МАН-Д БОЛСОН ЯВДАЛ
2016/05/11 12 Comments
2012 оноос хойшхи дөрвөн жилд эрх баригч АН баларч гүйцсэнийг манайхан сайн мэдэх боловч МАН-д юу болсныг “бараг” мартчихаад байна. АН-ын дуулиан дунд МАН ган бат эв нэгдэлтэй мэт харагдаж байгаа ч ядаж олигтой хөөрөг хийх чулуу ч гарахааргүй болтлоо цавтсан бөлгөө. Гаднаасаа бүхэл чулуу мэт авч гэрэлд харвал авах юмгүй цавтай.
Уг нь ихээхэн том үйл явдлууд бүгдээрээ л бидний нүдний өмнө болсон юм. Гэтэл зэрэгцэн болж өнгөрсөн болон болж буй харилцан холбоотой хоёр үйл явдлын нэгийг нь “хараад”, нөгөөг нь “үл тоох” бол монгол сэтгэлгээний гажиг юм. Дурдан буй хугацаанд МАН шууд хэлэхэд дарьтай торхон дээр сууж байсан юм. Одоо болтол бараг хэн ч ярьж байгаагүй энэ явдлыг шинжлэх, санах нь бидний хувьд тун чухал юм. Ингээд бидний хоолтойгоо холиод идчихсэн дөнгөж саяхны үйл явдлаас дахин өгүүлсү… Read more of this post