ХОЁР САЯ
2015/11/01 53 Comments
Миний ganaa.mn блогийн уншигчид 2 сая хүрэв. Энэ бол шинэ дээд амжилт юм. Read more of this post
2015/11/01 53 Comments
Миний ganaa.mn блогийн уншигчид 2 сая хүрэв. Энэ бол шинэ дээд амжилт юм. Read more of this post
2015/10/30 10 Comments
УИХ-ын гишүүн Г.Уянгатай сэтгүүлч Зоригтын Энхмөнх ярилцлага хийснийг хүргэж байна. Read more of this post
2015/10/29 7 Comments
Зүгээр л “үхчихсэн” Засгийн Газрыг “амьд” байлгаад байгаагийн учир юу вэ ?! “Гарын үсэг зурвал гарыг чинь тайрна” гэж сүрдүүлэхээр болчихдог юм уу ?! Хүнд чинь нэр төр гэж эрхэм юм байхгүй юу ?! Энэ тухай өгүүлсү… Read more of this post
2015/10/22 9 Comments
Засгийн Газрын хувь заяа болон бусад тулгамдсан асуудлын талаар УИХ-ын гишүүн Г.Уянгын шинэ ярилцлагыг хүргэж байна. Read more of this post
2015/10/18 16 Comments
Монголын эх орончид эрх чөлөөг эрхэмлэн “баруунаас” латин бичиг үсэг авч “сайхан” хөгжиж байтал оросын коммунистууд хүч хэрэглэн кирилл цагаан толгойд шилжүүлэн биднийг дэлхийн соёл хийгээд хөгжлөөс тусгаарласан. Өөр нэг хувилбар нь манай үндэсний дэвшилтэт үзэлтнүүд “улаан” оросыг алгасан сэхээтнүүдээ Франц, Герман зэрэг барууны оронд бэлтгэж байтал оросууд болиулаад “баруунтай” тогтоосон манай харилцааг олон арван жил тасалж “хорлосон”. Иймээс Зөвлөлт орос шиг хорлогчинтой зүйл байхгүй. Баабар тэргүүтний зохиосон энэ үлгэрийг түүхчид хийгээд эрдэмтэн нэр зүүсэн хөгийн балайнууд уухайлан түрсэн юм. Үүнийгээ сүүлийн 20 гаруй жил ярьсаар байгаад сүүлдээ бараг бүгдээрээ үнэмшив. Гэтэл бодит байдал ямар байсан бэ ? Монголын “ардчилагчид” юмыг судалж биш, санаанаасаа шаадаг гэдгийг, мөн монголын түүхчид хийгээд хэл шинжлэлийнхний дийлэнхи олонхи хөгийн амьтад гэдгийг би нотлох гэсэн юм. Read more of this post
2015/10/14 14 Comments
Сүүлийн үед манайд төвийг сахих уриа лоозон дэлгэрч түүндээ Швейцарийг жишээ болгон бахархан дурдах болов. Энэ бол бүр нэрт соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановын үеэс анх дэлгэрсэн тун ч сайхан мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед Ц.Элбэгдорж бараг 100 жилийн дараа бас л төвийг сахих үзлийг тунхаглаж эхлэв. Ц.Элбэгдорж Цэвээн Жамсранов болчихоо юу ?! Тийм утгагүй тэнэг юм гэж байхгүй л дээ. Харин Монгол, Швейцар хоёр юугаараа ялгаатай, Швейцарийн төвийг сахих уламжлал хаанаас яаж үүссэн гэдгийг олоод мэдчихэд л Ц.Элбэгдоржийн тэнэг хийрхлийн цаад учир ойлгогдох юм. Ингээд Швейцарын тухай товчхон… Read more of this post
2015/10/09 23 Comments
Германы сонгодог гүн ухааны төлөөлөгч Л.Фейербах, Гегель нарын сор зарим бүтээлээс өмнө танилцуулсан. Одоо германы сонгодог гүн ухаан гэдэг тэр агуу зүйлийг үндэслэгч агуу их Иммануил Кант-ын “Гэгээрэл гэж юу вэ ?” гэсэн бяцхан бүтээлийг монголчууддаа толилуулж байна. Ямар ч гэсэн би залуустаа германы философын 3 том ноён оргилын нэг нэг бүтээлээс танилцуулав. Ингэж өөрийгөө зовоохын учир нь манай залуусыг философи гэсэн агуу дээд зүйлд дур сонирхолтой болгох гэсэн чин хүсэл бөлгөө. Гэтэл сүүлийн үед монголын зарим “сэхээтнүүд” философич С.Молор-Эрдэнэ хийгээд философи орчуулсан намайг байтугай германы сонгодог философчдыг загнах хараах “өндөр дээд” хэмжээнд хүрээд байна. Усан тэнэг чинь ийм хэмжээнд хүрсэн бол Та нарыг удахгүй няц дарна гэдгээ амлаж байна… Read more of this post
2015/10/06 17 Comments
Засгийн Газрын хэн тогтоогоод байна вэ ? Олон хүн Н.Энхбаярыг гэж бодоод бараг л “ид шид” гэх нь холгүй байна. Ямар үхснийх нь “ид шид” байдгийм. Зүгээр л дөнгөж саяхны явдлыг эргүүлээд санахад л бүх юм ойлгомжтой болно. Дашрам дурдахад энд товч сануулах үйл явдлыг олон эрхэм мартчихсан, мартуулчихсан, ингээд эргэн сануулах, сэргээн дурсах хүн байхгүй гэж бодож байвал ёстой гонжгор чинь. Та нарыг бүгдийг чинь хэн байгаад, ямар замаар яаж заваарч яваад өдий хүрснийг чинь бүхий л баримтаар нотлох монгол судлаач хажууд чинь амьд мэнд байгааг Та нар мартчихсан байна. Та нар мөнгөний шуналаасаа болоод “мэдээлэл хэзээ ч устдаггүй” гэсэн мөнхийн зарчмыг аль хэдийн мартчихаж. Энэ талаар цухас сануулах нь миний үүрэг гэж бодож байна. Ихээхэн новшроод сөрвөлзөөд байвал дэлгэрэнгүй сануулсан ч болно ш дээ… Read more of this post