Оросын нэрт монголч А.М.Позднеев 1887 онд “Монгол дахь Буддын сүм хийд болон Буддын лам нар, түүний ард түмэнтэй тогтоосон холбоо харилцаа” (“Очерки быта буддийских монастырей и буддийского духовенства в Монголии в связи с отношением сего последного к народу.”) хэмээх ном бичсэн юм. Энэхүү бүтээлд Монголын сүм хийд, лам нарын амьдрал, ахуй, аж байдал, зэрэг дэв, цол, зиндаа, ажил үүргийн хуваарь, шашны ёслол зэргийг бүх талаас нь тодорхойлон бичсэн байдаг. Ийм ч учраас дурдан буй бүтээл Оросын Газар зүйн нийгэмлэгийн том алтан медалийг хүртжээ. Хамгийн сонирхолтой нь уг бүтээлд Монголын хутагт хувилгаадын нэрсийн жагсаалтыг анх удаа гаргасан юм. Миний зүгээс энэ жагсаалтыг анхны гэдэг утгаар сонирхуулж байгаа бөгөөд эдгээр “үй түмэн” хутагт хувилгаадын хойт дүрийг тодруулах тэнэг балай зан үйлд ашиглах нь хэрэггүй бөгөөд утгагүй гэдгийг онцгойлон сануулаад энэхүү жагсаалт болон зохиогчдын талаарх товч тайлбарыг нийтэлж байна. Read more of this post