм хэл шинжлэлд хандах нь” хэмээх алдарт өгүүллийг монголчууддаа толилуулж байна. Би Сталиныг магтаад сурталчлаад байгаа юм биш. Энэ өгүүлэлд хэл шинжлэлийн бараг бүх асуудлыг бүхэллэг, цогц систем болгон авч үзсэнд түүний ач холбогдол байдаг юм. Ийм болохоор энэ бүтээлийг өнөө үед ч гэсэн барууны их дээд сургуулиудад үзэж судалдаг. Одоо ч гэсэн хэл шинжлэлийн асуудлыг ингэж цэгц системтэй, өндөр дээд түвшинд нэгтгэн дүгнэсэн ийм бүтээл ховор байдаг. Манай хэл шинжлэл бараг сөнөөд байгаа нь тулгамдсан асуудлыг ийм өндөр түвшинд нэгтгэн дүгнэж чадаагүй байгаатай, мөн ийм оролдлого хийхгүй байгаатай холбоотой. Дашрамд энэ өгүүлэлд “бут авсан” Н.Я.Марр бол орос, зөвлөлтийн нэрт эрдэмтэн байсан агаад Сталин түүнийг нас барснаас 15 жилийн дараа энэхүү шүүмжлэлт өгүүллээ бичсэн юм. Энэ өгүүллийг олон дахин сайтар уншвал манай хэл шинжлэлийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга замыг олж болно гэж бодож байна. Гагцхүү бид энэ түвшинд хүрч маргаж, сэтгэж, үйлдэж сурах л хэрэгтэй дээ. Сталинд яаж ч хандаж болох боловч түүний энэ бүтээл онолын социологи, хэл шинжлэлийн онолын сонгодог бүтээлд зүй ёсоор ордог гэдгийг би онцлон дурдаж байна. Read more of this post

И.В.СТАЛИН. АМЖИЛТААС ТОЛГОЙ ЭРГЭХ НЬ

И.В.Сталины 1930 оны 3 дугаар сарын 2-нд “Правда” сонинд бичсэн “Амжилтаас толгой эргэх нь. Хамтралын хөдөлгөөний асуудалд” өгүүллийг монголчуудад толилуулж байна. Манайд эдүгээ И.В.Сталиныг “яргачин” л гэж ойлгодог болсноос гадна түүний ганц ч бүтээлийг манайхан мэдэхгүй. Сталин сайн ч бай, муу ч бай, оросын түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээж чадсан суут хүн юм. Саяхан Оросын түүхэнд ач холбогдол бүхий 100 түүхэн баримт бичгийн жагсаалт гаргахад энэ өгүүлэл орсон юм. Read more of this post