Энд Та бүхий мэдэхгүй шахам нэг үг байгаа. Энэхүү “сүгч” гэдэг бол “цоолгонд унаж мөстэй барилдан хөлдсөн амьтан”-ыг хэлдэг жинхэнэ монгол үг байгаа юм. Улс дамжсан авилгын сүлжээний зах зух илэрсний дараагаас Сү туучийн “суртал нэвтрүүлэг” гаарч, үзэгдсэн харагдсан руугаа “пулемётлах” болов. Эхлээд “шүүхийн хаяг шал худлаа” гэв. Дараа нь “Х.Баттулга новш баахан гүтгэлэг зохиосон” гэв. Дараа нь “үхсэн хойноо, ердөө л шар хэвлэлийн материал байна” гэв. Дараа нь “энэ гүтгэлгийг чинь шүүх тоож авахгүй” гэв, дараа нь “бичиг байхгүй” гэв. Дараа нь “бичиг худлаа байна” гэв. Дараа нь “олон улсын шүүх зогсчихсон” гэв. Сүүлдээ санаа амар, “англи бичигтэй нэг цаас” үзүүлчихээд дур дураараа бурж гарав. Зүгээр шахам явсан Л.Мөнхбаясгалан руу дайрч түүний “өвчнийг” хөдөлгөв. Хааяа нэг “жижиг сажиг юм” бичиж байсан Г.Уянга руу дайрч түүнийг “байлдааны бэлэн байдал”-д оруулав. Энэ хоёр хүүхний “шизог” хөдөлгөвөл юу гээч болохыг зөвхөн Бурхан багш л мэдэх байх. Гэвч аль хэдийн “зогсчихсон” гэх олон улсын шүүх ажлаа явуулсаар л, Сү туучийг ухсаар л, Сү туучийн сүлжээ нэмж илэрсээр л…Энэ удаад Нью-Йоркийн шүүхийн одоогийн байдлаар шинээр олсон баримтын зах зухаас өгүүлье…
Read more of this post