ХӨГЖЛИЙН БАНКНЫ АДАЛ ЯВДАЛ
2022/02/01 4 Comments
Хөгжлийн банкнаас нэр бүхий баагийнууд их хэмжээний зээл аваад “луу унжиж” байгаагаас тус банк дампуурсан тухай хэрүүл маргаан дэгдэв. МАН мэдэгдэл гаргаж: “зээл аваад эргүүлж төлөөгүй баагийнуудыг нам ялгалгүй шийтгэнэ” гэв. Нийгмийн сүлжээгээр зээл авсан луйварчдыг янз бүрээр буюу нам намаар нь зарлаж эхлэв. Энэ асуудал аль хэдийн улс төрийн өнгө аястай болжээ. Харин Хөгжлийн банкны намтар түүхийг мэдэх хүн бараг үгүй. Энийг мэдэхгүйгээр эл асуудлыг ярих боломжгүй. Намайг, бас А.Баатархуяг, Г.Уянгыг банкны дээрэм бичих болгонд луйварчид сүрэглэн харааж зүхэх бөгөөд олон нийт огт тоодоггүйг би сайн мэднэ. Ингээд монголчууд “сайн дураараа” дээрэмдүүлж, “огт тоохгүй” явсаар 30-аад жил болсон бөлгөө. Одоо эрхбиш энэ тэнэг зангаа орхих цаг болсон гэж бодож байна. Учир нь банк дампуурсны хохирлыг ард түмэн Та бид төлдөг юм. Юу ч гэсэн үүнийг эхлээд уншчих…
Read more of this post