ШУВТАРСАН ЦАГААН БУМБА

Эдүгээ бараг бүх хүний анхаарал Гачуурт, Ноён уул, Оюу Толгой, Таван Толгойд чиглэж байна. Энэ асуудлаар монголчууд толгой дараалан “профессорын зиндаанд” байгаа учраас энэ удаа ярих нь илүүц хэрэг гэж үзэв. Харин эдгээр асуудлуудаас болоод анхаарлын гадна үлдсэн асуудлууд, нэн ялангуяа улс төрийн асуудлуудыг ярих нь арай дээр байх. “Улс төр бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл” гэсэн үндэслэлийг одоо болтол хэн ч няцаагаагүй болохоор “төвлөрсөн илэрхийллийг” нь шинжлэвэл сая системийн анализ болно. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

САЙН, ОНЦ САЙН, ГЭХДЭЭ Л…

Саяхан “Залуу зохион бүтээгч” уралдаан дүнгээ гаргав. Миний ТВ-ээр бахархан үздэг бараг цорын ганц нэвтрүүлэг. Ийм буянтай ажил санаачилж, дэмжиж, зохион байгуулж, оролцож буй бүх хүмүүст таларханам. Чухам эндээс л бүтээлч ажил үйлс, оюун сэтгэлгээ эхэлж, үүнээс Монголын ирээдүй хамаарах юм. Сайн юм хийж байгааг мэдэж байна. Гэхдээ л хэлэх үг байна аа. Харин энэ үг оргүй хоосноос бараг цоо шинээр хийж бүтээж буй залуу хүмүүст биш өмнөхөө нураадаг, ахиад оргүй хоосноос эхнээс нь эхэлдэг төр засагт зориулж байгаа нь мэдээж хэрэг. Read more of this post

ЗУЛ ӨРГӨХӨӨС ГАДНА ҮЙЛДЭЛ ХИЙХИЙН УЧИР

Дөрөвхөн настай бяцхан охины үхэл монголчуудын нинжин сэтгэлийг хөндөв. Хэвлэл мэдээллийн Хэрэгслээр ярилцлага өрнөж, зул өргөх ёслол олон газар болов. Хүмүүс яргачинг жигшин зэвүүцэж, асуудлын цаад учрыг шүүн хэлэлцэж байна. Энэ асуудал бол гэр бүл, хүүхдийн хүмүүжил, ер нь хүний нийгэмшлийг хамарсан ихээхэн том асуудал юм. Мөн хууль эрхийн болон ёс суртахууны олон талыг хамарсан цогц асуудлыг нэгээхэн хэсэг юм. Энэ асуудлыг социологийн үүднээс манай практиктай холбон үзэж зарим санаа өгүүлсү… Read more of this post

А.БААТАРХУЯГ: ХҮННҮГИЙН ГУНИГТ ДУУН

Манай А.Баатархуяг саяхан үзэгнээсээ гарсан нэгэн нийтлэлээ үзүүлснийг сэтгэл догдлон уншигчиддаа хүргэж байна. Чин сэтгэлээс гарсан үг гэж үүнийг хэлдэг буй за… Read more of this post

“СЕНТАРРА ГОУЛД” БА МОНГОЛЫН АРД ТҮМЭН

Манай эрх баригчид дандаа новшийн юмтай орооцолдож дандаа новшийн ажил хийнэ ээ. Үнэн дургүй хүрмээр шаарууд. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

СОВИН НЬ ТАТАХААР…

Энэ 2-р сарын 18 буюу битүүний өдөр С. Баярцогтын асуудлыг УИХ хэлэлцэнэ. Түүнээс өмнө ноён Ц.Элбэгдорж телевизийн ярилцлагад орно. Энэ хоёрын хооронд холбоо харилцаа бий юу ?! Уг нь “ёс заншлаараа” бол Төрийн тэргүүнүүд тав дахь буюу хагас сайнд үгээ хэлдэг “заншилтай”. Энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1 дэх өдөр үгээ хэлэхээр шийдэв. Энэ юуны учир вэ ?! Энэ тухай өгүүлсү… Read more of this post

ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Агуу Их ялалтын 70 жилийн ой удахгүй болно. Ялтын гэрээнээс НҮБ хүртэлх өнөөгийн бүх систем энэ Ялалтын үр дүн юм. Сүүлийн үед энэ үр дүнг хянан үзэх оролдлого гарах болов. Үүнтэй холбоотойгоор манайд ч гэсэн зарим нэг хандлага бий болов. Манай төр засаг ялалтын талаар бараг таг дуугай байгаа нь үлэмж ичгүүртэй, утгагүй ажил мөн. Агуу их түүхэн үйл явдалд оролцож, хувь нэмрээ оруулчихаад түүнийгээ бусадтай нийлж гутаах нь байж болшгүй тэнэглэл гэж би үзэж байна. Read more of this post

ОДОО Ч ХӨВӨРНӨ ДӨӨ, ХАРИН ХААШАА ХӨВРӨХ НЬ СОНИН…

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 5 хүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал дэвшүүлэв. Оюу Толгойн асуудлаар зөвлөгөө авахаар гадаад руу мөнгө шилжүүлжээ, нөгөө туучий нь. Энэ асуудал өвсөнд тавьсан түймэр мэт шуугиан дэгдээв. Асуудал ганц С.Баярцогттой холбоотой гэж олон хүн бодож байтал АН, Засгийн Газар үүнийг “бузар булай гүтгэлэг” хэмээн нэрлэж хариу “няцаалт” хийв. Асуудал ингээд ирэхээрээ цаана нь олон томчууд холбогдох нь нэн тодорхой юм. АН, Засгийн Газар “няцаалт” хийснээрээ өөрийнхөө болон зарим томчуудын маанийг унших ажилд давхин оров. Энэ талаар тун товч санаа өгүүлсү. Read more of this post